- Hey HR
- Posts
- Bolt компани ил тод цалингаар итгэлцлийг бий болгосон нь
Bolt компани ил тод цалингаар итгэлцлийг бий болгосон нь

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.
ДОТООДOД…
Google компанийн албан ёсны эрхтэй “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.

Google компанийн албан ёсны зөвшөөрөлтэй “Grow with Google Mongolia” хөтөлбөрт 90-100 хувийн тэтгэлгээр хамрагдах боломж нээгджээ. Цахим болон танхимын сургалтыг хослуулсан энэхүү цогц хөтөлбөрт хамрагдагчид “Google Career Certificate”-тай төгсөх бөгөөд уг батламжийг дэлхий даяар 2,400,000 ажлын байр хүлээн зөвшөөрдөг аж.
Хэрэв та 18-35 насны, мэдээллийн технологийн салбарт өөрийгөө сорьж, үнэ цэн бүтээх чин хүсэлтэй бол таныг олон улсын хоёр сая гаруй ажлын байр хүлээж байна гэсэн үг. Дараах зургаан чиглэлээс хүссэн мэргэжлээ сонгон суралцахад тань мэргэжлийн багш, хамт олон дэмжиж ажиллах юм.
Дижитал маркетинг & цахим худалдаа / Digital Marketing & E-Commerce
Төслийн удирдлага / Project Management
Цахим аюулгүй байдал / Cybersecurity
Ахисан түвшний өгөгдөл шинжилгээ / Advanced Data Analytics
UX дизайн / UX Design
Мэдээллийн технологийн автоматжуулалт/ IT automation with Python
Бүртгэл 2025 оны 06 сарын 06-ны өдрийн Баасан гарагт 23:59 цаг хүртэл үргэлжилнэ.
ОЛОН УЛСАД…
PwC: AI-д илүү өртсөн салбаруудад нэг ажилтанд ногдох орлого 3 дахин өндөр байна.

PwC-ийн 2025 оны “Дэлхийн Хиймэл Оюун Ухааны Ажлын Байрын Барометр” тайланд дурдсанаар, хиймэл оюун ухаан нь ажилтнуудыг илүү үнэ цэнтэй, бүтээмжтэй болгож, өндөр цалин авах боломжийг нэмэгдүүлж байна. Энэхүү тайлан нь зургаан тивээс цуглуулсан ойролцоогоор нэг тэрбум ажлын зарын анализ дээр үндэслэсэн байна.
Тайланд дурдсанаар, 2022 оноос Генератив Хиймэл Оюун Ухаан өргөн хэрэглээнд нэвтэрсэнтэй холбоотойгоор хиймэл оюунд хамгийн их өртөх салбаруудын (жишээ нь, санхүүгийн үйлчилгээ, программ хангамж) бүтээмжийн өсөлт бараг дөрөв дахин нэмэгджээ. Харин хиймэл оюунд хамгийн бага өртөх салбаруудын (жишээлбэл, уул уурхай, зочлох үйлчилгээ) бүтээмжийн өсөлт энэ хугацаанд 10 хувиас 9 хувь хүртэл буурсан байна.
2024 оны өгөгдлөөс харахад, хиймэл оюун ухаанд хамгийн их өртсөн салбаруудын нэг ажилтанд ногдох орлогын өсөлт нь хамгийн бага өртсөн салбаруудаас гурав дахин өндөр байна. Зарим хүмүүсийн хүлээлтээс эсрэгээр, хиймэл оюун ухааны нөлөөг судалсан тайлан нь ажлын байр устах эсвэл цалингийн уналт гарах хандлагыг харуулаагүй байна.
Хиймэл оюунд илүү өртсөн салбаруудад цалингийн өсөлт нь бага өртсөн салбаруудтай харьцуулахад хоёр дахин хурдтай өсөж байна. Энэ өсөлт нь автоматжуулах боломжтой болон AI-аар дэмжигдсэн ажлын байруудад хоёуланд нь ажиглагдаж байна.
PwC-ийн Олон улсын хиймэл оюун ухааны ахлах захирал Жо Аткинсон “AI нь ажлын байрны тоог огцом бууруулна гэсэн болгоомжлолтой харьцуулахад, энэ жилийн үр дүн нь автоматжуулах боломжтойг нь ч оролцуулаад хиймэл оюунд өртсөн бараг бүх төрлийн мэргэжлүүдэд ажлын байр нэмэгдэж байгааг харуулж байна. AI нь мэргэжлийн ур чадварыг өргөтгөж, илүү олон хүнд хүртээмжтэй болгож, ажилтнуудыг илүү өндөр түвшний үүрэг хариуцлагад төвлөрөх боломжийг бүрдүүлж байна” гэжээ.
HR MOMENT
Кейс судалгаа: Bolt компани ил тод цалингаар итгэлцлийг бий болгосон нь.

