Hey HR! №19

Hey HR! Энэ оны хамгийн сүүлийн сар эхэллээ. Бизнес төлөвлөгөө, шинэ жил, ажилчдын хүүхдийн бэлэг гээд HR-ууд маань их ядарч байгаа байхдаа. Өөртөө багахан ч гэсэн амралт өгч амсхийн, халуун кофетойгоо хамт цахим товхимлоо уншиж өглөөг эхлүүлээрэй ☕️

ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ? 

Унтаж байхдаа ажиллана гэнэ үү? 🤯

АНУ-ын энэ оны эхээр байгуулагдсан шинэ старт-ап болох Prophetic нь хүмүүс унтаж байхдаа ажиллаж боломжтой гэж мэдэгджээ.  

Зүүдээ захирч, зүүдэндээ болж буй үйл явдлуудад ухамсартайгаар оролцохыг “Lucid dream” буюу ухамсарт зүүд гэдэг. Prophetic-ийн толгойн туузан төхөөрөмж болох Halo нь хэрэглэгчдэд зүүдэндээ илүү их хяналт тавьж, унтлагын цагийг илүү үр бүтээмжтэй ашиглах боломжийг олгох зорилготой юм. Жишээ нь: Инженерүүд унтаж байхдаа код бичих боломжтой гэх мэт. 

Хүмүүс амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг ба Prophetic старт-ап нь ухамсарт зүүдийг бий болгосноор нойрсох үед тохиолддог үйл ажиллагааны хомсдолыг арилгахыг хүсэж байгааг мөн мэдэгдсэн юм. 

Үүсгэн байгуулагч Эрик Воллберг нь хэт авианы дохиог ашиглан зүүдлэх процессийг улам идэвхжүүлж ажилчдад хүнд хэцүү асуудлуудыг бүтээлчээр шийдвэрлэх болон туршилтын ажлуудыг хийх боломжтойг дурджээ. 

Worki x Unread

Компанийнхаа залуу мэргэжилтнүүдийг он гарахаас өмнө Нээх гоё урам зоригийг нь сэргээчих арга хэмжээнд оролцуулмаар байна уу? 

Тийм бол Залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт “Unplug 2023: Hello Tomorrow” арга хэмжээнд хамт олноороо оролцохыг санал болгож байна. Тус арга хэмжээ бүтэн өдрийн турш, 

🔵 Conversations: Утга учиртай хэлэлцүүлгүүдийг таашаах танхим 

🔵 Exhibitions: Амжилттай бизнесүүдийг танилцуулах талбай 

 🔵 Updates: Маргаашийн мөрөөдлөө тайлагнах талбар 

🔵 Awards: Салбартаа түүчээлэгчдийг таниулах тайз гэсэн үндсэн 4 хэсэгтэйгээр үргэлжлэх нь ээ.  

Сонирхуулахад, Worki нь хамтран ажиллаж байгаа бөгөөд өөрсдийн харилцагч байгууллагууддаа онцгой хөнгөлөлт үзүүлж байгаа шүү. Гэхдээ чшшш, нууц учраас та байгууллага хариуцсан менежертэйгээ шууд холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай😊 

HR-УУД ЮУ ХЭЛЭВ?

HR-ууд юу хэлэв буланд маань “Номадс Хоспиталити” ХХК-ийн Хүний нөөцийн ахлах менежер Г.Долгорсүрэн оролцлоо. 

Байгууллагадаа шилдэг талентуудыг татах, хадгалахын тулд та болон танай байгууллага ямар стратеги баримтлан ажилладаг вэ? 

Манай компанийн хувьд чадварлаг ажилтнуудыг татах, тогтоон барихад чухал нөлөө үзүүлдэг хүчин зүйл нь байгууллагын соёл байдаг. Байгууллагын соёл гэдэг бол компани дахь мянга мянган зан хандлага, норм норматив, хүмүүс хоорондын харилцааны иж бүрдэл байдаг эдгээрийг зөв зохистой, эмх цэгцтэй зохион байгуулснаар байгууллагын тогтвортой хөгжил, байгууллагын соёл тогтдог гэж хардаг. Бид үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үйлчилгээний салбарт ажиллаж буй хүмүүс маань аливаад чин сэтгэлээсээ хандаж, үйлчлүүлэгчид болон хамт олондоо, хүнлэг, найрсаг зан харилцаатай байдаг нь манай байгууллагын голлох соёл болсон байдаг. Мөн бид хамт олноо нэг гэр бүл гэж үздэг, манайд ажиллаж буй олон зуун залуус Nomads Family-н гэр бүлийн гишүүн гэдгээрээ маш их бахархдаг, мөн хамт олноо хайрлаж, хүндэлж чин сэтгэлээсээ ханддаг нь байгууллагын дотоод уур амьсгал эерэг байх, тогтвортой ажиллахад чухал нөлөө үзүүлдэг гэж боддог. 

