• Hey HR
  • Posts
  • 46% нь туршлагагүй байна 😯

46% нь туршлагагүй байна 😯

Hey HR!  Та сайхан наадаж, сайхан амарсан уу? 🏇Бидний шинэхэн дугаарыг дуустал нь уншаарай 🧐

HR STATS

HR in 2025, Paycor

HR in 2025 гэсэн Paycor-с хийсэн судалгаагаар ихэнх буюу хүний нөөцийн мэргэжилтнүүдийн 46% нь 2-с дээшгүй жил ажилласан туршлагатай байгаа ба энэ нь хүний нөөцийн салбар өндөр хэмжээний туршлагагүй мэргэжилтнүүд байгааг илтгэж байгаа юм. Энэ нь өндөр эрсдэл дагуулж байгаа ба шинээр ажилд орсон хүмүүс 38%-иар илүү дараагийн 12 сард ажлаасаа гарах магадлалтай байгаа юм. 1-с доошгүй жил ажилласан хүмүүс удирдлагадаа дуртай байх нь 28%-иар бага байдаг байна. 

С түвшний удирдлагуудын үзэж буйгаар HR дэмжлэг мөн хуучирсан менежментийн систем нь үр дүнгүй менежментийн гол шалтгаанууд болж байгаа гэж үзээд байгууллагуудыг Хүний нөөцийн салбар бол стратегич, мөн манлайллын хөгжүүлэлт нь хүний нөөцийн мэргэжилтнүүдийн гол 2 тусгагдахуун гэж санаагаа нэгтгэх хэрэгтэй гэж үзсэн байна.

GENERATION-ҮҮД

Х үеийнхэн юугаараа онцлог вэ?

Тэдний гол онцлог бол дайны дараах сэргэлтийн үед төрсөн. Тэр үед замбараагүй байдлаас гарч байсан учир хүнд хэцүү үеийг туулсан ба ажил олно гэдэг амаргүй байсан. Тиймээс ч нэг байгууллагадаа олон жил ажиллах хандлагатай байдаг байна. Гэхдээ дээд үеийнхэнтэйгээ харьцуулахад ажил амьдралын тэнцвэрийг чухалчилдаг.

Тэд ямар ажил олгогчийг хүсдэг вэ?

  • Ажил амьдралын тэнцвэрийг чухалчилдаг учраас тэдний хийж буй ажил, өөрийнх нь цагийг хүндэтгэдэг ажил олгогчийг хүсдэг байна.

Хэрхэн ажилладаг вэ?

  • Х үеийнхний дийлэнх нь ажлын өдөр ёс суртахуунтай, өөртөө найдсан мөн биеэ даасан байдаг тул багийн гишүүдээ ч мөн тийм байгаасай гэж хүсдэг байна.

  • Тэд өөрсдийн цагийг хүндэтгэсэн харилцаанд дуртай ба энэ нь тэдэнтэй харилцахдаа шулуухан, гол санаандаа шууд орсон харилцааны арга барилд дуртай байдаг байна. Тиймээс и-мэйл болон шууд уулзахыг илүүд үздэг байна.

Соёлын булан

Ажилтан төвтэй соёл нь ажилтнуудын хэрэгцээ болон эрүүл мэндийн байдлыг нэн тэргүүнд тавих явдал юм. Энэ нь ажилтнуудад үнэ цэнтэй байх, өөрийн үзэл бодлоо чөлөөтэйгөөр илэрхийлэх, эрх мэдэл болон хариуцлагатай гэдгийг нь мэдрүүлэх зорилготой ажлын орчин юм. Зөвхөн үр дүн, хэмжүүр дээр төвлөрдөг компаниас ялгаатай нь ажилтан төвтэй соёл нь аз жаргалтай, идэвхтэй ажилтнуудын амжилтын түлхүүр гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Хүчин зүйлс:

❤ Ажилтнуудын биеийн болон сэтгэхүйн эрүүл мэнд

🗣 Харилцаа холбооны ил тод байдал

🤗 Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх

🚀Ажил мэргэжлийн хүрээнд өсөн хөгжих

⏳ Хариуцлагатай байх.

Mongolia Talent Network нь харилцагч байгууллагуудын ажлын байрны соёлын түвшнийг тодорхойлж, оновчтой болгоход нь туслах зорилгоор мэргэжлийн түвшинд судалгаа, дүн шинжилгээг хийж байна. Бидэнтэй хамтран компанийнхаа соёлын онцлог давуу талууд болон сайжруулах шаардлагатай цэгүүдийг тодорхойлохыг хүсвэл ЭНД дараарай.

EMPLOYER BRANDING

Employer Branding-н сайн туршлагууд #13

Nvidia гэх технологийн компанийг та мэдэх үү? Мэдэхгүй юм аа гэхэд та тэдний бүтээгдэхүүнийг одоо ч хэрэглэж байж магадгүй. Энэхүү компани нь бидний компьютерын нүд гэж хэлж болох чухал хэсгийг үйлдвэрлэдгээрээ алдартай компани. Тоглож буй видео тоглоомыг хамгийн өндөр чанартайгаар үзүүлдэг чип үйлдвэрлэгч компаниудаас хамгийн том нь юм. Мэдээж энэхүү цолыг хүртэхэд тэдний ажилтнууд хамгийн гол үүргийг гүйцэтгэж байгаа. Nvidia нь 3 жил дараалж Great Place to Work сертификатыг авсан ба тэр нь ч ажилтнуудынхаа сэтгэгдэлтэй нийцдэг билээ.

Nvidia-с бид юу сурч болох вэ?

Гадаадын томоохон технологийн компаниуд ажилтнууддаа өгдөг хангамж урамшуулал мундахгүй. Үнэгүй хоол, цай, эрүүл мэндийн даатгал, амралт чөлөө тэгээд маш өндөр цалин гээд л ажилтнууддаа анхаарсан маш их зүйлийг хийдэг. Гэхдээ Nvidia-г юу онцгой болгож байна вэ гэвэл тэдний ажилтнуудаа сайшаах арга барил нь юм. Дадлагажигчаас эхлүүлээд өсгөж, сайжруулаад тэдэнд хүссэн, тохирсон ажлын байраар нь хангахаас гадна удирдагч менежерүүдтэйгээ чөлөөтэй харилцдаг нь гол түлхэц болдог байна. Ямар нэгэн албан тушаал харгалзахгүйгээр тэд бүх ажилтнуудаа хайрлаж, хамгаалан тэдний үзэл бодлыг хүлээж авдаг ажээ. Тиймээс бид хамгийн өндөр төсвөөр ажилтнуудынхаа хангамж урамшууллыг тулгасан ч гэсэн тэдний хийж буй ажил талархаж, чухал хүн гэдгийг нь мэдрүүлэх удирдлага байхгүй бол ажил олгогчийн брэндийг бүрэн болж чадахгүй нь байна.

Тэдний вэбсайт руу зочилж урам зориг аваарай 😊

Танд өнөөдрийн дугаар таалагдсан уу? Таны үзэл бодол, шинэ санаа бидэнд чухал шүү. Сонирхолтой мэдээллүүдээ нэмэгдүүлэхэд та туслаарай 🤗 Шууд REPLY хийгээд үзэл бодлоо бидэнтэй хуваалцаарай

Дараагийн дугаар хүртлээ түр баяртай 👋