• Hey HR
  • Posts
  • Амьдралын үе шатад суурилсан хүний нөөцийн дэмжлэг

Амьдралын үе шатад суурилсан хүний нөөцийн дэмжлэг

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.

ДОТООДOД…

Хөдөлмөрийн бүтээмж өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар буурлаа.

Хөдөлмөрийн бүтээмж буюу нэг ажиллагчид ногдох ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2025 оны эхний улиралд 4.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 54.5 мянган төгрөгөөр буурсан байна.  

Томсгосон 4 салбараар авч үзвэл, нэг ажиллагчид ногдох ДНБ уул уурхай олборлолт, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарт өссөн бол үйлдвэрлэл, барилгын салбарт буурсан байна. Нэг ажиллагчид ногдох нэмэгдэл өртөг өмнөх оны мөн үеэс уул уурхай олборлолтын салбарынх 11.4 сая төгрөг боллоо. 

"Worki" болон "Unread"-ийн хамтран зохион байгуулж буй “Talent Summit 2025” эвентэд хамтран ажиллах саналыг хүргүүлж байна.

2025 оны 5-р сарын 24-ны өдөр Улаанбаатар зочид буудлын их танхим -д өдөр зохион байгуулагдах уг арга хэмжээгээр дотоодын шилдэг компаниуд, төрөл бүрийн воркшоп, ярилцлагууд зохион байгуулж, хүрэлцэн ирсэн шилдэг мэргэжилтнүүдэд газар дээр нь ажлын санал тавих боломжтой.

Мэдээлэл авах, хамтран ажиллах:
7711-8252

ОЛОН УЛСАД…

НҮБ: AI эмэгтэйчүүдийн ажлын байрыг эрчүүдийнхээс 3 дахин ихээр заналхийлж байна.

Ажлын байрнууд хиймэл оюунд суурилсан өөрчлөлтөд өртөхийн хэрээр эмэгтэйчүүдийн ажлын байранд AI илүү сөрөг нөлөө үзүүлж байна гэж НҮБ-ын Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага болон Польшийн Үндэсний Судалгааны Институтийн шинэ мэдээлэлд дурджээ. 

Harvard Business School-ийн профессор Рембранд Конингийн хэлснээр, эмэгтэйчүүд хиймэл оюуныг ажлаа дэмжих, ирээдүйдээ бэлтгэхэд ашиглах боломжтой ч, технологитой харьцах идэвхжил нь эрэгтэйчүүдээс харьцангуй бага байгаа нь сорилт дагуулж буй аж. 

Тайланд дурдсанаар, өндөр орлоготой улс орнуудад хиймэл оюунаар автоматжуулах хамгийн өндөр эрсдэлтэй ажил мэргэжлүүд эмэгтэйчүүдийн ажлын байрын 9.6 хувийг эзэлж байхад, энэ тоо эрэгтэйчүүдийн хувьд ердөө 3.5 хувь байгаа нь ажиглагджээ. 

Тус тайланд дурдсанаар, албан хэрэг хөтлөлт болон захиргааны ажлын байрнууд хиймэл оюунд өртөх хамгийн өндөр эрсдэлтэй салбаруудын нэгт тооцогдож байгаа нь эмэгтэй ажилтнууд хиймэл оюунд илүү их өртөж буй шалтгааны нэг байж болзошгүй аж. АНУ-ын Хүн амын тооллогын товчооны мэдээллээр, 2000–2019 оны хооронд тус улсад нарийн бичгийн дарга, захиргааны туслахуудын 93–97 хувийг эмэгтэйчүүд эзэлж байжээ. 

Түүнчлэн судалгаагаар, эмэгтэйчүүд AI хэрэгслүүдийг ашиглах давтамж нь эрэгтэйчүүдээс дунджаар 25 хувиар бага байгаа нь ажигласан байна. Конингийн хэлснээр, эмэгтэйчүүд AI ашиглах нь бага байгаа шалтгааны нэгэн боломжит тайлбар нь эмэгтэйчүүд хиймэл оюуны ёс зүйн асуудалд илүү их санаа зовдогтой холбоотой гэв. Зарим эмэгтэй ажилтнууд хиймэл оюуныг ашигласнаар “хууран мэхэлж” байгаа мэтээр үнэлэгдэх вий гэж эмээдэг байна. Хиймэл оюунд хэт найдах нь эрэгтэй хамт олны зүгээс өөрсдийн оюуны чадамжийг эргэлзээтэй харахад хүргэнэ гэж айдаг аж. 

“Эрэгтэйчүүд энэ талаар маш их итгэлтэй бүр хэт итгэлтэй байж магадгүй. AI ашигласан ч, тэд үр шимээ үргэлжлүүлэн хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байдаг,” гэж Конинг онцолжээ.  

