- Hey HR
- Posts
- 🙊 Чшшш, шинэ тренд нь?
🙊 Чшшш, шинэ тренд нь?
Powered by CallPro
Hey HR! HR-УУД ЮУ ХЭЛЭВ? Буландаа оролцож мэргэжил нэгтнүүддээ өөрсдийн туршлага, компанийн хүний нөөцийн бодлогын талаар хуваалцахыг хүсвэл ЭНД дарж форм бөглөн мэдээллээ бидэнд ирүүлээрэй. Мэдээж [email protected]-р ирүүлсэн ч бас болно шүү 🤗
HR NEWS
Цар тахлын дараа оффистоо ирж ажиллах талаар ажилтан болон ажил олгогч 2-н хооронд өрнөж буй тэмцэл нь тийм ч шинэ зүйл биш билээ. Тэгвэл энэхүү тэмцэл нь үргэлжилсээр цахим орчинд “Hushed Hyrid” буюу “Чимээгүй хайбрид” гэх шинэ нэр томьёог бий болжээ.
Тодруулбал, TikToks, LinkedIn зэрэг сошиал медиа платформуудаар болон Business Insider, Fox Business мэдээллийн сайтуудаар Hushed Hybrid-г 2024 оны “шинэ тренд” гэсэн нийтлэлүүд ар араасаа орсоор байна.
Энэ нь ажил олгогч нар оффистоо буцаж ирэх шаардлага тавьж байгаа бол нөгөө талдаа ажилтнууд оффистоо ирж ажиллахыг хүсэхгүй байгаагийн хооронд менежерүүд болон баг ахалж буй ажилтнууд зохицуулалт хийж байгаа тухай юм. Тэд дээшээ мэдэгдэлгүйгээр өөрсдөө хариуцлагаа үүрч ажилтнуудынхаа ажилд нь хяналт тавин зайнаас ажиллуулж байна. Заавал оффис дээр ирүүлэхгүйгээр ажилтнуудынхаа бүтээмжийг өндөр байлгахад анхаарч байгаагаас гадна оролцоог нь өндөр байлгах, ажилтнуудаа хадгалж үлдэхийн тулд гаргаж буй өөрсдийн шийдвэр хэмээн ихэнх менежерүүд тайлбарлаж байгаа аж. Үүнтэй холбоотой менежерүүдийн ажил үүрэг нь нэмэгдэж байгаа талаар онцолж байгаа юм байна.
Дүгнэхэд, Ажилтнаа алдахгүй байх нөгөө талдаа Бүтээмжээ багасгахгүй байх гэдэг ажилтан болон ажил олгогч хоёрын дунд байгаа менежерүүд маань хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага гэдэг нь болж байх шиг байна даа.
HR-УУД ЮУ ХЭЛЭВ?
HR-ууд юу хэлэв буланд маань бид бүхний POCKET гар утасны аппликэйшнээр нь сайн мэдэх Инвескор Хэтэвч ББСБ ХХК-ийн Хүний нөөцийн ахлах менежер Б.Намуун оролцлоо. Түүний туршлагаас санхүү болон технологийг хослуулсан компани ямар хүний нөөцийн бодлого хэрэгжүүлдгийг мэдэж авцгаая.
Байгууллагадаа шилдэг талентуудыг татах, хадгалахын тулд та болон танай байгууллага ямар стратеги баримтлан ажилладаг вэ?
Юуны түрүүнд одоо ажиллаж байгаа талентуудаа тогтвортой ажиллуулах бодлогыг баримталдаг. Ингэснээр шаардлагатай үед шилдэг талентууд бидэнд хандана гэж харж байна.
Ажилтнуудаа тогтоон барих, идэвхжүүлэх үйл ажиллагаануудаас дурдвал:
✔ Сурч хөгжих, мэргэших, олон улсын туршлагаас суралцах боломжоор хангадаг
✔ Ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангахыг зорьж ажлын цагийн уян хатан сонголт
✔ Ажилтнуудын эрүүл амьдралын хэв маягийг бий болгоход дэмжлэг үзүүлэн 7 хоног бүр спорт зааланд тоглох, эрүүл зөв хооллолтын сургалт хөтөлбөрүүд
✔ Эрүүл мэндийг хамгаалахын тул иж бүрэн даатгалд даатгуулсан байдаг
✔ Эрүүл харилцаа хандлага, багийн ажиллагааг эрхэмлэсэн үйл ажиллагаа тогтмол зохион байгуулдаг
✔ Хамгийн сүүлд нэмж хэлэхэд карьерын өсөлтийг дэмждэг бөгөөд их дээд сургуульд суралцаж байх хугацаандаа өөрийн мэргэжлээр манай байгууллагад ажиллаж эхлэх боломжтой байдаг
Таны өдөр тутамдаа ашигладаг, ажлыг нь хялбарчилдаг платформ, хэрэгслүүд юу вэ?
