• Hey HR
  • Posts
  • Монголд 10 ажилтны 2 нь ажил олгогчоо шударга бус гэж үнэлдэг

Монголд 10 ажилтны 2 нь ажил олгогчоо шударга бус гэж үнэлдэг

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна. 

ДОТООДОД…

Монголд 10 ажилтны 2 нь ажил олгогчоо шударга бус гэж үнэлдэг

Монгол Улсад 10 хүн тутмын 2 нь ажил олгогчоо өөрийг нь шударгаар үнэлдэггүй гэж үздэг нь судалгаагаар тогтоогджээ. Тухайлбал, SICA судалгааны байгууллагаас 2025 онд хийсэн Монгол Улсын нийгмийн үеийн судалгаагаар сүүлийн таван жилд ажилчдаа шударгаар үнэлдэг гэдэгт итгэдэг хүмүүсийн тоо эрс буурсан байна. 2020 онд “Манай байгууллага миний ажлыг шударгаар үнэлдэг” гэдэгт 55.9 хувь нь тийм гэж хариулсан бол 2025 онд энэ үзүүлэлт 37.2 хувь болж, 18.7 хувийн бууралттай гарчээ. Судалгаанд 18-аас дээш насны, хот болон орон нутгийн бүсийн нийт 1,200 хүнийг хамруулсан аж. Дэлгэрэнгүй судалгааг ЭНД дарж уншаарай.  

ОЛОН УЛСАД…

Японд удирдлагын түвшин дэх хүйсийн зөрүү өндөр хэвээр байна

Японы компаниудын удирдах түвшний хүйсийн тэгш байдлын чиглэлд ахиц маш удаашралтай хэвээр байна. Teikoku Databank-аас 2025 оны 7-р сард нийт 26,196 компанид хийсэн судалгаагаар, эмэгтэй удирдлагын эзлэх хувь жилд ердөө 0.2 нэгжээр өсөж 11.1%-д хүрсэн нь тодорхой болжээ.

Энэхүү багахан өсөлт нь Японы Засгийн газраас 2020-аад он дотроо багтаан эмэгтэйчүүдийн удирдах албан тушаалыг 30%-д хүргэх зорилт бодит байдалтай хэр зөрүүтэй байгааг тод харуулж байна.

Хэдийгээр хүйсийн тэгш байдлын талаарх ойлголт нэмэгдэж, төрийн зүгээс тодорхой бодлогоор шахалт үзүүлж байгаа ч, эрэгтэйчүүд давамгайлсан удирдлагын бүтэц Японд гүн суусан хэвээр. Судалгаанд хамрагдсан компаниудын 42.3% нь бүх удирдах албан тушаалд зөвхөн эрэгтэйчүүд ажилладаг гэж хариулсан нь хамгийн том хувийг эзэлжээ.

Гүйцэтгэх түвшинд ч мөн ижил дүр зураг ажиглагдаж байна. Эмэгтэй гүйцэтгэх удирдлагын эзлэх хувь багахан өсөж 13.8%-д хүрсэн ч, компаниудын 52.1% нь зөвхөн эрэгтэй гүйцэтгэх багтай хэвээр байгааг судалгаа харуулжээ.

АНУ-д Z үеийнхний ажилгүйдэл өндөр түвшинд хүрэв

Bank of America Institute-ийн наймдугаар сард нийтэлсэн тайланд дурдсанаар, энэ оны 7-р сард АНУ-д ажил хайж буй туршлагагүй шинэ ажил горилогчдын эзлэх хувь 13 хувьд хүрч, 1988 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. Энэ бүлэгт ихэвчлэн Z үеийнхнийг хамарч байна.

Нийт ажилгүйдлийн түвшин тогтвортой хэвээр байгаа ч залуучуудын хувьд өсөлт нь тасралтгүй үргэлжилж, зургаадугаар сарын байдлаар 7.4 хувьд хүрсэн гэж тус тайланд онцолжээ. Энэ нь Gen Z-ийн хөдөлмөрийн зах зээлд орж буй нөхцөл илүү хүндрэх хандлагатайг харуулж байна.

