Hey HR! №17

Hey HR! Ажил олгогч болон ажил хайж буй хүмүүсийн гүүр нь болох зорилготой Worki хэрэглэгчийн групп дээ орж амжаагүй байгаа бол ЭНД дарж элсээрэй. Та өөрийн компани дээр зарласан байгаа ажлын байраа хуваалцан 10к+ хүнд мэдээллээ түгээх боломжтой шүү 💜

ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ? 

Дэлхий даяар 30 сая хүний нөөцийн мэргэжилтнүүд, 250+ төрлийн албан тушаал хашиж байгаа бөгөөд тэдэнд ажил үүргийн хувьд шаардагдах ур чадварууд 400 аль хэдийн давжээ. Байгууллагадаа сонгон шалгаруулалт хийх, ажилчдын ур чадварыг хөгжүүлэх, манлайлах, дасгалжуулах, цалин урамшууллын бодлого хэрэгжүүлэх, дүрэм журам мөрдүүлж хэвшүүлэх гэх мэт менежментийн түвшинд бүхий л чиглэлээр компанийн хэлтэс, нэгж бүртэй нарийн нягт уялдаатай ажилладаг байна. 

Тэгвэл HR-уудын эдгээр бүх чиг үүрэгт мэргэжлийн зөвлөх болохуйц хиймэл оюун ухаанд суурилсан цоо шинэ платформ galileo танилцуулагдлаа. Тэдний үзэж байгаагаар, HR-уудын ажлыг хиймэл оюун ухаан бүрэн орлох боломжгүй бөгөөд тэдний ажлын процессыг хөнгөвчлөх зорилготой платформ гэдгийг онцолжээ.   

ДОТООДОД ХАРИН.... 

Global Shapers Ub-н хамтран зохион байгуулдаг  YPG менторшип хөтөлбөрийн бүртгэлийг Worki дээр авч байгаа билээ. Тус хөтөлбөр нь жил бүр 12 залуу мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж, нэг жилийн турш сургаж, хөгжүүлэх менторуудтай холбох зорилготой, үнэ төлбөргүй төсөл бөгөөд одоогоор 50 гаруй төгсөгчтэй болоод байгаа юм. Бид тус хөтөлбөрийн ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд Worki платформын харилцагч байгууллагуудынхаа залуу мэргэжилтнүүдээ тус хөтөлбөрт оролцохыг урьж байна. 

Менторуудын хувьд Шарк Энхтүвшин, Болор-Эрдэнэ (Obuna) гээд хэдийн олны танил болсон эрхмүүдээс гадна бидний төдийлөн нэрийг нь мэдэхгүй ч хийсэн ажлыг нь хараад шууд мэдэх, салбартаа түүчээлж буй бизнесүүдийг удирдаж байгаа менторууд байгаа гэхээр гоё байгаа биз. Бүтэн нэг жилийн хугацаанд эдгээр хүмүүсээс үнэ төлбөргүйгээр карьер, хувь хүний хөгжлийн зөвлөгөө авч, тэдний туршлагаас суралцаж, менторлуулна гэхээр алдаж болохгүй л боломж санагдаад байгаа юм даа... Хөтөлбөрийн бүртгэлийн талаар ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Маргааш дуусах тул уг хөтөлбөрт оролцох хүсэлтэй ажилчдадаа тус мэдээллийг дамжуулаарай 😊 

HR-ууд юу хэлэв?

HR-ууд юу хэлэв буланд маань “Могул” ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн дарга Н.Эрдэнэжаргал оролцлоо.   

Байгууллагадаа шилдэг талентуудыг татах, хадгалахын тулд та болон танай байгууллага ямар стратеги баримтлан ажилладаг вэ? 