Мэдээж хүний нөөцийн ERP систем ашиглахаас гадна Microsoft office 365-ийн Tool-үүдийг илүү ашигладаг, тэр дундаа form, list, to do, loop App-уудыг өөрийн болоод бусдын ажлыг хөнгөвчлөх үүднээс ашиглаж байна.
Хүний нөөцийн ажилд нь тулгарч байсан хамгийн чухал сорилтуудаасаа хуваалцаач? Тэдгээрийг та хэрхэн даван туулсан бэ?
Хүний нөөцийн менежерүүдийн хувьд ажилтан хоорондын харилцааг зохицуулах, сэтгэл зүйн байдлыг мэдрэх, түүнд тохирсон уулзалт хийх зөвлөгөө өгөх зэргээр нэг үгээр хэлбэл сэтгэл зүйчийн ажлыг давхар хийх шаардлага тулгарах тохиолдол цөөнгүй бий.
Хүний нөөцийн менежер хүн ямар ур чадваруудыг зайлшгүй эзэмшсэн байх ёстой вэ? Ирээдүйд энэ мэргэжлээр ажиллахаар төлөвлөж буй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
Хүний нөөцийн менежер хүн юун түрүүнд бусдыг сонсох, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, түүн дээрээсээ үндэслэн зөв шийдвэр гаргах чадвар тун чухал санагддаг. Мөн үүний хажуугаар сүүлийн үеийн олон улсын чиг хандлагыг байнга судалж байх хэрэгтэй байдаг, бас нэмэлтээр чухал чадваруудаас дурдвал дата мэдээлэл дээр ажиллах чадвар, хууль орчны судалгаа хийх , түүнийг ойлгож хэрэгжүүлэх чадвар маш чухал. Ямар ч ажлыг хийсэн хариуцлагатай хандаж эзэн байх нь чухал.
GENERATION-ҮҮД
Бид өмнөх дугааруудаараа үе болгоны онцлог, ямар ажил олгогчийг хүсдэг мөн ямар арга барилаар ажилладаг талаар хүргэсэн билээ. Тэгвэл бүр 6 үеэрээ ажиллаж эхлэх буюу Alpha үеийнхэн хөдөлмөрийн зах зээл дээр гарч ирэх 2030 онд зориулан компани дээрээ заавал хэрэгжүүлэх тип-үүдийг хүргэж эхэлж байна.
ТИП #3
Компанийнхаа үйл ажиллагааг автоматжуулах шийдлүүдийг нэвтрүүлээрэй: Энгийн давтагддаг үйлдлүүд хүнийг хамгийн их залхааж, маш их цагийн нөөцийг шаардаж байдаг. Ингэснээр танай байгууллагыг үр ашиг нэмэгдэж, ажилтнууд хийж буй ажилдаа бүтээмж гаргаж, ажлын байрны чанар сайжирна. Автоматжуулалт хийх боломжуудыг эрэлхийлэхийн тулд тэдний ажлын өдөр хэрхэн өнгөрч байгааг ярилцаж, дүн шинжилгээ хийгээрэй. Мэдээж өгөгдөлд суурилан ухаалаг хөрөнгө оруулалт хийхээ мартаж болохгүй шүү 😉
ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ
CallPro Teams нь байгууллагын мэргэжилтнүүдэд зориулсан ажлын дугаартай аппликейшн юм. 72 дугаарлалт бүхий хязгааргүй яриа, мессежний багцтай энэхүү үйлчилгээг ашиглан:
✅ Байгууллагын мэргэжилтэн бүр өөрийн ажлын цагийг удирдах
✅ Дуудлага бүрд тэмдэглэл үлдээх, бусад хэрэглэгч рүү дуудлагыг шилжүүлэх
✅ Байгууллагын дотоод чатын систем, аудио хурал хийх
✅ Дотоод системүүдтэй интеграцлан ашиглах бүрэн боломжтой.
