- Hey HR
- Posts
- Global Gender Gap 2024 тайланг Дэлхийн эдийн засгийн форумаас танилцууллаа.
Global Gender Gap 2024 тайланг Дэлхийн эдийн засгийн форумаас танилцууллаа.
Hey HR! Ирэх пүрэв гариг 7/11 тул бид шуудангаа явуулахгүй байх нь ээ. Та хэд маань Үндэсний их баяр наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай. Наадмын дараа бүгдээрээ илүү эрч хүчтэйгээр эргэн шуудангаараа уулзаая 🤗
HR STATS
Global Gender Gap 2024 тайланг Дэлхийн эдийн засгийн форумаас танилцууллаа. Уг судалгаа нь өргөн цар хүрээтэйгээр жендерийн ялгаатай байдлыг зөрүүг гаргаж ирдэг ба ажиллах хүч болон удирдах түвшний хэмжээнд жендерийн ялгаатай байдал хэр зэрэг байгааг харцгаая.
Ажиллах хүчин дэх эмэгтэйчүүдийн оролцоо 41.7%, ахлах түвшинд 31.7% байгаа бол C түвшинд 25% хүрэхгүй байна.
Анхан шатны ажилтнаас C түвшний удирдлага руу карьераа өсгөх үзүүлэлт эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэйчүүдийнхээс 21.5%-р бага байна.
LinkedIn-ийн судалгаагаар макро эдийн засгийн нөхцөл байдал муудаж байгаа тул эмэгтэйчүүдийг удирдах албан тушаалд ажилд авах нь багассан гэж харж байгаа а. Гэсэн хэдий ч ажиллах хүч дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл өндөр байх тусам эдийн засгийн хямралын үед цомхотгол хийх нь бага байдаг сонирхолтой тоо баримт бас байдаг гэнэ шүү.
GENERATION-ҮҮД
Millenials юугаараа онцлог вэ?
Тэднийг өөрөөр Gen Y гэдэг ба цагийн хуваарь дунд өссөн хүүхдүүдийн эхний үе байв. Тэд маш бодитой, өөртөө итгэлтэй, технологийн мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай. Тэд олон талт байдлыг эрхэмлэдэг бөгөөд өөрсдийгөө глобал коммьюнитигийн нэг хэсэг гэж үздэг байна.
Тэд ямар ажил олгогчийг хүсдэг вэ?
Тэдэнд санхүүгийн хувьд санал болгох төгс бенефит нь компанийн хувьцааг санал болгох юм. Тэд өөрсдийн хувийн зорилготой бизнесийн үйл ажиллагаа хэрхэн нийцэж байгааг хардаг бөгөөд удирдлагатаа үнэлэгддэг байх, ур чадварыг нь хөгжүүлдэг байх, менторлодог байх, сэтгэл санаа болон ерөнхий сайн сайхан байдлыг нь дэмждэг компанийг сонгодог. Тэд мэргэжлийнхээ хувьд өсөж хөгжих, уян хатан ажиллах нөхцөлтэй байх, шагнаж урамшуулдаг байх, эргэх холбоотой байх, зорилгод нэгддэг байх зэргийг харгалзан үзэж ажил олгогчоо сонгодог байна.
Хэрхэн ажилладаг вэ?
Millennials буюу Gen Y үеийнхэн хамтарч ажиллахыг эрхэмлэдэг бөгөөд өөсрдийн ур чадвараа харуулан эрч хүчтэй ажиллаж чаддаг. Тэд технологийн тусламжтайгаар үр ашиг, ажлын процессыг сайжруулдаг. Анхны дижитал үеийнхэн гэж нэрлэгддэг Миллениалууд имэйл, текст, видео хурал, сошиал медиагаар харилцахыг илүүд үздэг бөгөөд COVID-19 цар тахал гарахаас ч өмнө тэд зайнаас ажиллахыг хүсдэг байсан юм.
