- Hey HR
- Posts
- 2024 онд заавал дагах блогууд
2024 онд заавал дагах блогууд
Hey HR! Untie подкастын шинэ дугаарыг ЭНД дарж сонсон, шинэ өглөөг эхлүүлээрэй. Subscribe хийхээ мартуузай 😊😇
ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ?
33%-ийн өсөлт: МакКинсей Глобал Хүрээлэнгээс гаргасан судалгаанд технологийн дэвшил, ажиллах хүчний уян хатан байдлаас үүдэлтэйгээр чөлөөт ажилчдын тоо дэлхийн хэмжээнд нийт 150 сая хүн болсон гэж мэдээлэв. Энэ нь 2019 оны үзүүлэлтээс 33%-аар илүү юм.
2.7 их наяд долларын нөлөө: Oxford Economics-ийн судалгаагаар чөлөөт ажилчид дэлхийн эдийн засагт жил бүр 2.7 их наяд долларын хувь нэмэр оруулж, дэлхийн ДНБ-ий бараг 3 хувийг бүрдүүлдэг байна.
Үеийн шилжилт: АНУ-ын Millennials-ийн 36%, GenZ-ийн 29% нь ямар нэгэн байдлаар нэмэлт буюу чөлөөт ажил хийдэг нь уламжлалт ажил эрхлэлтийн байдал өөрчлөгдөж байгааг харуулж байна.
Сорилтууд: Засгийн газрууд чөлөөт ажил эрхлэлтийг хуульчилж ажилчдыг хамгаалах, тэдний үр ашгийн төлөө ажиллахаа мэдэгдээд байна.
Чөлөөт ажилчдын эдийн засаг дэлхийн ажиллах хүчийг үргэлжлүүлэн бүрдүүлж байгаа тул хүний нөөцийн мэргэжилтнүүд өсөн нэмэгдэж буй энэ сегментийг өөрсдийн хүний нөөцийн стратегидаа тохируулж, байгууллагын бүтээмжийг адлагдуулалгүйгээр ажилчдын уян хатан байдлыг хангах ёстой болоод байна.
ДОТООДОД ХАРИН...
Монголын 2024 оны Хүний нөөцийн салбарын чиг хандлага
Мэдээж дээрх судалгааны үр дүн нь олон улсын статистикууд бөгөөд манай улсад freelence буюу чөлөөт ажилтнуудын талаарх нэгтгэсэн мэдээллийн сан, статистикууд хараахан байхгүй байгаа билээ. Харин “нэмэлт орлоготой байх” боломжуудыг залуус ихээр эрэлхийлдэг болсон бөгөөд ажил олгогчийн зүгээс дэмжсэн нэг бодлого нь “зайнаас ажиллах” боломжоор хангах байсан билээ. Энэхүү өөрчлөлтөд цар тахлын үеэр шилжин, ажил олгогчдын хувьд тодорхой эрсдэлийг дагуулсан ч дан ганц уламжлалт арга барилтайгаар ирээдүйд хэвийн ажиллах боломжгүй болж байгааг харуулсан билээ. Монгол улсын хувьд ч 2020 оноос хойш ажилтнуудаа зайнаас ажиллах боломжоор хангахын эрмэлзсэн бөгөөд Хүний нөөцийн төлөөллүүд ч энэ тал дээр дэмжих байр суурьтай байна. Байгууллагуудын хувьд ирэх жил зайнаас ажиллах боломжийг илүү уян хатан байдлаар санал болгоно гэсэн үр дүн гарсан ч олон улсын чиг хандлагаас харвал дэлхийн томоохон байгууллагууд ажилтнуудыг “ажлын байрандаа ирж ажиллах-ыг уриалж эхлээд байна.
Тодруулбал, HR Solutions for 2024 судалгаанд ажил олгогч нар илүү “ажлын байрандаа ирж ажиллах”-ыг уриалж эхлээд байгаа ч ажил горилогчдын 3 хүн тутмын 1 нь оффис болон зайнаас ажиллах боломжтой уян хатан цагийн хуваарьтай ажлын байрыг илүүд үзэж байна гэсэн судалгааны үр дүн гарчээ.
ТРЕНДИ
Сонгон шалгаруулалтдаа хиймэл оюун ухааныг ашиглах
Хиймэл оюун ухаанд суурилсан сонгон шалгаруулах платформ нь ажилд авах процессыг өөрчилж, үр ашиг, ажил горилогчийн хувийн тохиргоо, өгөгдөлд тулгуурласан шинжилгээг санал болгож байна. Ажил горилогчийн анкеттай танилцах, тэдэнд хариу өгөх, ярилцлага товлох, даалгавар болон тест илгээх зэрэг үйлдлүүдийг автоматжуулснаар ажилд сонгон шалгаруулах үйл явцыг хурдасгаж, хялбарчилж, ажил горилогчид эерэг сэтгэгдэл төрүүлж, буруу шийдвэр гаргах магадлалыг бууруулдаг байна.
