- Hey HR
- Posts
- Уул уурхай, Барилгын салбар ↗
Уул уурхай, Барилгын салбар ↗
Hey HR! Хэрвээ та манай цахим шууданг хувийн и-мэйл хаягаараа авахыг хүсвэл ЭНД дараад, и-мэйлээ бүртгүүлээд л болоо шүү 🤗
WORKI INSIGHTS
Хэрэглэгчийн тоо: Амралт зугаалгын цаг ирж буй холбоотойгоор зун цагт хэрэглэгчдийн ажил хайх нь эрс багасдаг болохыг бид сүүлийн 2 жилүүдийн статистик тоотой харьцуулан энэ дүгнэлтэд хүрч байна.
Ажлын зар: Улирлын чанартай салбарууд болох уул уурхай, барилгын чиглэлийн компаниудын үйл ажиллагаа дулааны улиралд эрчимжиж буйтай холбогдуулан хүний нөөцийн эрэлт хэрэгцээ өсөж буй нь ажлын зарын тоог нэмэгдэхэд нөлөөлжээ.
Ээлжийн амралтууд эхэлжээ: Өмнө нь дурдсанчлан идэвхтэй ажил хайгчдын тоо буурсан үзүүлэлт нь ажлын зар луу илгээх анкетын тоонд шууд хамааралтай учир ийнхүү багассан байна.
Оюутан залуучуудын амралт: Харин ярилцлагад орсон хүмүүсийн задаргааг авч үзэхэд үүнд оюутан залуусын цагийн ажлын эрэлт, хэрэгцээ өсөж буй нь энэхүү үзүүлэлтэд бусад үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй бага бууралттай гарахад нөлөөлж байна.
HR NEWS
Microsoft компани 7-р сарын 1-нд DE&I-н дадлагажигч нараа чимээгүйхэн халсан гэж Business Insider мэдээлэв. Тус шийдвэрээ “өөрчлөгдөж буй бизнесийн хэрэгцээнд” үндэслэсэн гэж Microsoft-с мэдэгдсэн ч цомхотголд орсон нэг ажилтан компанийнхаа олон мянган ажилчдад DE&I-д хангалттай хөрөнгө оруулаагүй гэж цахим шуудан илгээжээ.
Мөн IGN-д мэдээлснээр, "DEI хөтөлбөрүүдтэй холбоотой жинхэнэ системийг өөрчлөх ажил нь Microsoft-н хувьд 2020 оных шиг чухал, ухаалаг байхаа больсон" гэж бичжээ.
Харин үүний хариуд, Microsoft хэчнээн ажилтнаа цомхотголд өртсөн талаар мэдээлэхгүй. “Бид урагшлах тусам DE&I-ийн амлалтууд өөрчлөгдөөгүй хэвээр байна. Бид олон талт байдал, оролцоонд анхаарлаа хандуулж, хүлээлтдээ тууштай байж, хариуцлагыг чухалчилж, энэ ажилд үргэлжлүүлэн анхаарч байна" гэж Майкрософт компанийн харилцаа холбооны ахлах захирал Жефф Жонс HR Brew-д цахим шуудангаар илгээсэн мэдэгдэлдээ хэлэв.
Ийм шийдвэрт хүрсэн ч тус компани олон талт байдлыг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлдэг “champion”-н байр сууриа хэвээр хадгалсаар байна.
GENERATION-ҮҮД
Baby Boomers юугаараа онцлог вэ?
Тэд иргэний эрхийн хөдөлгөөн, Вьетнамын дайн, 1960-1970-аад оны чөлөөт хайрын хөдөлгөөн, Хүйтэн дайн, сансарт гарсан зэрэг нийгмийн үйл явдлууд тэдэнд нөлөөлжээ. Энэ үеийнхэн Америк мөрөөдөлд итгэдэг. Ажил дээрээ Baby Boomers идэвхтэй, өөдрөг, өрсөлдөх чадвартай байдаг. Тэд өөрчлөлт хийхийг хүсдэг бөгөөд тэд багаар ажиллах, мөн ажилдаа хувийн өсөлтийг эрхэмлэдэг. Үнэн хэрэгтээ энэ үеийнхэн 70-80 цагийн ажлын долоо хоногийг зохион бүтээсэн бөгөөд цаг хугацаа, туршлага хөрөнгө оруулалт нь ахиц дэвшилд хүрэх хатуу зам гэдэгт итгэдэг. Тэд телевиз бий болохыг харж, саран дээр анх газардсан, иргэний эрх ашгийг ахиулж байсан учраас маш өөдрөг үзэлтэй байдаг байна. Амжилтад тэмүүлдэг эрмэлздэг учраас тэд “ажил хийж амьдрах” гүн ухаанаараа алдартай үеийнхэн юм.
Тэд ямар ажил олгогчийг хүсдэг вэ?
Тэд тэтгэвэрт гарахдаа нэлээд анхаарч буй тул ажил олгогч нь үүнд нь анхаарч нэмэлт хувийн тэтгэврийн боломжийг олгодог ажил олгогчийг сонгож байна. Мөн сургалт ордог, аялах боломжтой, төрөл бүрийн мэргэжлийн хувьд үнэлэгдсэн шагнал болон цол олгодог, амралтын өдрөөрөө амруулдаг зэрэг шалгууруудыг тавьдаг байна.
