- Hey HR
- Posts
- 2026 он гэхэд AI ажилд авах үйл явцыг тэргүүлэх төлөвтэй байна
2026 он гэхэд AI ажилд авах үйл явцыг тэргүүлэх төлөвтэй байна

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.
ДОТООДОД…
“Оюу толгой” компани ээлжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа

“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас Өмнөговь аймгийн ирээдүй хойч үеийн төлөө зориулан хэрэгжүүлдэг олон хөтөлбөрийн нэг нь “Говийн оюу” оюутны тэтгэлэгт хөтөлбөр аж. Уг хөтөлбөр нь 10 дахь жилдээ хэрэгжиж, давхардсан тоогоор 630 орчим оюутан уг сургалтын тэтгэлэгт хамрагджээ.
Энэ хичээлийн жилийн “Говийн оюу” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн материал хүлээн авах хугацаа 2025 оны 9 дүгээр сарын 12-ний 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
ОЛОН УЛСАД…
2026 он гэхэд AI ажилд авах үйл явцыг тэргүүлэх төлөвтэй байна

Resume.org-ийн тайланд дурдсанаар, компанийн сонгон шалгаруулалттай холбоотой ажил хариуцдаг америк ажилтнуудын гуравны нэг нь 2026 он гэхэд хиймэл оюун ухааны хэрэгслүүд ажилд авах үйл явцыг бүрэн хариуцах магадлалтай гэж үзжээ.
Тайланд дурдагдсан компаниудын 57 хувь нь аль хэдий нь хиймэл оюуныг сонгон шалгаруулах үйл явцдаа ашиглаж эхэлсэн аж. Тэдний 74 хувь нь AI ашигласнаар шинэ ажилтнуудын чанар сайжирсан гэж үзжээ. Гэвч тэдний тал гаруй хувь нь хиймэл оюун ухаан нь чадвартай ажил горилогчдыг шүүж хасах, ялгаварлан гадуурхах хандлага үзүүлэх, хүний хяналт дутагдах зэрэг эрсдэлүүдэд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.
Resume.org-ийн карьерын зөвлөх үйлчилгээний албаны дарга Кара Деннисон мэдэгдэлдээ: “Компаниуд хиймэл оюун ухаан ажилд авах үйл явцад ямар үүрэгтэй оролцож байгааг ажил горилогчдод ил тод тайлбарлаж байх нь чухал. Энэ нь итгэлцлийг бий болгох, ажил горилогчдын туршлагыг сайжруулах, мөн өөрчлөгдөж буй зохицуулалтын шаардлагыг хангахад тустай” хэмээн онцолжээ.
Судалгаанд оролцсон компаниудын 34 хувь нь хиймэл оюуныг ярилцлагад ашигладаг бол тэдний тал хувь нь AI-д ярилцлагыг шууд удирдах боломж олгодог аж. Ажил олгогчид хиймэл оюуныг ажил горилогчийн хэл яриаг шинжлэх, дууны өнгө болон хандлагыг үнэлэх, царай таних технологиор өгөгдөл цуглуулах гэх мэт зорилгоор ашиглаж байна.
“Nike” компани хүний нөөцөө дахин цомхотгохоор төлөвлөжээ
“Nike” компани нийт хүний нөөцийг нэгээс дээшгүй хувиар цомхотгохоо мэдэгджээ. Уг брэнд өнгөрсөн хоёрдугаар сард нийт хүний нөөцийн хоёр хувь буюу 1,500 гаруй ажилтнаа цомхотгосон билээ.
Энэ удаагийн өөрчлөлт нь компанийн шинэ гүйцэтгэх захирал Эллиот Хиллийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг дахин шинэчлэх стратегийн нэг хэсэг болж байна. “Энэхүү шинэ бүтэц нь спорт болон спортын соёлыг компанийн гол чиглэл болгож, хэрэглэгч болон тамирчидтай илүү ойр ажиллах боломжийг олгох болно” гэж мэдэгджээ.
Мөн тэрээр шинэ стратегийг танилцуулах үеэр “Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн ангиллын оронд, Nike, Jordan болон Converse зэрэг брэндийн ажилтнууд өдөр бүр үйлчлүүлж буй тамирчин бүрд зориулсан шинэлэг, хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг бүтээх зорилготой ажиллах болно” гэдгийг мэдээллээ.
HR MOMENT
Кейс судалгаа: Costco өндөр цалин, сайн тэтгэмжээр ажилчдаа тогтоон барьсан нь