Та сонгон шалгаруулалтандаа хиймэл оюун ухааныг ашигласнаар Recruitment ROI буюу зардлын үр ашгийг нэмэгдүүлэх, олон давтагддаг ажлыг автоматжуулж, чухал ажилдаа илүү цаг зарцуулах, анхаарал хандуулах боломжийг олгодог. Харин ажил горилж буй хүнд сонгон шалгаруулалтын эерэг туршлага бий болгон, ажлын санал тавих үед түүнийг хүлээн авах магадлалыг нэмэгдүүлдэг. Тодруулбал, Career plug-н 2024 оны Ажил горилогчийн туршлагын судалгааны үр дүнгээс харахад ажил горилогчдын 76% нь сонгон шалгаруулалтын үйл явцын талаар эерэг сэтгэгдэлтэй үед тухайн ажлын саналыг хүлээн авах шийдвэр гаргахад нөлөөлдөг гэж хариулжээ 😉
Хэрвээ та хүний нөөцийн дижитал платформ Worki-г сонгон шалгаруулалтдаа ашиглах бол ЭНД дарж бүртгэлээ үүсгээрэй.
HR - ХААААААК
Үргэлж хөгжиж буй хүний нөөцийн салбарт хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, хөгжил дэвшлийг даган байнга шинэчлэгдэж байх нь маш чухал юм.
Тасралтгүй суралцах сэтгэлгээ: Тасралтгүй суралцаж, хөгжих сэтгэлгээг өөртөө суулгах хэрэгтэй. Долоо хоног бүр вебинар, семинар, салбарын чуулганд оролцох зэрэг мэргэжлийн хувьд хөгжих боломжтой үйл ажиллагаанд зориулагдан цаг гаргаарай. Нэмж дурдахад шинэ сэдвүүдийг судлах, гэрчилгээ авах эсвэл хүний нөөцийн тодорхой чиглэлээр мэдлэгээ гүнзгийрүүлэхийн тулд онлайн сургалтын платформ, интернэт дээрх нөөцийг ашиглах боломжтой.
Тасралтгүй суралцахыг урьтал болгосноор хүний нөөцийн мэргэжилтнүүд, бусад мэргэжлийн ажилчдаас түрүүлж, өөрчлөгдөж буй салбарын динамик байдалд дасан зохицож, байгууллага хамт олондоо үнэлэгдэж чадна. Өөрийнхөө хөгжилд хөрөнгө оруулах нь таны карьерт ашиг тустай төдийгүй таны удирдаж буй хүний нөөцийн салбарт үнэ цэн нэмэхийг санаарай.
Мэргэжлийн хувьд өсөж хөгжихийн тулд
AIHR: Бодлого, үйл явц, хамгийн сүүлийн үеийн технологи, хүний нөөцийн нарийн төвөгтэй асуудлууд, аналитик, бизнесийн туршлагууд, санал дүгнэлт зэрэг хүний нөөцтэй холбогдох бүхий л сэдвүүдээр нийтлэлээ бичдэг бөгөө жишээ, хэрэгжүүлэх боломжтой зөвлөмжүүдээр баяжуулсан байдаг тул практик дээр шууд хэрэгжүүлэх боломжтой арга аргачлалууд ихтэй байдаг. 7 хоногт дунджаар 3-4 нийтлэл оруулдаг бөгөөд LinkedIn дээр дагах бол ЭНД дараарай.
Factorial HR: Хэрэв та АНУ-ын янз бүрийн мужуудад ялгаатай байдаг амралтын өдрүүдийн талаар мэдээлэл олж авах, хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлагыг унших эсвэл хүний нөөцийн янз бүрийн процессын талаар зааварчилгаа авахыг хүсвэл Factorial HR блог нь танд маш сайн эх сурвалж болно. Мөн таны сонирхож буй сэдвээр яг тохирох нийтлэлийг олоход туслах хялбар хайлтын функцтэй гэдгээрээ давуу талтай. 7 хоногт хэд хэдэн нийтлэл оруулдаг бөгөөд вэбсайт руу зочлох бол ЭНД дараарай.
The Evil HR Lady: Тус блогийг хөтөлдөг Сюзанна Лукас нь хүний нөөцийн мэргэжилтнүүдэд өөрийн хүргэх гэж буй зөвлөгөөг маш хөгжилтэй хэлбэрээр хүргэдэг гэдгээрээ алдартай бөгөөд сүүлд Валентинаар оруулсан нийтлэл нь гэхэд л Салалтад хамгийн их хүргэдэг ажлын байрууд гэсэн нийтлэл байх жишээтэй. Түүний нийтлэлүүд таныг инээлгэх нь гарцаагүй хэрэв та түүний блогийг унших бол ЭНД дараарай.
Энэ мэтчилэн олон сонирхолтой блогуудыг дагаж уншин, шинэ мэдээлэлтэй хөл нийлүүлэн алхахыг хүсвэл ЭНД дарж 31 блогоос өөрийн сонирхол, мэдээлэл хүлээн авах сувагтаа тохируулан сонголтоо хийгээрэй. Танд амжилт хүсье. 😉
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.
⏳ Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.