• Hey HR
  • Posts
  • 🧐 С-түвшинд эмэгтэйчүүд 23% гэнэ үү?

🧐 С-түвшинд эмэгтэйчүүд 23% гэнэ үү?

Hey HR! Маргааш болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр ажил дээрээ баярлана эсхүл баярлуулна гээд л явж байна уу? Өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан дугаар та бүхэндээ бэлтгэлээ 😊

ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ? 

Ажиллах хүчний оролцоо дахь жендерийн ялгаатай байдал дэлхий дахинд ямар байдаг вэ?  
#1 асуудал: Эмэгтэйчүүдийн хувьд ажил хийх эрх чөлөөтэй байх нь #1 эрхийн асуудал болоод байна. 

International Labour Organization-с гаргасан статистикаар дэлхий дахинд нийт ажиллах хүчний оролцооны 47%-г эмэгтэйчүүд бүрдүүлдэг бол, эрэгтэйчүүд 72%-г бүрдүүлж буй гэнэ. Дунджаар жендерийн ялгаатай байдал 25% байгаа бол зарим улсад энэ зөрүү 50%-с илүү байдаг байна. 

Ажиллах хүчний оролцоон дахь жендерийн ялгаатай байдал нь улс орон бүрт харилцан адилгүй байгаа бөгөөд “ажил хийх эрх чөлөөтэй байх” нь өөрөө эмэгтэйчүүдийн хувьд зайлшгүй чухал эрхийн асуудал болоод байгаа юм. Эдийн засгийн үүднээс авч үзвэл доорх зөрүүг бууруулснаар дэлхийн эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүнд мэдэгдэхүйц өөрчлөлт авчрах чухал ач холбогдолтой билээ.

ДОТООДОД ХАРИН... 

Монгол улсад Ажиллах хүчний оролцоо ямар байдаг вэ? 

Үндэсний статистикийн хорооны тайлангаар ажиллах хүчний оролцоо 2023 оны 4-р улирлын байдлаар эрэгтэйчүүд 66.3%, эмэгтэйчүүд 50.1%-г бүрдүүлж байна. Ажиллах хүчний оролцоонд жендерийн ялгаатай байдал нь 16.2% байна. 

** Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) гэдэг нь хөдөлмөрийн насны хүн амд ажиллах хүчний эзлэх хувийн жинг хэлнэ. 

Үндэсний статистикийн хороо

Дээрх статистикаас дүгнэхэд, монгол улсад ажиллах хүчний оролцооны түвшин олон улсын дунджаас доогуур үзүүлэлт байна. Хүн амын суваргын хувьд хүйсийн харьцааны хувьд тэнцвэртэй байдаг манай орны хувьд энэ тоо илүү бага ч байх боломжтой байж мэдэх юм. Нийтлэг шалтгаануудыг авч үзвэл эмэгтэйчүүдийн төрөлт болон гэр бүлийн байдалтай холбоотой оролцоо буурдаг байна. 

ТРЕНДИ

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой анхаарал татахуйц ямар тоо баримтууд байдаг вэ?

Жендерийн хувьд цалингийн зөрүүтэй байдал эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 16%-р бага цалин авч байна. 

Анхан шатны түвшинд ажиллаж буй ажилтнуудад эзлэх эмэгтэйчүүдийн хувь 49% байгаа бол C level-д ажиллаж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувь 23% байна. Үүнийг салбараар нь авч үзвэл, 

  • Банк санхүүгийн салбар: Анхан шатны түвшин: 49%, C түвшний удирдлага: 23% 

  • Үл хөдлөх хөрөнгийн салбар: Анхан шатны түвшин: 54%, C түвшний удирдлага: 23% 

  • Эмнэлгийн салбар: Анхан шатны түвшин: 74%, C түвшний удирдлага: 40% 

  • Боловсролын салбар: Анхан шатны түвшин: 60%, C түвшний удирдлага: 39% тус тус байна. 

Дэлхийн эдийн засгийн форумд мэдээлснээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлснээр дэлхийн ДНБ 12 триллион доллароор нэмэгдэж, зарим улсуудын эдийн засаг 35% хүртэл өсөх боломжтойг онцолжээ. 