Дижитал шилжилтийн энэ үед программист, инженерүүдийн хэрэгцээ бүхий л байгууллагад улам бүр өсөн нэмэгдэж байна. Мэдээллийн технологийн салбарын байгууллагын хувьд энэхүү өрсөлдөөнт зах зээлд дээрх мэргэжлийн шилдэг талентуудыг өөрийн компанидаа татах, тогтоон барих гэдэг бол манай компанийн хувьд хүний нөөц төдийгүй байгууллагын топ түвшинд хамгийн чухал асуудлыг нэг байгаа. 

Манай компанийн хувьд талентуудаа татах, хадгалахад дараах аргуудыг хэрэглэж байна. Компанид байгаа мэргэжилтнүүдээ сургаж хөгжүүлэх замаар шилдэг талентууд, экспертүүдийг бэлтгэх, энэ чиглэлээр партнеруудтайгаа хамтран ажиллах, мэргэжлийн сургалтад тогтмол хамруулах зэргээр ажиллаж байна. Түүнчлэн шилдэг талентуудаа тогтоон барих зорилгоор урт хугацааны урамшуулалт хөтөлбөрүүдийг зарлан хэрэгжүүлдэг. Түүнчлэн шинээр мэргэжилтэн болон бэлтгэгдэж байгаа оюутнуудыг өөрийн компанидаа татах зорилгоор “Цалинтай дадлага хөтөлбөр”-г 2022 оноос хойш амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа.  

Таны өдөр тутамдаа ашигладаг, ажлыг нь хялбарчилдаг платформ, хэрэгслүүд юу вэ? 

Бидний өдөр тутмын ажил, амьдралдаа ашиглах платформын тоо өдөр ирэх тусам нэмэгдэх чиг хандлагатай байгаа болохоор аль болох платформ, аппликэйшнуудыг нээлттэй ашиглах, түүнийг ашиглах чадвараа улам нэмэгдүүлэхийг зорьж ажилладаг. Технологийн компанид ажилладаг болоод ч тэр үү олон шинэ технологийг өөрийн ажил, амьдралдаа ашиглах боломж илүү нээлттэй гардаг юм болов уу гэж хардаг. Миний хувьд GreenERP, M365 – Teams, Outlook, Sharepoint, Onenote, Powerapp, сүүлд ChatGPT зэргийг ажилдаа ашиглаж байна. Мөн сүүлд бид хүний нөөцийнхөө хэлтэстээ 2 Робот ажилтантай болоод байгаа. 

Системүүдийн хэрэглээ: Teams-г бид хамтын ажиллагааг дэмжих, синержи үүсгэх зорилгоор байгууллага дотроо маш өргөн ашигладаг. Sharepoint дээр хийсэн FAQ-г компаниараа ашиглаж олон асуултын хариултыг заавал биднээс биш хүссэн үедээ систем рүү хандаад авах боломжийг ажилтнууддаа үзүүлж байна, Powerapp дээр хөгжүүлсэн Onboarding Checklist маань HR-уудын ажлыг нэлээдгүй хялбарчлахын дээр шинэ ажилтнуудыг компанидаа хурдан хугацаанд дасан зохицоход хувь нэмрээ оруулж байгаа, Робот туслахууд маань цагийн тооцоог бараг л бид нарт хийгээд өгч байна. Эдгээр апп, системүүдийг ашигласнаар илүү чухал ажилдаа цаг зарцуулах боломжтой болж байгаа болохоор баяртай байдаг. 

Хүний нөөцийн ажилд нь тулгарч байсан хамгийн чухал сорилтуудаасаа хуваалцаач? Тэдгээрийг та хэрхэн даван туулсан бэ? 

Дасан зохицох хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь бүхий л байгууллагын хүний нөөцийн багийн хувьд хамгийн чухал, тулгамдсан асуудлын нэг байгаа болов уу гэж харж байна. Манай компанийн хувьд шинэ ажилтнууд хурдан хугацаанд компанидаа дасан зохицож чадахгүй, гүйцэтгэл тааруу байх, шинэ ажилтнуудын шилжилт хөдөлгөөн өсөх зэрэг асуудал тулгарч байсан юм. 

