- Hey HR
- Posts
- 🎯 Ажил олгогчийн брэнд
🎯 Ажил олгогчийн брэнд
Hey HR! Сайн ажил олгогчийг алдаршуулан таниулдаг Nomadic Worker цуврал контентод оролцох байгууллагын сүүлийн улирал Хэрвээ та компаниа оролцуулах хүсэлтэй бол энэ улирал маань сүүлийн боломж шүү. Та ЭНЭ холбоосоор орж оролцох хүсэлтээ бидэнд илгээгээрэй 🤗
EMPLOYER BRANDING
Ажил олгогчийн брэнд гэж юу вэ?
Энгийнээр, хөдөлмөрийн зах зээл дээрх ажил горилогч танай компанийн нэр хүнд хэр танигдсан байгааг мөн одоогийн ажилтнууд компаниа хэрхэн хүлээж авдгийг илэрхийлдэг билээ. Өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах, таниулах маркетингийн ажлаас ялгаатай нь танай “компанид яагаад ажиллах нь гоё вэ” гэдэг санааг илүү хоногшуулах зорилготой юм.
Ажил олгогчийн брэнддээ анхаарах нь ямар ач холбогдолтой вэ?
📌 Та компанийнхаа өвөрмөц соёл, үнэт зүйл, ажил олгогчийн брэндийн байр суурийг бид өрсөлдөөнт хөдөлмөрийн зах зээлд эергээр таниулснаар чадварлаг хүний нөөцийг татах боломжтой болох бөгөөд сонгон шалгаруулалтын зардал цаашлаад бизнесийн алдагдсан боломжоо нөхөх боломжийг олгодог.
Чадварлаг хүний нөөцийг бүрдүүлнэ
Ажилтнууд илүү урам зоригтой, бүтээлч ажиллана
Хүний нөөцийн зардлыг бууруулна
Бизнесийн тасралтгүй өсөлтийг бий болгоно
Яагаад Монголиа Талент Нэтворк гэж?
Монголиа Талент Нэтворк нь хүний нөөц, хөдөлмөр зуучлал, хүний нөөцийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэн 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд салбарт тулгамдаж буй хүний нөөцийн чухал асуудал болох талентуудыг татах, тогтоон барихад нь харилцагчдадаа туслахаар энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэн. Өдөр тутам олон харилцагч, ажил горилогч нартай ажилладаг бөгөөд
🔗 Хэрвээ та энэхүү үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч танилцан, өөрийн компанийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шийдлийг сонирхож байгаа бол ЭНЭ холбоосоор орж өөрийн мэдээллээ үлдээгээрэй.
СОЁЛЫН БУЛАН
Хамгийн эерэг байгууллагын соёлууд #4
Клан буюу овгийн соёл
Энэ соёл нь багийн хамтын ажиллагаа, гэр бүлийн уур амьсгалыг бий болгодог. Ажилтнууд нь нэг зорилгын дор өндөр бүтээмжтэйгээр хамтран ажиллахыг тэмүүлдэг. Онцлог шинжүүдийг авч үзвэл:
Ажилтнуудын гэр бүлийг тэргүүнд тавьдаг.
Нэг зорилго дор ажиллацгаадаг.
Нээлттэй харилцаа холбоо
Mongolia Talent Network нь харилцагч байгууллагуудын ажлын байрны соёлын түвшнийг тодорхойлж, оновчтой болгоход нь туслах зорилгоор мэргэжлийн түвшинд судалгаа, дүн шинжилгээг хийж байна. Бидэнтэй хамтран компанийнхаа соёлын онцлог давуу талууд болон сайжруулах шаардлагатай цэгүүдийг тодорхойлохыг хүсвэл ЭНД дараарай
POLL
Өнгөрсөн долоо хоногийн товхимлын дугаарт илгээсэн Polls-н үр дүнг хүргэж байна.
🟣 Компаниудын 67% нь шинэ төгсөгч ажиллах боломжтой нээлттэй ажлын байр БАЙНГА зарладаг.
