- Hey HR
- Posts
- Тренд 🚨: Gross Outfit
Тренд 🚨: Gross Outfit
Hey HR! 3-р сард зохион байгуулагдсан Hey HR! workshop-н маань бичлэг цацагдлаа. Мэдээж оролцох хүсэлтэй HR-уудынхаа хүсэлтийг авсаар байгаа тул хүсэлтээ ЭНД дарж илгээгээрэй 📣📣
ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ?
The Muse-с өнгөрсөн долоо хоногт 1000 гаруй эмэгтэй ажил хийж буй хүмүүсийг оролцуулсан “Women’s Workplace Experience Report 2024” судалгааны үр дүнгээ танилцууллаа. Тус судалгаанд оролцогч эмэгтэйчүүдийн 42 хувь нь ажлын ярилцлагын үеэр хүйсээр ялгаварласан эсвэл зохисгүй асуултуудтай тулгарсан гэж хариулжээ. Түүнчлэн тайлангийн онцлох үр дүнгүүдээс харахад:
3 эмэгтэй тутмын 1 нь жендерийн ялгаатай байдал мэдэрсэн тул ажилд орохоос татгалзсан байна.
3 эмэгтэй тутмын 2 нь одоогийн ажиллаж буй салбарынхаа эмэгтэйчүүдийг албан тушаал ахихад хэцүү гэж боддог байна.
Судалгаанд оролцогчдын 55 хувь нь байгууллагынхаа удирдлагад эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй гэж үзэж байна.
Эмэгтэйчүүдийн 79 хувь нь шинэ ажил хайж байхдаа удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийг тэгш төлөөлдөг компаниудыг хайж олох магадлал өндөр байна гэжээ.
Хэдийгээр судалгааны зарим үр дүнгүүд сэтгэл түгшээж байгаа ч судалгаанд оролцогчдын 63 хувь нь ажил дээрээ эмэгтэй хүний хувьд дэмжлэг авч байгаагаа мэдэрсэн гэжээ.
“Бид сүүлийн жилүүдэд ажлын байран дээр тэгш байдлыг бууруулахад томоохон ахиц дэвшлүүд гаргасан ч энэхүү судалгааны үр дүнгээс харахад сонгон шалгаруулалтын үеэр илүү ажлууд хийх, анхаарал хандуулах шаардлагатай байна”
За тэгээд манай улсад энэ нөхцөл байдал хэр байгаа талаар дээрхтэй адил хийгдсэн судалгаа одоогоор байхгүй ч HR-ууд маань байгууллага дээрх нөхцөл байдалдаа 1-ийг бодож 2-г тунгаана биз ээ...
ТРЕНДИ
Ковидын үед ихэнх хүмүүс гэрээсээ ажиллах үеэр дээгүүрээ хослол, доогуураа гэрийнхээ шорттой хувцаслалт тренд болсныг бүгд санаж байгаа байх. Харин одоо Хятадад зарим ажилтнууд гэрийнхээ “пажама”-тайгаа оффис дээрээ ирж байна.
Хятадын Gen Z үеийнхний төлөөлөл саяхан TikTok-ын Хятад хувилбар болох Douyin дээр ажлын хувцсаа харуулсан бичлэгээ хийж оруулжээ. Тэр юу өмссөн байсан гээч? Гэрийн шаахай, унтлагын өмд, хүрэн цамц. Бараг 1.4 сая ‘share’ хийгдсэний дараа энэ нь бусдад ч сэдэл өгсөн гэж New York Times мэдээлээд амжиж....
Wuhan хотод ажилладаг интерьер дизайнер Синди Луо ч мөн "Би ажил дээрээ зүгээр л сууж байгаа болохоор ажилдаа хувцаслахын тулд мөнгө үрэх хэрэггүй гэж бодож байна" гэж өөрийн үзэл бодлоо хуваалцжээ. “Gross outfit at work” гэсэн хаштаг Хятад улс даяар тархаж, ажилтнууд тэр дундаа ихэвчлэн эмэгтэйчүүд хамгийн тухтай ажлын хувцсаа олон нийтийн сүлжээгээр хуваалцаж байна.
Дүгнэхэд, маргааш дэлхий даяар ажил дээрээ “гэрийнхээ хувцас”-тай ирдэг тренд ч гарч ирэхийг таахын аргагүй нөхцөлд л бид амьдарч байгаа шүү дээ. Мэдээж агуулгын хувьд “харагдах байдлаас илүү чухал зүйл” гэсэн зөв агуулгыг илэрхийлэхийг ч хүссэн байж магадгүй юм. Хэн мэдлээ, пажама шинэ blazzer болох ч юм билүү...
📣 Хэрэв танай байгууллага 1600+ HR-уудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэхийг хүсвэл 77118252 дугаарт эсхүл [email protected] хаягаар холбогдоорой.
