- Hey HR
- Posts
- Талент Саммит-д бэлэн үү? 😏
Талент Саммит-д бэлэн үү? 😏
Hey HR! “Talent Summit 2024” арга хэмжээнд нэгдэж, шинэ талентуудыг татах орон зайгаа бий болгон үзэсгэлэнгийн хэсэгт оролцмоор байна уу? Тэгвэл яг одоо бидэнтэй 8810-4221 дугаарт холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Мэдээж үзэсгэлэнгийн хэсэгт оролцох байгууллагын тоо хязгаартай байгаа шүү...
HR NEWS
Pizza Hut "ResZAmes" кампанит ажлыг 2 хоногийн өмнөхөн эхлүүлж байгаа бөгөөд энэ нь өнөөгийн өрсөлдөөнт хөдөлмөрийн зах зээл дээр Pizza Hut-ын алдартай пиццаны хайрцгаар дамжуулан өөрсдийн анкетыг мэргэжилтнүүд ирээдүйн ажил олгогчдод нь хүргэж өгөхөд туслах зорилготой хэмээн онцолж байна.
Тэд энэхүү кампанит ажлаа “Ажил горилогчдын илгээсэн анкетуудын 75% нь хэзээ ч уншигддаггүй, гэхдээ амтат пиццаны хайрцгийг бол үл тоомсорлоход хэцүү байдаг” учраас санаачилсан гэнэ. 9-р сард ажилд ордог, авдаг аль аль талуудад оргил үе нь байдаг ба энэхүү кампанит ажил нь эхэлсэн даруйдаа олон хүмүүсийн анхаарлыг татаж байна. Тэд энэхүү хайрцаг дээрээ хэвлэх анкетуудаа ResZAmes.com вэбсайтаар хүлээн авч байгаа бөгөөд анкетуудыг нь сонгоод, ажил горилогчдод хүргүүлж байгаа гэнэ.
HR STATS
2024 оны II-р улирлын байдлаар дундаж цалин жилийн өмнөхөөсөө 30.4% өсөж ₮2.5 сая болсон бол голч буюу медиан цалин анх удаа ₮2 саяд хүрсэн аж. Улмаар дундаж болон медиан цалингийн зөрүү ихсэж ₮437 мянга болжээ.
Улирал бүр статистикийн хорооноос дундаж цалин, медиан цалингийн мэдээ гарах үеэр дийлэнх хүмүүс цалин тэд хүрч гээд л ярьдаг даа. Тэгвэл дундаж цалин, медиан цалингийн ялгааг нь энгийнээр тайлбарлая. 😊
Дундаж цалин=Нийт цалингийн нийлбэр/Нийт ажилчдын тоо. Жишээ нь ЭНЭ статистикийг тооцоход 775.7 мянган ажилчдыг хамруулсан. Тэдний нийт цалинг нь хүний тоондоо харьцуулсан л утга юм. Өөрөөр хэлбэл өндөр цалин авдаг ажилтнууд их байх тусам дундаж цалин өндөр байна гэсэн үг байх нь.
Харин Медиан буюу Голч цалин бол бидний илүү сонирхох, мэтгэлцэх сэдэв байж болох байх. Учир нь Медиан цалин 1.4 сая гэхэд дээрх 757 мянган ажилчдын тал нь үүнээс их, үлдсэн тал нь багыг авч байгаа гэсэн үг .
Харин танай компанийн дундаж ба медиан цалин хэд байдаг вэ? Дээрх аргачлал танд ойлгомжтой санагдсан бол өөрийнхөө компанийн дундаж цалин бас медиан цалинг тооцож үзээд улсын дундажтай харьцуулаад үзээрэй. Сонирхолтой тоо гарна гэдэгт итгэлтэй байна... 😀
TALENT SUMMIT
Talent Summit гэж юу вэ?
Карьераа бүтээх дижитал талбар Worki болон залуу мэргэжилтнүүдийн мэдээллийн эх сурвалж Unread-ийн хамтран зохион байгуулж буй “Talent Summit 2024” арга хэмжээ бол шинэ талентуудыг эрэн хайж буй хувийн хэвшлийн бүх байгууллага, чадвараа үнэлүүлж, чансаагаа сорихоор зорьж яваа ажил горилогчдын огтлолцох орон зай юм. Шинэ талентуудын эрэлд гарсан хувийн хэвшлийн бүх байгууллага болон чадвараа үнэлүүлэхээр зорьж яваа 5,000 ажил горилогчдыг нэгэн дээвэр дор цуглуулах арга хэмжээ юм.