🔗Хэрвээ танай компанийн энэ үйлчилгээг сонирхож байгаа бол дэлгэрэнгүй мэдээлэллийг ЭНД дарж аваарай.
СУРГАЛТЫН БУЛАН
Дүрд тоглох арга гэж юу вэ?
Энэхүү Дүрд тоглох арга техник нь суралцагч, багш хоёр хоёулаа ажлын байрны боломжит хувилбаруудад өөрсдийн дүрд тоглох явдал юм. Энэ арга нь үйлчлүүлэгчтэй шууд харьцдаг ажилчдад хамгийн үр дүнтэй байдаг, учир нь энэ нь үйлчлүүлэгчидтэй харилцах хүнд хэцүү нөхцөл байдлыг шийдвэрлэх туршлага (хэрэглэгчийн үйлчилгээний сургалт, дуудлагын төвийн сургалт гэх мэт) өгдөг.
Давуу тал нь... | Сул тал нь |
Төрөл бүрийн дүрд тоглох нь ажилтнуудын оролцоог нэмэгдүүлдэг. Суралцагчдыг тухайн үед асуудал шийдвэрлэх, хурдтай ажиллах чадварыг хөгжүүлдэг. Ажилтныг хүнд хэцүү нөхцөл байдал, ачаалалд бэлтгэдэг. Ажилтнуудын үйлчлүүлэгчтэй харилцах чадварыг сайжруулдаг. Ажилтнуудыг хэцүү харилцагчтай харилцахад бэлтгэдэг. | Ажилтнаас илүү их цаг зарцуулж, бүтээмжид сөргөөр нөлөөлдөг. Энгийн, ойлгомжтой сэдвүүдэд шаардлагагүй. Хүн бүр дүрд тоглох хувилбаруудад таатай байдаггүй - Заримдаа сургалтын явцад ажлаас гаргах хүртэл шийдвэр гаргахад нөлөөлж болно. |
HR-уудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэхийг хүсвэл 77118252 дугаарт эсхүл [email protected] хаягаар холбогдоорой.
EMPLOYER BRANDING
Employer Branding-н сайн туршлагууд #18
Бид өнөөдөр технологийн шилдэг шийдлүүдийг санал болгодог Salesforce компанийг онцолж байна. Tech компаниудын жишгээр тэд ч бас ажил олгогчийн брэндийн сайн туршлагыг нэвтрүүлдэг билээ.
Salesforce- с бид юу сурч болох вэ?
Salesforce программ хангамжийн компанийн ажилтнуудын сошиал медиа дээр нийтэлдэг нийтлэлүүд нь хэний ч сонирхлыг төрүүлэм бас үнэн байж чаддаг байна. Тэд Фэйсбүүк, Твиттер, Инстаграм хуудсандаа нийт 200,000 гаруй дагагчтай байгаа ба ажилтнууд нь өөрсдөө контентоо бүтээж, компаниа сурталчлан мөн үүгээр дамжуулан ялгаатай байдлыг хэрхэн дэмждэгээ маш сайн харуулдаг аж.
Salesforce багийнхны ажлаа хийж буй мөчүүд, хөшигний ард юу болдгийг нийтлэхээс эхлээд компанийн олон амжилтыг онцолж, ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх асуулт хариултын контентууд, ажилтнуудынхаа амьдралыг хүртэл харуулсан контентууд хийдэг. Тэдний контентуудыг үзээд суухад уйтгартай мөч хэзээ ч байдаггүй гэдгээрээ олон үзэгч, дагагч нартай болж чадсан байна.
Тэдний хамгийн сайн туршлага нь,
Томоохон компани учраас ажилтнууд нь компанийнхаа life хуудаснаас компани дээрээ ямар үйл явдал болж байгаа талаар мэдээлэл авч чаддаг байна.
Salesforce-д ажиллахаар төлөвлөж буй ажил горилогч нар тэдний соёлын талаар илүү их мэдээлэлтэй болж илүү хурдан дасан зохицдог гэнэ шүү.
🔗 Хэрвээ танай компанид Ажил олгогчийн брэндээ сайжруулах хэрэгцээ байгаа бол ЭНЭ холбоосоор мэдээллээ илгээн Employer branding service-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.