HR MOMENT 

Кейс судалгаа: Unilever-н албан тушаал бус амьдралын мөчлөгт суурилсан HR загвар 

📌 Нөхцөл байдал: 
Unilever компани дэлхий даяарх 150,000 гаруй ажилтныхаа урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах байдал, оролцоо, болон сайн сайхан байдлыг сайжруулах зорилт тавьсан аж. Дотоод судалгаагаар ажилтнуудын хэрэгцээ нь амьдралын нөхцөл байдлаас хамааран ихээхэн ялгаатай байгааг харуулсан боловч компанийн уламжлалт HR үйлчилгээ нь ихэнхдээ ажлын байрны түвшин эсвэл ажлын жил дээр суурилсан, нэг загварт нийцсэн хандлагатай байжээ. 

💡Шийдэл: “Life-Stage HR” буюу амьдралын үе шатад суурилсан хүний нөөцийн дэмжлэг 
2024 онд Unilever ажилтныг зөвхөн албан тушаал, хэлтсээр нь бус, тухайн үеийн амьдралын үе шатанд нь тохируулан дэмжих шинэ төрлийн HR хандлагыг туршиж эхэлсэн. Доорх үндсэн онцлогуудыг багтаажээ: 

  • Ажилтнууд өөрсдөө өөрийн амьдралын үе шатыг сонгодог. Жишээлбэл: карьерын эхэн үе, гэр бүл зохиож буй шат, өндөр настны асаргаа хариуцаж буй байдал, тэтгэвэрт гарах дөхсөн үе гэх мэт.

  • Сонголтын үндсэн дээр тэд тусгайлсан зөвлөгөө, мэдээлэл, хөнгөлөлт, дэмжлэг авдаг. Үүнд: коучинг, сургалт, уян хатан ажлын боломжууд, сэтгэлзүйн эрүүл мэндийн хэрэгслүүд, болон санхүүгийн боловсролын нөөцүүд багтана.

  • Менежерүүд ч мөн өөр өөр амьдралын нөхцөлд байгаа багийн гишүүдийг дэмжих тусгай хэрэгслийн багц хүлээн авдаг. 

📈 Үр дүн: 

  • “Миний ажил олгогч миний амьдралын нөхцөл байдлыг ойлгодог” гэж хариулсан ажилтны хувь 30%-иар өссөн байна.

  • Шинээр эцэг, эх болсон ажилтнууд ажлаас гарах нь 22%-иар буурсан.

  • Менежерүүдийн 87% нь энэхүү амьдралын үе шатанд суурилсан хандлага нь багийн итгэлцэл, урам зоригийг нэмэгдүүлэхэд тус болсон гэж мэдэгджээ.

🔍 HR сургамж: 
Ажилтныг зөвхөн албан тушаал бус, амьдралын нөхцөл байдалд нь үндэслэн дэмжих нь үнэнч байдал, харилцан ойлголцол, хүний төвтэй соёлыг бий болгоход тусалдаг.

HR HAAAAACK

🛠️ HR-ийн ажлыг автоматжуулах 5 хялбар санаа 

HR ажилд өдөр бүр ижил зүйлсийг дахин дахин хийх үе байдаг. Яг тэр ажлуудад багахан өөрчлөлт оруулснаар илүү бүтээлч ажилд төвлөрөх орон зай үүсэх боломжтой. И-мэйлд хариулах, асуулга илгээх, ярилцлага товлох зэрэг жижигхэн гэх ч цаг “залгигч” ажлуудыг арай ухаалгаар зохицуулж үзэх үү?  

1. Ярилцлагын цаг тохиролцоог хөнгөвчлөх 

Туршиж үзэх хэрэгсэл: Calendly / TidyCal 

Кандидаттай өдөр, цаг тохирох олон и-мэйл бичихийн оронд, өөрийн календарьтай холбож өгөөд өөрсдөөр нь тохирох цагийг нь сонгуулах боломжтой. 

2. Судалгаа, санал асуулгыг хурдан бэлтгэх 

Хэрэгсэл: Google Forms / Typeform 

Онбординг, сэтгэл ханамж, эсвэл богино Pulse судалгаа үүсгэхэд энгийн ойлгомжтой загваруудтай.  

3. Бичгийн эх загвар гаргахдаа AI ашиглах 

Хэрэгсэл: ChatGPT 

Ажлын байрны тодорхойлолт, бодлогын ноорог, эсвэл и-мэйлийн эхийг AI-аар бичүүлээд, өөрийн өнгө аяс, байгууллагын соёлд тохируулан засварлаарай. 

4. И-мэйлийн загвар хадгалах 

Хэрэгсэл: Gmail Templates / Outlook Quick Parts 

Ажилд авсан мэдэгдэл, татгалзсан хариу, онбординг и-мэйл зэрэг давтагддаг хариуг загвар болгон хадгалбал өдөр тутмын бичиг хэргийн ажил хөнгөрнө. 

5. Ажлын урсгалыг нэгтгэн зохион байгуулах 

Хэрэгсэл: Trello / ClickUp / Notion  

Онбординг эсвэл probation хөтөлбөрийн алхам бүрийг харж болох самбар үүсгэвэл илүү уялдаатай, хяналттай болж өгдөг.  

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.