HR - С НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ
Инфльюнсер буюу нөлөөлөгч гэхээр бид цахим хуудсандаа олон дагагчтай эсхүл олны танил хүнийг хэлдэг гэж ойлгодог. Тэгвэл бидний өдөр тутмын худалдан авалт, шийдвэр гаргалтад нөлөөлдөг “нөлөөлөгч” гэдэг ойлголт байгууллага дээр ч бас бий. HR-аар ажиллана гэдэг нь бусадтай харилцах болон харилцааны нарийн мэдрэмжүүд шаардахаас гадна бусдад зөвөөр нөлөөлөх ур чадвар ч бас шаарддаг билээ. Тэгвэл бид и-мэйл товхимлоороо “HR-с хамт олныхоо нөлөөлөгч болох арга зам”-ын талаар цуврал хэлбэрээр зөвлөгөө бэлдэж эхэллээ.
#1 Стратегийн түвшинд нөлөөлөх нь
Бизнесийн стратегийн түвшин нөлөөлнө гэдэг нь манлайлал, бизнесийн удирдлагын талаарх ойлголтыг хүний нөөцийн менежменттэй хослуулан ашиглаж бизнесийг стратегийн түвшинд удирдан чиглүүлэх, хүмүүсийг бизнесийн зорилгод нийцүүлэхэд чиглэдэг. Энэхүү арга замаар дамжуулан HR-ууд зөвхөн гүйцэтгэх түвшинд ажиллах биш стратегийн гол тоглогч болон байгууллагын өсөлт болон ажилтнуудын сэтгэл ханамжийг хоёуланг нь дэмжсэн бодлого хэрэгжүүлэх боломжтой болдог гэж үздэг байна.
Эзэмших ёстой 5 ур чадвар
Компанийн нарийн төвөгтэй асуудлуудад хүний нөөцийн датаг ашиглан дүн шинжилгээ хийх, шийдвэрлэдэг байх
Бусад хүний нөөцийн менежерүүдэд стратегийн түвшинд бодох, ажиллахад дэмжлэг үзүүлэх, менторлох
Байгууллагын манлайлалтай уялдсан хүний нөөцийн стратегийг боловсруулж, хэрэгжүүлдэг байх
Менежментийн түвшинд шийдвэр гаргахад нөлөөлдөг байх
Стратегийн хамтын ажиллагаанд хүний нөөцийн менежерүүдийн оролцоог нэмэгдүүлдэг байх
Дээрх шаардагдах ур чадварууд стратегийн түвшинд нөлөөлөх үзүүлэхэд шаардлагатай бөгөөд дараа дараагийн товхимлоороо үргэлжлүүлэн бид компанийнхаа нөлөөлөгч болох арга замуудын талаар цуврал хэлбэрээр бэлтгэн хүргэх болно. Stay tuned!
EMPLOYER BRANDING
Employer Branding-н сайн туршлагууд #1
Electronic Arts (EA) нь FIFA, The Sims, Battlefield зэрэг тоглоомуудаараа алдартай Америкийн видео тоглоомын компани юм. Өнөөдөр бид Employer Branding булангаараа EA-ийн карьерын сайтыг онцоллоо.
EA-ийн карьерын сайтаас бид юу сурч болох вэ?
EA-ийн карьерын сайт нь маш ойлгомжтой, бүрэн дүүрэн мэдээллийг сонирхолтой хэлбэрээр оруулсан байдаг. Тэд сайтаараа дамжуулан ажил хайгчдад тус компанид ажиллах ямар байдгийг, юуг чухалчилдаг талаараа тодорхой мэдээллүүдийг оруулсан байдаг байна.
Сайтруу ороход л шууд тэдний багт нэгдэх сэдэл төрүүлэхүйц үгийг бичсэн байдаг. Ингэхдээ тэд өөрсдийн бизнесийн алсын хараа, үнэт зүйлтэйгээ уялдуулан бичсэн нь тун сонирхолтой.
“We exist to inspire the world to play. We are a global team of creators, storytellers, technologists, experience originators, innovators and so much more. We believe amazing games and experiences start with teams as diverse as the players and communities we serve. If you’re ready to change the game, you’ve come to the right place.”
Үргэлжлүүлэн үзэхэд сайтынхаа өнгө төрхийг өөрсдийн брэндийн өнгө төрхтэй уялдуулж, олон төрлийн тоглоомын дүрүүдээ оруулж өгчээ. Сайт дээрээ оруулсан хамгийн сонирхолтой мэдээлэл нь тэд өөрсдийн компанийн “Тэгш оролцоо”-ний талаарх амлалт, үүнийг байгууллага дээрээ дэмжихийн тулд хийсэн ажлууд болон жишээнүүдийн хамт оруулж өгсөн нь байлаа.
Эцэст нь тэдний гол стратеги нь ажилтнуудынхаа түүхийг хуваалцах замаар ажил олгогчийн брэндингээ бий болгодог байна. Мөн InsideEA youtube сувагтай төдийгүй дэлхий даяарх талентуудын анхаарлыг татахын тулд LinkedIn-ий ‘Life’ tab-г нэмэлтээр ашиглаж байна. Суралцах зүйл ч бидэнд их байна даа..
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.