- Hey HR
- Posts
- Hey HR!
Hey HR!
Hey HR! Шинэ сарын мэнд хүргэе. Ураад өгнө гэсэн жил эхлээд 306 хоног өнгөрсөн байна. Одоо дахиад 59-хөн хоногийн дараа 2024 он гарах нь ээ.. 💜
ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) "ажлаас халшрах хам шинж"-ийг 2019 онд албан ёсоор хам шинжийн ангилалд нэмж, эмчилгээ хийх шаардлагатай гэдгийг албан ёсоор 2019 онд оруулжээ. Хамгийн анх Нью-Йоркийн сэтгэл зүйч Херберт Фройденбергер Ажлаас халшрах хам шинж буюу "Burnout" хэмээх ойлголтыг анх тодорхойлж, томьёолсноос хойш 50 гаруй жил хэдийн өнгөрчээ.
Тоо баримтууд юуг харуулж байгаа вэ?
Ажил хийж буй хүмүүсийн 3 хүн тутмын 2 нь карьерынхаа туршид ажлаас халшрах хам шижид өртөж байсан
Ковидын өмнө ажилчдын 75% нь тус хам шижид өртөж байна гэж хариулсан бол ковидын үеэр 40% нь тийм гэж хариулжээ
Миллениалс үеийнхний 84% нь одоо ажиллаж буй ажил дээр ажлаас халшрах хам шинжид өртжээ
Ажлаас халшрах хам шинжид хэн өртдөг вэ?
Ажлаас халшрах хам шинжид өртөх хамгийн өндөр магадлалтай 5 ажлын байр
Эмч, сувилагч, асрагч
Төрийн албан хаагч
Түргэн хоол болон жижиглэн худалдааны ажилтан
Дизайнер
Борлуулалтын ажилтан
Дүгнэхэд, Ажлаас халшрах хам шинжид хэн ч өртөх боломжтой гэдгийг онцлох хэрэгтэй байх.. Хүйс, нас, албан тушаал, эрхэлдэг ажил мэргэжил, орлогоос үл хамаарах бөгөөд сэтгэл зүйн эмгэг мэт боловч цаашлаад бие мах бодийг өвчлүүлэх, архаг хууч өвчний суурь болох олон эрсдэлтэй, анхаарал зайлшгүй хандуулах шаардлагатай зүйлсийн нэг яах аргагүй мөн билээ.
ТАНД ХЭРЭГТЭЙ ТИП
Дээрх тоо баримтуудаас харахад танай хамт олон дунд ч энэ хам шинжид өртсөн хүн байхыг үгүйсгэхгүй гэдгийг харж болж байгаа биз? Тэгвэл ажилтанд ямар шинж тэмдэг илэрдэг тухай хүний нөөцийн менежерүүдийн заавал мэдэх 10 шинж тэмдгийг харцгаая.
Хэрвээ танай хамт олон дунд дээрх шинж тэмдэг илэрч байгаа бол та түүнтэй ганцаарчлан ярилцан байгууллагын зүгээс шийдвэрлэх боломжтой зүйлсийг тодруулж таньж мэдэн, түүнчлэн сэтгэлзүйн мэргэжлийн туслалцаа авахыг санал болгохыг зөвлөж байна.
HR-УУД ЮУ ХЭЛЭВ?
HR-ууд юу хэлэв буланд маань Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Хүний нөөц хариуцсан захирал Б.Уянга оролцлоо.
Байгууллагадаа шилдэг талентуудыг татах, хадгалахын тулд та болон танай байгууллага ямар стратеги баримтлан ажилладаг вэ?
Манай байгууллагын хувьд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн чадварлаг удирдлага, баг хамт олноороо хөдөлмөрийн зах зээлд өөрийн брэнд, имижийн ялгарлаа харуулж чаддаг гэж боддог. Үүнийг илтгэх тод жишээ Аппрентис шоуг Монголдоо анх удаа амжилттай хамтран зохион байгуулж шилдэг оролцогчид болон ялагчдыг өөрийн багтаа нэгтгэсэн, уг нэвтрүүлгээс манай удирдлагын багийн ажиллах арга барил, бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, зах зээлд эзэлж буй байр суурь гээд байгууллагын талаар олон нийтэд нээлттэй таниулан сурталчилж чадсан. Нөгөө талаас тасралтгүй сурч хөгжих орчин нөхцөл, үлгэр дуурайл авч өөрийгөө дайчлан идэвх зүтгэл гарган түүнийхээ үнэ цэн, хувь нэмрийг бодитоор үнэлүүлэн урамших нь ажиллагсдын маань сэтгэл ханамжтай, бүтээмж өндөртэй ажиллахад нөлөөлдөг чухал хүчин зүйл болдог.
Та хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байхдаа хамгийн амжилттай хэрэгжүүлсэн сайн туршлагаасаа хуваалцаач?
