Hey HR! №16

Hey HR! Өнөөдөр Дэлхийн философийн өдөр тохиож байгаа байх нь... Философи сонирхдог ажлынхаа хамт олонд дуулгаж, тэдэнтэй сонирхолтой яриа өрнүүлээрэй. Өөрийнхөө сонирхдог сэдвийн талаар ярихдаа хэний ч нүд гялтганаад л ирдэг шүү дээ... Өнөөдрийн ажилд нь амжилт 💜 

ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ? 

Дундын оффисын бизнесийн салбарын тэргүүлэгч WeWork 2023 оны 11 сард дампуурлаа зарлалаа. Оргил үедээ зах зээлийн үнэлгээ нь 47 тэрбум доллароор үнэлэгдэж байсан Японы SoftBank-ийн дэмжлэгтэй тус компани дампуурлаа зарлахад хүргэсэн хамгийн гол шалтгаан нь дахиад цар тахал.  

Учир нь 2010 оноос хойш тасралтгүй нэмэгдэж байсан дундын оффисын хэрэгцээ цар тахлын үед эрэлт нь буурч, урт хугацаагаар гэрээ байгуулаад байсан олон үйлчлүүлэгчийнхээ гэрээг цуцлан буцаан олголт хийх шаардлага үүссэнээс эхтэй. Гэхдээ энэ нь зөвхөн Америк, Канадын байршилд хамааралтай ч бидний сурч ойлгож авсан гол зүйл нь цаг үеийн аливаа өөрчлөлт нь ямар ч HOT бизнесийг нурааж, хумхын тоос болгож болдгийг WeWork-н жишээ бидэнд харууллаа. 

Заза, WeWork-н дампуурал ч бидэнд ямар хамаа байх вэ гэж бодож байгаа бол no no! Учир нь ямар ч нөхцөл байдалд тэсэж үлдэх хүчирхэг компанийн суурь нь чадварлаг ХҮН тул үүнтэй холбоотой сонирхолтой зөвлөмжийг ХЭРЭГТЭЙ ТИП булангаас олж уншаарай 😀 

ДОТООДОД ХАРИН.... 

Young Professional Group-н монгол дахь салбараас жил бүр зохион байгуулагддаг "Залуу Мэргэжилтнүүдийн Хөтөлбөр" энэ жилийн бүртгэлээ Worki дээр авч эхэллээ.  

Монгол улсад тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 74 лидер тус хөтөлбөрийн ментороор ажиллан, 90 залуу мэргэжилтнүүд төгсжээ. Тус хөтөлбөрт хамрагдсан залуу мэргэжилтнүүд нэг жилийн хугацаанд улс төр, эдийн засаг, банк санхүү, хууль эрх зүй, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд, уул уурхай, олон нийтийн харилцааны салбарын лидерүүдээр менторлуулан, тэдний туршлагаас суралцах боломжийг олгодог билээ.  

Хэрвээ та өөрөө эсхүл компанийнхаа залуу мэргэжилтнүүдийг тус хөтөлбөрт хамруулахаар сонирхож буй бол ЭНЭ линкнээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.. 😀  

ТАНД ХЭРЭГТЭЙ ТИП 

WeWork-н дампуурлын шалтгаантай адил ямар ч нөхцөл байдалд тэсэж үзэж, бат бөх суурийг бий болгохын тулд HR-уудад эндээс суралцах 9 зүйлс юу байв? 

Хүний нөөцийн стратегиа бизнесийн зорилготой уялдуул.  

  • Байгууллагын өсөлтийг дэмжих хүний нөөцийн стратеги тодорхойлоорой.  

  • Байгууллагын үнэт зүйл, соёлд нийцсэн хүний нөөцийн бодлого, практикийг хэрэгжүүлээрэй.  

Хүчирхэг TALENT PIPELINE бүтээх  

  • Байгууллагын өсөлт, инновацыг дэмжихийн тулд шилдэг ажилтныг сонгон шалгаруулах, хөгжүүлэхэд хөрөнгө оруулах, чадварлаг ажилтнуудыг татахын тулд хүчирхэг ажил олгогчийн брэндийг бий болгоорой. 

Ажилтнуудынхаа оролцоо болон байгууллагын соёлд анхаарал хандуулах 

  • Эерэг, таатай ажлын орчныг бүрдүүлэх замаар ажилчдын оролцоог чухалчил.  

  • Нээлттэй харилцаа холбоо, хамтын ажиллагаа, ил тод байдлын соёлыг нэвтрүүлэх.  

  • Ажилтны сайн сайхан байдал, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг дэмжих санаачилгыг хэрэгжүүлэх.  

Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих  

  • Ажилчдын оролцоо, гүйцэтгэл, ажлын байрны эргэлтийн талаарх ойлголтыг авахын тулд өгөгдөл цуглуулж, дүн шинжилгээ хий.  

  • Ажилтнуудын ур чадварын хөгжил болон хүний нөөцийн бусад санаачилгуудын талаар шийдвэр гаргахын тулд өгөгдлүүдийг ашигла.  

Санхүүгийн тогтвортой байдлыг хангах.  

  • Байгууллагын санхүүгийн зорилго, зорилтод нийцсэн хүний нөөцийн шийдвэр гаргах.  

Зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицох.  

  • Зах зээлийн чиг хандлага, салбарын хөгжлийг байнга нягталж байх. 

  • Өөрчлөгдөж буй зах зээлд өрсөлдөх чадвартай хэвээр байхын тулд хүний нөөцийн бодлого, практикаа нийцүүлэх 

Хариуцлагын соёлыг төлөвшүүлэх.  

  • Хүний нөөцийн мэргэжилтнүүдийг оролцуулаад бүх ажилчдад тодорхой хүлээлт, хариуцлагыг бий болгох.  

  • Ажилтнууд, түүний дотор хүний нөөцийн удирдагчид өөрсдийн үйлдэл, шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээх.  

  • Ажилчдад тулгамдаж буй асуудлаа илэрхийлэхэд таатай орчныг бүрдүүлэх.  

Ёс суртахуунтай, хариуцлагатай манлайллыг дадлагажуулах.  

  • Хүний нөөцийн шийдвэр гаргалтад ёс зүйн өндөр стандартыг баримтал.  

  • Удирдлагын бүхий л салбарт шударга, ил тод ажиллах.  

  • Ажилчид, оролцогч талууд болон олон нийтийн дунд итгэлцэл, итгэлцлийг бий болгох.  

Алдаанаасаа суралцах. 

  • Ирээдүйд WeWork-тэй төстэй алдаа гаргахгүйн тулд мэргэжил нэгтнүүдтэйгээ сурсан зүйл, ойлголтоо хуваалцаарай.  

  • Алдаа дутагдлыг хүний нөөцийн практикийг сайжруулах, байгууллагын ерөнхий гүйцэтгэлийг сайжруулах боломж болгон ашигла.  

Дээрх сургамжууд танд байгууллагаа амжилтад хүргэх илүү бат бөх суурийг бий болгон, WeWork-ийг уналтад хүргэсэн алдаанаас зайлсхийхэд туслах болно гэдэгт итгэлтэй байна 😀  

HR-ууд юу хэлэв?

HR-ууд юу хэлэв буланд маань “Монложистикс Холдинг” ХК-ийн Хүний нөөцийн менежер У.Гэрэлчимэг оролцлоо.   

Байгууллагадаа шилдэг талентуудыг татах, хадгалахын тулд та болон танай байгууллага ямар стратеги баримтлан ажилладаг вэ? 

Хөдөлмөрийн зах зээл дээр ажил горилогчид тэр дундаа талентууд давуу эрхтэй болсон энэ цаг үед манай дийлэнх ажил олгогчид ажилтнаа тогтвортой ажиллуулах тусгай бодлого хэрэгжүүлэх, тэдний нийгмийн хэрэгцээнд зориулсан төрөл бүрийн хөнгөлөлт хангамж санал болгох гэх мэтээр боломжит бүхий л аргуудыг ашиглаж байна гэж хардаг. Манай компани ч гэсэн өөрсдийн үйл ажиллагааны онцлогт тохируулан тодорхой стратегиуд баримтлан ажилладгийн заримаас дурдвал ажилтныг урт хугацаанд сурч хөгжих боломжоор хангах, ажлын уян хатан нөхцөл, ажилтанд хувьцаа эзэмшүүлэх бодлого, орон сууцны урьдчилгаа олгох зэрэг хөтөлбөрүүд хэрэгжээд явж байна. 

Таны өдөр тутамдаа ашигладаг, ажлыг нь хялбарчилдаг платформ, хэрэгслүүд юу вэ? 

Бид сүүлийн 1 жилийн хугацаанд багаараа Asana app-ийг ашиглан ажлуудаа төлөвлөх, хариуцсан ажилтнууд нь үүрэг даалгавруудаа хянах, тогтмол шинэчлэлүүдээ оруулах байдлаар ажиллаж байна. Asana платформ нь багийн гишүүдийн хооронд бодит хамтын ажиллагаа, харилцаа холбоог бий болгож, жижиг том ямар ч төсөл дээр саадгүй хамтран ажиллах боломжийг олгодог, давхар мэйлээр мэдэгдэл ирдэг учраас багийн ажиллагаанд нэлээд үр дүнтэй санагдаж байгаа. 