Та хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байхдаа хамгийн амжилттай хэрэгжүүлсэн сайн туршлагаасаа хуваалцаач? 

Миний хувьд компанидаа хүний нөөцийн ахлах менежерээр ажилладаг. Бид аливаа ажлыг баг хамт олноороо маш амжилттай хийж гүйцэтгэдэг. Иймд би гэхээс илүү хамт олноороо хамгийн амжилттай хэрэгжүүлсэн сайн туршлага гэвэл мэдээж ажиллах хүчний бүрдүүлэлт дээр мэргэжлийн оюутан залуусыг сургаж, дадлагажуулж компанидаа ажиллуулах явдал байсан. Ялангуяа Зочид буудал, зоогийн газар нийтийн хоолны салбарт улирлын шинжтэй хүний нөөцийн дутмагшил маш их гардаг. Бид МСҮТ болон Их дээд сургуулиудын оюутнуудыг компанидаа цалинтай дадлагажуулах, мөн эвэнт арга хэмжээнүүдэд оюутан залуусыг мэргэжлийн чиглэлээр нь нэг хамт олон болгож, бие даан ажил хийх чадварыг хөгжүүлж, дадлагажуулан ажиллах ажлуудыг амжилттай хийж хэрэгжүүлж байсан. Ингэснээрээ бид мөн компанийн залгамж халааг бэлтгэх ажилдаа хувь нэмэр оруулж байдаг. 

Хүний нөөцийн ажилд нь тулгарч байсан хамгийн чухал сорилтуудаасаа хуваалцаач? Тэдгээрийг та хэрхэн даван туулсан бэ? 

Мэдээж дээр дурдсанчлан манай салбарт бол хүний нөөцийн хомсдол бол хамгийн том сорилт байдаг. Бид одоогоор энэхүү асуудлыг дээрх байдлаар мэргэжлийн их дээд сургууль, МСҮТ-тэй хамтран шийдвэрлэж, даван туулж байна. 

Хүний нөөцийн менежер хүн ямар ур чадваруудыг зайлшгүй эзэмшсэн байх ёстой вэ? Ирээдүйд энэ мэргэжлээр ажиллахаар төлөвлөж буй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ? 

Хүний нөөцийн менежерүүд маань мэргэжлийн ёс зүйтэй байгаасай гэж их хүсдэг. Тиймдээ ч багаа бүрдүүлэхдээ энэ тал дээр маш их анхаарал хандуулдаг. Бусад нийтлэг шаардлагатай ур чадварууд бол мэдээж зайлшгүй байна. Гэхдээ хамгийн гол нь мэргэжлийн ёс зүйтэй байж ажилтнууддаа зөв хандлага, зөв соёлыг түгээгч, түүчээлэгч байх ёстой гэж боддог доо. Баярлалаа. 

Worki HR-Tech - Та үүнийг мэдэх үү? #5

Та Worki дээрх Worki assistant-г ашиглан ажлаа хялбарчлах боломжтойг мэдэх үү? 

Танай байгууллага руу хандсан хүн бүрд та хариу өгдөг үү? Анкет илгээсэн хүмүүст тэнцсэн, тэнцээгүй хариуг өгөх нь ажил горилогчид дараа дараагийн ярилцлага болон анкетаа сайжруулах боломжийг бий болгохоос гадна өөрийн байгууллагын нэр хүндэд ч нөлөөтэй байдаг байна. Гэвч хүний нөөцийн менежерүүдийн хувьд шинэ ажилтан олох, анкет бүрдүүлэлт хийх, ярилцлага, мэйл бичих, тайлан гаргах зэрэг ажлууд ихтэй байдаг учир бүх хүнд хариу өгч амждаггүй. Worki assistant нь таны ажлыг хөнгөвчлөөд зогсохгүй бусад ажлууддаа цаг гаргахад нь дараах байдлаар туслах болно. 

  • Ажлын 10 хоногийн дотор анкетаа илгээсэн хүмүүст тэнцсэнгүй гэдэг хариуг автоматаар илгээнэ 

  • Байгууллагын нэр хүнд, үнэлэмжид нөлөөлнө 

  • Таны цаг хугацаа, зардлыг хэмнэнэ 

  • Ажил горилогч болон ажил олгогч талын хариуцлагатай байдлыг нэмэгдүүлнэ.