Hey HR! №10

Hey HR! Танай байгууллагын dress code юу вэ? Байгууллагын хувцаслалтуудын төрлүүдийг харах бол стилист Injee-тэй хамтран бүтээсэн контентыг ЭНД дарж үзээрэй, бас хуваалцаарай 💜 

ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ?

Ажлын байран дээр хүмүүс хоорондын харилцаа үргэлж эерэг байдаггүй гэдэгтэй хүн бүр санал нийлэх ч сүүлийн жилүүдэд “Ажлын байран дээрх toxic харилцаа” гэх шинэ ойлголт гарч ирэн, байгууллагууд өөрсдийн дотоод ажилтнуудын харилцаагаа нарийвчлан үнэлэх болжээ.  

HP-с хийсэн Work Relationship Index судалгаа нь 2023 оны 6, 7-р саруудад 12 улсын 15,600 ажилтныг оролцуулсан байна. Тус судалгааны үр дүнгээс харахад ажилтны 27% нь л ажил дээрээ эрүүл харилцаатай байдаг гэдгийг онцолжээ.  

Тухайлбал, Ажлын байран дээрх бусадтай харилцах харилцаа тань эрүүл байж чаддаг уу гэсэн асуултад Энэтхэг, Индонез, Бразил тэргүүтэй улсууд түлхүү ТИЙМ гэж хариулсан бол эсрэгээрээ Япон 5%, Испани 20% нь тийм гэж хариулсан байна. 

Ажлын байран дээрээ эрүүл харилцаатай байж чаддаг бол хүмүүсийн 83% нь арай бага цалин аваад ч хамаагүй тухайн ажилдаа ажиллах сонирхолтой болсон гэсэн ч үр дүн байна. Энэ мэтчилэн судалгааны сонирхолтой үр дүнгүүдийг үргэлжлүүлэн ЭНД дарж уншаарай.  

ДОТООД МЭДЭЭНЭЭС...

"Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Жендерийн салбар зөвлөл" хуралдав 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Монголын хүний нөөцийн салбарын үндэсний зөвлөгөөн- HR DAY 2023 арга хэмжээ 10/13-нд UG ARENA-д People first уриан дор зохион байгуулагдана. 

ТАНД ХЭРЭГТЭЙ ТИП

Хэрэглэгч төвтэй бизнесээс Ажилтан төвтэй бизнес рүү, Хэрэглэгчийн туршлагыг сайжруулахаас илүү Ажилтны туршлагыг сайжруулахад байгууллагууд анхаарах болжээ. Ажилтан төвтэй соёлыг хэрхэн бий болгох талаар 4 зөвлөмж хүргүүлж байна. 

  1. Өөрчлөлтийг хүлээн авахдаа бэлэн байгаарай. Учир нь аливаа шинэ соёлыг турших, нэвтрүүлэхэд хамгийн түрүүнд бүх багийн гишүүд хоорондоо ойрхон, нээлттэй харилцах хэрэгтэй. Харин та хүний нөөцийн хувьд ажилтнууд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд урамшуулахыг хичээгээрэй. Энэ хандлагыг нэвтрүүлж чадсанаар дунд шатны менежерүүд аливаа зөрчилдөөнийг шийдвэрлэхэд хялбар болгож, ажилтнууд илүү сэтгэл ханамжтай болдог.  

  1. Мэргэжлийн өсөлтөд анхаарлаа хандуулаарай. Ажилтан бүр үүргээ биелүүлж компанидаа хувь нэмрээ оруулж байгаагаа мэдрэх дуртай. Тиймээс хүн бүрд ур чадвараа дээшлүүлэхэд нь туслах нь ажилтан төвтэй соёлыг бий болгох бас нэг сайхан арга юм. Ажилтныг удирдаж болон ахалж буй ажилтнууд нь тухайн ажилтандаа мэргэжил ур чадварын хувьд ахиж дэвшихэд нь туслах Менторын хөтөлбөрүүд энэ аргыг хэрэгжүүлэх үр дүнтэй, шалгарсан арга билээ. 

  1. Ажилтныхаа үр дүнг урамшуулдаг байх. Ажилтнуудаа нэгдүгээрт тавьж, тэдний үр дүнг магтах, урамшуулах хэрэгтэй. Хүн өөрөө өдөр бүр 100%-н бүтээмжтэй ажиллах боломжгүй учир тэднийг зөв үед нь урамшуулж, магтах нь тэдэнд улам илүү хичээж ажиллах сэдэл төрүүлдэг байна. Ажилтан ямар нэгэн даалгавраа сайн гүйцэтгэх үед амжилтыг нь тэмдэглэх өөрсдийн соёлыг бий болгохыг хичээгээрэй. Энэ нь тухайн ажилтны хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээг хангах, байг хамт олны бие биедээ баяр хүргэхийг урамшуулах бөгөөд багаар ажиллах, ажлын эерэг соёлыг улам бэхжүүлдэг. Багийн гишүүд хамтран ажиллагсдынхаа хийж байгаа зүйлээс урам зориг, санаа авах боломжтой бөгөөд энэ нь тэднийг өөрсдийн үүргээ илүү сайн гүйцэтгэхэд туслах болно 

  1. Ажилчдын санал хүсэлтийг асууж, түүний дагуу ажиллах. Эцэст нь, хамгийн чухал нь ажилтнуудад зөвлөмж, зөвлөгөөг тогтмол өгч өсөж дэвшихэд нь туслахаас гадна тэдний санал хүсэлтийг асуух нь маш чухал юм. Та ажилчдынхаа сэтгэл ханамж, ажил амьдралын тэнцвэрт байдал, ахиц дэвшил гаргах боломжоос эхлээд манлайлал, соёлын талаарх асуултуудад нэрээ нууцлан хариулах боломжийг ажилтнуудад олгох судалгааг гаргаж үзээрэй.  

АСУУЯ, МЭДЬЕ, ХУВААЛЦЪЯ

Өнөөдөр 10 дах Hey HR! цахим шуудан хүрч байна

Та манай цахим шууданд үнэлгээ өгнө үү.

Login or Subscribe to participate in polls.

Та манай цахим шууданг HR найздаа санал болгох уу?

Login or Subscribe to participate in polls.

Таны өгсөн үнэлгээ бидний үйл ажиллагаагаа сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулах тул та бидэнд заавал үнэлгээ өгөөрэй. Цаашдаа АСУУЯ, МЭДЬЕ, ХУВААЛЦЪЯ булангаараа мэргэжил нэгтэй хүмүүстэйгээ өөрсдийнхөө үзэл бодлыг хуваалцах, бусдын үзэл бодлыг мэдэх сонирхолтой булан болно гэдэгт итгэж байна.

Worki нь 💜