Hey HR!

Hey HR! Бид Голомт банкнаас зохион байгуулж буй Digital Bayankhongor & Khovd арга хэмжээнд 9/13, 9/15, 9/16-ны өдрүүдэд оролцож байна. Хэрвээ танай компани дээрх аймгуудад салбартай бол эвентэд хүрэлцэн ирж, манай бүүтээр зочлохыг урьж байна. Арга хэмжээний талаарх мэдээллийг ЭНД дарж аваарай.

Hey HR! Бид Голомт банкнаас зохион байгуулж буй Digital Bayankhongor & Khovd арга хэмжээнд 9/13, 9/15, 9/16-ны өдрүүдэд оролцож байна. Хэрвээ танай компани дээрх аймгуудад салбартай бол эвентэд хүрэлцэн ирж, манай бүүтээр зочлохыг урьж байна. Арга хэмжээний талаарх мэдээллийг ЭНД дарж аваарай.

ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ?

Дэлхийн ихэнх улсуудын эдийн засгийн өсөлт удаашрах хандлагатай байна. Олон улсын Валютын Сангаас гэхэд 2022 онд эдийн засгийг 3.4%-р өсгөх зорилт тавьж байсан ч, 2023 онд 2.9%-р өсгөх зорилт тавьсан байна. Үүнийг дагаад улс орнуудад хэрэгжиж буй төслүүдийн үйл явц, санхүүжилт ч удаашрах хандлагатай байгаа. Дэлхий даяар төсөлд суурилсан эдийн засагт шилжиж буй энэ үед компани бүр энэхүү саад бэрхшээлтэй үеийг даван туулах стратегиудыг хэрэгжүүлж байгаа ч тэдэнд төсөл удирдах чадамжтай мэргэжлийн боловсон хүчний хомсдол илүү нүүр тулгарсан асуудал болоод байна. 

Монгол улсын хөгжилд чөдөр тушаа болсон асуудлуудыг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж буй манай улсад ч мөн адил өндөр ур чадвартай төслийн удирдагч нарын хэрэгцээ өсөж байна. Хэрэв хүний нөөц та компанидаа төслийн менежер ажилд авах гэж байгаа бол дараах ур чадвар, мэргэжлийн батламжуудыг нь харгалзан үзэхийг зөвлөж байна. 

Юун түрүүнд Pulse of Profession 2023 судалгаанд дурдсанаар төслийн менежерүүдэд Харилцаа, Асуудал шийдвэрлэх, Багийн манлайлал үзүүлэх, Стратегич сэтгэлгээтэй байх ур чадварууд хамгийн чухал шаардлагатай гэжээ. Эдгээр ур чадваруудыг илрүүлэх тест, сорил, ярилцлагын аргуудаар үнэлээрэй. 

Түүнчлэн Entrepeneur-с гаргасан Төслийн менежерүүдийн мэргэжлийн батламжуудад хамгийн шилдэг дараах 5 батламжийг онцолсон байна. Үүнд: 

  1. Certified Associate in Project Management (CAPM)  

  1. Project Management Professional (PMP)  

  1. IIBA Agile Analysis Certification (IIBA-AAC)  

  1. Certified Supply Chain Professional (CSCP)  

  1. CompTIA A+ Technician Certification 

Эдгээр батламжуудаас эхний 2-г нь буюу CPAM, PMP мэргэжлийн батламжуудыг Project Management Institute олгодог байна.

ДОТООДОД ХАРИН...

Залуу мэргэжилтнүүдийн хувьд олон улсад зөвшөөрөгдсөн, өрсөлдөх давуу талыг бий болгож чадах төслийн мэргэшсэн зэргүүдийн нэг нь Олон улсын төслийн удирдлагын институтээс батламжлан олгож байгаа “Мэргэшсэн Төслийн Удирдагч” буюу PMP® (Project Management Professional) зэрэг юм. 

Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар “Пи Эм Ай Монголиа Чаптэр” ГҮТББ (PMIMC)-д бүртгэлтэй 87 PMP® зэрэг эзэмшигч байгаагаас гадна тус институтээс батламжлан олгодог бусад зэргүүд болох CAPM® (Certified associate in Project management) зэрэг эзэмшигч 15, PMI Agile Certified Practitioner (PMI-ACP) зэрэг эзэмшигч 11, PMI Professional in Business Analysis зэрэг эзэмшигч 2, нийт давхардаагүй тоогоор 107 хүн төслийн удирдлагын мэргэшсэн зэргийг амжилттай хамгаалсан байна. 

PMP® зэргийн ач холбогдол, ЯАГААД ХЭРЭГТЭЙ ГЭЖ?

  • PMP® зэрэг нь олон улсын төсөл хөтөлбөр дээр ажиллах мэдлэг, чадвартайг илтгэх хэмжүүр бөгөөд мэргэшсэн байдлаа дэлхийн 200 гаруй оронд бататган харуулах, тасралтгүй сайжруулах; 

  • Төслийн удирдлага нь асуудлыг цогцоор шийдвэрлэх, том зургаар харахыг шаарддаг бөгөөд олон улсын стандарт сайн туршлагад суралцсанаар мэргэжлийн чиглэлдээ карьер ахиулах, салбар харгалзахгүй хөрвөн ажиллах боломжтой; 

  • Монгол улсад хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд дутагдаж буй мэдлэг, ур чадварыг эзэмших; 

  • PMIMC дэргэдэх “PMP club” нийгэмлэгт нэгдэж, танилын хүрээгээ тэлэх; 

  • Олон улсын төслийн удирдлагын институтээс зохион байгуулж буй хурал зөвлөгөөн, семинар, сургалтуудад хамрагдаж, мэргэжлийн хувьд суралцаж, хөгжих 

Дээрх давуу талуудаас гадна Олон улсын төслийн удирдлагын институтээс эрхлэн гаргадаг “The PMI Earning Power: Project Management Salary Survey” судалгаагаар дэлхий дахинаа PMP® зэрэг эзэмшигчид нь салбарын мэргэжилтнүүдээсээ 16% өндөр цалинтай байгааг онцолжээ. 

ТИП

Хэрвээ танай Төслийн болон Бизнес хөгжлийн багт PMP зэрэг авахаар бэлдэж байгаа ажилтнууд байгаа бол та Project Management Institute-с гаргасан дараах зөвлөмжүүдийг хуваалцаарай. 

ОНЦЛОХ

PMI®Mongolia Chapter олон улсын байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 2023 оны Төслийн удирдлагын бага хурлыг “Шинэ үеийн хурдасгуур:Ирээдүйн төслийн удирдагч нарыг хүчирхэгжүүлэх нь” сэдвийн хүрээнд 10-р сарын 14-ний өдөр MPM Event Hall-д зохион байгуулах гэж байгаа гэнэ. 

“Шинэ үеийн хурдасгуур:Ирээдүйн төслийн удирдагч нарыг хүчирхэгжүүлэх нь” олон улсын бага хуралд салбар бүрийн тэргүүлэх компанийн удирдлагууд, мэргэжилтнүүдийн төлөөлөл, оюутан залуус ойролцоогоор 500 гаруй оролцогч цугларч хиймэл оюун ухаан ба төслийн удирдлага, өгөгдлийн шинжилгээ, ажайл шилжилт ба байгууллагын өөрчлөлт зэрэг төслийн удирдлагын сүүлийн үеийн тренд болсон сэдвүүдээр ярилцах аж. 

Тасалбар авах бол ЭНД дарж аваарай.

Хэрвээ танай байгууллагаас тус арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байгаа бол группийн хөнгөлөлтүүд байгаа гэнэ шүү. Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс авна уу. Сонирхуулахад, манай компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал А.Индра панелистаар оролцохоор уригдсан байгаа шүү.