See you next year

Hey HR! Ирэх жил илүү олон шинэ мэдээлэл, сонирхолтой булангуудтай эргэн уулзъя. Та бүхэн сайхан баярлаарай. 

ДОТООДOД…

Манай Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг компаниуд хүний нөөцийн сайн туршлагуудыг хэдийн хэрэгжүүлээд эхэлсэн бөгөөд бид онцлох 3 үйл явдлыг тоймлон хүргүүлж байна.

"Хамтдаа түрүүлж алхана" уриатай Юнител группийн шинэ жилийн өвөрмөц бэлэг.

Юнител группийн хамт олон шинэ жилийн баярыг тохиолдуулан ажилтнууддаа зориулсан онцгой бэлэг барьжээ. Тус компани 12-р сарын 30, 31-ний ажлын өдрүүдийг цалинтай амралтын өдөр болгон зарлаж, хамт олныхоо хайртай дотнын хүмүүстэйгээ баяраа тэмдэглэх, дурсамж бүтээх боломжийг олгосон байна. Энэхүү санаачилга нь Юнител группийн ажилтнуудын сайн сайхны төлөөх бодлогын илэрхийлэл бөгөөд компанийн арга хэмжээг зөвхөн ажлын өдөрт төлөвлөж, амралтын өдрүүдийг гэр бүл, хувийн амьдралдаа зориулах боломжийг дэмждэг уламжлалынх нь нэг хэсэг юм.

Худалдаа Хөгжлийн Банк ажилтнуудынхаа бүтээмжийн цалинг нэмэх шийдвэр гаргалаа.

ХХБ-ны ТУЗ-ийн 2024.12.20-ны хурлаар “Зөгийн үүр хөтөлбөрийн хүрээнд 2025 оны 1-р сараас нийт ажилтнуудын бүтээмжийн цалинг дахин 25 хүртэлх хувиар нэмэх” шийдвэр гарлаа. Тус хөтөлбөр 2023, 2024 онуудад амжилттай хэрэгжиж , жил тус бүрд 25 хүртэлх хувиар нийт ажилтныхаа бүтээмжийн цалинг нэмэгдүүлсэн юм.

Голомт банк “Ажиллахад таатай газар” батламжийг  гурав дахь жилдээ авлаа.

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамтын ажиллагаанд тулгуурласан ажлын орчныг бүрдүүлэн ажилладаг бөгөөд үүнийгээ бататган 2022 онд Монголын банк санхүүгийн салбараас анхлан “Ажиллахад таатай газар”-аар батламжлагдсан билээ. 2023 онд ажиллахад таатай газар гэдгээ олон улсад дахин баталгаажуулсан бол 2024.12.19-нд тус батламжийг гурав дахь жилдээ авснаар жил бүр амжилтаа тогтмол өсгөсөн Монголын анхны байгууллага боллоо.

ОЛОН УЛСАД…

Шинэ жилийн баярын улирал эхэлж, томоохон хүргэлтийн компаниудын хувьд дахин завгүй улирал өрнөж байна. Энэ нь бид сүүлийн минутад онлайнаар бэлэг захиалахдаа сандран эхлээгүй байхад л мэдрэгдэж эхэлжээ. 

Энэ жил хүргэлтийн аварга компани UPS баярын оргил улиралдаа буюу жилийн сүүлийн өдрүүдэд ажиллах 125,000 улирлын ажилтан авах зорилготой байна. Энэ тоо өмнөх жилээс 25,000-аар өссөн үзүүлэлт юм. Түр хугацааны эдгээр ажлын байр нь жолооч, үйл ажиллагааны ажилтан, хувийн автомашинаараа хүргэлт хийх туслах жолооч, мөн хүргэлт хийхэд жолоочид дэмжлэг үзүүлэх туслах ажилтнуудаас бүрдэж байна. 

Ийм олон ажилтныг ажилд авах нь их хэмжээний бэлтгэл шаарддаг нь мэдээж хэрэг. UPS-ийн Баруун бүсийн хүний нөөцийн дэд ерөнхийлөгч Жефф Грантын хэлснээр, оргил улирлын ажилтныг бүрдүүлэх нь бүтэн жилийн төлөвлөлтийн ажил болдог аж. 

Жил бүрийн 1-р сараас эхлэн, Грант 2025 оны баярын улирлын ажилтан сонгон шалгаруулах ажлаа төлөвлөж эхлэх юм. Тиймээс түүний баг жилийн турш шилдэг улирлын ажилтнуудаа хадгалж, дараагийн улирлын эсвэл байнгын ажлын байранд татан оролцуулах талаар бодож ажилладаг нь зүй ёсны хэрэг гэжээ..   

HR TREND 2025

2025 оны HR тренд хаашаа чиглэж байгаа вэ? 

Он солигдох мөч ирлээ. Бид 2025 оны HR Trend-н сүүлийн цувралаа хүргэж байна. 

Тренд #12: Employee engagement 2.0 буюу Ажилтнуудын оролцооны шинэ эрин үе 

Сүүлийн 25 жилийн хугацаанд ажилтнуудын оролцоо нь хүний нөөцийн стратеги, практикийн гол анхаарал хандуулах асуудал болж ирсэн ч үр дүн нь хангалтгүй байсаар байна. Gallup байгууллага 2000 оноос хойш оролцооны түвшнийг хэмжиж эхэлснээс хойш энэ үзүүлэлтэд ахиц гараагүй бөгөөд дэлхий дахинд оролцооны түвшин ердөө 23%-тай хэвээр байна. Энэ нь хүний нөөцийн одоогийн арга барил үр дүнгүй байгааг харуулж байна. 

