• Hey HR
  • Posts
  • 1 жил болжээ, woohoo!🎉

1 жил болжээ, woohoo!🎉

Hey HR!  Шинэ сарын мэнд! Nomadic Worker контентын маань бүртгэл хаагдах гэж байгаа шүү. Энэ удаад л амжиж компани дээрээ контентоо хийлгэхгүй бол дахиж хийгдэхгүй гэдгээ бид дахин дахин хэлээд байгаа шүү 🙁 Хүний нөөцөд зориулсан буюу компанийн оффисын орчин, хамт олон, соёлоо харуулаад авсан контенттой болсон байхад ажил горилогчдод танай компанийг сонгоход бүр хялбар болох биз ээ... Та ЭНД дарж бүртгэлийн хүсэлтээ илгээгээрэй, и-мэйлээр бид дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно  🤗 

HR NEWS

Хүн төрөлхтний энх тайвны бэлгэ тэмдэг болдог Олимпын наадам өнгөрсөн долоо хоногт Парист эхэллээ. 🏅 HR-ууд бид харин Олимпын наадамд оролцох бол ямар төрөлд оролцох байсан бол гэдгийг энэ удаагийн дугаараас уншаарай. 🏅 Мэдээж Олимпын наадмын нэгэн адил хүний нөөцийн мэргэжил бол төгс төгөлдөр, хичээл зүтгэл, тасралтгүй сайжруулалтад оршдог билээ 🏆 

HR manager - Гар бөмбөгийн тамирчин. Тэд багийн ажиллагаа сайтай, бусад хүмүүстэй хамтран ажиллахдаа ямар ч зүйлийг зохицуулдаг ур чадвартай билээ.  

Recruiter - Байт харваачид. Компанид яг нийцэх талентыг онилж, олдог. 

HR business partner - Буухиа тэмцээний гүйлтийн тамирчин. Тэд бизнесийн зорилгод нийцүүлэн HR багийг холбох, түншлэлийг хариуцдаг. 

Сургалт, хөгжүүлэлтийн мэргэжилтэн - Гимнастикч. Ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд бүтээлч, уян хатан байдлаар ажилладаг. 

Цалин, урамшууллын мэргэжилтэн - Хүндийн өргөлтийн тамирчин. Ажилтнуудыг сэтгэл ханамжтай байлгахын тулд цалин, компанийн хангамжийг тэнцвэртэй байлгахад анхааран ажилладаг. 

Ажилтнуудтай харилцах мэргэжилтэн - Туялзуур сэлмийн тамирчин. Ажилтнуудыг эвтэй байлгахын тулд зөрчилдөөнийг нарийвчилсан стратегиар зохицуулдаг. 

GENERATION-ҮҮД

Traditionalist үеийнхэн юугаараа онцлог вэ? 

  • Тэдний хүүхэд нас нөөцийн хувьд маш хязгаарлагдмал байсан бөгөөд энэ үед хүмүүжсэн тэд хянамгай байж, ажилдаа тогтвортой байдлыг эрхэмлэдэг. Уламжлалт үзэлтнүүд ганц хоёр компанид насан туршдаа үнэнч ажиллах нь тэдний хувьд ердийн зүйл юм. Дэлхийн 1, 2-р дайныг үзсэн тэднийг бараг ямар ч сорилтод бэлтгэгдсэн гэж хэлж болно. 1962-1981 онуудад CBS-ийн оройн мэдээг хөтөлдөг байсан хөтлөг Уолтер Кронкайт нэвтрүүлэг бүрээ "Ийм л байх ёстой юм байна" гэсэн нэг үгээр төгсгөдөг байв. Энэ үг нь энэ үеийнхнийг шууд илэрхийлдэг гэдгээрээ алдартай билээ.  

Тэд ямар ажил олгогчийг хүсдэг вэ? 

  • Уламжлалт үзэлтнүүд удирдагчдыг чадвар, туршлагаар нь сонгон шалгаруулдаг шаталсан эсвэл эрэмбэлсэн бүтцийг үнэлдэг байна. Хамгийн гол нь тэд байгууллагаа амжилтад хүрэхийг хүсэж, залуу үеийнхэндээ зөвлөхийн үүрэг гүйцэтгэнэ гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажиллаж байна. Тэд энгийн, тав тухтай байдлыг илүүд үздэг бөгөөд тэтгэвэрт гарсан байгаа тул нэмж санхүүгийн дэмжлэг болж чадахуйц мөн уян хатан ажлын хуваариар ажиллах боломжийг илүүд үзэж байна. Тэд насаар ялгаварлан гадуурхах болон цахим орчинд ажиллах шаардлага нэмэгдэж байгаа асуудлуудтай ажлын байран дээр тулгарч байгаа аж.  

Хэрхэн ажилладаг вэ? 