Хэрхэн ажилладаг вэ?
Өнөөдөр алсын зайнаас ажиллах хандлага бүх үеийнхэнд өөрчлөгдсөн боловч Baby Boomers залуу үеийнхээс илүү уламжлалт ажлын зохицуулалтыг илүүд үздэг эсвэл виртуал ажилд дасан зохицоход шилжилтийн үеийн дэмжлэг хэрэгтэй хэвээр байна. Тэд уулзалт, мэдээллийн товхимол, байнгын санал хүсэлтээр дамжуулан мэдээллээ авахыг илүүд үздэг бөгөөд өөрөөр сонсогдохгүй бол бүх зүйл сайн байна гэж итгэдэг. Нэр хүндтэй албан тушаал, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, өөрийн хувийн автомашины зогсоол, хувийн оффис буюу тусдаа өрөө болон бусад урамшууллыг ажлынх нь амжилтын хэмжүүр гэж үздэг байна.
POLL
Бид LinkedIn-ий хэрэглээг тандах зорилгоор асуусан санал асуулгын үр дүнгээ хуваалцаж байна. Үр дүнтэй нь танилцаарай 😉
Linkedin-г хүний нөөцийн бүрдүүлэлт, талент хайж олоход HR-уундын 33% нь огт ашигладаггүй бол 21% нь маш сайн ашигладаг байна.
LinkedIn дээрх сонгон шалгаруулалтын функцүүдийг HR-уудын 58% нь мэдэхгүй гэсэн бол 42% нь мэддэг байна.
HR-уудын LinkedIn дээр сурах шаардлагатай гэж боддог функц нь Хүний нөөцийн функцүүд байна.
🔍LinkedIn мэдээж маш олон төрлийн функц болон хэрэгслүүдтэй, илүү ‘professional’ платформ билээ. Монголд л гэхэд нийт 280к хэрэглэгч бүртгэлтэй байдаг бөгөөд тэдгээр талентын сан руу орж, хэрэгтэй хүнээ олж авах, танилын хүрээгээ нэмэгдүүлэх зэрэг олон боломжуудыг HR-уудад олгодог билээ. Монголиа Талент Нэтворк ХХК-иас LinkedIn Talent Solutions сургалтыг орж эхэлсэн тул сургалтад хамрагдахыг хүсвэл ЭНЭ линкээр бүртгүүлээрэй.
HR-уудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэхийг хүсвэл 77118252 дугаарт эсхүл [email protected] хаягаар холбогдоорой.
EMPLOYER BRANDING
Employer Branding-н сайн туршлагууд # 14
Google бол хайлтын системээрээ хамгийн алдартай бөгөөд тэд шилдэг технологийн компани байхын тулд шилдэг ажил олгогчийн брэндтэй ч байж чаддаг байна. Тэднийг ‘Employer Branding exapmles” гэж хайхад хамгийн түрүүнд гарч ирж байдагт нь нэг их гайхаад байх зүйлгүй юм. Хамтдаа харин хэрхэн гэдгийг нь мэдэж авцгаая.
Google-с бид юу сурч болох вэ?
Тэдний карьерын сайт нь ажилд авах үйл явц, олон талт байдлыг дэмжих бодлогын амлалт гэх мэт янз бүрийн нийтлэлүүдээр хүний нөөцийн бодлогоо ил тод болгож чадсан байдаг. Технологийн томоохон компанийн хувьд тэдний цалин, тэтгэмж нь ажилтнуудынхаа бүхий л үед нь дэмжихэд зориулагдсан байдаг. Оффис дээрх велнэсс төв, оюутны зээлийн нөхөн төлбөр, ахмадын асаргаа/дэмжлэг, хандив тэтгэмжүүд, оффисын үнэ төлбөргүй хоол зэрэг гайхалтай хөнгөлөлтүүдийн тусламжтайгаар жил бүр 2 сая гаруй хүн Google-д ажиллахаар хүсэлт гаргадаг нь гайхах зүйл биш юм.
Google-ийг үнэхээр бусдаас ялгаруулдаг зүйл бол тэд ажил хайгчдад Google ажилтнуудаа халамжлах үүрэг хүлээдэг гэдгээ бодит жишээгээр харуулдаг. Google-ийн бенефитийг танилцуулсан сайт нь тэдний өргөн хүрээний бенефитүүдыг бичгээр тайлбарлаад зогсохгүй ажилтнууд нь эдгээр бенефитийг хэрхэн ашиглаж байгааг ярилцлагын видео бичлэгээр үзэх боломжийг танд олгоно.
Тэднээс суралцах хамгийн гол зүйл нь
Ажил олгогчийн брэнд болон өөрийгөө хэн бэ гэдгээ ил тод байлгах
EVP болон бенефитүүдээ зах зээлд таниулахын тулд бодит түүх ашиглах. Бенефитээ бодитоор харуулах нь таны брэндийг хүн төвтэй болгож, ажил горилогчдын итгэл үнэмшлийг нэмэгдүүлдэг гэдгийг сурч авлаа.
🔗 Хэрвээ танай компанид Ажил олгогчийн брэндээ сайжруулах хэрэгцээ байгаа бол ЭНЭ холбоосоор мэдээллээ илгээн Employer branding service-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.