- Hey HR
- Posts
- Ажил дээрх хиймэл оюун ухааны хэрэглээ
Ажил дээрх хиймэл оюун ухааны хэрэглээ
Powered by CallPro
Hey HR! HR-УУД ЮУ ХЭЛЭВ? Буландаа оролцож мэргэжил нэгтнүүддээ өөрсдийн туршлага, компанийн хүний нөөцийн бодлогын талаар хуваалцахыг хүсвэл ЭНД дарж форм бөглөн мэдээллээ бидэнд ирүүлээрэй. Мэдээж [email protected]-р ирүүлсэн болно шүү.
HR NEWS
Ямар шалтгааны улмаас хиймэл оюун ухааныг ажил дээрээ ашиглаж байгаа вэ?
Ажил олгогчид хиймэл оюун ухаан ажил дээрээ нэтрүүлсэн шалтгаанаа ажлын үйл явцыг хөнгөвчлөх, төслийн анхдагч судалгааг хийх (62%), ажилтнуудад ажлын урсгалаа удирдах (58%), өгөгдөлд дүн шинжилгээ хийхэд (55%) туслах зорилгоор гэж хэлж байна.
Гэхдээ ажилтнуудын бараг гуравны хоёр нь (63%) ажлаа давхар шалгахын тулд хиймэл оюун ухааныг голчлон ашиглаж байна.
Үүнээс харахад ажил олгогч нарын хүлээлт болон ажилтнууд хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж байгаа хоорондын зөрүү ихээр бий болж буй нь ажлын байран дахь хиймэл оюун ухааны талаарх ойлголт, сургалт, нутагшуулалт дутмаг байгаатай холбоотой хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
GENERATION-ҮҮД
Бид өмнөх дугааруудаараа үе болгоны онцлог, ямар ажил олгогчийг хүсдэг мөн ямар арга барилаар ажилладаг талаар хүргэсэн билээ. Тэгвэл бүр 6 үеэрээ ажиллаж эхлэх буюу Alpha үеийнхэн хөдөлмөрийн зах зээл дээр гарч ирэх 2030 онд зориулан компани дээрээ заавал хэрэгжүүлж эхлэх тип-үүдийг хүргэж эхэлж байна.
ТИП #4
DEI болон Компанийн нийгмийн хариуцлагад хөрөнгө оруулах: Z үеийнхэн болон Миллениал үеийнхэн дэлхий дахинаа ажиллах хүчний дийлэнх хувийг бүрдүүлдэг бөгөөд манай улсад ч ижил билээ. Тэгвэл тэд ажил олгогчдоосоо Олон талт байдал, тэгш оролцоо (DEI) болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр компанийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хүлээлт нэмэгджээ. Нэг өгүүлбэрээр хэлбэл Gen Z болон Millennial үеийн ажилтнууд цаг уурын өөрчлөлт, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, хүйсээр ялгаварлан гадуурхах зэрэг асуудлыг шийдвэрлэх бодит хүчин чармайлтаар дамжуулан дэлхийг илүү сайн газар болгохын төлөө өөрсдийн ажиллаж байгууллагуудаа хүчин чармайлт гаргахыг харахыг хүсэж байгаа бөгөөд байгууллагадаа илүү оролцоотой, бахархаж хандах сэтгэлийг нь төрүүлж байгааг онцолжээ.
АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СЭТГЭЛЗҮЙ
Ажлын байрны стресс гэдэг нь мэдлэг, чадвартай нь нийцэхгүй, даван туулах чадварт нь саад болдог ажлын шаардлага, дарамт шахалтыг хүмүүст үзүүлэх үед үзүүлж болох хариу үйлдэл юм (Health Organization World, 2020). Ажлын дарамт шахалт нь боломжит нөөц, хувийн онцлогоос шалтгаалан ажилчдыг сонор сэрэмжтэй, урам зоригтой ажиллаж, суралцах чадвартай байлгаж болно. Гэхдээ энэ дарамт хэтэрхий их эсвэл өөрөөр хэлбэл, хянаж чадахгүй болох үед стресст хүргэдэг. Стресс нь ажилчдын эрүүл мэнд, бизнесийн гүйцэтгэлийг гэмтээдэг.
Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Стресс нь ихэвчлэн бие махбодод илэрдэг. Нийтлэг шинж тэмдэг нь байнга толгой өвдөх, тайлбарлах боломжгүй булчингийн хурцадмал байдал, ядаргаа, нойрны хэв маяг өөрчлөгдөх зэрэг болно. Стресст орсон үед ялгардаг кортизол дааврын нөлөөгөөр биеийн дархлаа муудаж хэт ойрхон ханиад хүрэх, эсвэл шалтгаангүй зүрх дэлсэж болно.
Стресс нь сэтгэл хөдлөл, зан төлөвийн мэдэгдэхүйц өөрчлөлтөд хүргэдэг. Ажилчид хэвийн биш уурлаж бухимдаж, санаа нь зовж, эсвэл ажлаас хойш суух байдалд орж мэднэ. Та тэдний урам зориг буурч гэнэт тэдний ажилд оролцохоо больж байгааг анзаарч болох юм.
Стресс нь танин мэдэхүйн үйл ажиллагаанд нөлөөлж, анхаарлын дутмагшил, буруу шийдвэр гаргах мөн ой тогтоолтод хүндрэл үүсгэдэг (Gavelin, 2022). Хэрэв ажилтан шийдэмгий бус, мартамхай байнга эргэлзэж тээнэгэлзсэн эсвэл бодолдоо дарагдсан мэт харагдвал энэ нь танин мэдэхүйн стрессийг илэрхийлж болно.
Та юу хийж чадах вэ?
Ажлын байрны стрессээс гарах гарцыг олох арга бол ажлын байр, ажилчдын хоорондын тохиромжтой байдлыг харгалзан үзэх шаардлагатайг ажлын байран дахь стрессээр тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг, доктор Кристина Маслах онцолсон байна (Maslach, 2017).
Дэлхий даяар HR-ийн таван удирдагчийн дөрөв нь сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдал нь тэдний байгууллагын нэн тэргүүний зорилт гэж мэдээлснээс (McKinsey&Company, 2022) харахад ажлын байран дахь стресс нь дэлхийн аль ч орны байгууллагуудын анхааралд буйг баталж байна.
🔗 Хэрвээ танай компани Байгууллагын ажилтнуудын сэтгэл судлалын сургалт сонирхож байгаа бол ЭНЭ холбоосоор мэдээллээ илгээн дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
HR-УУД ЮУ ХЭЛЭВ?
HR-ууд юу хэлэв буланд маань Жой тройзон ХХК-ийн Хүний нөөцийн менежер Э.Энхзул оролцлоо. Түүний туршлагаас болон компани нь ямар хүний нөөцийн бодлого хэрэгжүүлдгийг мэдэж авцгаая.
Байгууллагадаа шилдэг талентуудыг татах, хадгалахын тулд та болон танай байгууллага ямар стратеги баримтлан ажилладаг вэ?
Жой тройзон ХХК нь сантехник барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад 17 жил болж байгаа. Барилгын салбарт цалингаа цагт нь олгодоггүй, хүн бэртээж гэмтээгээд хариуцлага хүлээдэггүй гэх мэт олон асуудал түгээмэл сонсогддог. Манай байгууллагын хувьд МУ-н хөдөлмөрийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг, бүх зүйлийг цаг тухайд нь хэрэгжүүлдэг мөн ХАБЭА-г нэгдүгээрт тавьж ажилладаг, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаардаг гэдгээрээ барилгын салбарт танигдсан. Энэ нь манай үнэт зүйл бусдаас ялгарч буй соёлын нэг хэсэг юм. Түүнчлэн манай байгууллагын хувьд,
1. Шинэ залуу ажиллах хүчнийг ирээдүйд бэлтгэх, ажлын байранд сургах, цаашид тушаал дэвшүүлэх, мэргэжил дээшлүүлэн сургах /шинэ төгсөгч эсхүл тухайн чиглэлээр ажиллах сонирхолтой мэргэжилгүй хүмүүсийг сургаж, мэргэжил эзэмшүүлж ажилд авдаг. Хамгийн гол нь тухайн ажилтан цаашид өөрөө сурч ажиллах сонирхолтой, хандлагатай байна уу, энэ өөрийнх нь ажиллах чиглэл мөн үү, ажилтан байгууллага 2-н зорилго нэгдэж чадаж байна уу гэсэн шалгуур тавьдаг.
