- Hey HR
- Posts
- “Starbucks”-ийн сургалтын төлбөрийн хөтөлбөр
“Starbucks”-ийн сургалтын төлбөрийн хөтөлбөр

Hey HR! Өнгөрсөн долоо хоногт олон улсад өрнөсөн хүний нөөцийн салбарын онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.
ОЛОН УЛСАД…
Нягтлан бодогчид – Шинэ үеийн программ хангамжийн инженерүүд
Нягтлан бодогчдын эрэлт өсөж байна. Сүүлийн арван жилд компаниуд программ хангамжийн инженерүүдийг ажилд авахаар шуурч байлаа. Өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр тэдний цалин өссөн. Deel-ийн тайланд дурдсанаар программ хангамжийн инженерүүд хамгийн эрэлттэй мэргэжил хэвээр байгаа ч, нягтлан бодох бүртгэлийн ур чадвар олон улсын байгууллагуудад зайлшгүй хэрэгцээтэй болж буйг онцолжээ.

Энэ мэргэжилд шинэ төгсөгчдийн сонирхол буурч, олон улсын ажиллах хүчний татварын шаардлага улам төвөгтэй болж байгаагаас үүдэн нягтлан бодогчид улам үнэ цэнтэй, эрэлттэй мэргэжилтэн болж хувирч байна. Өнгөрсөн онд нягтлан бодох бүртгэлийн салбарын ажил эрхлэлт 74 хувиар, цалин 15 хувиар өссөн нь бусад мэргэжлийн бүлгүүдээс хамгийн хурдан өсөлттэй байв.
БНСУ-д докторын зэрэг хамгаалсан 10 төгсөгч тутмын 3 нь ажилгүй байна
БНСУ-д докторын зэрэг хамгаалах мөрөөдөл нь эдийн засгийн хүндхэн байдалтай тулгарч байна. Сүүлийн үеийн судалгаагаар шинээр докторын зэрэг авсан төгсөгчдийн 30 орчим хувь нь ажилгүй байгааг тогтоогджээ. Энэ үзүүлэлт нь 2014 оноос хойш хэмжигдсэн хамгийн өндөр ажилгүйдлийн түвшин бөгөөд судалгаа эхэлж байх үед 24.5 хувь байсан аж.
Насны бүлгээр авч үзвэл, 30-аас доош насны докторын зэрэгтэй төгсөгчдийн бараг тэн хагас нь буюу 47.7% нь ажилгүй байгаа нь судалгааны түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мэргэжлийн чиглэлээр ангилбал, ажилгүйдлийн түвшин хамгийн өндөр нь:
🎭 Урлаг, хүмүүнлэгийн ухаан – 40.1%
🔬 Байгалийн ухаан, математик, статистик – 37.7%
📖 Нийгмийн ухаан, сэтгүүл зүй, мэдээллийн шинжлэх ухаан – 33.1%
Харин эрүүл мэнд, нийгмийн халамж, боловсрол, бизнес, удирдлага, хууль зүйн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан төгсөгчдийн ажилгүйдэл харьцангуй бага байна.
HR MOMENT
Кэйс судалгаа: “Starbucks”-ийн сургалтын төлбөрийн хөтөлбөр - Ажилтнуудаа хөгжүүлж, тогтвор суурьшилтай байлгах HR стратеги

