Hey HR! №15

 Hey HR! Та арай манай цахим шууданг HR найзаасаа forward хийлгэж уншаад байгаа юм биш биз? ЭНД дараад и-мэйлээ оруулаад, пүрэв гариг бүр өглөөний 8 цагт Hey HR! цахим шуудантайгаа өглөөг хамт эхлүүлчхэж байгаарай 💜 

ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ? 

Дэлхийн анхны хиймэл оюун ухаант Гүйцэтгэх захирал (CEO) Мика Dictador компанийн нүүр царай, гүйцэтгэх захирлаар томилогджээ. Тэрээр LinkedIn дээр хэдийн өөрийн профайлыг хүртэл үүсгэжээ. ЭНД дарж түүнийг дагаарай 😊 

Микагийн хувьд 24/7 ажиллах бөгөөд амралтын өдөр гэж түүний хувьд байхгүй нь. Мөн шийдвэр гаргахдаа датанд суурилсан байх, компанийн стратегитай нийцсэн байх гэдэг хоёр үндсэн шалгуураар шийдвэр гаргахаа мэдэгджээ. 

Сонирхолтой л юм, ойрын ирээдүйд дэлхий дахинд олон мянган ажлын байр, мэргэжлийг робот, машинууд гүйцэтгэж хөдөлмөрийн зах зээлд том өөрчлөлт гарах нь улам тодорхой болсон үйл явдал боллоо. Манай улсын хувьд ч гэсэн виртуал моделийг компаниуд өөрсдийн нүүр царайгаар ажиллуулаад аль хэдийн эхэлсэн. Удахгүй бас Монголын анхны хиймэл оюун ухаант ажлын байр бий болохыг ч үгүйсгэх аргагүй нь... 

ДОТООДОД ХАРИН.... 

2023 оны II-р улирлын байдлаар дундаж цалин жилийн өмнөхөөсөө 22.4% өсөж ₮1.890 сая болсон бол голч буюу медиан цалин 20.3% өсөж ₮1.435 саяд хүрсэн аж. Улмаар дундаж болон медиан цалингийн зөрүү ₮455 мянга болжээ. 

Улирал бүр статистикийн хорооноос дундаж цалин, медиан цалингийн мэдээ гарах үеэр дийлэнх хүмүүс цалин 1.9 сая хүрч гээд л ярьдаг даа. Тэгвэл дундаж цалин, медиан цалингийн ялгааг нь энгийнээр тайлбарлая. 😊  

  • Дундаж цалин=Нийт цалингийн нийлбэр/Нийт ажилчдын тоо. Жишээ нь ЭНЭ статистикийг тооцоход 757.2 мянган ажилчдыг хамруулсан. Тэдний нийт цалинг нь хүний тоондоо харьцуулсан л утга юм. Өөрөөр хэлбэл өндөр цалин авдаг ажилтнууд их байх тусам дундаж цалин өндөр байна гэсэн үг байх нь. 

  • Харин Медиан цалин бол бидний илүү сонирхох, мэтгэлцэх сэдэв байж болох байх. Учир нь Медиан цалин 1.4 сая гэхэд дээрх 757 мянган ажилчдын тал нь үүнээс их, үлдсэн тал нь багыг авч байгаа гэсэн үг . 

Харин танай компанийн дундаж ба медиан цалин хэд байдаг вэ? Дээрх аргачлал танд ойлгомжтой санагдсан бол өөрийнхөө компанийн дундаж цалин бас медиан цалинг тооцож үзээд улсын дундажтай харьцуулаад үзээрэй. Сонирхолтой тоо гарна гэдэгт итгэлтэй байна... 😀  

ТАНД ХЭРЭГТЭЙ ТИП 

Хиймэл оюун ухааны технологийн нэг болох Chat GPT-г HR-ууд ашиглан бүтээмжээ нэмэгдүүлэхэд туслах 6 аргыг хуваалцаж байна.  

  1. Хамгийн өндөр гүйцэтгэлтэй ажилтнаа шалгаруулах: “Name the top [Хэдэн ажилтан байх тоог нь оруулах] core strengths that the highest-performing managers have in common according to the presented data.” 

