2.

Hey HR! 2024 он 12 хуудастай ном гэвэл аль хэдийн нэг хуудас нь өнгөрчээ. Танд шинэ сарын мэнд хүргэе! Жилийн хамгийн богино өдөртэй, баяр наадам ихтэй сар айсуй... 

ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ? 

Дэлхийн дахинаа сүүлийн 5 жилд хүний нөөцийн чиглэлийн мэргэжилтнүүдийн тоо 8%-р нэмэгдсэн ч компанийн нийт бүтцэд эзлэх хувь улам бүр буурсаар байна. Жишээлбэл, АНУ-д гэхэд компанийн бүтцэд эзлэх жингээрээ Маркетинг  8%, Үйл ажиллагаа 9%, Захиргаа 15% тус тус эзэлж байна. 

Lattice судалгааны үр дүнгээр 2024 онд Хүний нөөцийн хэлтсүүд өнгөрсөн жилийн бүтэцтэйгээ ижил орон тоотойгоор шилжиж байгаа бол ердөө 14% нь орон тоогоо нэмэгдүүлсэн үзүүлэлттэй байгаа гэнэ. 

Үүнтэй холбоотойгоор HR-уудад дараах сорилтууд тулгарч байгаа тухай Academy to Innovate HR-д дурджээ. Үүнд: 

  1. HR-аар ажиллаж буй мэргэжилтнүүдийн хариуцлага улам нэмэгдсэнээр ядаргаанд орох, ажлаас халшрах хам шинжид өртөж буй үзүүлэлт нэмэгджээ. 

  1. Хүний нөөцийн хэлтэс нь зөвхөн толгой оффист харьяалагддаг гэдэг нийтлэг ойлголтоос улбаатайгаар орон нутагт амьдардаг чадварлаг ажиллах хүчинд мэргэжлээрээ ажиллах боломж хомс байна. 

  1. Хүлээх үүрэг хариуцлага нэмэгдэж буйтай холбоотойгоор хүний нөөцийн хэлтэст ажиллаж буй ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, хөгжүүлэхэд чиглэсэн сургалт хөгжлийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага бий болж байна. 

ТРЕНДИ

HR-уудын заавал сонсох 10 подкаст 

  1. Drive Thru HR 

  1. At Work in America 

  1. My HR Future 

  1. Josh Bersin Academy 

  1. HR sound off 

  1. Leading the future of work 

  1. Work Life 

  1. Lead from the heart. 

  1. HR leaders 

  1. HR unstoppable 

HR - ХААААААК 

Ажил олгогчийн брэнд танигдалтаа нэмэгдүүлэхэд юу чухал вэ?  

Юун түрүүнд ажиллахад хамгийн таатай газрыг сонгохдоо “ажил олгогчийн брэндийн танигдалт нь эерэг” байгууллагыг хүмүүс сонгодог байна. Ажил олгогчийн брэнд нь зөвхөн компанийн нэр, шилдэг аж ахуй нэгж, инновацилаг бүтээгдэхүүн үйлчилгээтэй байхаас үл хамааран доорх 16 хүчин зүйлийг чухалчилж үздэг тухай судалгааны үр дүн гарчээ. HR та дээрх 16 хүчин зүйлийг өөрийн байгууллагадаа ямар байдлаар хэрэгжүүлдэг талаар checklist гарган шинжлээд, дүгнэлт гаргаад үзээрэй. 

  1. Ажилтны сайн сайхан байдал & Ажил амьдралын тэнцвэр байдал 

  1. Урамшуулал, хангамжууд 

  1. Бизнесийн танигдалт буюу харагдах байдал 

  1. Карьер өсөх боломж 

  1. Компанийн соёл 

  1. Өөрчлөлт & Тогтвортой байдал 

  1. Олон талт байдлыг хүлээн зөвшөөрөх, ойлгох бодлого 

  1. Нийгэм, Байгаль орчин, Засаглалын бодлого 

  1. Инновац & Технологийн шинэлэг байдал 

  1. Ажилтны сэтгэл ханамж 

  1. Сургалт, хөгжил 

  1. Удирдлага болон Байгууллагын зохион байгуулалтын бүтэц 

  1. Компанийн алсын хараа, эрхэм зорилго 

  1. Цалин хөлс 

  1. Баг, хамт олон 

  1. Ажлын газрын байршил 

WORK WITH WORKI  

Ажлын зарын платформ үр дүнтэйгээр ашиглах 5 алхам

Ажлын зараа оновчтой болгох  

  • Хэрэв та хүний нөөцийн мэргэжилтэн бол ажлын байрыг зарладаг бол таны ажлын байрны жагсаалт тодорхой, нарийвчилсан, сонирхол татахуйц байгаа эсэхийг шалгаарай. Гол хүлээх үүрэг хариуцлага, шаардлага, байгууллагаас санал болгож буй ашиг тусыг онцлон тэмдэглэ. Энэ нь тохирох ажил горилогчдыг татахад тусалдаг ба огт хамааралгүй ажил горилогчдын тоог бууруулдаг.  

Нарийвчилсан хайлтын шүүлтүүрийг ашиглах 

  • Ажил горилогч болон Анкетаа илгээсэн хүмүүсийг нарийвчлан тодорхойлох боломжтой хайлтын шүүлтүүрүүдийн давуу талыг ашиглаарай. Жишээ нь Worki дээр гэхэд таны зарласан ажлын байранд хамгийн сайн тохирох ажил горилогч нарт хамгийн эхэнд харагдаж буй тул тохирсон ажил горилогчид танайд хандах хандалтыг нэмэгдүүлдэг. 

Олон нийтийн мэдээлэл түгээх сувгуудын боломжуудыг ашиглах  

  • Таны ашигладаг платформ танд бусад олон нийтийн мэдээллийн сувгуудаар ажлын зараа хүргэх ямар боломжуудыг санал болгодог талаар судалж, түүнд нь оролцохыг хичээгээрэй. 

Салбарын чиг хандлагын талаар мэдээлэлтэй байгаарай 

  • Та хүний нөөцийн чиг хандлага, салбарын трендийн талаар нийтлэл, newsletter, подкаст, арга хэмжээ зохиогдож байгаа эсэхийг тогтмол шалгаарай. Хүний нөөцийн чиг хандлага, шилдэг туршлага, шинээр гарч ирж буй технологийн талаар мэдээлэлтэй байх нь ур чадвараа дээшлүүлж, энэ салбарт өрсөлдөх чадвартай хэвээр үлдэхэд тусална.  

Ажил олгогчийн брэндээ хүчирхэгжүүлэх 

  • Хэрэв танай байгууллага ажлын зарын платформ дээр профайлтай бол энэ нь эерэг, анхаарал татахуйц ажил олгогчийн брэндийг илэрхийлж чадаж байгаа эсэхийг шалгаарай. Компанийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйл, соёлын талаарх мэдээллийг оруулсан байх нь нэн чухал.  Хүчирхэг ажил олгогчийн брэндтэй байснаар шилдэг талентуудыг татаж, танай байгууллагыг боломжит ажил горилогчдын дунд онцгойлон харуулж чадна. 

SHARING IS CARING!  

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.