- Hey HR
- Posts
- Amazon корпорац 30,000 оффисын ажлын байрыг цомхотгохоор төлөвлөж байна.
Amazon корпорац 30,000 оффисын ажлын байрыг цомхотгохоор төлөвлөж байна.

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.
“HR Community” Судалгаанд оролцох линк: https://forms.office.com/r/7GSFHyT8ec
ДОТООДОД…
Эрүүл мэндийн салбарынхан ажил хаяхаа мэдэгдэв

Эмч, эмнэлгийн ажилтнууд цалин нэмэхийг шаардаж төв талбайд долоо хоног суулт зарласан. Гэвч төр засгаас тодорхой арга хэмжээ аваагүй тул ажил хаялт зарлахаар болсон гэж Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны цахим хуудсанд мэдээлжээ. Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос:
Эмч ажилтнуудыг үндсэн цалинг 3.5 сая төгрөг хүргэ
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг ДНБ-ий 6 хувьд хүргэ
Иж бүрэн нормын хувцасны зардлыг төсөвт тусгайлан тусгаж олго гэсэн шаардлагыг тавьжээ.
ОЛОН УЛСАД…
Amazon корпорац 30,000 оффисын ажлын байрыг цомхотгохоор төлөвлөж байна

Amazon компани мягмар гарагаас эхлэн 30,000 хүртэлх оффисын ажлын байрыг цомхотгохоор төлөвлөж байгаа талаар уг асуудалтай ойр гурван эх сурвалж мэдээлжээ. Энэ нь нийт 1.55 сая ажилтны цөөн хувийг эзэлж байгаа ч ойролцоогоор 350,000 оффисын ажилтны бараг 10 хувийг хамарч байна. Уг алхам нь цар тахлын үеийн оргил эрэлтийн үед хэт олон ажилтан авсныг нөхөх, зардлаа танах зорилготой аж. Энэ нь Amazon компанийн 2022 оны сүүлээр 27,000 ажлын байрыг цомхотгосноос хойших хамгийн том цомхотгол болох төлөвтэй байна.
Их Британийн “ногоон” санаачилга 400,000 ажлын байр бий болгоно
Их Британи 2030 он гэхэд эрчим хүчний системээ нүүрсхүчлийн хийгүй болгох зорилтын хүрээнд 400,000 гаруй шинэ ажлын байр бий болгохоор төлөвлөж байна. 10-р сарын 19-нд нийтэлсэн Засгийн газрын шинэ төлөвлөгөөнд дурдсанаар, энэ өсөлтөөс хамгийн их ашиг хүртэх бүсүүд нь Шотланд болон Зүүн Англи байх аж. Bloomberg агентлагийн мэдээлснээр, Эрчим хүчний аюулгүй байдал ба нүүрсхүчлийн хийн хязгаарлалтын яамны тайланд усан сантехникч, цахилгаанчин, гагнуурчин зэрэг мэргэжлүүдэд эрэлт эрс өсөхийг онцолжээ. Энэ нь Их Британийн сэргээгдэх эрчим хүч, бага нүүрстөрөгч бүхий дэд бүтэц, илүү цэвэр үйлдвэрлэлд чиглэсэн шилжилтийг түргэтгэж байгаагийн илрэл юм.
Английн зүүн бүс ирэх жилүүдэд томоохон төслүүдээс хамгийн их ашиг хүртэхээр байна. Тухайлбал, Суффолкт баригдах Sizewell C атомын цахилгаан станцын бүтээн байгуулалтын оргил үед 10,000 ажлын байр бий болно гэж тооцоолжээ. Харин Шотланд болон Умард зүгийн нүүрстөрөгчийн ялгарлыг барих, хадгалах төслүүд нь 35,000 орчим ажлын байрыг дэмжих боломжтой. Лондонд ч мөн цэвэр эрчим хүчний салбар дахь ажил эрхлэлт 2030 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, 25,000 орчим болох төлөвтэй байна.
Засгийн газар салбарын хэрэгцээг хангахын тулд сургалт, ур чадварын санхүүжилтийг нэмэгдүүлэхээ мэдэгдэв. Мөн гагнуурчин гурав дахин, сантехникч, мужаан мэргэжилтнүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон байна. “Их Британийн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах нь зөвхөн хүлэмжийн хийн хэмжээг танах тухай биш, энэ бол дараагийн үеийн аж үйлдвэрийн шинэ ажиллах хүчийг бий болгох тухай” гэж уг тайланд дурджээ.
HR MOMENT
Кейс судалгаа: Adobe “Kickbox” хөтөлбөрөөр ажилтнуудын бүтээлч санааг бодит амжилт болгосон нь