📌 Нөхцөл байдал:
Бөөний худалдааны салбарт ажиллах хүчний урсгал маш өндөр байдаг. Ихэнх өрсөлдөгчид зардлаа бууруулах зорилгоор бага цалин, хязгаарлагдмал тэтгэмж санал болгодог байв. Харин Costco компанийн хувьд ажилчдаа тогтвортой хадгалах, үйлчилгээний чанараа өндөр түвшинд байлгах шаардлага тулгарчээ.
💡 Шийдэл: Өндөр цалин, өргөн хүрээтэй тэтгэмжийн бодлого
Costco компанийн хүний нөөцийн стратеги нь ажилчдадаа зах зээлийн дундаж цалингаас өндөр цалин, өргөн хүрээтэй тэтгэмж санал болгох дээр төвлөрсөн. Үүнд:
Салбарын дундаж цалингаас илүү өндөр үндсэн цалин.
Эрүүл мэндийн даатгалыг бүрэн хамруулсан бөгөөд энэ нь хагас цагийн ажилчдад ч үйлчилдэг.
Дотоод карьерын шат ахих, удирдах түвшинд дэвших боломж.
Ашгийн хуваарилалт болон урамшууллын тогтолцоо.
📈 Үр дүн:
Ажиллах хүчний урсгал худалдааны салбарын дундажтай харьцуулахад маш бага болсон.
Ажилчдын үнэнч байдал, сэтгэл ханамж өндөр түвшинд хадгалагдсан.
Үйлчилгээний чанар, хэрэглэгчийн туршлага тогтвортой, өрсөлдөгчдөөс илүү болсон.
🔍 HR сургамж:
Costco-ийн энэхүү шийдэл маш энгийн боловч, ихэнх ажил олгогчид үл хайхрах хандлагатай байдаг цэг юм. Богино хугацаанд зардлаа бууруулахын оронд ажилчдад шударга цалин, тэтгэмж санал болгох нь урт хугацаанд ажиллах хүчний тогтвортой байдал, хэрэглэгчийн туршлага, бизнесийн амжилтыг авчирна.
HR HAAAAACK
HR болон менежерүүд ашиглах 40 ChatGPT өгөгдөл /8-р хэсэг/

