Hey HR

Hey HR, Happy Thursday! Бид ажил олгогч, ажил горилогчийн хооронд гүүр болох зорилгоор Worki хэрэглэгчдийн фейсбүүк группээ ашиглалтад орууллаа. Тус группэд ЭНД дарж нэгдээрэй. 

ДЭЛХИЙ ДАХИНД

 Comparably платформ дээр дэлхийн хэмжээнд 500-с дээш ажилтантай компаниудаас шалгаруулан “Шилдэг соёлтой байгууллага” тодруулахад эхний 3-т дараах компаниуд шалгарчээ.

1. Microsoft  

 2. IBM 

 3. Google 

Comparably платформоор санал өгөхөд тухайн санал өгч буй хүний хувийн мэдээлэл нууцлагддаг тул хамгийн үнэн, шударга санал хураалт болдог гэж үздэг байна. Тус санал хураалтын хувьд гэхэд 12 сарын турш “цалин, хангамж, манлайлал, мэргэжлийн хөгжил, ажил амьдралын тэнцвэрт байдал зэрэг 20 гаруй бүлэг” асуултууд асууж тодруулжээ. 

ЯАГААД MICROSOFT ВЭ?

Бид үргэлж microsoft, google зэрэг компаниудыг ажиллахад хамгийн таатай компани гэж мэддэг ч гэсэн яг яагаад microsoft вэ гэдэг талаар төдийлөн мэддэггүй. Тэдний компанидаа төлөвшүүлж буй 4 үндсэн соёлын хандлагуудыг харъя. 

  1. Тасралтгүй сайжрах сэтгэлгээ 

  1. Хэрэглэгч төвтэй үйл ажиллагаа эрхлэх 

  1. Оролцогч талуудыг бүгдийг нь хамруулах 

  1. Нэгдмэл зорилготой байх гэсэн соёлын хандлагууд байдаг аж. 

Ажилтнууд байгууллагын соёл гэдэг хүчин зүйлийг ихээхэн чухалчилдаг болсон өнөө үед байгууллагуудаас нэлээдгүй хүчин чармайлт, хөрөнгө оруулалт шаардагдах болжээ. Хүн сэрүүн байх хугацааныхаа дор хаяж 56%-г ажил дээрээ өнгөрүүлдэг энэ үед аргачгүй дээ.  

Зөвлөмж 

Компанийн соёл гэж юу вэ?  

  • Энгийнээр компанийн соёл гэдэг нь цаасан дээр бичигдээгүй боловч одоо ажиллаж буй ажилтнуудад хүлээн зөвшөөрөгдсөн, шинээр орж ирж буй ажилтанд бусадтай хэрхэн харилцах, биеэ хэрхэн авч явах гээд төрөл бүрийн харилцаанд чиг болдог албан бус хэм хэмжээ билээ. 

Компанийн соёлыг төлөвшүүлэх төлөвлөгөө гэж юу вэ? 

  1. Судалгаа хийх: Одоо байгаа цэгээ зөв харах нь үр дүнтэй төлөвлөгөө гаргах чухал алхам билээ. 

  1. Зорилгоо тодорхойлох: Ирээдүйд нэг сар, хагас жил, жил, 3жил, 5 жилийн дараа ямар түвшинд хүрсэн байх төсөөллөө зорилго болгон дэвшүүлээрэй. Зорилгоо тодорхойлохдоо SMART аргачлалыг ашиглаарай. 

  1. Бусдыгаа байлдан дагуулах: Эерэг соёлыг бий болгож, төлөвшүүлэх нь ажилтан бүрийн хариуцлага, хүлээх үүрэг тул бүгдэд хамааралтай төлөвлөгөө боловсруулахаа битгий мартаарай. 

  1. Хүлээлтээ бодит байлгах: Соёлыг нэг өдрийн дотор бий болгож чадахгүй, зарим тохиолдолд хэдэн жил ч шаардагдаж болно гэдгийг ойлгож, хүлээлтээ бодит байлгахыг хичээгээрэй. 

Дүгнэвэл, компанийн соёл нь хамт олныхоо хэрэгцээг хангах, нэгдмэл байлгах, ёс зүйн хэм хэмжээг тогтоох, төлөвшүүлэх, үнэ цэнтэй ажилтнуудаа хадгалах гол хөшүүрэг болдог тул төлөвшүүлж буй соёл нь өөрөө ХҮНээ бодсон байж чадвал Хамгийн сайн соёлтой компанийг бүтээх замыг тань хурдасгахад тус болох биз ээ.. 

ОНЦЛОХ

Монголиа Талент Нэтворк ХХК нь хөдөлмөрийн зах зээлд тулгарч буй асуудлууд, ажилтан болон ажил олгогчийн хүлээлтийн зөрүү, зах зээлийн трендийг тодорхойлж, хүний нөөцийн мэргэжилтнүүд болон удирдлагуудыг бодит мэдээллээр хангах зорилгоор “HR Solutions for 2024” судалгааг зах зээлд тун удахгүй нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тус судалгаа нь Зах зээлийг 360 градусаар судлан, салбарт тулгараад буй асуудлыг цогцоор нь харж, илүү бодитой үр дүн гаргахын тулд салбарын бүх оролцогч талуудын санал, бодол, туршлагыг судалж байгаагаараа онцлогтой. 

Урьдчилсан захиалгаа аваад эхэлсэн байгаа бөгөөд 9/15 хүртэл 50% хөнгөлөлттэй байгаа гэнэ...