- Hey HR
- Posts
- 15 мянга орчим даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмжийг олгож эхэлжээ
15 мянга орчим даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмжийг олгож эхэлжээ


Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.
“HR Community” Судалгаанд оролцох линк: https://forms.office.com/r/7GSFHyT8ec
ДОТООДОД…
15 мянга орчим даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмжийг олгож эхэлжээ

Нийгмийн даатгалын ерөнхий газраас ажилгүйдлийн тэтгэмжийг олгохгүй байна гэх яриа иргэдийн дунд гарсан. Тэгвэл Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийн төслийг батлахдаа ажилгүйдлийн тэтгэмжид 162 орчим тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байна. Ингээд 2025 онд батлагдсан 162 тэрбум төгрөгийг өнгөрсөн ес, аравдугаар сард 32 мянган даатгуулагчид олгоод дууссан гэж албаныхан хэлж байгаа юм.
Улмаар 10, 11, 12 дугаар сарын ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй 15 мянга орчим иргэн үлдсэн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 2025 оны аравдугаар сарын эхээр ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгө авах өргөдөл гаргасан иргэдийн хүсэлт батлагдсан төсвөөс давсан учир хүсэлт гаргасан 15 мянган иргэний ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгийг гурван сар олгоогүй байна.
Эдгээр иргэдийн ажилгүйдлийн тэтгэмжид 45 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа аж. Тэгвэл нэгдүгээр сарын тавнаас эхлэн 10, 11, 12 дугаар саруудад ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй 14,996 даатгуулагчийн 45 тэрбум төгрөгийг нөхөн олгож эхэлжээ.
ОЛОН УЛСАД…
Дижитал хяналт ажилтнуудын түгшүүр, ослын эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй

АНУ-ын Засгийн газрын Аудитын Ерөнхий Газрын саяхны тайланд дурдсанаар, дижитал хяналт нь ажилтнуудын бие болон сэтгэцийн эрүүл мэндэд эерэг болон сөрөг аль аль нөлөөг үзүүлж болзошгүй ажээ.
Жишээлбэл, ажилтнуудын хөдөлгөөнийг хянах хэрэгсэл, аппликейшнүүд нь эрүүл мэндийн асуудал үүсэх магадлалтайг урьдчилан анхааруулах, эсвэл аюулгүй байдлын мэдрэмжийг нэмэгдүүлэх давуу талтай.
Гэсэн хэдий ч эдгээр технологи нь ажилтнуудад бүтээмжийн зорилтыг хангахын тулд илүү хурдан хөдөлж ажиллах дарамт үзүүлснээр, түгшүүрийг нэмэгдүүлэх, бие махбодын гэмтэл авах эрсдэлийг ч өсгөх сөрөг нөлөөтэй байж болзошгүй гэж тайланд дурджээ.
“Алсын зайн ажил нэмэгдэж, хяналтын технологийн төрөл улам олширсонтой уялдан ажил олгогчдын зүгээс ажилтнуудаа хянах явдал илүү өргөн хүрээнд тархсан байна” хэмээн АНУ-ын Аудитын Ерөнхий Газрын судлаачид тайландаа бичсэн аж.
“Эдгээр төрлийн хязгаарлалтууд нь зарим ажилчдыг ажлын гүйцэтгэлийн үнэлгээ буурах, цалин хасагдах, сахилгын шийтгэл хүлээх, эсвэл ажлаас халагдах зэрэг сөрөг үр дагаварт өртөх эрсдэлтэй болгож болзошгүй” хэмээн судлаачид бичжээ.
Ажилтны итгэлийг бий болгохын тулд байгууллагууд ямар мэдээллийг хянаж буйгаа тодорхой, ил тод харилцаагаар тайлбарлах шаардлагатай ч энэ асуудалтай холбоотой хууль эрх зүй болон ёс зүйн үр дагавар нь одоогоор бүрхэг хэвээр байна.
Японы Батлан Хамгаалах Яам тэтгэвэрт гарсан алба хаагчдыг ажилд зуучлах дэмжлэг үзүүлнэ
Японы Батлан Хамгаалах Яам тэтгэвэрт гарсан алба хаагчдыг ажилд зуучлах дэмжлэгийн тогтолцоог өргөтгөж, бусад төрийн захиргааны албан тушаалтнуудын адил 65 нас хүртэл нь олон удаа ажилд зуучлахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ.
Японы “Өөрийгөө хамгаалах хүч”-ний ихэнх алба хаагчид 50 гаруй насандаа тэтгэвэрт гардаг. Одоогоор алба хаагчид тэтгэвэрт гарах үедээ Яамнаас ердөө нэг удаагийн ажилд дахин зуучлах дэмжлэг авдаг аж. Уг дэмжлэгийг “албаа орхих үед” олгоно гэж заасан тул зарим алба хаагчид уг тогтолцоог сайжруулах шаардлагатай хэмээн үзжээ.
Хэрэв уг хуулийг шинэчлэх хуулийн төсөл батлагдвал дахин ажилд зуучлах дэмжлэгийг тэтгэвэр авахаас өмнөх 65 нас хүртэл олон удаа авах боломж бүрдэх юм.
HR MOMENT
Кейс судалгаа: Stripe дотоод memo соёлоор шийдвэр гаргалтыг илүү ухаалгаар удирдсан нь

