- Hey HR
- Posts
- 2035 он гэхэд “Boomer” үеийнхэн ажиллах хүчний тооноос хасагдана
2035 он гэхэд “Boomer” үеийнхэн ажиллах хүчний тооноос хасагдана

Hey HR! Энэ жилийн хүний нөөцийн бүрдүүлэлтдээ Worki платформыг ашиглахаар төлөвлөж буй бол манай борлуулалтын хэлтэстэй 7711-8252 дугаараар яг одоо холбогдоорой.
ДОТООДOД…
Манай улсын хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох мэдээ, мэдээллийг хүргэж байна.

Бизнесийн орчинд хүнд суртал үүсгэж байсан 100 орчим журмыг ЗГ цуцлахаар болжээ
Одоо байгаа 251 төрлийн тусгай зөвшөөрлийн 122 нь хуулиас давсан журмаар зохицуулагдаж байгааг ил тод болголоо. Холбогдох албан тушаалтнуудад энэ олон журмыг цуцлах 7 хоногийн хугацаатай үүрэг өгчээ.
2035 он гэхэд “Boomer” үеийнхэн ажиллах хүчний тооноос хасагдана
Одоогоос 10-хан жилийн дараа дэлхийн нийт ажиллах хүчний 50%-ийг 1995-2024 оныхон буюу Z болон Альфа үеийнхэн бүрдүүлэх төлөвтэй байна.Тэд 2023 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 52%-ийг эзэлж буй.
ОЛОН УЛСАД…
“Anthropic” AI компани ажил горилогчдоос ажилд орох өргөдөл бичихдээ AI ашиглахгүй байхыг хүсжээ.

AI туслах Claude-ийг бүтээгч тус компани нь “Бид хүмүүсийг ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хиймэл оюун ухааны систем ашиглан ажлын бүтээмж, хурдаа нэмэгдүүлэхийг дэмждэг хэдий ч өргөдөл гаргах явцад хэрэглэхгүй байхыг хүсэж байна. Бид таны “Anthropic-ийн талаарх сонирхол, хиймэл оюун ухааны тусламжгүйгээрх харилцааны ур чадварыг үнэлэхийг хүсэж байна” гэх хүсэлтийг вэбсайт дээр өргөдөл илгээхийн тулд зөвшөөрөхийг шаардаж байгаа аж.
Хүмүүс AI туслахаас өдөр ирэх тусам хамааралтай болж, үзэл бодлоо өөрсдөө боловсруулах чадамж нь буурсаар байна. Anthropic компани өөрсдийн үүсгэж буй уг асуудлыг тойрон гарахыг хичээж буй нь шүүмжлэл дагуулжээ. Anthropic болон өрсөлдөгч компаниуд нь хүний хэл ярианаас ялгагдахын аргагүй хиймэл оюун ухааны моделиудыг бүтээсээр байгаа нь уг асуудлаас зугтаах боломжгүй болгосоор байна.
HR MOMENT
Кейс судалгаа: Компанийн үнэт зүйлтэй хүний нөөцийн бодлогоо нийцүүлсэн Patagonia-ийн туршлага
📌 Нөхцөл байдал:
Patagonia нь байгальд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг гэдгээрээ алдартай. Удаан эдэлгээтэй хувцас бүтээдэг уг компани үйлчлүүлэгчдэдээ хүрэм дахин худалдан авахгүй байхыг зөвлөхийн сацуу үнэгүй хувцас засвар санал болгох гэх зэрэг байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийг дэмжсэн үнэт зүйлийг баримтлан ажилладаг. Хүний нөөцийн бодлогодоо ч энэхүү зарчмынхаа дагуу өөрчлөлт хийж, эрхэм зорилгоо тусгасан ажлын байр бий болгохын тулд дараах зүйлсийг зорин ажиллажээ.
Ажилчдын ажил амьдралын тэнцвэрийг сайжруулах.
Ажлын байрны сэтгэл ханамж, хадгалалтыг нэмэгдүүлэх.
Байгаль хамгаалал, тогтвортой байдлыг ажилчдын туршлагад шингээх.
💡 Шийдэл:
✅ Ажил дээрх хүүхэд асрах үйлчилгээ – Ажилтнууд компанийн ивээн тэтгэсэн өдөр өнжүүлэх үйлчилгээнд хамрагдаж, эцэг эхчүүдийн ажил амьдралын тэнцвэрийг сайжруулсан.
✅ Европ тив дотроо нэг жилд 12 долоо хоног зайнаас ажиллах эрх - Өөр улсуудаар зочлонгоо ажиллах боломж нь ажил, амьдралын тэнцвэрийг нэмэгдүүлсэн.
✅ Байгаль орчны чиглэлээр цалинтай дадлага хийх – Ажилтнууд өөрсдийн сонгосон байгаль орчны ашгийн бус байгууллагад ажиллахын тулд хоёр сарын цалинтай чөлөө авч болно.
📊 Үр дүн:
Салбарын дунджаас хавьгүй өндөр буюу 90% -ийн ажилчдыг хадгалах түвшин.
Ажилчдын хувьд тэдний хувийн үнэт зүйлс компанийн эрхэм зорилгод нийцэж байгааг мэдэрснээр ажилчдын оролцоо илүү хүчтэй болсон.
Patagonia ажил олгогчийн брэндээ бэхжүүлж, хамгийн эрэлттэй ажил олгогчдын нэг болжээ.
🌱 Гол сургамж:
Хүний нөөцийн бодлогыг компанийн үнэт зүйлстэй уялдуулах нь ажилчдын оролцоог сайжруулахаас гадна ажил олгогчийн брэндийг бэхжүүлдэг. Зорилгодоо тулгуурласан үр өгөөжийг санал болгох нь шилдэг авьяастнуудыг татах, үнэнч байх соёлыг төлөвшүүлэхэд тусалдаг.
/Энэхүү кейс нь зохиомол бөгөөд HR-ийн шилдэг туршлагад тулгуурлан боловсруулав./

