- Hey HR
- Posts
- 📢 Шинэ булан нэмэгдлээ
📢 Шинэ булан нэмэгдлээ
Hey HR! Өнөөдөр энэ жилийн 220 дахь өдөр бөгөөд он дуусахад ердөө 145 хан өдөр үлджээ. Цаг хугацаа ч харвасан сум шиг хурдан өнгөрч байна шүү, тиймээ? 🤗
HR NEWS
Хэрэв танай ажилтнууд ажлаасаа болон компаниасаа хөндийрсөн, тусгаарлагдсан мэт санагдаж байвал та ганцаараа биш ээ. Учир нь Gallup-н 2023 оны судалгаагаар ажилтнуудын ердөө 33% нь оролцоотой байна гэсэн судалгааны үр дүн гарсан байна.
Түүнчлэн McKinsey & Company-ийн шинэ судалгаагаар ажилтнууд ажлаа таслах, стресст өртөх, гүйцэтгэл муудах, зөрчилдөөн нэмэгдэх нь дунд хэмжээний S&P 500 компанид жилд 228-355 сая доллартой тэнцэхүйц бүтээмж алддаг болохыг тогтоожээ. Энэ байдал таван жилийн хугацаанд үргэлжилбэл нэг компанид дор хаяж 1.1 тэрбум доллар тэнцэхүйц алдагдал бий болдог байна. Үүнээс үзэхэд ажилтнуудын оролцоог сайжруулах нь танай баг болон байгууллагад бүтээмжийг нэмэгдүүлэн ихээхэн ашиг тусыг өгдөг тул анхааралдаа заавал авч үзэх асуудлуудын нэг болжээ.
GENERATION-ҮҮД
Бид өмнөх дугааруудаараа үе болгоны онцлог, ямар ажил олгогчийг хүсдэг мөн ямар арга барилаар ажилладаг талаар хүргэсэн билээ. Тэгвэл бүр 6 үеэрээ ажиллаж эхлэх буюу Alpha үеийнхэн хөдөлмөрийн зах зээл дээр гарч ирэх 2030 онд зориулан компани дээрээ заавал хэрэгжүүлэх тип-үүдийг хүргэж эхэлж байна.
ТИП #1
Ажлын уян хатан цаг, зохицуулалтыг санал болгох: Ажилтнуудын 70 орчим хувь нь ‘уян хатан ажлын хуваарьтай байгууллагууд илүү сонирхол татдаг’ гэж үздэг бол Millennials-ийн 92 хувь нь ажил хайж байхдаа уян хатан цагтай байхыг нэн тэргүүнд тавьж, чухалчилдаг байна.
Ажлын байраа бүгдийг нь бүтэн цагийн ажил гэхээс илүүтэй хагас цагаар ажиллах, гэрээтээр ажиллах, цагийн ажил зэргээр төрлүүдээ нэмэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэйгээс гадна бенефит болон уян хатан, хосолсон ажлын зохицуулалт бүхий бүтэн цагийн ажил санал болгох нь танд шилдэг талентуудыг татах, авч үлдэх, хадгалах давуу талуудыг бий болгож чадах нь ээ.
СУРГАЛТЫН БУЛАН
Elearning буюу Цахим сургалт гэж юу вэ?
Цахим сургалт нь COVID-19 болон алсын зайнаас ажиллах болсон үеэс эхлэн ажилтнуудын сургалтын хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн аргуудын нэг болсон. Цахим сургалт нь ажилтнуудад вэб хөтчөөр дамжуулан суралцах боломжийг олгож, сургалтын янз бүрийн хэв маяг, хэрэгцээнд тохируулан суралцах боломжийг олгодог.
Орчин үед байгууллагууд сургалтын курс үүсгэх, сургалтын агуулгыг удирдах, сургалтыг түгээх, гүйцэтгэлийг үнэлэх зорилгоор Learning Management System - Сургалтын менежментийн систем (LMS) болон сургалтын програм хангамжийг түгээмэл ашиглаж байна.
Давуу тал нь... | Сул тал нь |
Интерактив тоглоомууд, асуулт хариултуудыг нэгтгэж, ажилчдыг идэвхтэй байлгаж, суралцах чадварыг сайжруулдаг. Веб хөтөч ашиглах боломжтой хаанаас ч суралцах эрх чөлөөг олгодог. Автоматжуулснаар нэмэлт зардлыг бууруулж, хүний оролцоо хамаарлыг бууруулна. Анги танхим шаарддаггүй бөгөөд зардлыг бууруулдаг. Ажилтнууд хүссэн цагтаа онлайн сургалтанд хамрагдсанаар ачааллаа хялбархан удирдах боломжтой. Сургалтын менежментийн систем (LMS) нь сургалтын ROI-ийг үр дүнтэй тооцоолох хангалттай өгөгдлийг өгдөг бөгөөд L&D багуудад янз бүрийн сургалтын хөтөлбөрийн амжилтыг хэмжих боломжийг олгодог. | Сургалтын материалыг боловсруулж, шинэчилж байхын тулд нөөц шаардлагатай. Багш нартай нүүр тулан харьцдаггүйн улмаас ажилтнууд тусгаарлагдсан мэт санагдаж магадгүй. Өндөр хурдны интернетэд тогтвортой нэвтрэх шаардлагатай. Ажилтнууд дэлгэц ашигладаг тул бусад программ эсвэл интернет сайтад сатаарахад амархан байдаг. |
HR-уудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэхийг хүсвэл 77118252 дугаарт эсхүл [email protected] хаягаар холбогдоорой.
EMPLOYER BRANDING
Employer Branding-н сайн туршлагууд #16
American Express (Amex) нь харилцагчийн онцгой үйлчилгээг санал болгодог төлбөрийн болон зээлийн картаараа алдартай компани билээ. Тэдний зээлийн картууд нь өндөр орлоготой хүмүүсийн нэр хүндийн бэлгэдэл гэгддэг бөгөөд ажил олгогчийн сайн брэнд нь ч мөн адил олон улсад сайн туршлага болдог билээ.
Amex-с бид юу сурч болох вэ?
Ажил олгогчийн брэнд нь зөвхөн байгууллагын нэр хүндийг өсгөх тухай биш гэдгийг тэд харуулдаг. Учир нь тэд өгөгдлийг ашиглаж бизнесийн үйл ажиллагааны процессыг сайжруулдаг бөгөөд компанийнхаа ажил олгогчийн брэндийг сурталчлах маркетингийн ажлаа боловсруулахдаа ч ажил горилогч, талентуудын талаарх өгөгдлийг маш сайтар ашигладаг байна.
Amex-ийн сонгон шалгаруулалт хийдэг тусдаа баг ажилладаг бөгөөд ажил горилогчийн сайн туршлагыг бий болгохын тулд ажил горилогчдын ярилцлагын үеэрх сэтгэл хөдлөлийг хянаж, бусдад санал болгох үзүүлэлтийг (Net Promoter Score) хэмжин стратегиа тодорхойлдог байна.
Тэднээс суралцах хамгийн гол зүйл нь,
Ажил олгогчийн брэндийн стратегийг тодорхойлохын тулд өгөгдөл ашиглах хэрэгтэй. Ингэснээр танай багийн цаг хугацаа, нөөцийг хэмнэж, хамгийн өндөр үр дүнтэй байх боломжийг олгодог.
🔗 Хэрвээ танай компанид Ажил олгогчийн брэндээ сайжруулах хэрэгцээ байгаа бол ЭНЭ холбоосоор мэдээллээ илгээн Employer branding service-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.