• Hey HR
  • Posts
  • Ажлаас халшрах хам шинжийн нууц шинжилгээ

Ажлаас халшрах хам шинжийн нууц шинжилгээ

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна. 

ДОТООДOД…

Нийслэлийн Өргөө амаржих газар дэргэдээ ажилтнуудын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгтэй боллоо

Эмч, эмнэлгийн ажилтнуудыг үр хүүхдүүддээ санаа зоволгүйгээр сэтгэл тайван, бүтээмжтэй ажиллах нөхцөлийг дэмжих бодлогын хүрээнд байгуулагдаж буй тус цэцэрлэг нь Нийслэлийн эрүүл мэндийн газрын хувьд анхдагч, эрүүл мэндийн байгууллагуудын хувьд гурав дахь “байгууллагын дэргэдэх цэцэрлэг” болж байна. Цэцэрлэгийг байгуулахад Айвико тарилгын шингэний үйлдвэр, Хангай ротари клубийн хамт олон эмнэлгийн захиргаатай хамтран ажиллажээ.

ОЛОН УЛСАД…

Z үеийнхэн ажлын орчинд сэтгэл хөдлөлөө ойлгох, удирдахдаа AI ашиглаж байна

Resume.org-ийн 6-р сард гаргасан тайланд дурдсанаар, Z үеийн ажилтнууд ажлын байран дахь хүний сэтгэл хөдлөлийг ойлгох, нарийн мэдрэмж шаардсан харилцаанд хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг ашиглах болжээ. Жишээлбэл, менежерийн имэйлийн өнгө аясыг ойлгож, зохистой хариу бичих зэрэгт AI-г ашиглаж байна.

Судалгааны үр дүнд, Z үеийн ажилтнуудын 76% нь AI чатбот ашигладаг гэж хариулжээ. Тэдний дундаас 94% нь ажил дээрх асуудлыг шийдвэрлэхэд AI ашиглаж байсан аж. Мөн ойролцоогоор 10 хүн тутмын 3 нь “бараг үргэлж” AI ашигладаг гэсэн бол, 40% нь “ойр ойрхон” хэрэглэдэг хэмээн хариулсан байна.

АНУ-ын Z үеийн бүтэн цагийн 1,000 гаруй ажилтнуудыг хамруулсан судалгаанд, оролцогчдын бараг тал хувь нь хиймэл оюун ухаан ашигласны дараа бусадтай харилцах хэв маягаа өөрчилдөг гэж хариулжээ. Тэдний:

  • гурван хүн тутмын нэг нь ердийнхөөс илүү өөртөө итгэлтэй хариулт өгдөг,

  • харин 26% нь уучлалт хүсэх, хариуцлага хүлээх хандлага гаргадаг байна.

Хэдийгээр цөөнгүй Z үеийн ажилтнууд хиймэл оюун ухааныг ажлын байрны зөрчил, үл ойлголцлыг ойлгоход тустай гэж үздэг ч, үр дүн нь үргэлж эерэг байдаггүй. Судалгаанд оролцогчдын 43 хувь нь AI нь тэдний нэг талыг барьсан хандлага, үзэл бодлыг улам баталгаажуулсан гэж хариулсан бол, 17 хувь нь AI ашигласнаар өөрийн үйлдэлд хариуцлага хүлээх хандлага нь буурсан гэжээ.

“Эрүүл харилцаатай ажлын орчин нь энэрэнгүй хандлага, идэвхтэй сонсох чадвар болон хариуцлагатай байдалд суурилдаг,” гэж Resume.org-н карьерын зөвлөх албаны даргаКара Деннисон хэлэв. Тэрээр “Хиймэл оюун ухаан энэ үйл явцыг дэмжиж болох ч, бүрэн орлох боломжгүй” гэжээ.

HR MOMENT

Кейс судалгаа: Akamai “FlexBase” загвараар дэлхийн хэмжээнд авьяаслаг ажиллах хүч татсан нь

📌 Нөхцөл байдал: 

Цар тахлын дараах ажиллах хэв маягийн өөрчлөлтийг дагаад Akamai Technologies нь уян хатан ажлын орчны хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж байгааг олж харжээ. Тэд дараах сорилтуудтай тулгарав:

  • Оффист төвлөрсөн уламжлалт ажлын арга барил ажилтнуудын сонирхолд нийцэхгүй болсон.

  • Талент татах болон хадгалж үлдэх өрсөлдөөн эрс нэмэгдсэн.

