- Hey HR
- Posts
- Green Group-д ажиллангаа бакалаврын дипломтой болох боломжтой
Green Group-д ажиллангаа бакалаврын дипломтой болох боломжтой

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.
ДОТООДOД…
Green Group-д ажиллангаа бакалаврын дипломтой болох боломжтой

Олон улсын жишгээр dual education system буюу ажил ба боловсролыг хослуулсан системийг Green Group нэвтрүүлжээ. Үүний хүрээнд их дээд сургуулиудтай хамтран ажил ба боловсролыг зэрэг эзэмших боломжийг эхний ээлжид Инженерчлэл, үйлдвэрлэл технологийн чиглэлээр ажиллаж буй ажилтнуудад бодитоор олгож эхэлсэн байна.
Green Group-н инженер, технологийн шилдэг ажилтнууд Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд 4 жилийн хугацаанд тасралтгүй суралцаж, бакалаврын зэрэгтэй болж, албан ёсны дипломоо амжилттай гардан авчээ.
ОЛОН УЛСАД…
Amazon: Хиймэл оюуны нөлөөгөөр ажлын байрны бүтэц өөрчлөгдөж, цомхотгол хийгдэнэ

Amazon компанийн гүйцэтгэх захирал Энди Жасси компанийн нийт ажилчдад хандсан блог нийтлэлдээ хиймэл оюун ухааны хөгжил, тэр дундаа генератив AI болон дижитал агентуудын хэрэглээ нь ирэх жилүүдэд компанийн ажлын бүтцийг эрс өөрчилж, зарим ажлын байрны тоог бууруулах хандлагатай байгааг анхааруулжээ.
“Өнөөдөр зарим хүн гүйцэтгэж буй ажлуудыг цаашид бага хүн хийх шаардлагатай болох ч, оронд нь шинэ төрлийн ажлууд бий болж, түүнд илүү олон хүн хэрэгтэй болно” гэж Жасси бичсэн байна.
Тэрбээр хиймэл оюуны нөлөө бүрэн хэмжээгээр илрэх эсэх нь тодорхойгүй байгаа ч, бизнесийн үйл ажиллагаанд AI-ийн үр ашиг нэмэгдэхийн хэрээр компанийн төв оффисын ажиллах хүч цөөрөх магадлалтайг дурджээ.
“Ирэх хэдэн жилд бидний нийт корпорацын ажиллах хүч багасах хандлагатай байх болно” гэж Жасси онцолжээ.
Мөн тэрээр AI-г өрсөлдөгч бус, хамтрагч багийн гишүүн гэж үзэхийг ажилтнууддаа уриалсан бөгөөд “AI агентууд бүх компани, бүх салбарт өргөнөөр нэвтэрнэ” хэмээгээд, хөгжүүлэлт нь ид үргэлжилж буй олон хэрэгслүүд тун удахгүй бэлэн болохыг дурдсан байна.
Япон улс гадаадын академик шилдэг мэргэжилтнүүдийг татах зорилгоор 700 сая ам.долларын хөрөнгө бүхий тусгай сан байгууллаа
Япон улс АНУ-ын Трампын засаг захиргааны шинжлэх ухаан, боловсролын эсрэг хатуу байр сууринаас болж бухимдаж буй америк эрдэмтдийг өөртөө татахаар зорьж буй сүүлийн улс болж байна. Засгийн газар Японыг шинжлэх ухааны элит орчинтой орон болгох зорилгоор гадаадын, тэр дундаа АНУ-аас эрдэмтдийг татахын тулд 100 тэрбум иений төсөвтэй хөтөлбөр хэрэгжүүлж буйгаа танилцуулжээ. Энэ нь судалгааны санхүүжилт танагдсан, эсвэл эрдэм шинжилгээний эрх чөлөөнд хязгаарлалт ирэхээс эмээж буй эрдэмтдэд чиглэж байгаа аж.
Иймд энэ санаачилга зөвхөн АНУ-ын эрдэмтдэд зориулагдаагүй ч, тэд энэхүү хөтөлбөрийн чухал байнд тооцогдож байна. Учир нь Трампын засаг захиргаа шинжлэх ухааны санхүүжилтэд, тэр дундаа NASA болон Үндэсний Шинжлэх Ухааны Сан (National Science Foundation)-гийн төсөвт таналт хийж, тэгш байдал, олон талт байдлыг дэмжих хүчин чармайлтуудыг онилсон хязгаарлалтууд тавьж эхэлсэн билээ.
Энэхүү шинэ бодлогын багцын хүрээнд Сэндай хот дахь Тохоку их сургуулийн 30 тэрбум иений сан, үүгээр дотоод болон гадаадын нийт 500 орчим эрдэмтдийг ажилд авах зорилготой аж.
HR MOMENT
Кейс судалгаа: IKEA дэлхий даяар хүртээмжтэй ажилд авах стратегийг амжилттай хэрэгжүүлсэн нь

