• Hey HR
  • Posts
  • ♻️ Ажилтны амьдралын цикл ба HR-д зориулсан гол үзүүлэлтүүд

♻️ Ажилтны амьдралын цикл ба HR-д зориулсан гол үзүүлэлтүүд

Hey HR! Энэ жилийн хүний нөөцийн бүрдүүлэлтдээ Worki платформыг ашиглахаар төлөвлөж буй бол манай борлуулалтын хэлтэстэй 7711-8252 дугаараар яг одоо холбогдоорой.

ДОТООДOД…

Манай улсын хөдөлмөрийн зах зээлд өрнөж буй онцлох үйл явдал болон дотоодын компаниудын хэрэгжүүлж буй хүний нөөцийн сайн туршлагуудаас хүргэж байна.

1. Улсын хэмжээнд 1.4 сая ажиллах хүч байна.

Монгол улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны нэгдүгээр сарын үзүүлэлтүүдийг ҮСХ танилцууллаа. Ажиллах хүчний оролцооны түвшин 62.2 хувьд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.7 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 58.9 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.7 нэгж хувиар өссөн байна. 

2. Оптимал Эн Макс ХХК нь ажилтнууддаа “Burnout day” буюу сэтгэл зүйдээ анхаарах цалинтай чөлөө олгодог.

Тус компани 2023 оноос “Burnout day” буюу ажилтнуудаа ажлаас халшрах хам шинжид өртөхөөс сэргийлэх зорилгоор сэтгэл зүйдээ анхаарах цалинтай чөлөөг олгож эхэлжээ. Уг өдрийг хэрэгжүүлснээс хойш нийтдээ 316 хоног буюу 2528 цагийн цалинтай чөлөөг олгон ажилласан байна.

3. Рио Тинто, Инвескорын хамтарсан хөтөлбөрөөр 800 гаруй ажлын байр хадгалжээ.

Хөтөлбөрийн хүрээнд “Рио Тинто Монгол” компани нийт ₮4.7 тэрбумын эх үүсвэрийг гаргаж, “Инвескор” ББСБ ХК-аар дамжуулан 183 жижиг, дунд бизнест жилийн 4.8%-ийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээл олгосон аж. Тус зээлийн үр дүнд цар тахлын үеэр хүндрэлд ороод байсан 845 ажлын байр хадгалагдаж, 45 ажлын байр шинээр бий болжээ. 

ОЛОН УЛСАД…

1. AI ажлын байранд нэвтэрснээр IT салбарын ажилгүйдэл 5.7%-д хүрчээ.

Мэдээлэл технологийн салбарын ажилгүйдлийн түвшин 12-р сард 3.9% байсан бол 1-р сард 5.7%-д хүрчээ. Энэ нь автоматжуулалт болон хиймэл оюун ухааны хэрэглээ нэмэгдсэнээс үүдэн хөдөлмөрийн зах зээлд сөрөг нөлөө үзүүлж буйг харуулж байна.

“Janco Associates” зөвлөх компанийн АНУ-ын Хөдөлмөрийн яамны мэдээлэлд үндэслэн гаргасан тайланд дурдсанаар, мэдээлэл технологийн салбарт ажилгүй болсон хүний тоо 12-р сард 98,000 байсан бол өнгөрсөн сард 152,000 болж өсжээ.

2. Өмнөд Солонгосын ажил хайгчдын тал хувиас илүү нь эдийн засгийн тодорхойгүй байдлын улмаас ямар ч компанид ажиллахад бэлэн байна.

"Saramin" карьерын платформын хийсэн судалгаанд оролцсон шинэ төгсөгч болон анхан шатны түвшний 464 ажил хайгчийн 55.2% нь тодорхой нэг салбар, компанид ажиллахыг шаардалгүй, ямар ч ажил олдвол хүлээж авахад бэлэн гэж хариулсан байна.

3. Японы гадаад ажиллах хүчний тоо дээд хэмжээнд хүрчээ.

Япон улсад хөдөлмөрийн хомсдол гүнзгийрч, жил ирэх тусам гадаадын ажиллах хүчнээс хамааралтай болсоор байна.

2024 оны 10-р сарын байдлаар Японд ажиллаж буй гадаад ажилчдын тоо 2.3 саяд хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.4 хувиар өссөн гэж Японы Хөдөлмөрийн яам мэдээллээ.Мөн гадаад иргэд ажиллуулдаг компанийн тоо 342,000 хүрч, жилийн өмнөхөөс 7.3 хувиар нэмэгдсэн нь бас нэгэн дээд үзүүлэлт болжээ.

HR MOMENT

Ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Стратегийн зөвлөх Sarah Hoban-ийн 15 хүний бүрэлдэхүүнтэй багийг удирдан ажилласан туршлагыг кейс судалгаа болгон хүргэхээр бэлтгэлээ.

💡Sarah Hoban-ийн хэрэгжүүлсэн шийдлүүд:

✅Ажилтнуудын оролцоо болон манлайллын сэтгэл ханамжийн түвшнийг үнэлэхийн тулд сар бүр мотивацийн судалгаа явуулж, үр дүнг багийнхантай хамт хэлэлцдэг болсон. Энэ нь:

  1. Санал хүсэлт өгөх, авах соёлыг хэвшүүлэх,

  2. Санал хүсэлтэд үндэслэн хурдан суралцаж, арга хэмжээ авах гэсэн хоёр гол зорилготой.