Мөн хиймэл оюун ухааны нөлөө Gen Z-ийн ажиллах боломжийг эрсдэлд оруулж байж болзошгүй. Шинэ технологи ажлын байрыг өөрчилж, ялангуяа анхан түвшний албан тушаалуудыг халж эхэлснээр залуусын хамгийн түрүүнд орж болдог ажлын суваг хаагдах эрсдэл үүсэж байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд тэдний ирээдүйг улам бүр тодорхой бус болгосоор буй.

HR MOMENT

Кейс судалгаа: Salesforce “Ohana Culture” болон цалингийн тэгш байдлын аудит хийснээр ажилтнуудынхаа итгэлийг нэмэгдүүлсэн нь

📌 Нөхцөл байдал:
Salesforce дэлхийн хэмжээнд хурдацтай өсөхийн хэрээр цалингийн зөрүү, ялангуяа хүйсийн ялгаа ил болж эхэлжээ. Мөн компанийн соёл жигд бус болж, ажилтнуудын итгэл, үнэнч байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл гарсан байна.

💡 Шийдэл: “Ohana Culture” ба тэгш цалингийн аудит
Salesforce компани өөрийн үндсэн үнэт зүйл болох “Ohana Culture” буюу хамт олон, гэр бүл шиг соёлоо хадгалахын зэрэгцээ цалингийн тэгш байдлыг хангах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн:

  • Жил бүр бүх албан тушаалын хэмжээнд цалингийн аудит хийдэг болсон.

  • Илэрсэн зөрүүг засахын тулд хэдэн арван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, цалингийн ялгааг арилгасан.

  • Удирдлагуудыг тэгш байдал, олон талт байдлыг идэвхтэй дэмжих сургалт, хариуцлагын тогтолцоонд хамруулсан.

  • Соёлын хувьд ажилтнуудын санал, дуу хоолойг сонсдог илүү ил тод харилцааг бий болгосон.

📈 Үр дүн:

  • Хүйсийн ялгаатай цалингийн зөрүү мэдэгдэхүйц буурсан.

  • Ажилтнуудын байгууллагад итгэх итгэл, сэтгэл ханамж дээшилсэн.

  • Salesforce дэлхий даяар ажлын байрны тэгш эрх, шударга байдлын тэргүүлэгч байгууллагын нэгээр үнэлэгдсэн.

  • “Ohana Culture” соёл улам батжиж, ажилтнуудын үнэнч байдал өссөн.

🔍 HR сургамж:
Ил тод байдал, бодит арга хэмжээ нь ажил олгогчийн нэр хүндийг өсгөх хамгийн хүчтэй хэрэгсэл юм.

HR HAAAAACK

🤖 Ажлын байранд зориулсан хиймэл оюуны ёс зүйн бодлогыг хэрхэн боловсруулах вэ?

Ажлын байран дахь хиймэл оюуны хэрэглээтэй холбоотой сүүлийн үеийн судалгаануудыг нэгтгэн харвал нийтлэг нэг зүйл ажиглагдаж байна. Энэ нь хүмүүс технологийг хэрхэн ашиглаж байгаа болон зайлшгүй ашиглах шаардлагын талаар нэгдсэн, тодорхой байр суурь хараахан бүрдээгүй байна. Тиймээс та өөрийн байгууллагад тохируулан нэгдсэн, тодорхой хиймэл оюун ухаан ашиглах ёс зүйн бодлого боловсруулахдаа дараах зүйлсийг анхаараарай.

Тохиромж, соёл хоёр гар нийлэн ажиллах ёстой

Хиймэл оюуны ёс зүйн бодлого нь ихэвчлэн хууль, дүрэм журмын шаардлагыг хангахад чиглэдэг ч, байгууллагын соёл нь түүнээс дутуугүй чухал бүрэлдэхүүн хэсэг юм. 

Ажилтнууд хариуцлагатайгаар AI ашиглах орчныг бүрдүүлэхийн тулд байгууллага нь хүний хяналт байнга хэрэгжиж байгаа гэдгийг баталгаажуулж, хиймэл оюуныг ажилчдыг орлох бус, дэмжих хэрэгсэл гэдгийг ил тод харуулах шаардлагатай” гэж HR салбарын чиг хандлагад мэргэшсэн Capterra компанийн ахлах шинжээч Инэс Баар хэлжээ.