Энэхүү асуудал нь мөн олон улсын судалгаагаар ч гэсэн батлагдсан бөгөөд шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр системтэйгээр, амжилттай хэрэгжихгүй байх нь шинэ ажилтнууд компанид тогтворгүй ажиллах, шинэ ажилтнууд компани болон ажилдаа сэтгэл ханамжгүй, энгэйжмент түвшин 33 хувиар бага байх зэрэгт нөлөөлдөг болох нь тогтоогдсон байсан. 

Бид энэхүү асуудлаа шийдэх зорилгоор бид шинэ ажилтнуудын шилжилт хөдөлгөөний түвшнийг тодорхойлох, шинэ ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, сүүлийн байдлаар дасан зохицох хөтөлбөрийг системтэй хэрэгжүүлэх зорилгоор Onboarding Checklist-н апп-г үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Цаашид ч мөн сайжруулах олон зүйлс байгаагийн дээр сүүлийн апп-аа илүү хэрэглээтэй, амьд болгох чиглэлээр ажлууд хийгээд явж байна. 

Хүний нөөцийн менежер хүн ямар ур чадваруудыг зайлшгүй эзэмшсэн байх ёстой вэ? Ирээдүйд энэ мэргэжлээр ажиллахаар төлөвлөж буй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ? 

Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хувьд мэргэжлийн ур чадвараа байнга тасралтгүй хөгжүүлэх, шинэ арга барилуудыг сонирхон судалдаг байхын сацуу харилцааны ур чадвар сайтай, EQ сайтай, дүн шинжилгээ хийх чадвартай, зарчимтай, шударга шийдвэр гаргах чадвартай байх нь чухал гэж бодож байна. 

Ажилдаа дуртай, тууштай байх нь маш чухал шүү гэж хэлмээр байна. Хүнд, хэцүү, шантармаар, яагаад гэж бодогдох үеүд тулгарсан ч ажилдаа дуртай байх юм бол түүнийг даван туулахад хялбар байхын дээр стрессгүй ажиллах боломжийг үүсгэж өгнө. 

Worki HR-Tech - Та үүнийг мэдэх үү? #3 

Worki дээрх Matching системийг ашигласнаар өөрийн байгууллагадаа тохирох talent-ийг хурдан олох боломжтойг та мэдэх үү?  

Matching системийн тусламжтайгаар ажил хайгчдын сонирхол, боловсрол, байршил, цалин, туршлага, ур чадварыг таны зарласан ажлын байранд хэдэн хувьтай тохирох эсэхийг үнэлж, сонгон шалгаруулалтаа хялбарчлах боломжтой болох юм.  

  • Өөрийн байгууллага болон ажлын байрны шаардлагад тохирох ажил горилогчдыг олох магадлалыг нэмэгдүүлнэ. 

  • Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтыг автоматжуулснаар ажил горилогчдыг эрэмбэлэх цагийг багасгаж, стратегийн ажлууд дээр илүү төвлөрөх боломжийг олгоно. 

  • Сонирхол, боловсрол, цалин, ур чадвар зэрэг дээр тохирох эсэхийг тодорхойлж байгаа тул тухайн ажлын зар нь зорилтот хэрэглэгч нарт тогтмол харагдахаас гадна илүү тохирох хүнээ олоход тань тусална. 

  • Matching систем нь хүний нөөцийн мэргэжилтнүүдэд үнэ цэнтэй өгөгдлийг бий болгож, тохирох хэмжүүрийг боловсруулах, чиг хандлагыг тодорхойлох, ажлын санал тавих зэрэг шийдвэрүүдийг гаргахад тусална. 

  • Ажлын зараа оруулахдаа шаардлагад 60% ба түүнээс дээш хувьтай тохирох хүмүүс рүү мэдэгдэл хүргэж зараа илүү олон хүнд хүргэх боломжтой болно.