📌 Нөхцөл байдал:
Bolt компани олон бүс нутагт хурдацтай өргөжихийн хэрээр ажилчид болон ажил горилогчид цалингийн тэгш байдал, хэлэлцээрийн шударга байдал, ажил мэргэжлийн өсөлтийн талаар илүү нарийн, төвөгтэй асуултууд тавьж эхэлсэн.
Дотоод нөхцөл байдалд дараах шинж тэмдгүүд илэрсэн:
Ижил төстэй албан тушаалд ажиллаж буй хүмүүсийн хооронд цалингийн зөрүү
Хэлэлцээрийн үр дүнгийн ялгаа (ялангуяа хүйсийн хувьд)
Цалингийн тодорхой бус хүлээлтээс шалтгаалсан чадварлаг нэр дэвшигчдийн татгалзах тохиолдол
Ихэнх хурдацтай хөгжиж буй гарааны бизнесүүдийн адил Bolt-д дараах шаардлагыг хангах цалингийн загвар хэрэгтэй болсон:
Шударга
Өргөтгөх боломжтой
Итгэлцэл бий болгох систем
💡 Шийдэл: Ил тод цалингийн тогтолцоо
Bolt компани бүх ажилтны цалинг дараах хүчин зүйлс дээр үндэслэн тогтоодог нээлттэй, дотоод системийг нэвтрүүлжээ:
Ур чадварын түвшин
Албан тушаалын ангилал
Байршил (амьжиргааны өртгийг харгалзан)
🔑 Гол онцлогууд:
Ажилтан бүр өөрийн цалингийн ангиллаа мэднэ
Ангиллууд нь дотоодод ил тод
Шинэ ажилтанд хэлэлцээр хийх шаардлагагүй нээлттэй тогтсон хэмжээний цалинг санал болгодог
Менежерүүдийг илэн далангүй цалин хөлсний яриа өрнүүлэх сургалтад хамруулсан
📈 Үр дүн:
Итгэлцэл, ойлголцол сайжирсан: Ажилчид хардалт, таамаглал хийхээ больсон
Хүйсийн цалингийн зөрүү буурсан: Хэлэлцээр дээрх ялгааг арилгасан
Ажилд авах хугацаа багассан: Цалингийн мэдээлэл ил тод байснаар шийдвэр гаргалт хурдтай болсон
Ажилтны урсгал буурсан: Шударга бус байдалтай холбоотой гомдол багассан
🔍 HR сургамж:
Хүмүүс цалингийн системийг ойлгодог болохоор хардалтгүйгээр ур чадвараа ахиулахад анхаардаг болно.
WORKI INSIGHT

HR HAAAAACK
👩💻 Анхаарлаа төвлөрүүлэх “Чимээгүй цаг”-ийн бодлого хэрэгжүүлэх нь.

“Чимээгүй цаг”-ийн бодлого нь өдөр бүр тогтмол нэгээс хоёр цагийг “анхаарлаа төвлөрүүлэх цаг” болгон зарлаж, энэ үед ажилтнуудаас имэйл, чат, мессежинд шууд хариу өгөх шаардахгүй байхыг хэлнэ.
Энэхүү бодлого нь ажилтнуудад бүтээлч ажилдаа гүн төвлөрөх цагийг бий болгохоос гадна сэтгэл санааны ачаалал, олон зүйл зэрэг хийхээс үүддэг ядаргааг бууруулах зэрэг давуу талтай.
📌 Хэрхэн хэрэгжүүлэх вэ?
Баг эсвэл байгууллагын түвшинд тогтмол цагийн хуваарь тохирох: Жишээ нь 10:00–12:00
Бүх ажилтанд тайлбарлах:
“Энэ бол чимээгүй блок учир хариу өгөх дарамт байхгүй.”Имэйлдээ мөр нэмэх:
“Чимээгүй цаг: 10-12. Дараа нь хариу илгээх болно :)”Удирдлагууд өөрсдөө үлгэрлэж, энэ үед хариу хүлээхгүй байх
Хэрвээ үнэхээр яаралтай мессеж байвал 🔥 эсвэл 🚨 тэмдэглэгээ ашиглаж, “хариу өгөх шаардлагатай” гэдгийг ойлгомжтой болгох боломжтой.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.