Fairmarkit хиймэл оюуны программ хангамжийн компанийн гүйцэтгэх захирал Кевин Фречетт AI ёс зүйн бодлого боловсруулахад Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулсан зөвлөгөөндөө ижил төстэй санаануудыг дэвшүүлсэн. Түүний хэлснээр, хамгийн сайн бодлого дараах хоёр асуултад хариулж чаддаг байх ёстой:
“AI манай багийнхны ажлыг илүү сайн хийхэд хэрхэн туслах вэ?
“AI нь ажилтнуудын итгэлийг алдуулахаас бид хэрхэн сэргийлэх вэ?

Мөн тэрээр, өнөөдрийн бодлогын хэлэлцүүлгүүд эрэмбээ буруу тогтоосон байдаг гэжээ. Ихэнхдээ хүмүүс технологид анхаарал хандуулж, ажилтнуудыг орхигдуулдаг. Хиймэл оюуны ёс зүйн бодлого нь AI загвар бус, харин түүний нөлөөнд өртөх хүмүүсээс эхлэх ёстой” гэж тэр онцолжээ.

Салбар тус бүрд тулгардаг онцгой асуудлуудыг анхаарах хэрэгтэй

“AI-аар үүсгэсэн код эсвэл vibe coding нь тодорхой аюулгүй байдлын эрсдэлийг бий болгож болзошгүй. Ялангуяа тухайн хиймэл оюуны загвар нь олон нийтэд ил код дээр суурилан сургалт хийгдсэн бол, тэр кодын эмзэг байдлыг өөрийн мэдэлгүй шинэ код руу хуулбарлах магадлалтай” хэмээн Баар тайлбарлажээ. Иймээс хиймэл оюун ашигладаг байгууллагууд:

  • Аюулгүй байдлын эрсдэлийг тусгасан,

  • AI-аар бүтээсэн кодыг дотооддоо хянах журам боловсруулсан,

  • Ажилтнуудад зориулсан аюулгүй код бичих сургалт зохион байгуулсан байх ёстой гэж Баар зөвлөж байна.

Контент бүтээх салбарт ажилладаг байгууллагын хувьд, AI ашигласан талаарх ил тод байдлыг хангах бодлого зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн, ажилтнууд эцсийн үр дүн болон гаргасан бүтээгдэхүүний хариуцлагыг бүрэн үүрэх ёстой гэдгийг уг бодлогод тусгах шаардлагатай хэмээн Баар нэмж хэлжээ.

Ажилтны хөгжил бол хамгийн сайн сейф

Хүний нөөцийн менежмент зөвхөн ажилд авах, цалин олгох биш харин ажилтны амьдралын чанар, ирээдүйн баталгааг бий болгох үйл явц гэдэгт бид итгэдэг. Монголчуудын санхүүгийн хэрэглээний түүхийг эргэн харвал энэ нь зөвхөн эд зүйл хадгалах арга замын өөрчлөлт биш, харин хүмүүсийн үнэт зүйл, хандлага, амьдралын хэв маягийн хувьсал байсан юм.

  1. АРСЛАНТАЙ АВДАР /1940 он хүртэлх/

Хэрэглээнд тохирсон: Өв хөрөнгөө үе дамжуулан хадгалж ирсэн арслантай авдар бол зөвхөн эд зүйл хадгалах сав бус, гэр бүлийн дурсамж, итгэлцлийн бэлгэ тэмдэг байлаа. HR өнцгөөс бол энэ нь байгууллагын үнэт зүйлсийг үеэс үед өвлүүлэх соёлтой адил.

