- Hey HR
- Posts
- 💻6 өдөр ажиллаад байж дээ..
💻6 өдөр ажиллаад байж дээ..
Hey HR! Шинээр сургалтын булантай болсныг маань анзаарсан уу? HR-н чухал функц болох сургалт явуулахдаа төрөл бүрийн хэлбэрийн сургалтуудаас аль нь ямар давуу, сул талуудтай болохыг олж мэдээрэй. 🤗
HR NEWS
Баруун европын орнуудад ажлын 4 өдөртэйгөөр ажиллаж байгаа билээ. Тэгвэл энэ жил өмнөд Солонгосын зарим компаниуд ажлын 6 өдөрт шилжиж эхэллээ.
Тодруулбал, 6 өдөр ажиллахаар шилжиж буй эдийн засгийн хямрал болон компаниудын ашиг буурсантай холбоотойгоор удирдлага болон менежерүүдийн түвшний ажилтнуудаа тус хуваариар ажиллуулж эхлэхээр болсон байна. Энэ оны эхээр LS Group, Samsung-с эхэлсэн энэхүү шилжилт олон жижиг компаниудад нөлөөлсөн бол сая 7 сар Hyundai хүртэл 6 өдөрт шилжин ажиллахаар болсон байна.
Солонгосчуудын хувьд ажлын 5 өдөрт 2000 онд шилжсэн ба энэхүү 24 жилийн дараа ажлын 6 өдөрт шилжээд буй нь энэ юм. Мэдээж энэхүү шийдвэрүүдийг ажилтнууд нь шууд хүлээн зөвшөөрөөгүй ба LS group-н хувьд гэхэд энэхүү санал нь хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа гэнэ.
Мэдээж олон өдөр ажиллаж байж илүү үр дүн, гарц сайтай байна гэдэг Ази хүмүүсийн соёлын онцлог ч байж болох юм. 4 өдөр үү, 6 өдөр үү бүгдээрээ дэлхий дахины чиг хандлагыг харж л сууя даа...
GENERATION-ҮҮД
Бид өмнөх дугааруудаараа үе болгоны онцлог, ямар ажил олгогчийг хүсдэг мөн ямар арга барилаар ажилладаг талаар хүргэсэн билээ. Тэгвэл бүр 6 үеэрээ ажиллаж эхлэх буюу Alpha үеийнхэн хөдөлмөрийн зах зээл дээр гарч ирэх 2030 онд зориулан компани дээрээ заавал хэрэгжүүлэх тип-үүдийг хүргэж эхэлж байна.
ТИП #2
Байдаг л ‘стандарт юм шиг цалин, бенефитүүдээс гадна өөр зүйлд хөрөнгө оруулалт хий’гээрэй: Ажилтнуудын 69 хувь нь цар тахлын үеэр гэрээсээ ажиллаж байхдаа ‘ажлаас халшрах хам шинж’-д өртөж байжээ. Ажлын байрнаас гадна ажилтнуудынхаа бусад хэрэгцээнд анхаарал хандуулж, халамжилдаг компаниудын ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл мэнд 20 гаруй хувиар, өндөр гүйцэтгэл гаргаж буй ажилтнуудын тоо 21 хувиар тус тус нэмэгджээ. Иймд ажилтнуудынхаа сайн сайхан байдал, сэтгэл зүйн эрүүл мэнд, шагнал урамшуулал болон нэмэгдэл цалин зэрэгт хөрөнгө оруулалт хийдэг компаниуд шилдэг талентуудаа хадгалж үлдэх ба тэдний оролцоог хэвээр хадгалж чадах нь ээ.
СУРГАЛТЫН БУЛАН
On-the-job training буюу Ажлын байран дээрх сургалт гэж юу вэ?
Ажлын байран дээрх сургалт (өөрөөр практик сургалт гэж нэрлэдэг) нь ажилтнуудад ажлаа хийх явцад суралцах, идэвхтэй оролцох, турших боломжийг олгодог. Ажлын байран дээрх сургалтын эцсийн зорилго нь тухайн ажлын байран дээрх гол үүргийг хурдан гүйцэтгэх эсвэл чадваржуулахад чиглэсэн байдаг.