🟣 Сургуулиа дөнгөж төгссөн оюутнуудыг ажилд авахад тулгардаг хамгийн том сорилт нь ЧАНАРТАЙ АЖИЛ ГОРИЛОГЧ ОЛОХОД ХЭЦҮҮ байдаг.
🟣 Шинэ төгсөгчийг АЖЛЫН ЗАРЫН ПЛАТФОРМоор түлхүү олдог.
🟣 Шинэ төгсөгч ажилд авахдаа компаниуд ХАРИЛЦАА, ХАНДЛАГЫГ нь илүү чухалчилдаг.
🟣 Шинэ төгсөгч ажилд авахдаа өөрсдийн цаг болон нөөцийг ИХ зарцуулдаг.
🔍 Оролцсон бүх HR-ууддаа баярлалаа. Бид 2024 оны Их сургуулиудын нээлттэй ажлын байрны өдөрлөгт багаараа амжилттай оролцсон бөгөөд шинэ төгсөгчдийн бүртгэлийг Worki дээр үүсгүүлэх, 1000 гаруй төгсөх курсийн оюутнуудаас карьерын чиг хандлага тодорхойлох судалгаа авлаа. Хэрвээ танай байгууллага шинэ төгсөгчид хайж байгаа бол Worki дээр ажлын заруудаа оруулахаа мартуузай.
Ирэх долоо хоногт шинэ Poll-тойгоор уулзъя. Stay tuned! 😎
HR-уудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэхийг хүсвэл 77118252 дугаарт эсхүл [email protected] хаягаар холбогдоорой.
ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ КОМПАНИ
Зориг сангаас Залуу манлайлал хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Буруу Үгүй” төслийн хүрээнд Mongolia Talent Network-тай хамтарч дараах Гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлдэг компаниудыг танилцуулж байгаа ба энэ удаад НҮБ-ын Хүүхдийн Санг онцолж байна.
Гэр бүлд ээлтэй ажлын байр - НҮБ-ын Хүүхдийн Сан ✨🎉 |
Тэд хэрхэн ээлтэй болсон бэ?🔎
Компани маш их хөнгөлөлтүүд, уян хатан зохицуулалтуудтай бөгөөд Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудад хамаарах бөгөөд дотооддоо түр хугацааны, гэрээт, зөвлөх г.м албан тушаал үл харгалзаад, хүн бүрт үйлчилдэг юм гэнэ шүү.
🙌 ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ ЭНД ДАРААРАЙ
EMPLOYER BRANDING
Employer Branding-н сайн туршлагууд #10
Smart Recruiters нь нь Сан Францискод төвтэй сонгон шалгаруулалтын процессыг хянах системийн үйлчилгээ үзүүлдэг компани юм.
Smart Recruiters-c бид юу сурч болох вэ?
Тэдний карьерын сайт нь өөрсдийн үнэт зүйлс, эрхэм зорилго, ажилд сонгон шалгаруулж авах процессыг тодорхой оруулжээ. Уншихад хялбар тексттэйгээс гадна тэд ажилтнуудынхаа түүхийг видео, зургаар оруулж өгсөн байна. Ингэснээр тэдний Ажил олгогчийн брэнд нь EVP-тэй хаана нийцэж байгааг харуулж чадаж байна гэж харлаа.
Мөн LinkedIn-г нь харвал #SmartianShutdown буюу бидний ярьдгаар хамт олныхоо зугаалгыг маш сонирхолтойгоор нийтэлжээ. Харахад, түр ажлаасаа ‘pause’ аваад хамтдаа дурсамж бүтээгээд, илүү эрч хүчтэйгээр ирлээ хэмээн нийтэлсэн байна. Одоо ч компаниудын зуны зугаалгууд эхэлж байгаа даа, тиймээ 😀
Хамгийн чухал нь, ажилтнууд нь компанийнхаа тухай контентыг нийтэлж, ‘ambassador’-н үүргийг гүйцэтгэж байгаа нь суралцахуйц зүйл байлаа. Мэдээжийн хэрэг, одоогийн ажилтнууд нь сэтгэл ханамжтай биш бол ажил олгогчийн брэнд зах зээлд эергээр хоногших нь нэлээн сорилттой байх болов уу....
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.