  • Тэд тодорхой ажилладаг арга барилыг илүүд үздэг (өөрөөр хэлбэл, надаас юу хийхийг хүсэж байгаагаа хэлээрэй гэх зарчмаар) ба нэг удаад нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхийг хүсдэг. Уламжлалт үзэлтнүүд ажил мэргэжлийн хувьд зөвлөхийн байр суурьтай буюу илүү зааж сургах байдлаар оролцож байгаа бөгөөд хариуд нь байгууллагаасаа тогтвортой байдал, хүндэтгэл хүсэж байна.  

POLL

Бид Hey HR! И-мэйл товхимлоо хүний нөөцийн мэргэжилтнүүддээ зориулан бэлтгэн хүргээд 1 жил болжээ, woohoo!🎉 Өнөөдөр бидний 52 дох дугаар хүрч байгаа шүү. 1 насны төрсөн өдрийн бэлэг гэж бодоод та хэд маань бидний ажлыг улам сайжруулах үнэтэй саналаа бидэнд харамгүй өгөөрэй.

Танд Hey HR! newsletter хэр сонирхолтой санагдаж байгаа вэ?

Login or Subscribe to participate in polls.

Та манай и-мэйл товхимлыг HR найздаа санал болгох уу?

Login or Subscribe to participate in polls.

Та манай и-мэйл товхимлоос өөрийн ажил, мэргэжилдээ хэрэгтэй мэдээллээ авч чаддаг уу?

Login or Subscribe to participate in polls.

Манай и-мэйл товхимол очих давтамж танд хэд байвал зүгээр вэ?

Login or Subscribe to participate in polls.

🔍 Та манай и-мэйл товхимлоос цаашид ямар төрлийн мэдээлэл авахыг хүсэж байгаагаа харин энэ и-мэйл шууд reply хийж бидэнд мэдэгдээрэй.Бид таны ирүүлсэн саналд үндэслэн контентоо улам сайжруулах учраас та бүхэн маань саналаа харамгүй өгөөрэй. 

HR-уудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэхийг хүсвэл 77118252 дугаарт эсхүл [email protected] хаягаар холбогдоорой. 

EMPLOYER BRANDING  

Employer Branding-н сайн туршлагууд # 15 

Zappos бол үйлчлүүлэгчдэд үзүүлэх өвөрмөц үйлчилгээ, онлайн худалдааны шинэлэг арга барилаараа алдартай гутал, хувцасны жижиглэн худалдааны компани юм. Тэд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгахын тулд ажилтнуудын сэтгэл ханамжийг хамгийн чухалчилдаг бөгөөд ажилтны туршлагаар дамжуулан хэрэглэгчийн туршлагыг өндөр түвшинд авч явж чаддаг компани билээ.  

Zappos-с бид юу сурч болох вэ? 

Zappos нь уламжлалт бус аргаар ажилтнуудаа сонгон шалгаруулдаг бөгөөд тэдний энэхүү туршлага нь орчин үеийн гэж хэлж болох сонгон шалгаруулалтын шинэ стратеги хүртлээ хөгжжээ.  Яаж гэж үү? Учир нь тэдний анхнаасаа чухалчилсан зүйл нь компанийн үнэ цэнийг төлөвшүүлэх хадгалах, соёлд нь нийцэж чадах ажилтнуудыг авах байсан юм. 

Тэдний ажилд авах арга нь олон жилийн туршид өөрчлөгдсөн боловч өмнөх өөрчлөгдөөгүйгээр хийж буй зүйл нь ажил горилогчдыг ярилцлага тест гэхээс илүүтэй өвөрмөц аргаар туршиж үздэг байна. Тэд соёлдоо нийцэх эелдэг хүмүүсийг ажилд авахын тулд янз бүрийн ухаалаг арга хэрэглэдэг. 

Түүний хамгийн өвөрмөц сорилт бол "Offer" хөтөлбөр байв. Энэхүү хөтөлбөр нь шинэ ажилчдыг 4 долоо хоногийн сургалтын хугацаа дууссаны дараа компаниа орхих боломжийг олгожээ. Хариуд нь Zappos нь ажилласан хугацаандаа тохируулан 2000 доллар хүртэл урамшуулал санал болгов. Энэ туршилтаар тэд компанидаа үнэнч бус ажилтнуудыг байхгүй болгох зорилготой байв.  

Тэднээс суралцах хамгийн гол зүйл нь, 

  • Ажил олгогчийн брэндийн сайн туршлага нь ажилд авах аяллаас эхэлдэг 

  • Ажилд авах үйл явц танай компанийн үнэ цэнийг бодитоор харуулж байгаа эсэхийг нягталж, соёлдоо нийцэх эсэхээ анх орж ирж байгаа ажилтнаа хүртэл сорьж үзэх нь таны хэрэглэгчдэд хүргэх брэндийн амлалтад хүртэл нөлөөлдөг гэдгийг сурч авлаа. 

🔗 Хэрвээ танай компанид Ажил олгогчийн брэндээ сайжруулах хэрэгцээ байгаа бол ЭНЭ холбоосоор мэдээллээ илгээн Employer branding service-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.