HR - ХААААААК 

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд компаниуд дотооддоо ямар бодлогууд, шийдвэрүүд нэвтрүүлэн, хэрэгжүүлж болох талаар бид бэлдлээ. Учир нь энэ мартын 8 бол зүгээр нэг баярлаад өнгөрдөг баяр биш эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа, шинэлэг шийдвэр гаргаснаар танай компанийн хувьд нийгэмдээ оруулж буй томоохон үнэ цэн бүтээж буй хэлбэр байж болох юм 😊  

  • Ажлын цагийн уян хатан зохицуулалт: Танай компанид ажиллаж буй хүүхэдтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд уян хатан ажлын хуваарь эсвэл алсын зайнаас ажиллах боломжтой ажлын орчныг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх шинэлэг арга замыг судлаарай.  

  • Менторын хөтөлбөрүүд: Байгууллага доторх карьераа ахиулахад эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор тусгайлан боловсруулсан менторын хөтөлбөрийг санаачлах хэрэгжүүлээрэй. 

  • Жендерийн тэгш байдал: Байгууллагын ажилчдын цалинг хүйсийн ялгаатай байдлаар задлан шинжилж, хэрэв зөрүүтэй бол тэнцвэржүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч эхлээрэй. Мөн удирдлагын түвшинд ажиллаж буй хүмүүсийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж болох юм. 

  • Хүүхдээ асарч буй эцэг эхэд чөлөө олгох: Эцэг эх, аав хоёрын аль алинд нь зохих дэмжлэг үзүүлэхийн тулд хүүхдээ асарч буй эцэг эхэд чөлөө олгох бодлого, шийдвэрүүдээ улам бүр сайжруулах хэрэгтэй. 

  • Манлайллын хөгжлийн хөтөлбөрүүд: Удирдлагын түвшинд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэйчүүдэд тулгардаг сорилт, боломжуудад тохирсон манлайллын хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулах. 

  • Олон талт байдлыг хүлээн зөвшөөрөхөд чиглэсэн сургалт: Байгууллагын бүх түвшинд эмэгтэйчүүдийг дэмжих орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хандлага, манлайллын сургалтын модулиа хөгжүүлээрэй. 

  • Ажилдаа эргэн орох хөтөлбөрүүд: Асран халамжлах үүрэг хариуцлагаа хүлээсний дараа ажилдаа эргэн ирж буй эмэгтэйчүүдийн шилжилтийг хөнгөвчлөхийн тулд ажилдаа эргэн орох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.  

  • Хангамжийн бодлого: Хүүхдийн өдөр өнжүүлэх, байгууллагын дэргэдэх цэцэрлэг, хүүхэд хөхүүлэх өрөө, хүүхдээ авчрах боломжтой орчныг бүрдүүлэх, мэргэжил дээшлүүлэх байгууллагын дотоод тэтгэлэг зэрэг төрөл бүрийн хангамжийн бодлогоор дамжуулан эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж болох нь ээ.  

  • Нэтворкинг арга хэмжээ: Байгууллагынхаа эмэгтэйчүүдэд зориулсан харилцаа холбоо тогтоох, бие биенээсээ суралцах боломжийг бүрдүүлэх, карьерын дэвшлийг дэмжих зорилготой нэтворкинг арга хэмжээ зохион байгуулаарай. 

ТАНАЙ ОРОН ЗАЙ

Хамтран ажиллагч байгууллагуудынхаа хүсэлтэд үндэслэн бид шинэ булантай боллоо.  

Хэрвээ танай байгууллага B2B буюу байгууллагад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг бол, 1600+ HR-уудад өөрсдийн компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэхийг хүсэж байгаа бол бид монголын анхны болон цор ганц хүний нөөцийн мэргэжилтнүүдэд хүрдэг Hey HR! Цахим шуудандаа баннер байршуулах үйлчилгээ санал болгож эхэллээ. Өө нээрээ, тогтмол нээж уншдаг HR-ууд 32% хувь гэхээр 512 HR-уудад нэг дор мэдээлэл өгч болох нь ээ 😉  

🔗 Хэрэв баннер байршуулах бол ЭНЭ формыг бөглөөрэй  

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.