- Hey HR
- Posts
- Залуучууд аз жаргалгүй байна уу? 🙁
Залуучууд аз жаргалгүй байна уу? 🙁
Сарын сүүлийн долоо хоногийн мэнд 😎 Удахгүй хагас жилдээ орж, зун ч эхэлж баяр, наадам зугаалгад бөөн бөөнөөрөө явах нь ээ. Тэрнээсээ өмнө өнгөрсөн долоо хоногт явуулсан санал асуулгынхаа үр дүнг танилцуулъя.
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Бурхан багшийн их дүйчин өдрийг улс даяараа тэмдэглэж амарцгаасан билээ. Үүнтэй холбоотойгоор Хүний нөөцийн мэргэжилтэн та бүгдээс бид энэхүү өдөр бүх нийтээрээ амрах нь хэр зөв талаар санал асуулга явуулахад 49% нь буруу гэж үзсэн байна.
“Хэтэрхий их амралтын өдөртэй санагдаж байна. Амрах нь сайхан ч ажилтнуудын ажлын идэвх амраад орж ирсний маргааш буураад байх шиг санагддаг.”
-Уншигчийн сэтгэгдэл
Зорилгод тэмүүлсэн соёл 🛫
Энэ соёл нь компанийн эрхэм зорилго, үнэт зүйл нь орлого олохоос илүүтэйгээр нийгмийн асуудал эсвэл өөр ямар нэгэн зүйлд эерэг нөлөө үзүүлэх тухай юм.
Ямар соёлтой компанийг Зорилгод тэмүүлсэн соёлтой гэх вэ? Хэв шинжүүдийг жагсаавал:
1. Хамтын зорилго 🏆
2. Үнэ цэнд тэмүүлсэн шийдвэр ✒
3. Ажилтнуудын оролцоо 📌
4. Ил тод байдал 🗣
5. Оролцогч талуудыг дэмжих 💪
Mongolia Talent Network нь харилцагч байгууллагуудын ажлын байрны соёлын түвшнийг тодорхойлж, оновчтой болгоход нь туслах зорилгоор мэргэжлийн түвшинд судалгаа, дүн шинжилгээг хийж байна. Бидэнтэй хамтран компанийнхаа соёлын онцлог давуу талууд болон сайжруулах шаардлагатай цэгүүдийг тодорхойлохыг хүсвэл ЭНД дараарай.
Залуу насны хүн амын аз жаргал 🌞
Монголын хөдөлмөрийн идэвхтэй насныхан бол эргэлзээгүй залуу насны бүлгийнхэн. Тийм ч учраас ажил урагштай явахад тэдний сэтгэл зүйн эрүүл мэнд болон аз жаргалтай байгаа эсэх чухал нөлөөтэй байдаг. Тэгвэл манай улсын залуу насны бүлгийнхэн хэр аз жаргалтай байна вэ?
Дэлхийн аз жаргалын 2024 оны тайлан дээр залуу насны хүн ам буюу 143 улс орны 30-с доош насныхан аз жаргалыг эрэмбэлсэн байна. Ингэхдээ улс орны хүмүүсийг өөрсдийн аз жаргалаа 0-10-ын хооронд үнэлүүлж жагсаасан байна. Дэлхийн хамгийн аз жаргалтай залуу насны бүлгийн хүмүүстэй улс орон бол Литва улс (7.759) бол хамгийн аз жаргал багатай улсаар Афганистан (1.827) тодорсон байна.
Харин Монгол улсын хувьд Өмнөд Африкийн дээр, Маврикий улсын доор нийт 143 улсаас 5.758 үнэлгээтэйгээр 86-р байранд орсон байна. Ирээдүйн хөдөлмөрийн зах зээлийг давамгайлах хүн ам маань аз жаргалын хувьд бэрхшээлүүдтэй тулгарч байгаа гэж харагдаж байна. Тиймээс залуу ажилтнууддаа тус дэм болж, урмын үг хэлж байгаарай.
Дэлгэрэнгүй тайлантай танилцах бол ЭНД дараарай 😎
Employer Branding 🌟
Employer Branding-н сайн туршлагууд #8
Tony's Chocolonely бол Голланд гаралтай шоколад үйлдвэрлэн борлуулдаг компани юм.
Tony's Chocolonely-с бид юу сурч болох вэ?
Тэд боломж гарах л юм бол өөрсдийн зорилго болон үнэт зүйлээ бусдад түгээдэг бөгөөд тэрэндээ ч гаргууд хамт олон. Үүний гайхалтай нэг жишээг тэдний шоколад болон сав баглаанаас харж болно. Tony's шоколадны хэлбэр нь бусад шоколад шиг тэнцүү хуваагдсан байдаггүй нь шоколадны үйлдвэрийн ашиг орлого ч бас тэнцүү хуваарилагддаггүйг харуулдаг байна. Шоколадны гаднах баглааг нээхэд какаоны салбарт явагддаг насанд хүрээгүй хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлтийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байгаа нь ч харагдана.
Энэ хүчтэй сурталчилгааны тусламжтайгаар employer branding нь саадгүй явж мөн тэдний LinkedIn болон карьерын сайт нь тэдний эрхэм зорилгыг дахин сануулснаар ажил горилогчдыг татаж чаддаг байна.
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “REPLY” хийхэд л болох юм шүү.