- Hey HR
- Posts
- Талент Саммит хаяанд ирлээ..
Талент Саммит хаяанд ирлээ..
Hey HR! “Talent Summit 2024” арга хэмжээнд нэгдэж, шинэ талентуудыг татах орон зайгаа бий болгон үзэсгэлэнгийн хэсэгт оролцох хүсэлтэй байгууллагууд маань яг одоо захиалгаа 88104221-т холбогдоорой. Маш цөөхөн бүүт үлдсэн байна шүү…
HR NEWS
Энэ жилийн “Global Talent Trends” судалгаанд C түвшний 845 захирлууд, 1920 хүний нөөцийн удирдагч, 9449 ажилтан, 17 газар зүй, 16 салбарын 84 хөрөнгө оруулагчдыг дэлхий даяар багтаалаа. Уг судалгаагаар 2024 оныг тодорхойлох дөрвөн чиг хандлагыг тодорхойлсон байна.
Бүтээмжийг хүн төвтэй болгох
Бүтээмжийг хиймэл оюун ухаан, үнэлгээ, ажлын зохион байгуулалтаар шийд
Итгэлцэл болон тэнцвэртэй байдал
Шударга цалин, тэнцвэртэй байдал, тэгш оролцоог хангах замаар итгэлцлийн уур амьсгалыг бий болго
Байгууллагынхаа дархлааны системийг сайжруул
Эрсдэлд мэдрэмжтэй, эрүүл чийрэг байж чаддаг багуудаар бат бөх соёлыг бүтээ.
Дижитал байдлыг түрүүнд тавь
Хүмүүс хөгжиж дэвших боломжтой, дасан зохицох чадвартай, дижитал орчинд чөлөөтэй ажилладаг байгууллагыг бүтээ.
Хэрвээ та Монгол талентууд ямар ажил олгогчийн хүсэж байгаа талаар судалж мэдэхийг хүсвэл тэдэнтэй шууд уулзах цэг болох Talent Summit арга хэмжээг энэ бямба гаригт зориорой.
HR STATS
"Brain Drain Index" гэж юу вэ?
Уг индексээр ядуу буурай орны иргэд мөнгө болон амьдралын таатай нөхцөлтэй улс орныг сонгож, цагаачилж буй байдлыг хэмждэг. Монгол улсын хувьд 2007-2023 оны хооронд "Brain Drain Index"-ээрээ 177 орноос 123 дугаарт жагссан байна.
Тэгвэл дараах 3 асуудлыг яаралтай шийдэхгүй бол уг индекс улам өсөх гэнэ.
Улаанбаатар хотын орчин: Түгжрэл, бохирдол, гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэх газар байхгүй нь хамгийн том асуудал бөгөөд ДНБ-г жилд 1-2 хувь бууруулдаг. Агаарын бохирдлоос болж монголчууд цалингаа эм тарианд маш ихээр зарцуулж байна. Агаарын бохирдол нь амьсгалын замын халдварт өвчнийг нэмэгдүүлж, сэтгэн бодох чадварт нөлөөлдөг. Бохир агаараар амьсгалж буй үед эрүүлээр бодож чадахгүй.
Өндөр цалинтай ажлын байр хомс: Хэрэв та салбартаа шилдэгт үнэлэгдэх физикч байсан бол амьдрахад хамгийн тохиромжгүй улсуудын нэг бол Монгол юм. Энэ нь маш олон салбарын хувьд үнэн бодит зүйл. Уул уурхай, санхүү бол Монголд мөнгө хийдэг цорын ганц салбар.
Хүүхдэд зориулсан орчин муу: Бага насны хүүхдүүд хагас цаг хичээллэдэг ч анги дүүргэлт нь хэвийн хэмжээнээс хэтэрсэн бөгөөд хүүхдэд зориулсан орчин муу байгаа нь хамгийн том асуудал болсон.
Мэдээж амьдрах орчинд бид шууд нөлөөлж чадахгүй ч танай компани дээр зарлагддаг карьер болон өндөр цалингийн боломжуудыг таниулан нэг ч гэсэн талентыг улсдаа авч үлдсэнээр танай компанийн үнэ цэн улам бүр нэмэгдэх биз ээ. Харин талентуудаа хаанаас олж авах вэ гэж үү, Talent Summit дээр бүүтээ засаад, талентуудтай нэг цэгт огтлолцоорой. Бүүт маш (бүр маш) цөөхөн байгаа тул яг одоо 88104221 руу залгаарай.
TALENT SUMMIT
Talent Summit гэж юу вэ?
Карьераа бүтээх дижитал талбар Worki болон залуу мэргэжилтнүүдийн мэдээллийн эх сурвалж Unread-ийн хамтран зохион байгуулж буй “Talent Summit 2024” арга хэмжээ бол шинэ талентуудыг эрэн хайж буй хувийн хэвшлийн бүх байгууллага, чадвараа үнэлүүлж, чансаагаа сорихоор зорьж яваа ажил горилогчдын огтлолцох орон зай юм. Шинэ талентуудын эрэлд гарсан хувийн хэвшлийн бүх байгууллага болон чадвараа үнэлүүлэхээр зорьж яваа 5,000 ажил горилогчдыг нэгэн дээвэр дор цуглуулах арга хэмжээ юм.