Хүний нөөцийн ажилд нь тулгарч байсан хамгийн чухал сорилтуудаасаа хуваалцаач? Тэдгээрийг та хэрхэн даван туулсан бэ? 

Аливаа байгууллагын Хүний нөөцийн мэргэжилтэн бол ажилтан ба ажил олгогч хоёрын хооронд гүүр болж байдаг, тэдгээрийг холбож асуудлуудыг нь шийдэхэд маш чухал нөлөө үзүүлдэг нэг үгээр хэлбэл “Зуучлагч” юм. Зуучлагч бол хоёр талын аль алинд ашигтай үйлчилгээ үзүүлэх ёстой субъект боловч аливаа асуудлын нарийн нюансыг олох, хүнлэг энэрэнгүй байх зарчмыг үргэлж баримталж ирсэн маань цөөн тохиолдолд сорилттой тулгарч байсан ч хэт нэг талыг барьсан, доминант удирдлагатай таарч байгаагүй нь азтай хэрэг. 

Хүний нөөцийн менежер хүн ямар ур чадваруудыг зайлшгүй эзэмшсэн байх ёстой вэ? Ирээдүйд энэ мэргэжлээр ажиллахаар төлөвлөж буй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ? 

Хамгийн чухал нь мэдрэмж. Дээрээс нь олон ургалч үзэлтэй, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх чадвартай, ямар ч тохиолдолд нууцыг чандлан хадгалдаг байхад болоод явчихна даа. Нэмж хэлэхэд Хүний нөөцөөр сурахаар төлөвлөж байгаа, сурч байгаа хүмүүс HR Analytic буюу өгөгдөлд суурилсан шинжилгээ, судалгаа хийх, бизнесийн үр дүнг сайжруулахад шаардлагатай дата баазаар удирдлагыг хангах талын ур чадварыг хөгжүүлэхэд заавал анхаараарай. 

Worki HR-Tech - Та үүнийг мэдэх үү? #2 

Хүний нөөцийн сонгон шалгаруулалтаа тестийн үйлчилгээг ашигласнаар хялбарчлах боломжтойг та мэдэх үү? 😀  Та Worki дээрх дараах 4 төрлийн тестийн функцийг ашиглан ажил горилогч руу тестээ илгээн, хариуг нь тэр дор нь хүлээн авч шийдвэр гаргах, зан төлөв, сэтгэл хөдлөл гэх мэт зөөлөн ур чадваруудыг таньж мэдсэнээр ажлаа хялбарчлах боломжтой болох юм. 

  • Big Five Inventory сорил - 1993 онд эрдэмтэн Goldberg гадагшаа зан байдал (extraversion), сэтгэл тогтворгүй байдал (neuroticism), элгэмсэг байдал (agreeableness), зарчимч байдал (conscientiousness), нээлттэй байдал (openness) 5 хүчин зүйлийн 44 үзүүлэлтээр бие хүний онцлогийг тодорхойлох сорил. 

  • Сэтгэл Хөдлөлөө Удирдах чадамжийн тест - 1996 онд эрдэмтэн Daniel Goleman сэтгэл хөдлөлөө удирдах ур чадварыг үнэлэх “өөрийгөө мэдрэх”, “сэтгэл хөдлөлөө удирдах”, “өөрийгөө идэвхжүүлэх”, “бусдыг ойлгох чадвар”, “нийгмийн ур чадвар” гэсэн дөрвөн хүчин зүйлийг багтаасан 50 асуулга бүхий загвар боловсруулсан. 

  • Шийдвэр гаргах чадварын тест - 2020 онд Mind Tools from Emerald Works Limited байгууллага Ямар ч ажлын байранд өөрт байгаа мэдээлэл дээр үндэслэн оновчтой шийдвэр гаргах чадварыг шаарддаг бөгөөд хүн бүрийн асуудалд хандах, шийдвэр гаргах арга барил харилцан адилгүй ялгаатай байдаг. Энэхүү тест нь 18 асуулттай ба ажил хайгчийн шийдвэр гаргах ур чадварыг үнэлэх зорилгоор ашиглахад тохиромжтой. 2020 онд Mind Tools from Emerald Works Limited байгууллага гаргасан тест. 

  • Зан төлөвийг тодорхойлох 5 минутын тест - Эрдэмтэн Smalley, Trent нар 1999 онд зохиосон. Богино хугацаанд өгөгдсөн асуултад хариулж хувь хүний өөрийнх нь үнэлгээг ашиглан бие хүний давуу болон сул тал, харилцааны хэв маяг, шийдвэр гаргах ур чадвар зэргийг тодорхойлох боломжтой.