Танай байгууллага “Talent Summit 2024” арга хэмжээнд нэгдэж, шинэ талентуудыг татах орон зайгаа бий болгон үзэсгэлэнгийн хэсэгт оролцмоор байна уу?
“Talent Summit 2024” арга хэмжээ нь байгууллагуудын ижил тэгш оролцоог хангах үүднээс зөвхөн Үзэсгэлэнгийн хэсгийг санал буй байгаа бөгөөд үүгээрээ бусад арга хэмжээнээс шинэлэг билээ.
Та Talent summit арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8810-4221 дугаарт холбогдон аваарай. Хамтран ажиллах боломжийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл ЭНД дараарай.
EMPLOYER BRANDING
Employer Branding-н сайн туршлагууд #22
Өнөөдрийн онцлох буландаа бид Ажил олгогчийн брэндийн сайн туршлага хэрэгжүүлж буй Invescore Санхүүгийн группийг онцолж байна. 2016 онд банк бус санхүүгийн байгууллагаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 2 жилийн өмнөөс Төв Ази-д үйл ажиллагаагаа хийж эхэлсэн ба “Инвескор” санхүүгийн групп болтлоо өргөжөөд байна. Тэгвэл тэд хэрхэн ажил олгогчийн брэндийн сайн туршлагыг хэрэгжүүлж байгааг харцгаая.
Инвескор Санхүүгийн групп ажил олгогчийн брэндээс бид юуг онцлох вэ?
Инвескор санхүүгийн байгууллага нь Монгол улсдаа тэргүүлэгч санхүүгийн салбарт байгаа ч олон улсын зах зээлд гарч, ажилтнууд нь олон улсад гарч ажиллаж, шинэ зүйлс суралцаж, өсөж хөгжиж байгаа чадварлаг хамт олон гэдэг нь харагдаж байна.
Тэд ажил олгогчийн брэнддээ нэлээн анхаарч ажиллаж байгааг нь Invescore Journey гэх сошиал хуудсаа идэвхтэй ашиглаж байгаагаас нь харлаа. Нэрээс нь л харахад тэд ажилтнуудын компанитайгаа хамт өнгөрүүлж буй үеийг аялалтай зүйрлэж, Инвескорийн аяллаар хамтдаа аялаарай гэх мессеж өгч байгаа нь тун ч сонирхолтой байна. Ажилтнууддаа энэ бол ажил гэсэн үүднээс хандахгүй бид түүхийг бүтээх, олон шинэ төслүүд дээр ажиллах энэ бол урт хугацааны аялал юм шүү гэх мессежийг өгч байгаа санагдлаа.
Санхүүгийн салбарт банк, санхүүгийн мэргэжилтэй чадварлаг хүмүүс л ажилладаг гэдэг ойлголтыг хасаж манайд маш олон чиглэлийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа гэдгээ сошиал хуудсаараа дамжуулан дурдаж байгаа нь хүмүүсийг нэгэн хэвийн ойлголтоос гарахад туслан анхаарал татаж буй. Тэдний уриа #integrate #innovate #inspire гэж өгсөн ба энэ нь “Бидэнтэй нэгдэж, Инновацыг бүтээж, Бие биеэсээ суралцъя” гэх мессежийг өгч байгаа нь маш урам зориг авахаар мэдрэмж төрүүлсэн юм.
Түүнчлэн Ажил олгогчийн брэндийн хийгдэж байгаа ажлуудаас нь харахад баг хамт олны эерэг уур амьсгал, ажилтнуудын ажилдаа хэр сэтгэл ханамжтай байгаа талаарх сэтгэгдэл контентууд бэлтгэж байгаа нь тус ажлын байрыг сонирхож буй шинэ хүмүүст ямар байгууллагат ажилд орох гээд байгааг таниулах хамгийн чухал мессежийг өгч байна.
Тэдний хамгийн сайн туршлага нь,
Ажилтнууддаа, ажил горилогчдод байгууллагынхаа хараагүй өнцгийг тусгаж, төрөл бүрийн контент хийж эерэг мессеж өгч байгааг онцолмоор байна. Мөн олон нийтэд зарлах сайхан ажлууд гэхээсээ илүүтэйгээр дотооддоо ажилтнуудаа сэтгэл ханамжтай байлгахаар хийж буй ажлууд нь үнэхээр их таалагдлаа.
🔗 Хэрвээ танай компанид Ажил олгогчийн брэндээ сайжруулах хэрэгцээ байгаа бол ЭНЭ холбоосоор мэдээллээ илгээн Employer branding service-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.