• Hey HR
  • Posts
  • Хиймэл оюун ухаант виртуал ажилтантай боллоо.

Хиймэл оюун ухаант виртуал ажилтантай боллоо.

Hey HR! Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хүний нөөцийн салбарын онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.

ДОТООДOД…

Мобиком хиймэл оюун ухаант виртуал ажилтантай боллоо 

Мобикомын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг хялбар авах, тулгарсан асуудлаа шуурхай шийдвэрлүүлэх хиймэл оюун ухаанд суурилсан виртуал туслах хэрэглээнд нэвтэрчээ. 

Энэхүү ухаалаг, виртуал туслах нь хэрэглэгчийн зөвлөхтэй адил түвшинд асуудал шийдэхээс гадна текстээр ч, дуу хоолойгоор ч харилцах боломжтой, хэрэглэгчийн өмнө нь асуусан асуулт, хариултыг хадгалах тул дараа дараагийн үйлчилгээгээ илүү сайжруулах боломжтой технологи аж. 

ОЛОН УЛСАД…

Токио хот хүн амын төрөлтийг дэмжиж, ажлын 4 өдөртэй долоо хоногийг хэрэгжүүлнэ 

Японы төрөлтийн түвшин 2024 онд түүхэн доод түвшиндээ хүрээд буй. Японы хамгийн том ажил олгогч хот болох Токио хотын захиргаа энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн ажлын дөрвөн өдөртэй болгоно хэмээн мэдэгдлээ. Мөн "хүүхэд асрах хэсэгчилсэн чөлөө" гэх шинэ бодлогыг нэвтрүүлж, зарим ажилтнуудад өдөрт хоёр цагаар бага ажиллах боломжийг олгохоор шийджээ. 

Ажил олгогчид Z үеийнхнийг ажилд авах, тогтоон барихын төлөө шаргуу ажиллаж байна 

Олон улсад HR болон цалингийн үйлчилгээ үзүүлэгч Deel компанийн шинжилгээгээр ажил олгогчид Z үеийнхнийг ажилд авах, тогтоон барихыг нэн тэргүүнд тавьж буйг тогтоожээ. Уг тайланд 150 орны нэг сая гаруй гэрээ, 35 мянга гаруй үйлчлүүлэгчийн мэдээлэл багтсан аж. 

Gen Z ажилтнууд илүү их санал бодол, нөөцийг менежерүүдээс шаардахын сацуу харилцаа, цагийн менежмент, найдвартай байдал зэрэг зөөлөн ур чадварууд дутмаг байгааг “Intelligent.com”-ийн тайланд дурдсан байна. Гэсэн хэдий ч эдгээр сул талуудыг шийдвэрлэх боломжтойг судалгаанууд харуулжээ. Z үеийнхний оруулж буй хувь нэмэр нь ажил олгогчдын хөрөнгө оруулалтад зохих үр өгөөжөө өгөхийг Deel онцолсон байна. 

"Z үеийнхэн төрөлхийн дижитал ур чадвартай, цалингаас илүү ажлын зорилгод анхаарахаас гадна карьераа хувьчилж хөгжүүлэхийг эрэлхийлдэг" гэж Deel компанийн Хүний хөгжил, амжилт хариуцсан захирал Alice Burks тайлбарлажээ. Менежерүүд Gen Z-ийн сул талуудыг засахын зэрэгцээ тэдний давуу талыг хөгжүүлэхийн тулд илүү цогц зааварчилгаа өгөх, дарга гэхээсээ илүүтэй coaching үүрэг гүйцэтгэх нь үр дүнтэй гэж “Intelligent.com”-ийн Боловсрол, карьерын хөгжлийн ахлах зөвлөх дурджээ. 

HR MOMENT

Кэйс судалгаа:  Inter IKEA компанийн салангид HR системээс төвлөрсөн шийдэл рүү шилжсэн туршлага .

📌 Нөхцөл байдал 

100 мянга гаруй ажилтантай, 62 улсад үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон байгууллагыг удирдана гээд төсөөлөөд үзээрэй. Алдарт IKEA брэндийн ард байдаг Inter IKEA компанийн Хүний нөөцийн системүүд бүс нутгаас хамааран харилцан адилгүй, салангид байдалтай байсан нь ажилтны туршлагыг хүндрүүлж, эцсийн үр дүнд нь үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээ болон бизнесийн өсөлтөд сөргөөр нөлөөлжээ. 

💡 Шийдэл: 

Inter IKEA өөрчлөлт хийхээр Workday-тэй хамтран 2019 онд таван жилийн төлөвлөгөө гаргаж, дэлхий даяарх ажилтуудынхаа туршлагыг сайжруулах зорилготой шинэчлэл эхлүүлжээ.  