Танай байгууллага “Talent Summit 2024” арга хэмжээнд нэгдэж, шинэ талентуудыг татах орон зайгаа бий болгон үзэсгэлэнгийн хэсэгт оролцмоор байна уу?
“Talent Summit 2024” арга хэмжээ нь байгууллагуудын ижил тэгш оролцоог хангах үүднээс зөвхөн Үзэсгэлэнгийн хэсгийг санал буй байгаа бөгөөд үүгээрээ бусад арга хэмжээнээс шинэлэг билээ.
Та Talent summit арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8810-4221 дугаарт холбогдон аваарай. Хамтран ажиллах боломжийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл ЭНД дараарай.
EMPLOYER BRANDING
Employer Branding-н сайн туршлагууд #23
Одоо цагт байгууллага дан ганц ашигтай ажиллаад тогтохгүй ажилтнууд тус байгууллагатаа хэр сэтгэл ханамжтай ажиллаж байгаагаас шалтгаалан байгууллагын үнэ цэн тогтдог болжээ. Энэ удаагийн ажил олгогчийн сайн туршлагаар шилдэг мэдээлэл технологийн байгууллага болох Юнителийг онцолж тэднээс суралцъя. Юуны түрүүнд Юнител группийн нийт хамт олонд 18 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Юнител групп нь 2006 оноос хойш Монгол улсын 21 аймаг болон Улаанбаатар хотод технологийн хувьсгалыг хийж үүнээсээ хойш тасралтгүй өсөн хөгжиж Монголын шилдэг компани болоод байгаа билээ. Юуны түрүүнд Юнител үргэлж шинэлэг, инновацилаг байдгийг бид бүгд мэдэх байх. Тэгэхээр энэхүү байгууллага мань ажил олгогчийн брэндингээ хийдэг сошиал хуудсаа Life at Unitel гэж нэрлэсэн бөгөөд тэдний зорилго бол “Бүхнээс түрүүлж алхана” энэ уриа үгээрээ ч өөрсдийгөө онцолж харуулж чаддаг хамт олон юм.
Тэгэхээр Юнителийн ажил олгогчийн брэндингийн хуудас руу орох төдийд л өнгөлөг, залуулаг, эрч хүчтэй мэдрэмж авч байгаа нь ажил хайж буй залуу үеийнхнийг соронзон мэт татахаар өнгө үзэмжтэй сошиал хуудсаа идэвхжүүлж байгаа харагдаж байна. Тэд уриа үгээ “Ногоон гэр бүл” хэмээн нэрлэж өгчээ. Тэд ийнхүү ажил олгогчийн бээлдэнгээ идэвхтэй хөтөлж явуулж байгаагаас хамгийн онцлох контент нь “My Space” байсан ба энүүгээрээ 4 зүгт байдаг оффисоо онцолдог. Юнител групп 2021 оны Ковид-19 цар тархлын үеэр Монгол улс даяар гэрээсээ ажлаа хийх явцдаа байгууллагынхаа ажилтнуудыг заавал оффис дээр хамтаараа байсан, гэрээсээ ажилласан ялгаагүй ажилтнуудаас нь сайн бүтээмж гарж байсан тул цар тархал дуусах үед ажилтнуудаа гэртэй нь ойрхон оффисыг бүрдүүлж өгөхөөр зорин 4 зүгт ажилтнуудын оффистой болсон ба гэртэйгээ ойрхон газраа очиж ажиллах тухтай орчныг бүрдүүлж өгчээ.
Мөн түүнчлэн бусад ажилтнууддаа зориулж хийдэг үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, нийгмийн эерэг соёлыг бүтээхээр хийж буй сайн туршлагаасаа хуваалцаж тус сошиал хуудсаараа ажилтнууд болон Юнителд ажиллахыг хүсдэг хүмүүст мэдээлэл өгч, байгууллагын ажлын орчныг таниулахаар хичээн ажиллаж буй нь ажил горилогч нарт тун тустай ажээ.
Тэдний хамгийн сайн туршлага нь..
Юнител группийн ажил олгогчийн брэндингийн хамгийн сайн туршлагаар бид ажилтнууддаа ажиллах таатай орчныг бүрдүүлэхээр 4 зүгийн оффис бий болгосныг онцолмоор байна. Мөн үүнээс харахад ажилтнууд нь ажлын байран дээрээ ямар тухтай орчин бүрдүүлж байгаа харагдаж байна. Мэдээж Юнителийн ажилтнууд инновацлаг үргэлж шинийг бүтээж, трендээ дагаж гайхширмаар ажлууд хийдэг нь гайхалтай. Ажилтнуудаа хүндэлж, таатай ажиллах орчинтой Юнител группийн ажил олгогчийн брэндингийн сошиал хуудсаар аялахад үнэхээр таатай байлаа.
🔗 Хэрвээ танай компанид Ажил олгогчийн брэндээ сайжруулах хэрэгцээ байгаа бол ЭНЭ холбоосоор мэдээллээ илгээн Employer branding service-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.