НR HAAAAAACK
“People Managing People” хэвлэлээс гаргасан 2025 оны хүний нөөцөд зориулсан 10 шилдэг өгөгдлийн программыг хураангуйлан хүргэж байна.

Deel - Олон улсад харьяалагдах ажиллах хүчнийг удирдахад хамгийн тохиромжтой программ. Үнэгүй хувилбартай.
Insperity - Хүний нөөцийн нэмэлт үйлчилгээнүүдэд холбогдох боломжтой программ
Rippling - Дэлхий даяарх ажилчдын дүрэм, журмын биелүүлэлтийг хянахад хамгийн тохиромжтой программ. Үнэгүй хувилбартай.
BambooHR - Ажилтнуудын тухайн компанид ажилд орсноос гарах хүртэлх аяллыг бүхэлд нь хянахад хамгийн тохиромжтой программ. 7 хоногийн үнэгүй туршилттай.
Factorial - Хэрэглэхэд хамгийн энгийн, хялбар программ. 14 хоногийн үнэгүй туршилттай.
Kallidus Sapling - Ажлын үйл явцад тохируулан өөрчлөхөд хамгийн хялбар программ. Үнэгүй хувилбартай.
Sage HR - Ажилтнуудын цалин, урамшууллыг удирдахад хамгийн тохиромжтой программ. Гүйцэтгэлийн үнэлгээ зэргийг автоматаар боловсруулдаг. 30 хоногийн үнэгүй туршилттай.
SAP HCM - Аж үйлдвэрийн түвшний байгууллагуудад хамгийн тохиромжтой программ. Үнэгүй хувилбартай.
UKG Pro - Хиймэл оюун ухаан ашиглан ажилтнуудын хандлага, сэтгэл санааг үнэлэх боломжтой программ. Үнэгүй хувилбартай.
Lattice - Менежмент, ажилтнуудын карьер хөгжлийг хянахад хамгийн тохиромжтой программ. Үнэгүй хувилбартай.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.
⏳ Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.