2. Тэтгэврийн насны ажил горилогчдыг ажилд авдаг. Тэтгэвэрт гарсан ч ажил хийх сонирхол, хүсэлтэй хүмүүс олон байдаг ч ихэнх байгууллагууд эдгээр хүмүүсийг ажилд авахдаа тийм ч таатай биш байдаг. Гэхдээ эдгээр ажил горилогчид нь өндөр ур чадвартайгаас гадна хувийн зохион байгуулалт маш сайтай, хоцорно гэж байхгүй шүү. Байгууллагын сонгон шалгаруулалтын зарчмаараа мэргэжлийн шалгалт авч шийдвэр гаргадаг. Үүнд мөн л харилцаа, хандлага хамгийн чухал.
3. Одоо үед залуу хүчний ажилтнуудыг өөрсдийг нь сонсож ойлгохыг илүү хүсдэг болсон, иймд Ажилтнууддаа цаг гарган зөвхөн ажлыг нь бус бусад зүйлсийн талаар ч ярилцдаг.
Та хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байхдаа өөрийн санаачлан, хэрэгжүүлсэн сайн туршлагаасаа хуваалцаач?
Шинэ залуу ажилтан тул бусад байгууллага ямар шинэ зүйл хэрэгжүүлж байна, байгууллагадаа яаж нэвтрүүлэх үү? яаж хэрэгжүүлвэл онох вэ? гэдэг тал дээр ажиллаж өөрийгөө болон байгууллагаа цаг үетэйгээ нийлүүлэн хөгжүүлэхийг зорин ажиллаж байна. Ерөнхийдөө одоогоор туршлага хуримтлуулж байна даа.
Таны өдөр тутамдаа ашигладаг, ажлыг нь хялбарчилдаг платформ, хэрэгслүүд юу вэ?
Timely үнэхээр күүл шүү. Миний хувьд canva, webmail, timely, viber, notes зэргийг өдөр тутамдаа ашигладаг. Smart HR-г хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Дадлага хийж байхад үнэхээр хялбар, энгийн санагдсан.
Хүний нөөцийн ажилд нь тулгарч байсан хамгийн чухал сорилтуудаасаа хуваалцаач? Тэдгээрийг та хэрхэн даван туулсан бэ?
Хүний нөөцийн менежерүүдийн хувьд ажилтан хоорондын харилцааг зохицуулах, сэтгэл зүйн байдлыг мэдрэх, түүнд тохирсон уулзалт хийх зөвлөгөө өгөх зэргээр нэг үгээр хэлбэл сэтгэл зүйчийн ажлыг давхар хийх шаардлага тулгарах тохиолдол цөөнгүй бий.
Хүн хоорондын асуудал их гардаг, үл ойлголцох гэх мэт. Энэ тохиолдлуудад эхлээд нөгөө хүнээ сонсоод зөөлөн дууны өнгөөр харьцаж, хүндээ биш асуудалдаа гэдгийг ойлголцож асуудлаа шийдвэрлэхийг хичээдэг. Энэ нь ч үр дүнтэй байдаг. Шинэ ажилтны хувьд бүх зүйл сорилт л доо.