📌 Нөхцөл байдал:
Олон улсын гэр ахуйн тавилгын IKEA компани нь үйл ажиллагаагаа дэлхийн олон улсад өргөтгөхийн хэрээр ажиллах хүчнийхээ хүртээмж болон олон талт байдлыг сайжруулах шаардлагатайг ойлгожээ. Үүнтэй холбоотойгоор дараах бэрхшээлүүд тулгарч байв:
Ажил горилогчдын сонгон шалгаруулалт дахь далд ялгаварлалын асуудал
Aжилтны бүтцийн хувьд хэрэглэгчдийн олон талт байдлыг бүрэн төлөөлж чадахгүй байдал
Ажилтнуудын хүртээмжтэй орчны тухай мэдлэг дутмаг байсан
Брэндийн амлалтыг дотоод ажилтны бодит байдлаар илүү хүчтэй тусгах хэрэгцээ бий болсон
Salesforce-н удирдлагын баг эдгээр асуудлуудыг шийдэхийн тулд бүтээлч, цогц хандлага хайж эхэлжээ.
💡 Шийдэл:“Дэлхийн дахиныг хамарсан ажилд авах санаачилга”
IKEA 2022 оноос эхлэн олон улсын хэмжээнд “хүртээмжтэй ажилд авах” тогтолцоог нэвтрүүлж, дараах үйл ажиллагаануудыг өргөн хүрээнд хэрэгжүүлжээ:
Нэрээ нууцалсан ажлын өргөдлийн систем ашиглаж, ажил горилогчдыг CV болон өргөдөл дээрх нэр, зураг, хүйс, нас зэрэг ялгаварлах боломжтой мэдээллээр нь бус, зөвхөн ур чадвараар нь шалгаруулах болсон.
Cтандартчилсан ярилцлагын аргачлал нэвтрүүлж, ярилцлагын үеэр бүх нэр дэвшигчийг яг ижил асуултуудаар, ижил шалгуураар үнэлэх болсон.
Aжилд авах менежерүүдэд зориулсан сургалт явуулж, ялгаварлалгүй сонгон шалгаруулалтын тухай ухамсрыг нэмэгдүүлсэн.
📈 Үр дүн:
Ажилтнуудын олон талт байдлын үзүүлэлт сайжирч, байгууллага дэлхийн хэрэглэгчдийг илүү бүрэн төлөөлөх боломж бүрдсэн
Ажил горилогчдын сэтгэл ханамж нэмэгдэж, илүү шударга, тэгш боломж олгож буй тухай санал нэмэгдсэн
Байгууллагын соёлд инновац, бүтээлч байдал нэмэгдэж, олон талт байдал нь бүтээлч шийдэл, санаачилгуудыг нэмэгдүүлсэн
IKEA брэндийн нэр хүнд олон улсын хэмжээнд сайжирч, ажиллах хүчний хүртээмжийг идэвхтэй сайжруулдаг тэргүүлэгч байгууллагуудын нэг болсон
🔍 HR сургамж:
Хүртээмжтэй ажиллах хүч бий болгох нь зөвхөн нэр төрийн хэрэг бус харин байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн сонголт юм.
HR HAAAAACK
👻Сүүдрийн ажилтны шалгалт

Систем доторх “хий үзэгдэл”-ийг асуудал болохоос нь өмнө илрүүлээрэй.
✔️ Цалингийн системд бүртгэлтэй ч аль хэдийн гарсан ажилтан
✔️ Slack-д хандах эрхтэй үлдсэн гэрээт ажилтан
✔️ Байхгүй менежерт хамааруулсан ажилтан
Эд бол таны систем дэх сүүдрийн ажилтнууд буюу байгууллагаас гарсан ч бүртгэлээс устгагдаагүй, ажилтнуудын амьд датагаас “салах ёс гүйцэтгээгүй” хүмүүс. Мэдэгдэхгүй мэт санагддаг ч, эрсдэлийн эх сурвалж болдог.
🛠️ Энэ долоо хоногт хийж болох хялбар шалгалт:
1. 2–3 систем сонгоорой:
HRIS, цалингийн систем, IT нэвтрэх эрх, байгууллагын бүтэц гэх мэт.
2. Идэвхтэй ажилтнуудын жагсаалтыг дараах зүйлстэй харьцуулах:
Сүүлийн нэвтрэлтийн огноо
Үнэн зөв менежер, албан тушаал
Ажилтан гарсан эсэх, offboarding бүрэн хийгдсэн эсэх
3. Эрж хайх зүйлс:
Цалин авдаг ч идэвхгүй хүмүүс
Гараад удаж байгаа ч хандалтын эрхтэй хүмүүс
Байхгүй менежерт харьяалагдсан ажилтнууд
4. Илэрсэн зөрчлийг тайлагнаж, шийдвэрлээрэй:
IT болон санхүүгийн багтай хамтарч цэвэрлэгээ хийгээд, эх сурвалж болох дата бүртгэлийг засаарай.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.