  • Газарзүйн байршлаас үл хамааран дэлхийн хэмжээнд чадварлаг ажилтан хайж, татах шаардлагатай болсон.

💡 Шийдэл: “FlexBase” буюу ажилтнуудад ажлын байршлаа сонгох эрх олгосон загвар

Akamai нь ажилтнуудад албан оффис, гэр эсвэл өөр хүссэн газраасаа ажлаа хийх боломжийг олгосон FlexBase загварыг хэрэгжүүлжээ. Энэ санаачилга нь зөвхөн цар тахлын үед түр зуурын шийдэл байгаагүй бөгөөд харин урт хугацааны тогтвортой өөрчлөлт байв.

🔑 Гол онцлогууд:

  • Ажилтнуудын дор хаяж 95% нь уян хатан байдлаар ажиллах боломжтой гэдгийг мэргэжлийн үнэлгээгээр тогтоосон.

  • Ажилтнууд өөрсдийн бүтээмж өндөр байдаг байршлыг сонгон ажиллах эрхтэй.

  • Биет оффис байхгүй газруудад виртуал оффисын төвүүдийг байгуулж, ажилтнууддаа улирал бүр цугларч, харилцаа холбоо тогтоох болон хөгжлийн үйл ажиллагаанд оролцох боломжийг олгосон

📈 Үр дүн:

  • Нээлттэй ажлын байранд ирэх өргөдлийн тоо 7 дахин нэмэгдсэн.

  • Шинээр ажилд орогчид 100% FlexBase-н уян хатан байдлыг ажил сонгоход голлох хүчин зүйл гэж нэрлэсэн.

  • Бүтээмжийн түвшин тогтвортой байж, зарим тохиолдолд бүр нэмэгдсэн.

  • Уян хатан байдал нь ажилтнуудаа хадгалан үлдээхэд болон сэтгэл ханамжид нь эергээр нөлөөлсөн.

  • Сүүлийн гурван жилд дэлхийн хэмжээнд 15 шинэ зах зээлээс чадварлаг ажилтнууд татах боломж бүрдсэн.

🔍 HR сургамж: 

Зөв удирдлага, зохион байгуулалттайгаар хийгдсэн уян хатан ажлын орчин бол ирээдүйд жишиг болох ажиллах арга барил юм.

HR HAAAAACK

😓 Ажлаас халшрах хам шинжийн нууц шинжилгээ

Ажлаас халшрах хам шинжийн тухай яриа улам нийтлэг болсоор байгаа ч ихэнх ажилтнууд ядарсан гэдгээ шууд хэлдэггүй. Тэд дуугаа аажим аажмаар хураасаар, эцэст нь ажлаасаа гардаг. Иймээс энэ долоо хоногийн hack бол:

Ажлаас халшрах хам шинжийн зан төлөв болон өгөгдөл дээр үндэслэн чимээгүйхэн илрүүлэх юм.

🧪 Юуг шалгах вэ?

Систем болон менежерийн ажиглалтаас дараах анхаарал татахуйц шинж тэмдгүүдийг хайгаарай:

  • Орой 8 цагаас хойш и-мэйл илгээж, чат бичиж буй ажилтнууд

  • 3 сараас дээш хугацаанд амралтаа аваагүй хүмүүс

  • Саяхан гарсан хүний ажлыг давхар хийж буй ажилтнууд

  • Урьд нь идэвхтэй байсан ч гэнэт чимээгүй болсон хүмүүс

  • Олон төсөл дээр зэрэг ажиллаж байгаа ч дэмжлэг авч чадахгүй байгаа тохиолдол

Танд том дата хэрэггүй. Ердөө 30–60 минутын ажиглалт хангалттай.

🛠 Ямар арга хэмжээ авах вэ?

  • Менежертэй нууц байдлаар зөвлөлд:
    “Энэ ажилтан ядарч байж магадгүй. Тайван байдлаар ярилцах хэрэгтэй байж болзошгүй.”

  • Ажлын ачааллыг зохицуулах:
    Тухайн хүний ажлыг түр шилжүүлэх, баг дотроо дэмжих арга хайх

  • Сэрэмжлүүлэх арга хэмжээ авах:
    Жишээлбэл, амралтаа авч амжаагүй ажилтнуудад автомат сануулга илгээх эсвэл системдээ “чөлөө авах санал” гарч ирдэг календарь нэмэх боломжтой.

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.