📌 Нөхцөл байдал:
Stripe хурдацтай өсөхийн хэрээр уулзалт олшрох, шийдвэр гаргахад асуудал үүсэх, зарим чухал логик бичгээр үлдэхгүй алдагдах асуудал ажиглагдаж эхэлжээ. Ялангуяа уулзалт ихдэж, гүн төвлөрч ажиллах цаг багасах, алсын зайн багуудад мэдээлэлд ижил тэгш хүрэхгүй байх гэх мэт асуудалтай тулгарчээ.
💡 Шийдэл: Уулзалтын оронд бичгээр бодох “Дотоод бичгийн соёл”
Stripe олон чухал шийдвэр, санал, стратегийг заавал бичгээр боловсруулах соёлыг нэвтрүүлсэн. Энэхүү memo соёл нь:
Шийдвэр гаргахаас өмнө асуудал, өгөгдөл, хувилбар, эрсдэлийг бичгээр цэгцлэх;
Memo-г уулзалтын өмнө бүх оролцогч уншиж танилцах;
Уулзалт нь тайлбар сонсох биш, асуулт, мэтгэлцээн, шийдвэр гаргалтад зориулагдах;
Memo нь дотоодод хадгалагдаж, дараагийн багууд шийдвэрийн логикийг буцаан харах боломжтой;
Алсын зайн болон introvert ажилтнуудад тэгш дуу хоолой олгох зорилготой байв.
📈 Үр дүн:
Шийдвэр гаргалтын чанар, логик илүү гүнзгий болсон.
Уулзалтын тоо, хугацаа бодитоор буурсан.
Алсын зайн багууд мэдээлэлд илүү тэгш хүрэх болсон.
Шинэ ажилтнууд өмнөх шийдвэрүүдийг хурдан ойлгож, onboarding сайжирсан.
Stripe илүү тайван, бодолтой, баримтад суурилсан соёлыг бий болгосон.
🔍 HR сургамж:
Сайн бичиж чаддаг менежер = сайн сэтгэж чаддаг менежер. Ил тод бичигдсэн логик нь байгууллагын институтийн ой санамж болдгийг харуулжээ.
HR HAAAAACK
🗣️Сургалт, семинарыг яг эсрэгээр нь зохион байгуулбал яах вэ?

Шинэ долоо хоногийнхоо hack-аараа хамт олонтойгоо хэрэгжүүлж болох сонирхолтой үйл ажиллагааг санал болгохоор бэлдлээ. Сургалт, семинарыг ахлах ажилтан, менежерүүд зохион байгуулдаг бол үүнийг ганц удаа эсрэгээр нь хийгээд үзээрэй.
Залуу ажилтнууд удирдах албан тушаалтан, ахлах ажилтнуудад богино хэмжээний сургалт явуулна гэсэн үг юм. Сэдэв нь AI хэрэгслээс эхлээд TikTok тренд, Gen Z-ийн ажлын хандлага гэх мэт өргөн хүрээг хамарч болно.
Яагаад үр дүнтэй вэ?
Энэхүү санаа нь байгууллагын шатлалын хил хязгаарыг багасгаж, залуу ажилтнуудыг итгэлтэйгээр мэдлэгээ хуваалцахад дэмжлэг үзүүлэх юм. Мөн ахмад ажилтнууд шинэ үеийн технологи, хандлагыг ойлгоход туслах боломжтой.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.