  1. Судалгааны асуулга бэлдэх: “Create a set of questions for an employee engagement survey. Include some questions that require responses on a 1-10 rating scale and some open-ended questions. Ask about what hinders team members from feeling engaged with their work and the company.” 

  1. Компанийн ажилтны дундаж ажилласан, ажиллаж буй хугацааг тооцох (Excel файлаас хүснэгтээ copy+paste хийж оруулах): “I’m trying to calculate the average tenure of employees in our company. I have an Excel spreadsheet where column [Ажилтны нэртэй баганыг оруулах] lists employee names, column [Ажилд орсон хугацаатай баганыг оруулах] contains their start dates, and column [Ажлаас гарсан хугацаатай баганыг оруулах] contains their end dates if they’ve left the company, or the cell is empty if they’re still with the company. Provide a formula I can use in Excel to calculate the average tenure in years. 

  1. Ярилцлагын асуулт бэлдэх: Draft [Асуултын тоо] interview questions for a candidate for the role of [Албан тушаал] at [Компанийн нэр]. 

  1. Англи хэл дээр Welcome и-мэйл бичих: “Create a new hire welcome email for a [албан тушаал] using [Компанийн нэр] tone of voice.” 

  1. Зайнаас ажиллах журмаар ажилтанд зориулсан гарын авлага бэлдэх: “Draft a work-from-home policy for an employee handbook.” 

Дэлхий даяар Chat GPT-г ажил, боловсролын салбарт өргөн хэрэглэж байгаа бөгөөд аль хэдийн 180 сая хэрэглэгчтэй болсон билээ. Цаашид ч энэ тоо нэмэгдэх нь гарцаагүй тул та ч бас өөрийн ажлаа хиймэл оюун ухаан ашиглан хялбарчлаарай. 

Worki HR-Tech - Та үүнийг мэдэх үү? #1 

Та Worki платформ дээрх ATS (Applicant Tracking System) функцийг ашигласнаар ажлаа хялбарчилж, сонгон шалгаруулалтын бүхий л процессыг нэг дэлгэцээс хянах болох боломжтойг мэдэх үү? 

Урилга илгээх - Хүний нөөцийн менежерүүдэд гол тулгамдаж буй асуудал болох ярилцлагад дуудахад ажил горилогчид ирэх нь бага болсонтой холбоотойгоор та бүхнийг Worki-н урилга илгээх функцийг ашиглахыг зөвлөж байна.  Урилга илгээх функцийг ашигласнаар тухайн ажил горилогч урилгыг хүлээн авах, татгалзах болон товлосон цагт амжихгүй, боломжгүй байсан ч боломжит цагаа илгээх боломжтойгоос гадна ярилцлагын урилга нь мэйл, апп, мсж-ээр ирдгээрээ илүү давуу талтай.

Тест - Ажил горилогчоос тест авснаар тухайн хүний сэтгэл хөдлөл, зан төлөв, шийдвэр гаргалт нь ямархуу төлөвийн хүн болохыг мэдэх боломжтой, тестийн хариу шууд гарах ба 5-20 мин хооронд л өгөх боломжтойгоороо давуу талтай. 

Даалгавар өгөх - Байгууллага болгон өөрсдийн гэсэн шалгалтыг давж байж ажил ордог. Энэхүү шалгалтыг зайнаас илгээж авах боломжийг бий болгож өгсөн. Та даалгаврын файлыг ATS тусламжтайгаар ажил горилогч руу хийж дуусгах цагийг илгээхэд хангалттай.

Ажлын санал илгээх - Байгууллагатаа тохирсон ажилтандаа шууд платформоосоо ажлын саналаа илгээгээрэй.

Тэнцээгүй хариу илгээх - Анкетаа илгээсэн хүн бүр хариутай үлдэх боломжийг бий болгосноос гадна тухайн хүнд зөвлөмж болон үнэлгээ өгөн сайжруулах зүйлсийг нь зөвлөх боломжтой.

Тэмдэглэл - Ярилцлагын үеэрх болон тухайн хүнийг дүгнэх дүгнэлтээ тэмдэглэл хэсгээс бичиж үлдээх боломжтой. Тэмдэглэлээ бичиж үлдээснээр таны шийдвэр гаргалтад сайнаар нөлөөлнө гэдэгт итгэж байна.