- Hey HR
- Posts
- 22
22
Hey HR! Урт амралт үргэлжлэх нь ээ. Өөртөө цаг гаргах боломж одоо л нэг ирж байна даа...💜
БУСАД УУ, БИ ЮУ?
Та энэ жил бусдын төлөө хэр их цаг хугацааг зарцуулсан гэж бодож байна? 2023 он ажлын 249 хоногтой өнгөрчээ. Тооцоод үзвэл, 1992 цаг 119520 минутыг бид ажил дээрээ өнгөрүүлсэн гэсэн үг Харин дунджаар хүн өдөрт 43 минутыг л өөртөө зарцуулдаг гэсэн судалгааны үр дүн бий. Үүнээс тооцож үзвэл, бид 261 цаг 15695 минутыг өөртөө “me time” болгож зарцуулсан байна.
Үүнээс дүгнэхэд, бид өөрсдөдөө зарцуулдаг цагаас бараг 8 дахин илүү цагийг бусдын сайн сайхан байдлын төлөө зарцуулжээ. Хэдийгээр бидний ажлаар хүлээсэн үүрэг ч гэлээ ирэх жил өөрийгөө битгий орхиорой, өөрийнхөө ч сайн сайхан байдалд анхаарал хандуулахаа битгий мартаарай гэж Worki нь энэ жилийн төгсгөлд HR-ууддаа сануулж буй нь энэ юм шүү...
ӨӨРИЙНХӨӨ САЙН САЙХАН БАЙДЛАА УЛАМ САЙЖРУУЛАХ НЬ...
Бид өөрсдийнхөө амьдралыг “Дугуй”-гаар төсөөлөөд үзье. Мэдээж дугуй маань хий нь гараагүй, дув дугуй дүрстэй байж бид амьдралдаа сэтгэл хангалуун байх байсан байх. Гэтэл бидний амьдралдаа сэтгэл хангалуун байх эсэх нь зөвхөн нэг зүйлээс шууд шалтгаалдаг уу гэвэл үгүй байх. Хамтдаа “coach”-д түгээмэл ашигладаг нэгэн арга болох өөрийн амьдралаа дүгнэх боломжтой “Life wheel - Амьдралын хүрд” гэж юу вэ?
Бидний амьдралын хүрд тухайн хүнийхээ хувьд хамгийн чухал гэсэн 8 зүйлээс хэр байх нь шалтгаалдаг байна. Эдгээр 8 зүйл нь харин юу юу байх вэ гэдэг нь хүн бүрийн үнэт зүйл, зарчим, юуг чухалчилдаг гэдгээс шалтгаалаад өөр өөр байж болох нь ээ. Гэхдээ нийтлэгээрээ Нийгмийн харилцаа, Хайр дурлал, Гэр бүл, Эрүүл мэнд, Хувь хүний хөгжил, Санхүү, Карьер гэх үнэт зүйл түгээмэл хүчин зүйлүүд болдог байна.
Та амралтын өдрөөр ЭНД дарж, зургаа хэвлэж авч яваад 10 хүртэлх оноогоор будаад үзээрэй. Таны амьдрал ер нь хэр байгааг зургаа будсаныхаа дараа дүгнэлтээ хийж болох байх. Бас хамгийн чухал нь хамгийн дутуу байгаа хэсгээсээ авхуулаад ирэх жил сайжруулах алхмууд, зорилтуудыг хувь хүнийхээ төлөвлөгөөнд оруулахаа мартуузай.
ИРЭЭДҮЙГЭЭС ИРСЭН ЗАХИА
Одоо байнга нуруу өвддөг боллоо. Эртнээс л өдөр бүр компьютерын ард суудаг учраас оффис дээрээ хөнгөн дасгал хийж хэвшээрэй.
Нүдээ компьютер, хэт ягаан туяанаас хамгаалж наалт наалгуулах, хамгаалах шил зүүдэг болоорой.
Кофегүй өдрийг эхлүүлнэ гэдэгт хэцүү болсон бол ядаж 1 аяга кофе, 2 аяга ус гэсэн зарчмаар уугаарай.
Шинэ зүйл заавал сурч эхлээрэй. Цаг гарахгүй байна, мөнгөгүй байна гээд хойш тавьсан зүйлсээ наад шинэ ондоо хийгээд нэг эхлээдхээч. Одоо л хийхгүй бол яг хэзээ ч хийхгүй болох гээд байна шүү.
Өөрийнхөө санхүүгийн тогтвортой байдалд зориулж хуримтлал үүсгэж эхлээрэй. Орлогынхоо 10 хувиас эхлэхэд л болно. 2030 он гэхэд нэлээн хөөрхөн хуримтлалтай болчихсон байна шүү.
Хиймэл оюун ухаан, технологийн шинэ дэвшилтэй үргэлж хөл нийлүүлэн алхаж өөрийнхөө ажил, амьдралдаа өдөр тутам ашиглаарай. Жишээ нь, Worki гээд платформ байна. 2030 онд Worki-н тусламжтайгаар хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт бүрэн автоматажчихсан ямар ч асуудалгүй болоод бусад ажилдаа зарцуулах зөндөө цагтай болсон шүү.
2024 ОН МИНЬ ТАВТАЙ МОРИЛ
Эцэст нь бүтэн нэг жил шаргуу хөдөлмөрлөн, өөрийнхөө ажил үүргийг гүйцэтгэсэн ч үргэлж бусдад тусалж, найз, багш, удирдлага, чиглүүлэгч, зохион байгуулагч, сэтгэл зүйч гээд бүгдийн ажлыг ганцаараа хийсэн HR танд баярлалаа.
Бидэнтэй 22 удаагийн дугаарын хамт пүрэв гариг бүр өглөөг хамт эхлүүлсэнд ч бас баярлалаа. Ирэх жил Worki-той, Hey HR!-тай бас олон олон шинэ ажлуудтай хамтын ажиллагаа маань улам бүр өргөжин тэлсэн он байна гэдэгт итгэлтэй байна.
Баяраа сайхан тэмдэглээрэй,
Worki баг хамт олноос 😊
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн ирэх жилийн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.