• Hey HR
  • Posts
  • Сүүлийн дугаарууд айсуй 😢

Сүүлийн дугаарууд айсуй 😢

Hey HR! Бид HR-ууд юу хэлэв? буланд оролцон мэргэжил нэгтнүүддээ өөрийн ноу-хау, компанийнхаа хүний нөөцийн бодлого, туршлагаа хуваалцахыг хүсэж буй HR-уудынхаа оролцох хүсэлтээ ЭНЭ холбоосоор авсаар байгаа шүү   😊 

NOMADIC WORKER

Бид бүгдийн хайртай цуврал контент болох Nomadic Worker маань удахгүй дуусах нь ээ. Сайн ажил олгогчийг алдаршуулан таниулдаг Nomadic Worker цуврал контентод оролцох байгууллагын сүүлийн улирлын бүртгэл эхэллээ 🤗 

Өмнөх 2 улирлын дугааруудыг үзэх бол ЭНД дарж үзээрэй. 

Nomadic Worker-т оролцсон байгууллагуудад ямар үр дүн гарсан бэ? 

  • 📌 22 компани оролцсоноос үр дүнг дунджаар харвал ажлын зарын платформ дээрх хандалт 1.9 дахин, ирж байгаа CV-ны тоо тухайн ажлын байран дээр 3.1 дахин нэмэгдсэн үр дүнтэй байжээ. 

Сайн үр дүн гарсан байгаа биз? Яаж ийм үр дүнтэй байсан бэ гэхээр бид хөтлөгчөөрөө комедиан Баярааг сонгосон бөгөөд Тэнгэр ТВ-р 20+ удаа контентоо түгээж, харилцагч байгууллагууддаа өргөн хэрэглээний телевизийн сувгаар цацалт хийх боломжийг олгосон явдал билээ. 
Контентод оролцох үнэ 4.400.000₮ бөгөөд үүнд контент бүтээх, хөтлөгч, тв цацалт гээд бүгд багтсан үнэ юм шүү. Мэдээж бид ямар ч ашиг авалгүйгээр бүтээдэг гэдгийг та хэд маань хэдийн мэддэг болсон биз ээ. 

Хэрвээ та энэхүү контентод компаниа оролцуулах хүсэлтэй бол энэ улирал маань сүүлийн боломж шүү. Та ЭНЭ холбоосоор орж оролцох хүсэлтээ бидэнд илгээгээрэй. 

СОЁЛЫН БУЛАН

Хамгийн эерэг байгууллагын соёлууд #3

Зорилгод тэмүүлсэн соёл 

Энэ соёл нь компанийн эрхэм зорилго, үнэт зүйл нь орлого олохоос илүүтэйгээр нийгмийн асуудал эсвэл өөр ямар нэгэн зүйлд эерэг нөлөө үзүүлэх тухай юм.  

Ямар соёлтой компанийг Зорилгод тэмүүлсэн соёлтой гэх вэ? Хэв шинжүүдийг жагсаавал: 

  • Хамтын зорилго 

  • Үнэ цэнд тэмүүлсэн шийдвэр 

  • Ажилтнуудын оролцоо 

  • Ил тод байдал 

  • Оролцогч талуудыг дэмжих 

Mongolia Talent Network нь харилцагч байгууллагуудын ажлын байрны соёлын түвшнийг тодорхойлж, оновчтой болгоход нь туслах зорилгоор мэргэжлийн түвшинд судалгаа, дүн шинжилгээг хийж байна. Бидэнтэй хамтран компанийнхаа соёлын онцлог давуу талууд болон сайжруулах шаардлагатай цэгүүдийг тодорхойлохыг хүсвэл ЭНД дараарай

POLL

Энэ долоо хоногийн дугаартаа бид  дахин нэг санал асуулга асуугаад ирэх долоо хоногийнхоо дугаарт бид үр дүнгээ нийтлэхээр болсон билээ. Та идэвхтэй оролцоорой. 

