- Hey HR
- Posts
- 🧐 Ажилтнууддаа ээлтэй компани мөн үү?
🧐 Ажилтнууддаа ээлтэй компани мөн үү?
Hey HR! Untie Podcast-н шинэ дугаар өнгөрсөн долоо хоногт цацагджээ. Маркетинг бүтээлч салбарын ажилтнууддаа тус дугаарыг санал болгох бол ЭНД дарж шинэ дугаарыг сонсоорой 😊
ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ?
Сүүлийн жилүүдэд бидний ажиллах зарчим огцом өөрчлөгдөж ажил олгогч болон ажилтны хоорондын хүлээлтийн зөрүүг өөрчилсөн тухай олон судалгаа, үр дүнгүүд харуулж байгаа билээ. Тэгвэл Care.com-с эрхлэн гаргадаг Future of Benefits 2024 судалгааны тайлангаа 3-р сарын 5-ны өдөр танилцуулсан бөгөөд тус судалгаанд хэд хэдэн нийтлэг үндэслэл байгааг онцолжээ.
Судалгааны түүвэр нь 620 орчим C түвшний удирдах албан тушаалтнууд Хүний нөөцийн хэлтсийн шийдвэр гаргах түвшний ажилтнууд болон 1000 орчим ажилтнууд оролцсон байна.
Future of Benefits 2024 судалгааны үр дүнгээс онцолбол,
Ажилтнуудын хэрэгцээнд тулгуурласан бенефитүүдийг санал болгосноор ажилтнуудын бүтээмж дээшлэх, талентуудыг татах, тогтоон барих чухал хөшүүрэг болдог.
Судалгаанд оролцогчдын дийлэнх нь хүүхэд, өндөр настан, гэрийн тэжээмэл амьтнаа асран хамгаалах үүрэг хүлээдэг бөгөөд үүнд нь дэмжлэг үзүүлдэг байгууллагыг сонгон ажилладаг тухай дурджээ.
Future of Benefits 2024 сонирхолтой тоон үзүүлэлтүүдээс онцолбол,
Судалгаанд оролцогчдын 56% (2023 оноос 10%-р өссөн) нь хүүхдээ асрах, 50% (2023 оноос 7%-р өссөн) нь өндөр настнаа асрахад тус тус анхаарлаа хандуулж буй гэнэ.
5 хүн тутмын 1 нь асран хамгаалах үүрэг хүлээхэд дэмжлэг үзүүлдэг байгууллагад ажиллахын тулд ажлаа солино гэж хариулжээ.
ДОТООДОД ХАРИН...
Монголиа Талент Нэтворк ХХК-иас эрхлэн гаргасан HR Solutions for 2024 судалгаанд Банк санхүү, Уул уурхай, Үйлдвэрлэл, Барилга үл хөдлөх хөрөнгө, Технологийн 5салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд ажилтнууддаа цалин хангамж, урамшуулал хэрхэн санал болгодог талаар судалсан билээ.
Хоол унд, утасны төлбөр, унаа тээвэр, өрсөлдөхүйц цалин, цалинтай чөлөө, тусгай хүүтэй зээл, хүүхдийн цэцэрлэг / хүүхэд харах үйлчилгээ зэрэг 7 төрлийн хангамжуудыг санал болгодог эсэхийг үнэлэхэд 5 салбарын дунджаар 71% гарсан байна. Харин Future of Benefits 2024 судалгаанд ажилтнуудын чухалчлан авч үзэх болсон хүүхэд асрахад дэмжлэг үзүүлэхийн хувьд тус 5 салбарын дунджаар 14.4%-тай гарчээ.
ТРЕНДИ
Тэгвэл Ажилтнууддаа санал болгодог хангамж, урамшууллаа хэрхэн сурталчилж ажил горилогчдыг татах, ажил олгогчийн брэндингээ нэмэгдүүлэхэд ашиглаж болох вэ? Манай Worki-с энэ оноос эхлэн “Ажилтнууддаа ээлтэй компани”-уудыг онцлон нийтлэл гаргаж эхэлсэн билээ. Одоогоор тус нийтлэл 3 компанийг бид онцлоод байна.
Хамгийн эхний дугаарт Грийн гурппийн Green Pride хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ажилтнууддаа 3 тербумын шагнал урамшуулал олгосон талаарх үйл явдлыг онцолсон бол 2 дох дугаарт Бид ББСБ-н ажлыг цагийг 7 цаг болгон шилжүүлж, ажилтнуудынхаа цалинг 20%-р нэмсэн хүний нөөцийн бодлогыг онцолсон билээ.
Хамгийн сүүлийн дугаарт бид БСБ Сервис-ийг онцолсон ба Англи хэлтэй ажилтнууддаа цалингийн нэмэгдэл олгодог талаар гээд компаниудын хүний нөөцийн сайн туршлага, бодлогын шийдвэрүүдийг онцлон олон нийтэд таниулсаар байна.
Хэрвээ танай байгууллага ч мөн тус нийтлэл оролцох хүсэлтэй бол өөрсдийн туршлага, онцлох үйл явдлын талаарх мэдээллээ [email protected] хаягт ирүүлээрэй.
ОНЦЛОХ
“Employer Branding Package” багц контентод оролцох байгууллагуудын хүсэлтийг хүлээн авах хугацаа дуусахад 8 хоног үлдлээ. Бид харилцагч компаниудынхаа маркетингийн кампанит ажлууд, ойн баяр, нээлттэй хувьцаат компани болох зэрэг идэвхжүүлэлтийн ажлуудыг харгалзан хугацаагаа хуваарилах бөгөөд нэг компани дунджаар 20 орчим хоногийн хугацаанд идэвхжүүлэлт нь үргэлжлэх билээ.
Бид өөрсдийн санал болгож буй контентын багц үйлчилгээнд орж буй контентуудын холбоосыг илгээлээ. Та бүхэн маань доорх холбоосоор танилцана уу.
· Nomadic Worker- Дугааруудыг үзэх холбоос
· Untie Podcast- Дугааруудыг үзэх холбоос
· Hey HR! Цахим шуудан - Дугааруудыг унших холбоос
· Даргаасаа нуу цахим шуудан - Дугааруудыг унших холбоос
· Talents In Mongolia - Сошиал постер үзэх холбоос
Энэ онд бид ажил олгогчийн брэндингээ дэмжих, сурталчлах зорилготой салбар бүрээс 1-с 2 шилдэг байгууллагыг сонгон шалгаруулах бөгөөд нийт 12 компанийг оролцуулах болно.
Хэрэв танай компани бүртгүүлэх хүсэлтэй бол хүсэлтээ ЭНД дарж илгээнэ үү. “Employer Branding Package” дэлгэрэнгүй танилцуулга үзэх бол ЭНД дарж авна уу.
ТАНАЙ ОРОН ЗАЙ
Хамтран ажиллагч байгууллагуудынхаа хүсэлтэд үндэслэн бид шинэ булантай боллоо.
Хэрвээ танай байгууллага B2B буюу байгууллагад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг бол, 1600+ HR-уудад өөрсдийн компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэхийг хүсэж байгаа бол бид монголын анхны болон цор ганц хүний нөөцийн мэргэжилтнүүдэд хүрдэг Hey HR! Цахим шуудандаа баннер байршуулах үйлчилгээ санал болгож эхэллээ. Өө нээрээ, тогтмол нээж уншдаг HR-ууд 32% хувь гэхээр 512 HR-уудад нэг дор мэдээлэл өгч болох нь ээ 😉
🔗 Хэрэв баннер байршуулах бол ЭНЭ формыг бөглөөрэй
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.
⏳ Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.