  1. Нэгдсэн платформ 

Workday-ийн Хүний нөөцийн удирдлагын систем нь хиймэл оюун ухаанд суурилсан бодит цагийн мэдээлэлтэй нэгдсэн платформ санал болгосон байна. Ингэснээр Inter IKEA-ийн ажилтнууд гар утсаараа шууд хүний нөөцтэй холбоотой ажлуудаа удирдах боломжтой болжээ. Үүнд: 

✔ Амралтын хүсэлт илгээх 
✔ Цалингийн хуулгаа харах 
✔ Хувийн мэдээллээ шинэчлэх 

  1. Хиймэл оюун ухаанд суурилсан ажилтнуудын ур чадварын зураглал 

Workday-ийн автоматжуулсан авьяас чадварын зураглал нь ажилтнуудад дутагдаж буй чадваруудыг цаг алдалгүй тодорхойлж өгснөөр Inter IKEA-д зорилтот сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг хурдан хэрэгжүүлэх боломжийг олгожээ. 

  1. Дэлхий даяар хэрэгжүүлэх шат дараалсан аргачлал 

Inter IKEA нэг загварыг бүх салбартаа шууд хэрэгжүүлэх нь оновчтой шийдэл биш гэдгийг ойлгосон. Тиймээс тэд уян хатан, өөрчлөх боломжтой шийдэл ашигласан байна. Энэ нь: 

✔ Ажилтнуудын ажлын явцад тасалдал үүсгэхгүйгээр шилжилтийг хялбарчлах,
✔ Үйлдвэрлэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалт зэрэг өөр өөр хэлтсүүдэд тусгай тохируулга хийх боломж бүрдүүлсэн. 

📊 Үр дүн: 

✔ Цалин хянах процесс 90 хувиар хурдан болсон. 
✔ Ажиллах хүчний тайлан гаргах хугацаа хоёр долоо хоногоос шууд бодит цагийн хяналттай болсон. 
✔ Цалин, хүний нөөцийн дата болон задлан шинжилгээ бүрэн харагдахуйц болсон. 
✔ 10 гаруй тусдаа системийг нэгтгэсэн, ингэснээр ажилтнууд болон менежерүүдийн ачааллыг багасгаж, өөрсдөө HR үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлсэн. 

📌 IKEA-ийн кейс судалгаанаас HR мэргэжилтнүүд юуг суралцах вэ? 

Туршилт хийх соёл: Inter IKEA шинэчлэл хийхдээ эрсдэлийг тооцон, уян хатан байдалтайгаар дасан зохицсон. 

Стратегийн технологийн хэрэглээ: Орчин үеийн HR системүүдийг ашигласнаар ажилтнуудад илүү бие даасан байдал өгч, үйл ажиллагааг автоматжуулсан. 

НR HAAAAAACK

🌸 Март 8-ыг хэрхэн тэмдэглэх вэ? 

HR баг нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг утга учиртай, урам зориг өгөх байдлаар тэмдэглэх нь ажилтнуудын оролцоог нэмэгдүүлж, эерэг соёлыг хөгжүүлэх сайхан боломж юм. Доорх санаануудыг ажлын орчин, компанийн соёлдоо тохируулан хэрэгжүүлээрэй! 

🎨 Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг хөгжилтэй, бүтээлч байдлаар тэмдэглэх санаанууд: 

  •  "Who Said It?" тоглоом – Алдартай эмэгтэй удирдагчдын эшлэлийг таах 

  •  "Women's Day Trivia" асуулт хариултын тэмцээн – Түүхэн алдартай эмэгтэйчүүдийн талаарх “АХА”

  •  "Dress in Purple" өдөр – Жендерийн эрх тэгш байдлыг илэрхийлдэг нил ягаан өнгийн хувцас өмсөх 

💆‍♀️ Эмэгтэй ажилтнуудаа ажил амьдралын тэнцвэрээ хадгалахад туслах урамшууллын санаанууд: 

  • Спорт, фитнес, иог зэрэг эрүүл мэндийн урамшуулал олгох

  • Илүү уян хатан цагийн хуваарьтай ажиллах 

📊 Цалин хөлсний тэгш байдал, карьерын өсөлтөд тулгардаг саад бэрхшээлийг даван туулах аргуудыг танилцуулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах санаанууд: 

1. Жендерийн цалингийн зөрүүг бууруулах талаар бодит тоо баримт танилцуулах 

  • Компанийн дотоод цалин хөлсний бодлого хэрхэн хэрэгжиж байгааг ил тод тайлбарлах

  • Салбарын дундаж цалин болон жендерийн цалингийн зөрүүгийн талаарх судалгаа хуваалцах

  • Цалин нэмэх, үнэлгээ хийх явцад ажилтнууд ямар алхам хийх боломжтойг заах

2. Ажил завсардалтын шалтгаан болон ажлын уян хатан байдалд анхаарах 

  • Эмэгтэй ажилтнуудын карьер тасалдах гол шалтгаануудыг тодорхойлж, ажлын уян хатан нөхцөлийг хэрхэн сайжруулах талаар хэлэлцэх

  • "Returnship" буюу ажилдаа дахин орох хөтөлбөр танилцуулах

3. Өөрийгөө үнэлэх, цалингаа зөв тохиролцох ур чадварыг хөгжүүлэх 

  • "Цалингаа хэрхэн тохиролцох вэ?" практик сургалт 

  • Удирдлагатай хэрхэн нээлттэй харилцах, үнэлгээ хийх хүсэлт гаргах арга техникүүдийг заах

  • Өөрийгөө хэрхэн илүү үр дүнтэй илэрхийлэх, ажил олгогчдоо карьерын өсөлтийн талаар ойлгуулах 

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.