Танай компанид шинэ төгсөгч ажиллах боломжтой нээлттэй ажлын байр зарлагддаг уу?

Login or Subscribe to participate in polls.

Сургуулиа дөнгөж төгссөн оюутнуудыг ажилд авахад тулгардаг хамгийн том сорилт нь юу байдаг вэ?

Login or Subscribe to participate in polls.

Танай компани шинэ төгсөгч ажилд авахад өөрсдийн цаг болон нөөцийг хэр их зарцуулдаг вэ?

Login or Subscribe to participate in polls.

Танай компани шинэ төгсөгчийг ямар эх сурвалжаар түлхүү олдог вэ?

Login or Subscribe to participate in polls.

Шинэ төгсөгч ажилд авахдаа танай компани юуг нь илүү чухалчилдаг вэ?

Login or Subscribe to participate in polls.

Бид эдгээр асуултынхаа хариултуудыг ирэх долоо хоногийн дугаартаа нийтлэх болно. Хэрвээ та бусад HR-ууд юу гэж хариулсныг сонирхож байгаа бол дараагийн дугаараа заавал уншаарай. 

ОНЦЛОХ СУРГАЛТ

HR-уудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэхийг хүсвэл 77118252 дугаарт эсхүл [email protected] хаягаар холбогдоорой. 

HR-УУД ЮУ ХЭЛЭВ?

HR-ууд юу хэлэв буланд маань Номад Эф Эн Би ХХКХХК-ийн Хүний нөөцийн менежер А.Долгормаа оролцлоо. 

Байгууллагадаа шилдэг талентуудыг татах, хадгалахын тулд та болон танай байгууллага ямар стратеги баримтлан ажилладаг вэ? 

Стратеги бодлого гэхээс илүүтэйгээр өөрсдийн үнэт зүйлсээрээ шинэ ажилтныг татдаг болов уу. Номад Эф Энд Би ХХК үнэт зүйлс нь Чанар стандарт;  Ёс зүй;  Тасралтгүй суралцах ; Хэрэглэгч тэргүүнд Манай кофе шопуудаар үйлчлүүлдэг үйлчлүүлэгчид маань өөрсдөө манайд ажлын байр байгаа эсэх талаар асууж CV илгээж, ажилд орох тохиолдлууд их байдаг. Магад бидний үйлчилгээ, орчин, бүтээгдэхүүний чанар, өөр байдал тэднийг татдаг болов уу. Бидний философи тун энгийн. Хэрэглэгчдэдээ ЭНЭ МӨЧИЙН чухлыг л сануулахыг зорьдог хамт олон. Манай байгууллагын нийт ажилчдын 84% нь Z үеийнхэн байдаг. Тэдний хувьд өөрийгөө бүтээх, өөрийн дуртай зүйлсийг хайж олох зэргээс гадна сэтгэлгээний ялгаатай байдал их байдаг. Тиймээс бид ажилтан тус бүрт нээлттэй байх, тэднийг сонсох, өөр таск хийх зэргийг санал болгох гээд илүү нээлттэй байдлаараа тэдэнд өөрсдийн орон зайг олгож шилдэг талентуудыг хадгалахыг хичээдэг.  

Хүний нөөцийн ажилд нь тулгарч байсан хамгийн чухал сорилтуудаасаа хуваалцаач? Тэдгээрийг та хэрхэн даван туулсан бэ? 

Хүн хоорондын харилцаа гэдэг хаана ч үргэлж хамгийн чалленж хийдэг зүйлүүдийн нэг Үеүдийн сэтгэл зүй болоод үзэл бодлын ялгаа түүнийгээ дагаад хандлага амьдралын хэв маяг бүгд өөрчлөгдөж байгаа учир тухайн өөрчлөлтөд нээлттэй хандаж ойлгож цаг үетэйгээ хамт сайнаар өөрчлөгдөн суралцах нь сорилтуудыг давах хамгийн чухал арга бол уу. 

Хүний нөөцийн менежер ямар ур чадваруудыг зайлшгүй эзэмшсэн байх ёстой вэ?  