📌 Нөхцөл байдал:
Starbucks компанид цагийн ажилтнуудын урсгал их ажиглагдаж байв. Ихэнх ажилтнууд уг компанийг богино хугацааны ажлын байр гэж үздэг тул тэднийг удаан хугацаанд ажиллуулах, карьерын өсөлтийг нь дэмжих талаар шийдэл хайжээ.
💡 Шийдэл:
2014 онд Starbucks компани Аризона Мужийн Их Сургуультай хамтран Starbucks College Achievement Plan (SCAP) буюу Их Сургуулийн Амжилтын Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь сургалтын төлбөрийг бүрэн хариуцах хөтөлбөр байв.
✔ 100% сургалтын төлбөрийг төлөх– Долоо хоногт 20-иос дээш цаг ажилладаг ажилтнууд бакалаврын зэргээ үнэгүй авах боломжтой.
✔ Ажиллах гэрээ шаардахгүй – Сургуулиа төгссөний дараа Starbucks-д үргэлжлүүлэн ажиллах албагүй.
✔ Бүх чиглэлийн мэргэжилд нээлттэй – Ажилтнууд хүссэн мэргэжлээ сонгож суралцах эрхтэй.
✔ Уян хатан ажлын цаг – Starbucks ажилтнуудаа ажил, хичээлээ зохицуулах боломжийг олгосон.
Үр дүн:
📉 Ажилтны урсгал буурч, идэвх оролцоо, үнэнч байдал нэмэгдсэн
Starbucks-д ажиллах сонирхолтой залуусын тоо нэмэгдсэн.
SCAP-д хамрагдсан ажилтнууд Starbucks-д үлдэх магадлал 1.5 дахин өндөр байсан.
Их сургуулиа төгссөн ажилтнуудын олонх нь компанийн доторх дэвшилтэд албан тушаалуудад ажиллаж эхэлсэн.
🏆 Нийгмийн хариуцлага ба ажил олгогчийн брэнд
Starbucks ажилтнуудаа хөгжүүлэхэд анхаардаг компани гэдгээ харуулсан.
Энэ хөтөлбөр нь Starbucks-ийг оюутан, залуучуудын хувьд хамгийн хүсэмжит ажил олгогчдын нэг болгосон.
📌 Starbucks-ийн HR стратегиас сурах 3 гол сургамж
Ажилтнуудаа боловсролоор нь дэмжих нь урт хугацаанд үнэнч байдал, ажлын сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг.
Дотоод карьерын өсөлтийн боломжууд нь гаднаас хүн авах зардлыг бууруулдаг.
Компани ажилтнуудынхаа мөрөөдөл, карьерыг дэмжих тусам ажил олгогчийн нэр хүнд өсдөг.
НR HAAAAAACK
🌸🧮 eNPS буюу ажилтны байгууллагаа санал болгох индексийг хэрхэн тооцоолох вэ?

eNPS судалгаа нь ажилтнуудын байгууллагынхаа талаарх ерөнхий сэтгэгдлийг тодорхойлох зорилготой, энгийн хэдий ч чухал ганц асуултыг хөндсөн судалгаа юм.
"Та [компанийн нэр]-ийг найз эсвэл гэр бүлийн хүндээ ажиллах газар болгон санал болгох магадлал хэр өндөр вэ?"
Уг асуултад ажилтнууд 1-10 хооронд үнэлгээ өгдөг:
✔ Сурталчлагчид – 9 эсвэл 10 оноо өгсөн ажилтнууд: Байгууллагад маш сэтгэл хангалуун бөгөөд бусдад ажиллахыг санал болгох өндөр магадлалтай.
✔ Төвийг сахигчид – 7 эсвэл 8 оноо өгсөн ажилтнууд: Байгууллагадаа сэтгэл хангалуун боловч онцгой сэтгэгдэлгүй, санал болгох эсэх нь тодорхойгүй.
✔ Шүүмжлэгчид – 0-6 оноо өгсөн ажилтнууд: Байгууллагад сэтгэл хангалуун бус бөгөөд бусдад ажиллахыг зөвлөхгүй, бүр шүүмжлэх магадлалтай.
📊 eNPS тооцоолох томьёо
eNPS = Сурталчлагчдын хувь (%) – Шүүмжлэгчдийн хувь (%)
🤓 eNPS-ийн “сайн” оноо хэд вэ?
Ажлын салбар, компанийн хэмжээ зэргээс хамааран eNPS онооны үнэлгээ өөр өөр байдаг ч, ерөнхий жишиг нь:
✔ 0-ээс дээш: Эерэг оноо бол сайн үзүүлэлт.
✔ 10-30: Сайн – Ажилтнууд байгууллагадаа ерөнхийдөө эерэг хандлагатай байна.
✔ 30-50: Маш сайн – Байгууллагын соёл хүчтэй, ажилтнууд өндөр сэтгэл ханамжтай.
✔ 50+: Гайхалтай – Ажилтнууд маш идэвхтэй, байгууллагад үнэнч бөгөөд бусдад санал болгох өндөр магадлалтай.
📌 Компаниуд ихэвчлэн eNPS оноог 30 болон түүнээс дээш байлгахыг зорьдог.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.
⏳ Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.