СОЁЛЫН БУЛАН
Хамгийн эерэг байгууллагын соёлууд #7
"Бүтээлч соёл" нь бүтээлч байдал болон инновацийг идэвхтэй дэмжиж үнэлдэг орчныг хэлдэг. Энэ төрлийн соёл нь аливаа асуудлууд болон сорилтуудыг уран сайхны илэрхийлэх, шинэлэг санаагаар шийдвэрлэх чадварыг дэмждэг. Бүтээлч соёл нь хүн-төвтэй соёлыг хэлнэ. Танай байгууллагын үнэт зүйлс, хүмүүс хоорондын харилцааны түвшин, хамтын ажиллагаа, ажилтнууд болон түншүүд, үйлчлүүлэгчидтэйгээ хэрхэн харьцаж байгаа нь танай компанийн соёлыг бүрдүүлдэг зүйлс юм. Хэв шинжүүд нь:
Шинэ инновацлаг санаануудыг дэмжих, турших.
Эрсдэл хүлээх чадварыг дэмжих
Хамтын ажиллагаа болон харилцаа холбоо
Бүтээлч байдлыг дэмжихийн тулд шаардлагатай нөөцүүдээр хангах
Mongolia Talent Network нь харилцагч байгууллагуудын ажлын байрны соёлын түвшнийг тодорхойлж, оновчтой болгоход нь туслах зорилгоор мэргэжлийн түвшинд судалгаа, дүн шинжилгээг хийж байна. Бидэнтэй хамтран компанийнхаа соёлын онцлог давуу талууд болон сайжруулах шаардлагатай цэгүүдийг тодорхойлохыг хүсвэл ЭНД дараарай.
POLL
Энэ долоо хоногийн дугаартаа бид дахин нэг санал асуулга асуугаад ирэх долоо хоногийнхоо дугаарт бид үр дүнгээ нийтлэхээр болсон билээ. Та идэвхтэй оролцоорой.
Танай компани LinkedIn-г хүний нөөцийн бүрдүүлэлт, талент хайж олоход ашигладаг уу? |
LinkedIn дээрх сонгон шалгаруулалтын функцүүдийг та хэр сайн мэддэг вэ? |
Та LinkedIn дээр ямар функцийг илүү ашиглаж сурах шаардлагатай гэж боддог вэ? |
🔍 Бид эдгээр асуултынхаа хариултуудыг ирэх долоо хоногийн дугаартаа нийтлэх болно. Хэрвээ та бусад HR-ууд юу гэж хариулсныг сонирхож байгаа бол дараагийн дугаараа заавал уншаарай. Нээрээ дараагийн дугаар маань 7/18-нд хүрнэ шүү...
HR-уудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэхийг хүсвэл 77118252 дугаарт эсхүл [email protected] хаягаар холбогдоорой.
EMPLOYER BRANDING
Employer Branding-н сайн туршлагууд # 12
Eventbrite бол хүн бүрт арга хэмжээ зохиох, хуваалцах, олох, оролцох боломжийг олгодог дэлхийн эвентүүдийн тасалбарын платформ юм.
Eventbrite-с бид юу сурч болох вэ?
Eventbrite нь ажилтнуудаа сонсож, ажил горилогчдод ажлын ертөнц дэх хамгийн сүүлийн үеийн хөгжлийн тэргүүлэгч компани гэдгээ харуулахын тулд маш сайн ажил хийдэг.
Жишээлбэл, тэдний ажилтан Britelings компанидаа илүү уян хатан, сонголттой ажиллахыг хүсэж байгаагаа илэрхийлэхэд компаниас нь уян хатан ажиллах дараах нөхцөлүүдийг санал болгох шийдвэр гаргаж байж.
7 хоногийн 4-5 өдөр оффис дээр ажиллах
1-3 өдөр оффис дээр ажиллаад үлдсэн үед нь зайнаас ажиллах
Бүтэн зайнаас ажиллах гэсэн 3 сонголтыг бий болгож өгчээ.
Тэд зөвхөн брэндингдээ анхаараад зогсохгүй ажилтнуудынхаа дуу хоолойг сонсож тасралтгүй сайжруулалт хийдэг байна.
Мөн тэд карьерын сайтаас гадна сошиал медиа дээр үндсэн суваг нь LinkedIn байдаг ба ажилтнуудынхаа түүх, компани дээрх амьдралынхаа талаар сонирхолтой контентууд хийдэг байна.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.