  1. ЧЕМОДАН /1990 он хүртэлх/

Авсаархан: Агуулж тээвэрлэхэд хялбар, авсаархан модон ЧЕМОДАН гэгч зүйл Монголчуудын ахуй, санхүүгийн соёлд том үүрэг гүйцэтгэжээ. Энэ л үеэс ЧЕМОДАНаа цоожлох, кодлох буюу илүү найдвартай ашиглах боломж бүрдэж эд хөрөнгөө алдах эрсдэлээс бага ч гэсэн салж чаджээ. Авсаархан авч явахад хялбар тул “чемодан дүүрэн цалин авна гэж эндүүрсэн” нэгэн хүртэл байлаа шүү дээ. Энэ нь орчин үеийн ажилтны хувьд ажил ба амьдралын тэнцвэр, уян хатан ажлын нөхцөл-тэй дүйцнэ.

  1. ГАН ТӨМӨР СЕЙФ /2025 он хүртэл/

Баталгаатай: Илүү боловсронгуй, илүү баталгаатай хэрэглээ дэлхий нийтээр тарж айл бүрийн хойморт заларсан нь төмөр СЕЙФ байсан юм. Сейф нь зөвхөн гэр бүлийн хэрэглээ биш албан байгууллага, хувь хүн гээд хэн бүхний найдвартай санхүүгийн хэрэглээ болж чадсан юм. Эвдэршгүй ган төмрөөр хийгдсэн, эзэмшигч нь өөрийн хүссэн түлхүүр эсвэл нууц кодыг ашиглан нэвтэрдэг гээд давуу тал ихтэй сейфийг боломжтой айл бүр ашиглаж байлаа. Сейф гэх нэршил нь яг үнэндээ англи хэлний “Safe” буюу “Аюулгүй” гэх үгнээс гаралтай гэдгийг та мэдэх үү? Ган сейф нь хувь хүн, байгууллагын санхүүгийн хамгаалалт болсон шиг, ажил олгогч байгууллага ажилтныхаа карьер, ур чадвар, эрүүл мэндийг хамгаалж, баталгаажуулах үүрэгтэй.

  1. Харин орчин үед Pocket Safe-тэй болсон.

Бүгдийг багтаасан: Он цаг улиран “технологийн хөгжил - санхүүгийн салбар” бүрэн хосолж, Монголчуудын санхүүгийн хэрэглээ цахим орчинд шилжсэн өнөө үед бид таны хэрэглээнд төгс тохирох, хамгийн авсаархан, хамгийн баталгаатай Pocket Safe итгэлцлийн бүтээгдэхүүнийг санал болгож байна. “Итгэлцэл” гэдэг нь “таны хөрөнгийг найдвартай хадгалж, тохирсон хугацаандаа үр шимтэй нь хамт эргүүлэн төлдөг” санхүүгийн үйлчилгээ юм. Өнөө үед бид Pocket Safe шиг уян хатан, хувь хүнд тохирсон, ирээдүйд чиглэсэн шийдлүүдийг ажилтнууддаа санал болгох нь чухал. Ажилтны мөрөөдлийг санхүүгээр дэмжих нь HR-ийн стратегийн нэг хэсэг болж чадна.

Зах зээл дээр өрсөлдөхүйц олон давуу талыг Pocket Safe танд мэдрүүлэх тул та зүгээр л ашиглаад үзээрэй. Pocket Safe итгэлцлийн төрлүүд:

  1. Зорилтот Pocket Safe: Та өөрийн мөрөөдөл бүрт зориулан хүссэн нэршил, хүссэн хугацааг сонгон Pocket Safe нээгээрэй.

  2. Ухаалаг Pocket Safe: Та нэг удаа холбоод л МАРТ! Зугаал, ажлаа хий, бяцхан хүүхэдтэйгээ тогло. Бид таны хөрөнгийг өсгөж л байна.

  3. Уян Pocket Safe: Үр шимээ газар дээр нь хүртэж, газар дээр нь ашиглах боломж.

  4. Өндөр дүнтэй Pocket Safe: Таны ирээдүйдээ хөрөнгө оруулах ИХ хүсэл эрмэлзэлд бид ИХ үр шим олгоно.

Таны халаасан дахь сейф Pocket Safe.
Pocket Safe нээхийг хүсвэл: http://onelink.to/7m6uwx 

Лавлах утас: 1900-1188 

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.