Hey HR! №19 (1)

Hey HR! Өнөөдөр 20 дох дугаар... Манай шууданг 8 цагт нээж уншдаг олон уншигчтай болжээ. Өглөөг бидэнтэй хамт угтдаг HR-ууддаа талархаж байна ☀️

ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ? 

Ажил олгогчийн брэндинг (Employer Branding) гэж юу вэ? 

  • Энгийнээр компанийн ажилтнууд болон хөдөлмөрийн зах зээл дэх нийт ажиллах хүч танай компанийг харах өнцөгт нөлөөлөх үйл ажиллагааг хэлдэг. Үр дүнд нь өндөр гүйцэтгэлтэй, ур чадвартай, тохирох талентуудыг өөрийн компанидаа татаж чаддаг байна 🎯.

Ажил олгогчийн брэндинг яагаад чухал вэ? 🧐

  • Ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулах 

  • Компанийг хэрэглэгчдэд эергээр таниулах, хоногшуулах 

  • Өндөр бүтээмжтэй ажилладаг ажилчдыг өндөр цалин санал болгохгүйгээр ажиллуулах боломж бий болох 

  • 18-34 насны залуу ажиллах хүчнийг татах 

  • Хамт олноо ажилдаа дуртай, сэтгэл ханамжтай ажиллуулах зэрэг маш олон давуу талуудыг компанид бий болгодог. 

Олон улсад хийгдсэн ямар судалгаанууд байна?  🔎

  • Ажил олгогчийн хүчирхэг брэндингтэй компани ажил санал болговол 92% нь одоо хийж буй ажлаа солиход бэлэн байдаг. 

  • Миллениал үеийн 68%, Х үеийнхний 54%, Boomers үеийн 48% нь ажил олгогчийн брэндингийг сурталчилсан контентыг сошиал медиагаас үздэг.  

  • Glassdoor-н судалгаагаар идэвхтэй ажил хайж буй хүмүүсийн 75% нь ажил олгогчийн сайн брэндингтэй компанийн саналыг шууд хүлээж авна гэсэн бол 50% нь харьцангуй өндөр цалин санал болгосон ч муу брэндингтэй компанид ажилд орохгүй гэсэн үр дүнгүүд гарч байжээ. 

Дүгнэхэд, зөвхөн ажил хайж буй хүмүүс болон талентууд гэлтгүй хүний нөөцийн сайн туршлага нэвтрүүлдэг, хэрэгжүүлдэг компанийн борлуулалтын орлого нэмэгддэг бөгөөд ажилтнууд нь өөрсдөө ам дамжсан яриагаар компанийнхаа сурталчилгааны төлөөлөгч адил ажилладаг талаар олон улсад олон эерэг үр дүнгүүд бизнесийн байгууллагуудад гарсаар л байна даа.. 

ТАНД ХЭРЭГТЭЙ ТИП

Ажил олгогчийн брэндингээ хүчирхэгжүүлэх 5 алхам 

Ажилтандаа бий болгох ҮНЭ ЦЭНийг тодорхойлох 

  • Та компаниа ажил горилогчид зарж байна гэж төсөөлөн Компанийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйл, соёл, цалин урамшууллын бодлого, хангамж, карьер ахих боломжуудыг энгийн үгээр тодорхойлон гаргаж ирээрэй. 

Өөрсдийн тодорхойлсон үнэ цэнээ илэрхийлэх КОНТЕНТ бүтээх 

  • Энэ алхмын үед танай хүний нөөцийн хэлтэс илүү маркетингийн хэлтэстэй уялдаж ажиллах хэрэгтэй болно. Учир нь таны 1-р алхам дээр тодорхойлсон үнэ цэнийг олон нийтэд хэрхэн түгээх, харуулах ажиллана гэсэн үг. Мэдээж энэ чиглэлээр дагнан контент бүтээдэг мэргэжлийн байгууллагат ч хандаж болох юм 😊  

Ажлын зарын платформын профайл, LinkedIn хуудас, Ажлын зарын загвараа шинэчлэх 

  • Таны гаргаж ирсэн мессэж, зөв хүндээ, зөв контентоороо дамжин хүрэх үед ажил горилж буй хүн танай компани руу хандахаар үйлдэл хийх үед жишээлбэл Worki дээрх профайл дээр чинь ажлын зар байгаа юу, мэдээллээ бүрэн оруулсан уу зэргээ заавал шалгаж үзэхийг зөвлөж байна. 

Ажилтнуудынхаа энгэйжмент, хөгжилд хөрөнгө оруулах 

  • Ажил олгогчийн брэндинг гэдэг нь шинэ талентуудыг авчрахаас гадна одоо байгаа ажилтнуудаа тогтоож үлдээхтэй ч хамааралтай билээ. Иймд одоо байгаа ажилтнуудынхаа энгэйжмент, хөгжилд нь хөрөнгө оруулах хөтөлбөр, шинэ арга замуудыг байнга туршиж байгаарай. 