Байгууллага бүрийн онцлог, зорьж буй зорилго зорилтууд, удирдлагын арга барил зэрэг олон хүчин зүйлсийг Хүний нөөцийн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж буй мэргэжилтнүүд маань үйл ажиллагаандаа, дүрэм журамдаа тусгаж ажиллах нь чухал байдаг буюу байгууллагын онцлогийг, бизнесийн үйл ажиллагааны үе шат бүрт оролцож буй ажилтан бүрийн хийж гүйцэтгэдэг ажил үүрэг, хувь нэмрийг ойлгож мэдсэнээр байгууллагадаа тохирсон “сайн туршлага” -ыг санаачлан хэрэгжүүлэх боломжтой болдог. Тиймээс миний хувьд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хүний нөөцийн чиг үүрэгт ажиллаж буй туршлагаасаа харахад байгууллагын соёл, үнэт зүйлсдээ улам илүү үнэ цэн, ач холбогдол өгч ажиллах таатай орчин нөхцөлөө өөрсдөө бүтээлцэхэд ажилтан бүрийн дуу хоолой, санал, оролцоог тогтмол давтамжтай байдлаар сонсож, үр дүнг нээлттэй мэдээлж шаардлагатай арга хэмжээ, өөрчлөлтийг цаг алдалгүйгээр шийдвэр гаргалтдаа тусгах, идэвх оролцоотой байдлыг улирал тутмын судалгаа/ удирдлага ажилтны 1:1 нээлттэй уулзалтуудыг хэвшүүлсэн туршлагаа онцлон дурдмаар байна.
Хүний нөөцийн ажилд нь тулгарч байсан хамгийн чухал сорилтуудаасаа хуваалцаач? Тэдгээрийг та хэрхэн даван туулсан бэ?
Амьдрал баялаг юм болохоор цаг үе, нөхцөл байдал, салбарын онцлог гээд олон хүчин зүйлсээс хүний нөөцийнхөнд сорилт, бэрхшээлтэй асуудлууд үргэлж тулгарч байдаг. Тэр бүхэнд хүний нөөцийн баг хамт олон, удирдлагын дэмжлэг, туршлагатай мэргэжлийн зөвлөн чиглүүлэгчдээсээ туслалцаа авах болон асуудлаас боломжийг эрэлхийлэх байдлаар даван туулдаг.
Хүний нөөцийн менежер хүн ямар ур чадваруудыг зайлшгүй эзэмшсэн байх ёстой вэ? Ирээдүйд энэ мэргэжлээр ажиллахаар төлөвлөж буй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
Хүний нөөцийн чиглэлээр ажиллаж буй хүн бусдыг үр дүнтэй сонсож, ойлгох буюу хүн бүрийн ялгаатай онцгой байдлыг олж харах, түүнийг нь хүндэтгэх, итгэл дааж хариуцлагатай байх харилцааны ур чадварууд нэн чухал гэж бодож байна.
ТРЕНДИ
Дэлхий дахинд Хүний нөөц+Технологи= Хүний нөөцийн технологи буюу HR-Tech гарч ирснээр хүний нөөцийн менежерүүдийн ажлыг хөнгөвчлөх, бүх төрлийн нөөцийг хэмнэх, ухаалаг ажиллах боломжуудыг олгосоор байгаа билээ. Монголд ч энэ төрлийн хүний нөөцийн дижитал платформууд шинээр зах зээлд нэвтэрсээр байна.
Монголиа Талент Нэтворк компанийн 2021 онд зах зээлд нэвтрүүлсэн HR-Tech платформ болох Worki хүний нөөцийн менежерүүдэд ямар давуу талуудыг санал болгодог вэ?
Цагаа хэмнэх - Та Worki-г ашигласнаар ажлаа хялбарчилж хэмнэсэн цагаа та өөртөө болон гэр бүл, ажилдаа зориулаарай.
Тохирсон ажилтнаа олох - Worki-г ашигласнаар хүний нөөцийн менежер та хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар (байршил, ур чадвар, боловсрол, туршлага г.м шаардлагын дагуу) өөрийн байгууллагад тохирох talent-ийг олох болно.
Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын процессоо хялбарчлах - Worki дээр та сонгон шалгаруулалтын урилга илгээх, ажил горилогчид даалгавар өгөх, тест авах, ажлын санал илгээх болон бүхий л процессыг нэг дэлгэцээс хянах боломжтой.
Төсвөө хэмнэх - Worki танд илүү ухаалаг шийдлүүдийг санал болгож байгууллагын төсвийг хэмнэхэд тусална.
Хэрвээ та Worki платформыг үнэ төлбөргүй туршиж үзэхийг хүсвэл ЭНД дарж бүртгэлээ үүсгээрэй 🙋♀️