Ирээдүйд энэ мэргэжлээр ажиллахаар төлөвлөж буй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ? Сэтгэлгээний хувьд нээлттэй бусдыг ойлгох empathy сайтай дата шинжилгээ дээр анализ хийдэг мөн өөрийн ажил амьдралын  балансаа алдагдуулахгүй байх нь том ур чадвар. Its all about balance baby :) 

Таны өдөр тутамдаа ашигладаг, ажлыг нь хялбарчилдаг платформ, хэрэгслүүд юу вэ? 

Linkedin, Worki харин яг ажлын процесс дээр гар утас болон зөөврийн компьютер дээрээ Note их ашиглан төлөвлөх тэмдэглэх түүнийхээ дагуу биелэлтээ харж ажилдаг энгийн хэр нь бүтээмжтэй байдаг.  

🙌 Хэрвээ та ч бас бусад HR-уудтайгаа өөрийн туршлага, know-how-аа хуваалцахыг хүсвэл ЭНД дарж өөрийн мэдээллээ ирүүлээрэй 

ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ КОМПАНИ

Зориг сангаас Залуу манлайлал хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Буруу Үгүй” төслийн хүрээнд Mongolia Talent Network-тай хамтарч дараах Гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлдэг компаниудыг танилцуулж байгаа ба энэ удаад “Рио Тинто” ХХК-ийн хэрэгжүүлж буй гэр бүлд ээлтэй бодлого, үйл ажиллагааг онцолж байна.  

Гэр бүлд ээлтэй ажлын байр - Рио Тинто ✨🎉 

Тэд хэрхэн ээлтэй болсон бэ?🔎

Компанийн орчин нь зөвхөн гэр бүл гэлтгүй нийт ажилтнуудад ээлтэй байдлаар зохион байгуулагдсан ба ажилтнуудын гэр бүлдээ зарцуулах цагийг нэмэгдүүлэх, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангахад чиглэсэн гэр бүлд ээлтэй бодлогуудыг түлхүү хэрэгжүүлдэг юм байна.

🙌 ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ ЭНД ДАРААРАЙ

EMPLOYER BRANDING  

Employer Branding-н сайн туршлагууд #9 

Brother International Corporation нь гэрийн болон оффисын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ болон шийдлүүдийг нийлүүлэгч компани юм. 

Brother International-с бид юу сурч болох вэ?  

Brother International бол ажил олгогчийн брэнд яагаад чухал байдгийг харуулсан бодит жишээ юм. Тэд брэндээ шинэчилж, шинэ сайтаа ашиглалтад оруулсны дараагаар тэдний хувьд дараах хэд хэдэн гайхалтай үр дүнд хүрсэн байна. 

  •  Амжилттай бөглөсөн өргөдлийн тоо - 140% 

  • Нийт веб хуудасны үзэлтийн тоо - 45%  

  • Нийт тэдний компанид ажил хайгчдын тоо -  40% 

  • Компанидаа эргэж ирсэн ажилтнуудын тоо - 15% 

  • Ажил хайгчдын анкет бөглөх хугацааны бууралт - 25% тус тус нэмэгдсэн үр дүнд хүрчээ. 

Тэдний карьерын сайт дээр ажилтнууддаа өгдөг амлалтаа харуулах зорилгоор видео, нийтлэл болон ажилтнуудын түүхийг тогтмол хуваалцаж байдаг. Тэд мөн ажил хайгчдын асуултад хурдан шуурхай хариулах зорилгоор чатбот хүртэл ажиллуулдаг аж. 

Тэдний үнэт зүйлс болон ажилтнуудын түүхийг бүх л сошиал сувгуудаар олж болох бөгөөд өөрсдийн гайхалтай ажлын байрыг ингэж сурталчилснаар боломжит ажил горилогчдыг ихээр татаж болно гэдгийг өөрсдийн жишээн дээр харуулж буй компани бол яахын аргагүй Brother International юм. 

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.