Өнөөдөр ажлын байран дахь идэвхгүй эсвэл сөрөг хандлагатай ажилтнууд дэлхий даяар 8.8 их наяд ам.долларын бүтээмжийн алдагдал учруулж байна. Хэрэв хүний нөөцийн алба оролцоог бодитой нөлөөлж, бүтээмжийг нэмэгдүүлэхийг хүсэж байвал ажилтны оролцооны жинхэнэ хүчин зүйлсийг ойлгож, шинжлэх ухаанд суурилсан үр дүнтэй арга техникийг ашиглан хандлагаа өөрчлөх шаардлагатай болж байгаа бөгөөд үүн дээр суурилсан шинэ төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн авах шаардлага ирэх жилүүдэд ажиглагдах хандлагатай байна. 

🔗 Өмнөх дугаараас Тренд #11-г унших бол ЭНД дараарай. 

НR MOMENTS

Кейс судалгаа: Ажилтнууддаа баяр хүргэх, урамшуулах арга хэмжээ 

Нөхцөл байдал 

“Тулга Групп” компанийн ажилтнуудын идэвхийг дэмжих, тэдний сэтгэл санааг сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор баяр наадмын үеэр тодорхой арга хэмжээнүүд хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Сүүлийн жилүүдэд ажилтнуудын ажлын ачаалал нэмэгдэж, стресс ихэссэн нь ажлын бүтээмжид нөлөөлж байсан тул компанийн удирдлагын зүгээс ажилтнууддаа баяр хүргэх, урамшуулах арга хэмжээг зохион байгуулахаар шийджээ. 

Гол асуудал 

  • Ажилтнуудын сэтгэл санааг сайжруулах, ажилдаа илүү эрч хүчтэй хандахад туслах.

  • Баяр наадмын үеэр ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, дотоод соёлыг бэхжүүлэх.

  • Ажилтнуудын үнэлэмжийг дээшлүүлэх, тэдэнд сэтгэл ханамжийг өгч, тэднийг илүү идэвхтэй ажиллахад урамшуулах. 

Шийдэл 

HR баг дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн: 

  1. Бэлэг өгөх арга хэмжээ: 

    Баяр наадмын өдрүүдэд компанийн бүх ажилтнуудад тусгай бэлэг, гарын бэлэг хүргэх шийдвэр гаргасан. Бэлгүүд нь ажилтнуудын хобби, сонирхолд тохирсон, амьдралын чанарыг сайжруулах зүйлс байлаа (жишээ нь: ном, хувцас, амралтын карт, спортын тоног төхөөрөмж). 

  2. Ажилтнуудын амжилтыг урамшуулах: 

    Баяр наадмын үеэр өнгөрсөн жилийн шилдэг ажилтнуудыг шалгаруулж, тэднийг шагнаж урамшуулсан. Энэ нь тухайн ажилтнуудын бүтээмжийг хүлээн зөвшөөрч, цаашид илүү хичээх сэтгэл зүйг бий болгосон. 

  3. Баярын арга хэмжээ:

    Компани баяр наадмын үеэр бүх ажилтнуудад зориулан баярын уур амьсгалтай үйл ажиллагаа зохион байгуулсан. Үүнд хамтдаа үдэшлэг зохион байгуулах, тоглоом наадам, өрсөлдөөнт тэмцээнүүд, ажлын амралт зэрэг багтсан. Баярын арга хэмжээнд ажилтнуудын гэр бүл, нөхөд оролцож, энэ нь тэдний сэтгэл санааг улам өндөрт өргөсөн. 

  4. Сэтгэлзүйн дэмжлэг: 

    Ажилтнуудын сэтгэл санаа, стрессийн түвшнийг сайжруулах зорилгоор сэтгэлзүйчтэй уулзалт, зөвлөгөө өгөх үйлчилгээний хөтөлбөрийг санал болгосон. Энэ нь ажилтнуудын амьдралын чанарыг дээшлүүлж, тэдний хувийн амьдралд ч эерэг нөлөө үзүүлсэн. 

Үр дүн 

  • Ажилтнуудын сэтгэл санаа сайжирч, ажлын бүтээмж 15%-иар нэмэгдсэн.

  • Ажилтнуудын хоорондын харилцаа сайжирч, хамтын ажиллагаа илүү үр дүнтэй болсон. 

  • Ажилтнуудын үнэлэмжийг нэмэгдүүлж, тэдний хариуцлагын түвшин өссөн.

  • Тус арга хэмжээ нь ажилтнуудын гадаад орчин, амьдралын чанар, дотоод соёлд эерэг өөрчлөлт авчирсан. 

Гол сургамж 

Ажилтнууддаа баяр наадмын үеэр урамшуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулах нь зөвхөн тэдний сэтгэл санааг дээшлүүлээд зогсохгүй, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, дотоод соёлыг бэхжүүлэх чухал ач холбогдолтой. Хүний төвтэй хандлага, сэтгэл зүйн дэмжлэг, урамшуулал нь урт хугацаанд үр дүнтэй шийдэлд хүргэхэд тусална. 

/Энэхүү кейс нь зохиомол бөгөөд HR-ийн шилдэг туршлагад тулгуурлан боловсруулав./

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.