• Hey HR
  • Posts
  • Оюутнуудын ажиллахыг хүсдэг топ 10 компани 👩‍🎓

Оюутнуудын ажиллахыг хүсдэг топ 10 компани 👩‍🎓

Hey HR! Ээлжийн амралтууд ч эхлэх нь дээ удахгүй. Гэснээс маргааш ажилтнуудаа сонгуульд нь идэвхтэй оролцуулахын тулд танай компани ямар нэг арга хэмжээ авч байгаа юу? Worki-ийнх нь багаас гэхэд Бизнесүүд өөрсдөө аянд нэгдэж орон нутгийн харьяалалтай ажилтнууддаа цалинтай чөлөө олгож байгаа шүү 🤗 🤗 

ШИНЭ ТӨГСӨГЧИД

Манай компани өнгөрсөн жилээс эхлэн шинэ төгсөгчдийн карьер төлөвлөлтийн судалгааг авч эхэлсэн билээ. Тэгвэл энэ жилийн хаврын төгсөлтийн төгсөгчид карьераа хэрхэн төлөвлөж байгаа, ямар компанид ажиллахыг хүсэж байгаа, төгсөөд юу хийх талаар судалгааны үр дүнгүүдийг бид цувралаар хүргэж эхэлсэн билээ. Хамгийн онцлох мэдээгээ бид өнгөрсөн долоо хоногт хүргэлээ.

Энэ хаврын төгсөгч оюутнуудын ажиллахыг хүсэж буй ТОП 10 КОМПАНИ-ийн жагсаалттай танилцаарай. 

Хэрвээ та үргэлжлүүлэн топ 20-д ямар компаниуд орсныг харахыг хүсвэл Mongolia Talent Network фэйсбүүк хуудаснаас үзээрэй 😉

GENERATION-ҮҮД

Gen Z юугаараа онцлог вэ? 

  • Тэд уян хатан, сэтгэл зүйн эрүүл мэнддээ маш их анхаарлаа хандуулдаг, Байнга прогрессоор өсөж хөгждөг, Тун биеэ даасан, Маш хөдөлмөрч үе гэнэ. Тэд бага наснаасаа технологитой ойр өссөн тул дижитал үндэстэн гэж нэрлэгдэж болох анхны үеийнхэн юм. 

Тэд ямар ажил олгогчийг хүсдэг вэ? 

  • Тэд хувь хүнийхээ хувьд ахиц дэвшил гаргах боломж бүхий уян хатан, бүтээлч, сорилтоор ажлын орчинд ажиллахыг хүсдэг. Ажлын байран дахь олон талт байдлын оролцоог хүлээж байгаа бөгөөд тэдний үнэт зүйлд нийцдэггүй ажил олгогчийн төлөө ажиллахгүй гэдгийг судалгааны үр дүн харуулж байна. Мөн цар тахлын үеэр ажлын талбарт гарсан тэд цар тахлын дараа ч мөн ажил олгогчдоо сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжихийн зэрэгцээ уян хатан, алсын зайнаас ажиллах зэргийг хэвээр үлдээнэ гэж найдаж байгаа аж. Эцэг эх нь эдийн засгийн хямралыг (2008 он) хэрхэн даван туулж байгааг харсны дараагаар тэд сургалтын төлбөрийн тэтгэлэг, оюутны зээлийн эргэн төлөлт зэрэг санхүүгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулахуйц бенефитүүдээр сэдэлжиж байна. 

Хэрхэн ажилладаг вэ? 

  • Z үеийнхэн хамтран ажиллагсадтайгаа харилцах харилцаагаа сайжруулахын тулд ажил дээрээ технологийг хамгийн их ашигладаг байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь олон хүний анхаарлыг сарниулдаг ч технологи нь Z үеийнхний хувьд төгс суралцах суралцах орчин нь болж, тэднийг залуу наснаасаа төрөл бүрийн боломжуудтай холбож өгдөг гэж хардаг байна. 

Хэрвээ танай компани Gen Z үеийнхэн ажилд авахаар хайж байгаа бол Worki дээрээ ажлын зараа оруулахаа мартуузай.  

СОЁЛЫН БУЛАН

Хамгийн эерэг байгууллагын соёлууд #6

Hierarchy culture буюу босоо засаглалын соёл нь албан тушаал, тогтсон дүрэм журам, пирамид шиг бүтцийг чухалчилдаг арга юм. Хүчин зүйлс:

  • Эрх мэдлийн түвшин

  • Ажил албан үүргийн гүйцэтгэх үүрэг даалгавар тодорхой байх

  • Ажилтнуудын оролцоо багатай

  • Багийн амжилт гэж байхгүй, хувь хүний амжилт дээр тогтдог.

