• Hey HR
  • Posts
  • Шинэ төгсөгчид 👩‍🎓

Шинэ төгсөгчид 👩‍🎓

Hey HR! Сайн ажил олгогчийг алдаршуулан таниулдаг Nomadic Worker цуврал контентод оролцох байгууллагын сүүлийн улирал Хэрвээ та компаниа оролцуулах хүсэлтэй бол энэ улирал маань сүүлийн боломж шүү. Та ЭНЭ холбоосоор орж оролцох хүсэлтээ бидэнд илгээгээрэй 🤗 

ШИНЭ ТӨГСӨГЧИД

Манай компани өнгөрсөн жилээс эхлэн шинэ төгсөгчдийн карьер төлөвлөлтийн судалгааг авч эхэлсэн билээ. Тэгвэл энэ жилийн хаврын төгсөлтийн төгсөгчид карьераа хэрхэн төлөвлөж байгаа, ямар компанид ажиллахыг хүсэж байгаа, төгсөөд юу хийх талаар судалгааны үр дүнгүүдийг бид цувралаар хүргэж эхэллээ.  

Онцлох  үр дүнгүүдээс гэвэл, 

Төгсөгч оюутнуудын дийлэнх буюу 58% нь тодорхой хэмжээний ажлын туршлагатай байна. Тухайлбал, ажлаасаа гарсан нийтлэг шалтгаан нь хичээлийн ачаалал их болоод, хангалтгүй цалин, ажлын тохиромжгүй нөхцөл зэргээс болжээ. 

Мөн төгсөгч оюутнуудын 42% нь Монголдоо ажиллана гэж байгаа бол 40% нь гадаад руу явж мэргэжил дээшүүлэх эсхүл ажиллахаар явахаар зорьж байгаа нь судалгааны мөн онцлох үр дүнгүүдийн нэг байлаа.  

Хэрвээ та үргэлжлүүлэн сонирхолтой үр дүнгүүдийг харахыг хүсвэл Worki фэйсбүүк хуудас, Mongolia Talent Network фэйсбүүк хуудсуудыг дагахаа мартуузай. Удахгүй бид оюутнуудын ажиллахад хамгийн таатай гэж боддог 20 компанийн жагсаалтыг танилцуулнаа 😉  

GENERATION-ҮҮД

Үе нь тодорхой хугацаанд ижил соёл, улс төр, нийгмийн асуудлын чухал үеийг хамтдаа туулсан хүмүүсийн бүлгийг төлөөлдөг.  Энэ жил буюу 2024 онд нэг компани дотор 5 generation (үе) ажиллаж байна. Тухайлбал, дэлхий дахинаа нийт хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн статистикийг харвал Gen Z, Gen Y буюу Миллениал, X үеийнхэн, Baby Boombers, Traditionals гэсэн 5 үеийн хүмүүс байгаа аж. Мэдээж харж байгаачлан Millenials үеийнхэн буюу 1980-1996 оныхон хамгийн их байгаа бол удахгүй Gen Z үеийнхэн хөдөлмөрийн зах зээл дээр олноороо гарч ирж, бидний ажиллах арга барил бүх зүйлсд маш том өөрчлөлтүүд гарах талаар анхаарал хандуулж байна. 

Үе хоорондын хүмүүсийн чухалчилдаг зүйлс, ажиллах арга барил, зан төлөв бүгд өөр байдаг бөгөөд дэлхийн дахинаа компаниуд үе хооронд ялгаатай хүний нөөцийн бодлогууд хэрэгжүүлж эхэлж буй тул бид “Generation-үүд” нэртэй шинэ булангаа эхлүүллээ. Stay tuned!