📌 Нөхцөл байдал:
Adobe компани инновац, бүтээлч сэтгэлгээгээрээ алдартай ч шинэ санаа гаргах үйл явц хэт төвлөрсөн, зөвшөөрөл олгох шат дамжлага ихтэй байсан нь ажилтнуудын санаачилга, урам зоригийг бууруулж байв. Тус компани бүх түвшний ажилтнуудад бүтээлч санаагаа туршиж, бодит үр дүн гаргах эрх мэдэл олгох хэрэгцээтэй тулгарсан.
💡 Шийдэл: “Kickbox” буюу ажилтны инновацыг дэмжих урамшууллын хөтөлбөр
Adobe “Kickbox” нэртэй өвөрмөц хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүх ажилтанд инновацын эхлэлийг тавих бодит хэрэгсэл, нөөцийг олгожээ. Хөтөлбөрийн хүрээнд:
Ажилтан бүрд улаан өнгийн хайрцаг буюу “Kickbox” олгоно;
Хайрцагт 1,000 ам.доллартой карт, инновацын гарын авлага, төсөл боловсруулах алхмууд, туршилт хийх хэрэгслүүд багтсан;
Хамгийн онцлог нь ажилтнууд ямар ч зөвшөөрөлгүйгээр санаагаа турших эрхтэй байв;
Амжилттай санаануудыг дараагийн шатанд хөгжүүлэхэд компанийн хөрөнгө оруулалт нэмэгддэг системтэй.
📈 Үр дүн:
Хэдэн мянган шинэ санаа дотооддоо гарч, зарим нь бүр бодит бүтээгдэхүүн болон хөгжсөн.
Ажилтнуудын бүтээлч байдал, оролцоо, компанийн соёлын идэвх эрс нэмэгдсэн.
“Kickbox” загвар дэлхий даяар олон байгууллагад нэвтэрч, инновацын соёлыг дэмжих жишиг болсон.
🔍 HR сургамж:
Adobe-ийн “Kickbox” нь ажилтнуудад итгэх, эрх мэдэл олгох нь хамгийн хүчтэй инновацын хөдөлгөгч хүч гэдгийг нотолсон. Хүмүүсийг бүтээлч санаагаа хэрэгжүүлэхэд дэмжих соёл байгууллагын ирээдүйг тодорхойлдог.
HR HAAAAACK
🤖 Хиймэл оюун ухааны эрин үед ажил горилогчдын ур чадварыг үнэлэх нь

Өнөө цагийн ажилд авах үйл явц дахь хамгийн чухал хүчин зүйлсийн нэг бол нэр дэвшигчийн хиймэл оюуны чадамжийг үнэлэх стратегийн ач холбогдол юм. Технологийн салбарын нэгэн томоохон компанийн Гүйцэтгэх захирал саяхан маш оновчтойгоор хэлсэн нь:
“Өнөөдөр хэн нэгнийг хиймэл оюуны ур чадварыг нь шалгалгүйгээр ажилд авах нь 1990-ээд онд интернэт ашиглаж чаддаг эсэхийг нь шалгахгүйгээр ажилд авч байсантай ялгаагүй юм.”
Уламжлалт шалгаруулалтын дутагдалтай тал: Яагаад энэ нь хиймэл оюуны чадамжийг үл харгалздаг вэ
CV бол тухайн ажил горилогчийн өөрийн бичсэн субьектив баримт бичиг. Иймээс зөвхөн “цаасан дээр” сайн харагддаг ч бодит байдал дээр хангалтгүй ажил горилогчдод цаг үрэх эрсдэл өндөр байдаг. Хиймэл оюуны эрин үе энэ асуудлыг хоёр шалтгааны улмаас илүү дордуулж байна:
AI мухардал: Ажил горилогчид хиймэл оюун ашиглан төгс резюме бичиж, энэ нь мөн AI-аар бичигдсэн ажлын заруудтай яг таарч тохирдог. Дараа нь эдгээр материалыг AI автомат сонгон шалгаруулалтын систем шүүж, бодит чадварын талаар юу ч илрүүлж чадахгүй болж байна.
Үл үзэгдэх байдал: Орчин үед хамгийн чухал болж буй чадвар болох хиймэл оюуны мэдлэг, хэрэглээний чадамжийг энгийн резюме хэзээ ч бүрэн илэрхийлж чадахгүй. Энэ бол бодитоор харах шаардлагатай практик ур чадвар юм.
Шийдэл: Ажлын симуляциар хиймэл оюуны ур чадварыг үнэлэх нь
Тэгэхээр нэр дэвшигчийн хиймэл оюуны чадварыг хэрхэн бодитоор үнэлэх вэ? Үндсэн хариулт бол тухайн ур чадварыг бодит нөхцөлд шалгах явдал юм. Эдгээр симуляцийн давуу тал нь тухайн албан тушаалд бодитоор тулгарах сорилтуудыг дуурайлган интерактив даалгавар өгөх билээ. Эдгээр симуляцийн давуу тал нь тухайн албан тушаалд бодитоор тулгарах сорилтуудыг дуурайлган интерактив даалгавар өгөх явдал юм. Ингэснээр ажилд авах баг болон нэр дэвшигч ирээдүйн ажлын бодит дүр зургийг хамтдаа харж чадах болно.
“Хиймэл оюуны ур чадвар” гэдэг нь ганц чадварыг хэлдэггүй. Үүнийг үнэлэхийн тулд хэд хэдэн хүчин зүйлийг тусад нь харах шаардлагатай. Үүнд:
Өгөгдлийн инженерчлэл: Тэд хиймэл оюунаас үр дүнтэй хариулт авахын тулд зөв, тодорхой асуултууд тавьж чаддаг уу?
Шүүмжлэлт сэтгэлгээ: AI-гаар гаргасан үр дүнг үнэлэх, алдаа дутагдлыг олж харах, сайжруулалт хийх чадвартай юу?
AI–Хүний тэнцвэр: Тэд AI-г бүтээмж нэмэгдүүлэхэд хэзээ ашиглах, хэзээ хүний шүүлт, шийдвэр гаргалтыг илүүд үзэх шаардлагатайг ойлгодог уу?
Шаардлагатай хиймэл оюуны мэдлэгийн түвшин нь албан тушаал бүрд харилцан адилгүй. Гэхдээ орчин үеийн аливаа албан тушаалд AI-н тодорхой түвшний мэдлэг зайлшгүй шаардлагатай болжээ.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.