Энэхүү цувралынхаа сүүлийн хэсгийг танилцуулъя. Өмнөх дугаарт өөрчлөлтийн менежменттэй холбоотой өгөгдлүүдийг хүргэсэн билээ. Энэ дугаарт өмнөх хэсгүүдэд дурдагдаагүй үлдсэн таныг ажлыг хөнгөвчлөх өгөгдлүүдийг бэлдлээ.
1. Багийн амжилтыг тэмдэглэсэн LinkedIn пост бичих
Өгөгдөл: Та бол байгууллагын удирдах албан тушаалтан бөгөөд баг тань томоохон системийн шинэчлэлтийг төлөвлөсөн хугацаанаас түрүүлж амжилттай хэрэгжүүлсэн тул LinkedIn-д зориулсан талархлын пост бичих гэж байна. Уг пост нь багийн хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж талархсан, үр дүнг товч дурдсан, найруулга нь эерэг, мэргэжлийн түвшинд байх шаардлагатай.
2. Удирдлагын багт зориулсан бодлогын товч хураангуй гаргах
Өгөгдөл: Та бол хүний нөөцийн шинжээч бөгөөд удирдлагын багтаа зориулан эцэг эхийн чөлөөний шинэчилсэн бодлогын 1 нүүр бүхий товч хураангуй бэлдэж байна (шинэ бодлого эсвэл хуучин ба шинэ хувилбарыг оруулж болно). Энэхүү хураангуй нь гол өөрчлөлтүүд болон үндэслэл, зорилгыг дурдсан байх шаардлагатай. Мөн менежерүүдийн зүгээс авах шаардлагатай шууд арга хэмжээг тусгана уу.
3. Ажилтныг байгууллагад тогтвортой үлдэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг тодруулах ярилцлагын загвар боловсруулах
Өгөгдөл: Та бол Хүний нөөцийн бизнесийн түнш бөгөөд менежерүүд ашиглахад зориулсан “Stay interview” буюу ажлаа орхихоос өмнөх сэтгэл ханамжийн ярилцлагын гарын авлага боловсруулж байна. Дараах зүйлсийг агуулна:
“Stay interview” гэж юу болох, яагаад хийх нь чухал талаар товч танилцуулга
Ажилтныг ажилдаа урамтай байхад юу нөлөөлж байгаа, эсвэл ямар хүчин зүйл ажлаас гарахад хүргэж болзошгүй вэ гэдгийг илрүүлэхэд чиглэсэн 6–8 нээлттэй асуулт
4. Тэмдэглэлүүдийг ашиглан илтгэх сэдвүүд гаргах
Өгөгдөл: Та бол байгууллагын Хүний нөөцийн ахлах бөгөөд Удирдах зөвлөлийн хуралд зориулсан танилцуулга бэлдэж байна. Та гараар бичсэн тэмдэглэл, санаануудыг нэгтгэж, дараагийн улиралд Хүний нөөцийн газрын гол зорилтуудыг илэрхийлэх 3–5 товч, тодорхой илтгэх сэдэв болгон боловсруулна. Эдгээр сэдвүүд нь удирдлагын түвшний хэлэлцүүлэгт тохирсон,
байгууллагын бизнес стратегитай уялдсан байх шаардлагатай.
5. Дотоод илтгэгчийн товч танилцуулга бичих
Өгөгдөл Та бол байгууллагын сургалтын хөтөлбөр хариуцсан зохицуулагч бөгөөд салбар хоорондын хамтын ажиллагааны сэдвээр явагдах “Lunch & Learn” уулзалтыг удирдах ажилтны товч намтрыг бичиж байна. Товч танилцуулгад тухайн ажилтны одоо эрхэлж буй албан тушаал, холбогдох 2–3 ололт амжилт болон яагаад энэ сэдвээр ярилцлага удирдаж байгаа шалтгаан багтана. Нийт урт нь 100 үгнээс хэтрэхгүй байх ёстой.
Ажилтны хөгжил бол хамгийн сайн сейф
Хүний нөөцийн менежмент зөвхөн ажилд авах, цалин олгох биш харин ажилтны амьдралын чанар, ирээдүйн баталгааг бий болгох үйл явц гэдэгт бид итгэдэг. Монголчуудын санхүүгийн хэрэглээний түүхийг эргэн харвал энэ нь зөвхөн эд зүйл хадгалах арга замын өөрчлөлт биш, харин хүмүүсийн үнэт зүйл, хандлага, амьдралын хэв маягийн хувьсал байсан юм. |

АРСЛАНТАЙ АВДАР /1940 он хүртэлх/
Хэрэглээнд тохирсон: Өв хөрөнгөө үе дамжуулан хадгалж ирсэн арслантай авдар бол зөвхөн эд зүйл хадгалах сав бус, гэр бүлийн дурсамж, итгэлцлийн бэлгэ тэмдэг байлаа. HR өнцгөөс бол энэ нь байгууллагын үнэт зүйлсийг үеэс үед өвлүүлэх соёлтой адил. |