✅ Долоо хоног бүр "Shout-out" мэйл бэлтгэж, багийн гишүүдийн амжилтыг онцлон тэмдэглэдэг болсон. Үүнд зөвхөн гүйцэтгэл сайтай ажил төдийгүй, үүрэг даалгавраа хуваарилж чадсан, бие биедээ тусалсан, сэтгэл зүйгээ хамгаалсан гишүүдийг урамшуулсан хэсгүүдийг багтаажээ. Энэ мэйлийг бүх удирдлагуудад мөн илгээсэн.

✅ Шууд удирдлага доорх багийнхаа бүх гишүүдтэй тогтмол долоо хоног бүр уулзалт хийснээр:

  • Тэдний тулгарч буй асуудлыг ойлгох,

  • Гүйцэтгэлийг нь сайжруулахад нь чиглүүлж зөвлөгөө өгөх,

  • Харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөж эхэлсэн.

📊 Үр дүн: Корпорацийн 200 хүний бүтцэд Sarah Hoban-ийн удирдсан баг нийт тушаал дэвшсэн ажилчдын 50 хувиас илүү хувийг эзэлж, хамгийн өндөр амжилт үзүүлсэн баг болжээ.

НR HAAAAAACK

♻️ Ажилтны амьдралын цикл – 6 үе шат ба HR-д зориулсан гол үзүүлэлтүүд

Ажилтны амьдралын цикл нь ажил горилогчоос эхлээд ажлаасаа гарах хүртэл байгууллагатай харилцах бүх үе шатыг хамардаг. Тухайн үе шат бүрийг оновчтой удирдаж чадвал сайн ажиллах хүчийг татах, тогтоон барих, хөгжүүлэх боломжтой.

Эдгээр үе шатуудад хэрхэн үр дүнтэй ажиллах hack-ийг хоёр хэсэгт хуваан цуврал болгон хүргэхээр бэлтгэлээ.

1. Ажлын байранд татах – Танай компани ажил олгогчийн хувьд хэр үнэлэгддэг вэ?

Ажил олгогчийн брэнд хүчтэй байх нь шинэ ажилтнуудыг татах, шилдэг авьяастнуудыг багтаа нэгтгэх гол хүчин зүйл юм. Хэрэв танай компани шинэ бөгөөд нэр хүндээ өсгөж байгаа эсвэл аль хэдийн сайн үнэлгээтэй боловч илүү олон хүнд хүрэхийг хүсэж байвал та боломжит ажил горилогчдын анхаарлыг татах хэрэгтэй. Үүнийг "recruitment marketing" буюу ажил горилогчдыг татах зорилготой маркетинг гэж нэрлэдэг. Үүнд:

  • Ажлын байрны зар – Өвөрмөц, сонирхол татам, тодорхой ажлын зар бэлтгэх.

  • Карьерын хуудас – Компанийн вэбсайт дээр ажиллах орчин, боломжуудын талаар дэлгэрэнгүй танилцуулах.

  • Ажилд авах платформууд – LinkedIn, Worki, Glassdoor гэх мэт сувгуудаар идэвхтэй ажиллах.

  • Салбарын арга хэмжээнүүд – Карьер яармаг, салбарын уулзалтуудад оролцож, нэр хүндээ өсгөх зэрэг багтана.

📌 Ажлын байранд татах үе шатны амжилтыг хэмжих гол үзүүлэлтүүд:

2. Ажилд авах – Бид тохирох хүмүүсийг хайж чадаж байна уу?

Зах зээл дээрх шилдэг ажил горилогчдыг идэвхтэй хайж, сонгон шалгаруулалт хийх үе шат. Үүнд хэрхэн үр дүнтэй, сонирхолтой ярилцлага хийх вэ гэдэгт анхаарах нь хамгийн чухал.

📌 Ажилд авах үе шатанд анхаарах гол үзүүлэлтүүд:

  • Сонгон шалгаруулалтын мэргэжилтний бүтээмжтэй байдал.

  • Ажил горилогчийн санал болгох индекс (CNPS) – Ажил хайгчдын байгууллагатай харилцах туршлагын үнэлгээ.

  • Хөрвүүлэх харьцаа – Анкет илгээсэн болон ажилд орсон харьцаа.

  • Ажилд авах хурд .

3. Чиглүүлэн ажилд оруулах – Шинэ ажилтнуудыг хэрхэн үр дүнтэйгээр багтаа нэгтгэх вэ?

Судалгаагаар сайн чиглүүлэх үйл явцтай байгууллагууд шинэ ажилтны тогтвор суурьшилтыг 82 хувиар, бүтээмжийг 7 хувиар нэмэгдүүлдгийг тогтоожээ.

Чиглүүлэх үйл явцдаа 30-60-90 хоногийн төлөвлөгөө болон чиглүүлэх програм хангамж ашиглан оновчтой систем бүрдүүлж чадсан байгууллагуудын хувьд шинэ ажилтнууд илүү хурдан дасаж, урт хугацаанд амжилттай ажиллах магадлал өндөр байдаг.

📌 Чиглүүлэх үйл явцыг үнэлэх гол үзүүлэлтүүд:

  • Сургалтын гүйцэтгэлийн түвшин – Шинэ ажилтнууд чиглүүлэх хөтөлбөрийг хэр үр дүнтэй дуусгасан үзүүлэлт.

  • Шинэ ажилтны урсгал – Чиглүүлэх эхний саруудад ажлаас гарсан ажилтнуудын хувь.

  • Чиглүүлэх үйл явцын сэтгэл ханамж.

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.