Ажлын байран дээр сургалтын явуулахдаа 70-20-10-н дүрмийг хэрэгжүүлдэг бөгөөд үүнд:
Давуу тал нь... | Сул тал нь |
Ажилтнуудын туршлагаас суралцах нь илүү хялбар байдаг тул ажлын байран дээрх сургалт нь илүү сайн үр дүнтэй байдаг. Ажлын байрны үүрэг, хариуцлагын талаар илүү ойлгож авдаг. Сургалтын зардлыг хэмнэдэг. Ажилтнууд өдөр тутмынхаа ажил, бүтээмжийг алдагдахгүйгээр шинэ ур чадвар эзэмшдэг. Ажилдаа хамгийн их хамааралтай ур чадварт анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгодог. | Нүүр тулсан харилцааг илүүд үздэг ажилтнуудын хувьд үр дүн бага байх магадлалтай. Практик туршлага хийх дуураймал орчныг бий болгохын тулд нэмэлт орчин бүрдүүлэх хэрэг болдог. Дата буруу тооцоолох, Стандарт алдагдах, Харилцагчийн үйлчилгээ муу байх зэрэг эрсдэлүүдтэй. Сургалтын үр нөлөөг хэмжихэд хэцүү байж болно. |
HR-уудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэхийг хүсвэл 77118252 дугаарт эсхүл [email protected] хаягаар холбогдоорой.
EMPLOYER BRANDING
Employer Branding-н сайн туршлагууд #17
In-N-Out бол шинэхэн хүнс, нууц жороороо алдартай брэнд болсон түргэн хоолны газар юм. Тэгвэл тэд ажил олгогчийн брэндээ ажилтнууддаа санал болгодог ‘бенефит’-ээрээ бий болгожээ.
In-N-Out с бид юу сурч болох вэ?
In-N-Out нь Зочлох үйлчилгээний салбар нь хүнд хэцүү ажлын орчинтой, ажилтнууд нь тогтвор суурьшилтай ажиллаж чаддаггүй салбар билээ. Харин In-N-Out н хувьд тэд өрсөлдөгчдөөсөө ялгарч, энэ салбарт хэрхэн амжилттай ажилтнуудаа татдагаараа шилдэг туршлага болж чаджээ. Тэдний хувьд Glassdoor-ын 2023 оны шилдэг 100 компанийн жагсаалтад HubSpot, Microsoft, Adobe зэрэг компаниудыг ардаа орхин 10-р байранд орсон байна.
Тэдний ажилтнууддаа санал болгодог нууц жор нь:
Өндөр цалин, тэтгэмжийн багцад оршдог байна. In-N-Out менежерүүд жилд 160,000 долларын орлого олох боломжтой бөгөөд энэ нь салбарын дунджаас 3-4 дахин их юм.
Тус компани нь шүдний эмчилгээ, амьдралын даатгал, тусламжийн хөтөлбөр, тэр байтугай цагийн ажилтнууддаа ашгаасаа хуваарилдаг мөн 401к гэх мэт тэтгэврийн хуримтлалыг санал болгодог. Бүтэн цагийн ажилтнууддаа дээрхээс гадна нэмэлтээр уян хатан зээлийн карт, бизнес/аяллын даатгал хийлгэдэг байна.
Хамгийн амттай урамшуулал нь - Тэдний ажилтнууд өдөр бүр үнэгүй хооллодог байна.
Тэднээс суралцах хамгийн гол зүйл нь,
Ажил олгогчийн брэндийн стратегийг тодорхойлохын тулд өгөгдөл ашиглах хэрэгтэй. Ингэснээр танай багийн цаг хугацаа, нөөцийг хэмнэж, хамгийн өндөр үр дүнтэй байх боломжийг олгодог.
Хэрэв та шилдэг талентуудыг татахыг хүсэж байгаа бол тэдний сайн сайхны байдлын төлөөх амлалт нь салбарын стандартаас давж байгааг боломжит ажил горилогчдод харуулах хэрэгтэй.
Бенефитын багцыг гаргахын тулд ажилд авах төсөвтөө тодорхой хэмжээний мөнгө зарцуулах хэрэгтэйг харуулж байна.
🔗 Хэрвээ танай компанид Ажил олгогчийн брэндээ сайжруулах хэрэгцээ байгаа бол ЭНЭ холбоосоор мэдээллээ илгээн Employer branding service-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.