Хүний нөөцийн менежер хүн ямар ур чадваруудыг зайлшгүй эзэмшсэн байх ёстой вэ? Ирээдүйд энэ мэргэжлээр ажиллахаар төлөвлөж буй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
Миний бодлоор HR-ууд мэргэжлийн ур чадваруудаасаа гадна бусдыг хүндлэх, сонсох, хүний эрхийн мэдрэмжтэй , асуудлыг олон талаас нь бодож шийдвэр гаргах чадвартай байх ёстой гэж боддог. Бид нэг л хэвэндээ байж байдаг бараа бүтээгдэхүүнтэй харьцдаггүй шүү дээ. Ажилтан бүрийнхээ онцлог чанарыг ажиглаж, хүн бүр өөр гэдгийг эхлээд өөрөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү. Энэ мэргэжлээр ажиллах сонирхолтой байгаа хүмүүст хандаж хэлэхэд цаг үе, хүмүүсийн үзэл бодолтойгоо хамт өөрчлөгдөж байгаа энэ нийгэмд чи маш их зүйл сурна /хүн бол хамгийн том дуусашгүй нөөц/. Үүнээс гадна асуудалгүй ажил гэж хаана ч байдаггүй шүү, асуудал бүрийн цаана чамд болон байгууллагад чинь нэг том ахиц дэвшил гарч байдаг шүү.
EMPLOYER BRANDING
Employer Branding-н сайн туршлагууд # 19
Бид өнөөдөр байгууллагад зориулсан компьютерын сүлжээ болон Харилцаа холбооны шийдлүүдийг санал болгодог Cisco компанийг онцолж байна.
Cisco- с бид юу сурч болох вэ?
Олон жилийн турш нэгэн хэвийн контенттой байсан Cisco сошиал сувгууддаа хүн төвтэй байж, хуудсыг эргүүлж чадав. Тэд ажил хийх уйтгартай байдаг гэдэг ойлголтыг эвдэж, ажилтны өнцгөөс Cisco-д ажиллах ямар байдгийг контентоороо дамжуулан харуулж эхэлжээ.
Тэд оффисынхоо зургуудыг нийтэлж, ажилтнуудын өөрсдийнх нь бүтээсэн контентуудыг сошиал сувгууд дээрээ хуваалцахаас ажлаа эхлэв. Үүний дараагаа зөвхөн сошиал суваг гэлтгүй бусад сувгуудаа ашиглан, технологийн аварга компани ажилтнуудынхаа түүхээ өөрсдийнх нь үгээр харуулах ‘Бид Cisco’ блогоо нээжээ. Энэхүү шинэ стратеги нь асар их амжилтад хүрсэн бөгөөд тэд 2019 онд 1.2 сая гаруй хүнд хүрсэн төдийгүй өөрсдийн карьерын сайтруу 1000 орчим хүнийг амжилттай татаж чадсан байна. Тэд энэхүү стратегиа үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд сургалттай хослуулан ашиглаж буй бөгөөд 2022 онд гэхэд 84000 ажилтнууддаа ‘Talent Influecer’ сургалтад хамруулжээ.
Түүнчлэн хүний нөөцийн ахлах ажилтан Келли Жонсын хэлснээр, "LinkedIn бол өнөө үед сонгон шалгаруулалтын маш том платформ болж байгаа бөгөөд бидний олж мэдснээр манай компанийн удирдлагын түвшинд ажиллаж буй хүмүүс дуу хоолой болж ажиллах нь сонгон шалгаруулалтад маш сайн үр дүн авчирж байгаа” гэжээ.
Тэдний хамгийн сайн туршлага нь,
Үнэн байна гэдэг хамгийн чухал. ‘Corporate’ имиджийг бий болгохын оронд оронд ажлын байран дээрх ажилтнуудын гайхалтай туршлагыг бий болгон, ажилтнуудаа өөрсдөө ажил олгогчийн брэндийн түүхийг ярьж өгнө гэдэгт итгээрэй. Хамтран ажиллагсад тань эерэг түүхийг өөрсдийн хүрээлэл, цахим орчинд хуваалцах нь таны дараагийн нээлттэй ажлын байранд ирэх өргөдлүүдэд ахиц гаргана гэдэгт итгэлтэй байна.
🔗 Хэрвээ танай компанид Ажил олгогчийн брэндээ сайжруулах хэрэгцээ байгаа бол ЭНЭ холбоосоор мэдээллээ илгээн Employer branding service-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.