  • Төвлөрсөн шийдвэр гаргалт

Mongolia Talent Network нь харилцагч байгууллагуудын ажлын байрны соёлын түвшнийг тодорхойлж, оновчтой болгоход нь туслах зорилгоор мэргэжлийн түвшинд судалгаа, дүн шинжилгээг хийж байна. Бидэнтэй хамтран компанийнхаа соёлын онцлог давуу талууд болон сайжруулах шаардлагатай цэгүүдийг тодорхойлохыг хүсвэл ЭНД дараарай

POLL

Өнгөрсөн долоо хоногийн товхимлын дугаарт илгээсэн Polls-н үр дүнг хүргэж байна.   

 🟣 Компаниудын сонгон шалгаруулалтын хэлтэст тулгарч буй хамгийн том сорилт нь Ур чадвартай ажилтан олдохгүй байх байдаг байна. 

Уншигчийн сэтгэгдэл: “Шинээр хүн ажилд авах хэрэгцээ гарах үед тохирох хүн олдохгүй байх ба ажил горилогч нь ажил олгогчоос "тэнгэрийн, тэнгэрийн" зүйлсийг хүлээдэг. Ажил горилогч нь өөрийн чадварыг бодитоор зөв үнэлэх чадваргүйгээс өөрийгөө хэт дөвийлгөх нь элбэг ажиглагддаг.” 

 🟣 Компаниудын бүрдүүлэлт хийдэг хамгийн чухал суваг нь ажлын зарын платформууд байгаа бол үүний дараагаар компанийн вэбсайт байна. 

Уншигчийн сэтгэгдэл: “Анкетаа шинэчлээгүй, хуучны мэдээлэлтэй анкетаа юу ч бодолгүйгээр явуулдаг нь ажил олгогчийн цагийг бас үрдэг. Сошиал медиа дээр бүрэн мэдээлэлтэй постер оруулсан ч утсаар заавал тэр бүх агуулгыг яриулах гэдэг нь бүр "гайхалтай" төвөг учруулдаг” 

 🟣 Ажил горилогчдод санал болгож буй хамгийн чухал бенефит нь компаниудын үзэж буйгаар өрсөлдөхүй цалин урамшуулал болон байгууллагын эерэг соёл байна. 

🔍 Оролцсон бүх HR-ууддаа баярлалаа. Хэрвээ танай компанид ч бас ур чадвартай ажилтан олдохгүй байх сорилт тулгарч байгаа бол та Монголиа Талент Нэтворк ХХК-ийн зах зээлд шинээр нэвтрүүлсэн Ажил олгогчийн брэндингийн үйлчилгээний талаар нэг судлаад үзээрэй. Танай байгууллагат Талентуудыг соронз мэт татахад тусална гэдэгт итгэлтэй байна. 

Ирэх долоо хоногт шинэ Poll-тойгоор уулзъя. Stay tuned! 😎 

HR-уудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэхийг хүсвэл 77118252 дугаарт эсхүл [email protected] хаягаар холбогдоорой. 

EMPLOYER BRANDING  

Employer Branding-н сайн туршлагууд #12

Chipotle бол Калифорнид төвтэй Mexican Grill сүлжээ ресторан юм. Хамтдаа үйлчилгээний салбарт employer branding-н ямар сайн туршлага хэрэгжүүлж байгааг мэдэж авцгаая. 

 

Chipotle-с бид юу сурч болох вэ?  

Ажил олгогчийн брэндийн үүднээс авч үзвэл, Chipotle ажилтнуудын тэтгэмж, албан тушаал ахих, өсөлт хөгжил гаргах зэрэгт маш их анхаарлаа хандуулдаг. Тус сүлжээ ресторан нь EVP-гаа баталж харуулдаг ажил олгогчийн брэндийн гайхалтай жишээ юм. Тэдний тууштай байдал нь амласан зүйлээ хэрхэн биелүүлж байгааг харуулж байна. 

Жишээлбэл, Chipotle-ийн Инстаграм хуудасны People of Chipotle гэх постууд байх ба тэд ажилтнуудын албан тушаал ахисан талаар хуваалцаж, багийн хамт олны ажлыг тэмдэглэдэг. Энэ бол хоосон мессеж биш - учир нь ерөнхий менежерүүдийн 70 гаруй хувь нь дотоодоосоо дэвшин томилогдсон байдаг юм.  

Chipotle-ийн ажил олгогчийн брэндээ сурталчилж буй гол стратеги нь тэдний карьерын сайт бөгөөд нөхөн олговор, тэтгэмж, ажилтнууддаа бий болгож буй үнэ цэнийн талаарх мэдээллийг ил тод байдлаар өгч чаддаг байна. 

Ажилтнууддаа олгодог бенефитийн хувьд тус компани хүүхэд асрах чөлөөний хөтөлбөрөө сайжруулж, сэтгэл зүйн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг нэмж, ажилтнууддаа сургалт, хөгжлийн олон боломжуудыг бий болгож чаджээ. 

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.