ЧЕМОДАН /1990 он хүртэлх/
Авсаархан: Агуулж тээвэрлэхэд хялбар, авсаархан модон ЧЕМОДАН гэгч зүйл Монголчуудын ахуй, санхүүгийн соёлд том үүрэг гүйцэтгэжээ. Энэ л үеэс ЧЕМОДАНаа цоожлох, кодлох буюу илүү найдвартай ашиглах боломж бүрдэж эд хөрөнгөө алдах эрсдэлээс бага ч гэсэн салж чаджээ. Авсаархан авч явахад хялбар тул “чемодан дүүрэн цалин авна гэж эндүүрсэн” нэгэн хүртэл байлаа шүү дээ. Энэ нь орчин үеийн ажилтны хувьд ажил ба амьдралын тэнцвэр, уян хатан ажлын нөхцөл-тэй дүйцнэ. |

ГАН ТӨМӨР СЕЙФ /2025 он хүртэл/
Баталгаатай: Илүү боловсронгуй, илүү баталгаатай хэрэглээ дэлхий нийтээр тарж айл бүрийн хойморт заларсан нь төмөр СЕЙФ байсан юм. Сейф нь зөвхөн гэр бүлийн хэрэглээ биш албан байгууллага, хувь хүн гээд хэн бүхний найдвартай санхүүгийн хэрэглээ болж чадсан юм. Эвдэршгүй ган төмрөөр хийгдсэн, эзэмшигч нь өөрийн хүссэн түлхүүр эсвэл нууц кодыг ашиглан нэвтэрдэг гээд давуу тал ихтэй сейфийг боломжтой айл бүр ашиглаж байлаа. Сейф гэх нэршил нь яг үнэндээ англи хэлний “Safe” буюу “Аюулгүй” гэх үгнээс гаралтай гэдгийг та мэдэх үү? Ган сейф нь хувь хүн, байгууллагын санхүүгийн хамгаалалт болсон шиг, ажил олгогч байгууллага ажилтныхаа карьер, ур чадвар, эрүүл мэндийг хамгаалж, баталгаажуулах үүрэгтэй. |

Харин орчин үед Pocket Safe-тэй болсон.
Бүгдийг багтаасан: Он цаг улиран “технологийн хөгжил - санхүүгийн салбар” бүрэн хосолж, Монголчуудын санхүүгийн хэрэглээ цахим орчинд шилжсэн өнөө үед бид таны хэрэглээнд төгс тохирох, хамгийн авсаархан, хамгийн баталгаатай Pocket Safe итгэлцлийн бүтээгдэхүүнийг санал болгож байна. “Итгэлцэл” гэдэг нь “таны хөрөнгийг найдвартай хадгалж, тохирсон хугацаандаа үр шимтэй нь хамт эргүүлэн төлдөг” санхүүгийн үйлчилгээ юм. Өнөө үед бид Pocket Safe шиг уян хатан, хувь хүнд тохирсон, ирээдүйд чиглэсэн шийдлүүдийг ажилтнууддаа санал болгох нь чухал. Ажилтны мөрөөдлийг санхүүгээр дэмжих нь HR-ийн стратегийн нэг хэсэг болж чадна. |

Зах зээл дээр өрсөлдөхүйц олон давуу талыг Pocket Safe танд мэдрүүлэх тул та зүгээр л ашиглаад үзээрэй. Pocket Safe итгэлцлийн төрлүүд:
Зорилтот Pocket Safe: Та өөрийн мөрөөдөл бүрт зориулан хүссэн нэршил, хүссэн хугацааг сонгон Pocket Safe нээгээрэй.
Ухаалаг Pocket Safe: Та нэг удаа холбоод л МАРТ! Зугаал, ажлаа хий, бяцхан хүүхэдтэйгээ тогло. Бид таны хөрөнгийг өсгөж л байна.
Уян Pocket Safe: Үр шимээ газар дээр нь хүртэж, газар дээр нь ашиглах боломж.
Өндөр дүнтэй Pocket Safe: Таны ирээдүйдээ хөрөнгө оруулах ИХ хүсэл эрмэлзэлд бид ИХ үр шим олгоно.
Таны халаасан дахь сейф Pocket Safe.
Pocket Safe нээхийг хүсвэл: http://onelink.to/7m6uwx
Лавлах утас: 1900-1188
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.