Ажил олгогчийн брэндээ үнэлэх, сайжруулах 

  • Мэдээж хүний нөөцийн хэлтэс ажил горилогчийг анкет өөрөө бөглөхийг хүлээхээс илүүтэйгээр ажил горилогч танай компанийн шинэ ажлын байр нээлттэй зарлахыг хүлээдэг болгохыг зорин нэмэлт цаг, хөдөлмөр, зардал зарцуулах учраас үр дүнгээ хэмжих үзүүлэлтээ урьдчилан бэлдээрэй. Жишээ нь: Нэг ажлын зар дээр ирдэг байсан анкетын дундаж тоо, Ажлын байрны захиалга авснаас хойш ажилтан ажилд авч буй дундаж хугацаа гэх мэт ямар ч үзүүлэлтүүд байж болох бөгөөд өөрсдийн онцлогт тохируулан хэмжүүрээ тодорхойлоорой. 

Эцэст нь, танай компани магадгүй аль хэдийн ажил олгогчийн брэнддээ анхааран төрөл бүрийн контент, хөтөлбөрүүд хэрэгжүүлээд эхэлсэн байж болох юм. Брэнд гэдэг утгаараа гадагшаа чиглэсэн контентууд ч бэлдэж эхэлсэн байх. Харин улам бүр сайжруулахыг хүсэж байгаа бол үргэлжлүүлэн уншаад л байгаараа. Танд нэг ГОЁ ЮМ дуулгах бэлдчихсэн байгаа шүү 🤐

ОНЦЛОХ

Бид EMPLOYER BRANDING PACKAGE -тай боллоо. Бидний сайн мэдэх Nomadic Worker цуврал, Talents in Mongolia, Hey HR! Цахим шуудан зэрэг контентууд багтсанаас гадна цоо шинэ 2 контентоор төрлөө нэмж, Ажил олгогчийн брэндингийг бүх талаас нь харуулан, онцлох боломжтой шинэ контентуудтай боллоо.  

🔗 Хэрвээ та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарж аваарай. 

Ирэх жил бизнесийн салбартаа компанийн хүний нөөцийн сайн туршлагаараа тэргүүлж буй 12 компанийг оролцуулах бөгөөд хүсэлтээ өнөөдрөөс авч эхэллээ.  

🔗 Бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарж хүсэлтээ илгээгээрэй. 

ТРЕНДИ

Ажлынхаа хамт олноороо Монита зохион байгуулах санаа 

  • Тодорхой төсөвтэй байх 

  • Тусгай платформ ашиглах: Draw names , My wishlist 

  • Тусгай сэдэвтэй байх. Жишээ нь: DIY / Өөрийн гараар урласан бэлэг, Байгальд ээлтэй бэлэг ( Дахин ашигласан материалаар хийсэн бэлгийн баглаатай байх гэх мэт) 

  • Монитагийн удирдамжаа бүтээлчээр бэлдэх (Төсөв, хугацаа, зааварчилгаа зэрэг бүх мэдээллийг агуулсан байх хэрэгтэй шүү ) 

  • Монитагийн дараа бие биедээ талархлын note хүргүүлэх 

  • Мэдээж Алтан монита, Хамгийн бүтээлч бэлэг, Хөгжилтэй бэлэг гэх мэт сонирхолтой бэлгүүдийг шалгаруулбал сонирхолтой байх болно 

Гол нь, сугалсан хүндээ мэдрэмжтэй бэлэг хүргүүлэхийн тулд нөгөө хүнээ сайн судлахыг нь заавал сануулаарай. Дэглэм барьж байгаа хүнд шоколад бэлэглэх, Харшилтай хүнд үнэртүүлэгч гээд юу ч өгч байж мэднэ шүү.. 😄 

Worki HR-Tech - Та үүнийг мэдэх үү? #6

Та Worki платформыг ашиглан ажил хайж байгаа хүмүүс рүү  Mass Notification үйлчилгээг ашиглан ажлын зараа түгээх боломжтойг мэдэх үү? 

Та ажил хайж байгаа бүртгэлтэй хэрэглэгчид рүү нээлттэй ажлын зарууд, өдөрлөг, эвентүүдийн мэдээллүүдийг mass notificiation-р илгээх боломжтой. Ингэснээр танай байгууллага руу хандах хандалт ихсэх боломжтой бөгөөд дараах давуу талуудыг бий болгодог. 

  • Байгууллага руу хандах ажил горилогчийн тоог нэмэгдүүлнэ. 

  • Зорилтот хүмүүст мэдээлэл хүргүүлнэ. 

  • Хайж буй ажилтнаа оновчтой, хурдан олоход тань тусална. 

🔗 Хэрэв та Worki-г 1 сар үнэ төлбөргүй ашиглаж үзэхийг хүсвэл ЭНД дарж бүртгэлээ үүсгээрэй.

АСУУЯ

Дуустал нь уншжээ. Одоо уншсан мэдээллээрээ өөрийгөө сорингоо манай Hey HR! - т маань өөрийн үнэлгээгээ өгөөрэй. Мэдээж, хэрэв танд нээлттэй санал хүсэлт байвал шууд энэ и-мэйлрүү reply хийсэн ч болно шүү 🙂 

Өөрийгөө шалгаад үзэх үү?

Ажил олгогчийн хүчирхэг брэндингтэй компани ажил санал болговол __% нь одоо хийж буй ажлаа солиход бэлэн байдаг.

Login or Subscribe to participate in polls.

Өнөөдөр 20 дах Hey HR! цахим шуудан хүрч байна

Та манай цахим шууданд үнэлгээ өгнө үү.

Login or Subscribe to participate in polls.

Та манай цахим шууданг HR найздаа санал болгох уу?

Login or Subscribe to participate in polls.