- Hey HR
- Posts
- Гэр бүлд ээлтэй компани?? 🔎
Гэр бүлд ээлтэй компани?? 🔎
Hey HR! Гадаа дулаараад зун ч удахгүй болох шинжтэй. Worki Marathon маань үргэлжилсээр байгаа гэдгийг мартаагүй биз... Бид 2 долоо хоногийн дараа Gan Sport Center-н 500.000₮ эрхийн бичгийн эзнээ тодруулах тул та Worki дээр 3 ажлын зараа оруулаад азтан болох боломжтой шүү. Мэдээж, яг одоо ажлын заруудаа нийтлэх бол ЭНД дараад ороорой 😊
HR STATS
Олон улсад компаниуд ажилтнуудын олон талт, ялгаатай байдлыг хүндэтгэх хүлээн зөвшөөрөх асуудлыг DE&I (Diversity, Equity, and Inclusion) бодлого хэрэгжүүлдэг билээ. Энэхүү бодлого АНУ-д хэрхэн хэрэгжиж байгаа талаар HR Brew | Harris Poll судалгаа тогтоожээ.
Судалгааны онцлох үр дүнгүүд юу байв? 🔎
Америкчуудын дийлэнх нь ажил дээрээ шашин шүтлэгээ хуваалцахдаа аюулгүй гэж боддог ч энэ нь зарим хамтран ажиллагсдын дунд зөрчилдөөн үүсгэж байгааг судалгаагаар тогтоосон байна.
АНУ-ын 2,000 гаруй хүмүүсийг хамруулсан бөгөөд гурван хүн тутмын хоёр нь буюу 67% нь компаниуд албан ёсны DE&I хөтөлбөртэй байх ёстой гэж үздэг бол бараг тал хувь нь (49%) компани нь албан ёсны хөтөлбөр хэрэгжүүлдэг талаар хэлсэн байна.
DE&I хөтөлбөртэй компаниудад ажиллаж буй ажилтнууд уг хөтөлбөрийг компанидаа дараах нөхцөл байдалд зориулагдсан гэж үзэж байна.
Гэвч судалгаанаас гарсан бас нэгэн онцлох үр дүн нь “оролцогчид шашин шүтлэг ньDE&I-ийн нэг хэсэг байх ёстой эсэх талаар хоёр хуваагдсан бөгөөд 54% нь үүнийг DE&I-д нэгтгэх нь зүйтэй” гэж үзсэн байна.
WORKI | SMART LOGIC
Worki x Smart Logic хүний нөөцийн ERP системтэй интеграци хийлээ! 🎉
Хүний нөөцийн менежерүүдийн ажлын ачааллыг багасгах, нэг платформ дээрээс бүх үйлдлийг хийх боломжтой болгох зорилгоор хүний нөөцийн дижитал платформууд интеграци хийгдлээ. Та Smart Logic ERP систем дээрээс Worki дээр ирсэн анкетуудыг шүүх, төлөвийг нь өөрчлөх боломжтой боллоо.
Түүнчлэн интеграцийн ажил хийгдсэнтэй холбоотой бид Smart Logic ERP ашигладаг байгууллагууддаа Worki платформын 10%-н хөнгөлөлт үзүүлэхээр боллоо. Та Хүний нөөцийн бүх асуудлаа нэг дор шийдээрэй 😊
Асууж тодруулах зүйл байвал та Worki-той 7711-8252, Smart Logic-той 7701-9090 дугаарт холбогдоорой.
ОНЦЛОХ БИЗНЕС “М банк”
📣 Хэрэв танай байгууллага 1600+ HR-уудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэхийг хүсвэл 77118252 дугаарт эсхүл [email protected] хаягаар холбогдоорой.
ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ КОМПАНИ
Зориг сангаас Залуу манлайлал хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Буруу Үгүй” төслийн хүрээнд бид хамтарч дараах Гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлдэг компаниудыг танилцуулж байгаа ба энэ удаад Мобиком Корпорацын хэрэгжүүлж буй гэр бүлд ээлтэй бодлого, үйл ажиллагааг онцолж байна.
Гэр бүлд ээлтэй ажлын байр - Мобиком Корпораци ✨🎉
Тэд хэрхэн ээлтэй болсон бэ?🔎
Хүүхэд хуурайлах өрөө, хүүхдэд зориулсан ариун цэврийн өрөө, эмч сэтгэлзүйчтэй төдийгүй уян хатан ажиллах боломжууд, Ажилтан болон түүний гэр бүлд зориулсан тэтгэмж, тусламжуудыг үзүүлж гэр бүл болон хүүхдэд ээлтэй бодлогын хүрээнд хэрэгжүүлж байна.
🙌 ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ ЭНД ДАРААРАЙ
EMPLOYER BRANDING
Employer Branding-н сайн туршлагууд #5
"Teach for America" нь багш нарыг бага орлоготой сургуулиудад тараан ажиллуулж боловсролын тэгш байдлыг хүн бүрд түгээх зорилготойгоор ажилладаг ашгийн бус байгууллага юм. Тэдний эрхэм зорилго бол улс орноо хөгжүүлэх, бусдыг манлайлах ирээдүйн удирдагчдыг төрүүлэх юм.
Teach for America-с бид юу сурч болох вэ?
Том зорилготой ашгийн бус байгууллагын хувьд олон ажил горилогчид тэдний зорилгод нэгдэхийг хүсдэг нь гайхах зүйл биш юм. Гэсэн хэдий ч, Teach for America нь ажил олгогчийн брэндийн ажлуудаа сошиал хуудсуудаар идэвхтэй явуулсаар байна.
Teach For America finds, develops and supports equity-oriented leaders to transform education and expand opportunity for all children.
Teach for America-н ажил олгогчийн брэнд бол олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд дээр өндөр хандалт авч, онцгой байр суурь эзэлдгээрээ бусад байгууллагуудад үлгэр жишээ үзүүлдэг. Тэдний нийгэмд юу хүргэх гээд байгаа нь тодорхой, тууштай байдаг бөгөөд зорилтот хэрэглэгчдэдээ хүрч чаддаг байна. Тэд өөрсдийн бахархалт ажилчдаараа контент бэлтгэн нийгэмд хуваалцдаг нь бусдын итгэл найдварыг олох шилдэг арга хэмээн үзжээ.
Тодруулбал, тэдний Instagram хуудас дээр Teach for America-ийн ажилтнуудын нэг өдөр ямар байдгийг харуулдаг. Тэд мөн залуу үе рүү чиглэсэн ажилдаа тууштай байх талаар сургамжтай контентуудыг түлхүү оруулдаг байна.
Тэдний карьерын сайт дээр Teach for America-д сонгогдсон тохиолдолд ажил горилогч нь ямар үнэ цэн, эерэг нөлөөг авчирч болох талаар статистик мэдээллийг харуулж байдаг нь маш онцлог болжээ.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.