СОЁЛЫН БУЛАН

Хамгийн эерэг байгууллагын соёлууд #5

Market-driven culture буюу зах зээлд суурилсан соёл

Энэ соёл нь үр дүнг чухалчлах, зах зээл дээрх өрсөлдөөнд ялах явдал юм. Энэ бол ажилтнуудыг том зорилгод хүрэхийн тулд байнга шахаж байдаг хурдацтай, амбицтай орчин юм. Хэв шинжүүдийг авч үзвэл:  

  • Хэрэглэгчдэд анхаарал хандуулах,  

  • Үр дүнд суурилах,  

  • Өрсөлдөх чадвар,  

  • Инновац,  

  • Дасан зохицох чадвар 

Mongolia Talent Network нь харилцагч байгууллагуудын ажлын байрны соёлын түвшнийг тодорхойлж, оновчтой болгоход нь туслах зорилгоор мэргэжлийн түвшинд судалгаа, дүн шинжилгээг хийж байна. Бидэнтэй хамтран компанийнхаа соёлын онцлог давуу талууд болон сайжруулах шаардлагатай цэгүүдийг тодорхойлохыг хүсвэл ЭНД дараарай

POLL

Энэ долоо хоногийн дугаартаа бид  дахин нэг санал асуулга асуугаад ирэх долоо хоногийнхоо дугаарт бид үр дүнгээ нийтлэхээр болсон билээ. Та идэвхтэй оролцоорой. 

Танай компанийн сонгон шалгаруулалтын хэлтэст тулгарч буй хамгийн том сорилт нь юу вэ?

Login or Subscribe to participate in polls.

Танай компанийн бүрдүүлэлт хийдэг хамгийн чухал суваг юу вэ?

Login or Subscribe to participate in polls.

Танай компанийн ажил горилогчдод санал болгодог хамгийн чухал бенефит нь юу гэж боддог вэ?

Login or Subscribe to participate in polls.

Бид эдгээр асуултынхаа хариултуудыг ирэх долоо хоногийн дугаартаа нийтлэх болно. Хэрвээ та бусад HR-ууд юу гэж хариулсныг сонирхож байгаа бол дараагийн дугаараа заавал уншаарай.  😎

HR-уудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэхийг хүсвэл 77118252 дугаарт эсхүл [email protected] хаягаар холбогдоорой. 

EMPLOYER BRANDING  

Employer Branding-н сайн туршлагууд #11

PetSmart бол гэрийн тэжээвэр амьтдын төрөлжсөн худалдааг АНУ, Канад улсуудад хэрэгжүүлэгч компани юм. 

PetSmart-с бид юу сурч болох вэ?  

PetSmart-н карьерын сайтнаас та тэнд ажилладаг бүх хүмүүс тэжээвэр амьтдад маш их хайртай гэдгийг олж харах болно. Амьтдыг гэсэн сэтгэлтэй энэ хамт олон нь компанийн соёлыг амьд болгож, хүмүүс хоорондыг нэгтгэдэг байна. 

Та тэдний карьерын сайтыг үргэлжлүүлэн үзвэл тэдний хэрхэн ажилчдадаа өгсөн амлалтдаа хүрдгийг, ажилчддаа хэрхэн нөлөөлдөг болон ажилчид хоорондын бодит харилцааг олж харах боломжтой. Тэд эдгээрийг зүйлсийг бичвэр, зураг, видео гэсэн холимог байдлааг хуваалцдаг. 
PetSmart нь Facebook, Instagram зэрэг олон нийтийн мэдээллийн платформыг ажил олгогчийн брэндинг-дээ ашигладаг. Тэдний гол анхаарал нь #LifeAtPetSmart хаштагаар дамжуулан ажилтнуудын түүх, амьтадтай өнгөрүүлсэн агшныг харуулах явдал юм. Ингэснээр “Тэд ажилтнуудаа илүү идэвхжүүлж, ажилчдын өөрсдийх нь контентоор олон нийтэд хүрч чаддаг юм” гэж өмнөх Ажил олгогчийн брэндингийн менежер Дани Кауфман хэлжээ 

Тэд вэбсайт болон олон нийтийн мэдээллийн сувгууд дээрээ ч амьтдыг хайрлах хайраа, болон ажилчдаа ч янз бүрийн төрлөөр бусадтай хуваалцаж хүмүүсийг татахдаа гаргууд ажилладаг. 

🔗 Хэрвээ та Монголиа Талент Нэтворк ХХК-ийн Ажил олгогчийн брэндийн үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч танилцан, өөрийн компанийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шийдлийг сонирхож байгаа бол ЭНЭ холбоосоор орж өөрийн мэдээллээ үлдээгээрэй. 

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.