- Hey HR
- Posts
- Hey HR! №23
Hey HR! №23
Hey HR! Шинэ ондоо, Шинэ булангуудтай оны эхний дугаар. Өнөөдөр ажлаа хийнгээ сонсох листээ хуваалцаж байна. Энэ ондоо эрч хүчтэй байцгаан шүү хэдүүлээ 😎
ДОТООДОД ЮУ БОЛОВ?
2024 оны 1 сарын 1-с хэрэгжиж эхэлж буй хуулийн онцлох өөрчлөлтүүд юу байв?
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000₮ болгов. Тодруулбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000₮ байсан бөгөөд 20%-иар нэмэгдүүлсэн нь энэ гэнэ.
Тэтгэврийн 20% өвлөгддөг боллоо. Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 29.6-д “Даатгуулагч нас барвал түүний мөнгөжүүлсэн орлогыг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлнэ” гэжээ. "Мөнгөжүүлсэн орлого" гэж тэтгэврийн даатгалын нэрийн дансанд бүртгэсэн орлогын бодит мөнгөн хэлбэрт шилжүүлсэн хэсгийг ойлгоно. Харин өв залгамжлагчид зөвхөн эхнэр эсвэл нөхрийг хамруулна гэж тус тус заасан байна.
Түүнчлэн Боловсролын багц хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль, Шилэн дансны тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ тус тус шинэчлэгдэн батлагдаж энэ оны 1-р сарын 1-с эхлэн мөрдөгдөж эхэлж байгаа байх нь..
HR-УУД ЮУ ХЭЛЭВ?
🌟 Бид HR-ууд бие биетэйгээ өөрсдийн ажил мэргэжлийн know-how аа хуваалцах зорилготой HR-ууд юу хэлэв? булангаа ажиллуулдаг билээ. Тэгвэл бид энэ жилийн цахим шуудандаа онцлох HR - уудынхаа эрэлд гарлаа 🌟
ХӨДӨЛМӨР БА ХУУЛЬ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу 2024 онд бүх нийтээр амрах тэмдэглэлт өдрийн тоо 15 байгаагаас 8 нь ажлын өдөр, 7 нь амралтын өдөр байгаа юм байна. Календариа будаарай 😊
HR - ХААААААК
“HR ба Ажилтны зохистой харьцаа” гэдэг үзүүлэлтэд тулгуурлан удирдлагууд шийдвэр гаргах нь түгээмэл. Учир нь байгууллагын ажиллуулах шаардлагатай хүний тоонд хэдэн HR ажиллаж байж нэг HR-д ногдох ачаалал тэнцвэржин, илүү үр бүтээлтэй ажиллах болон цаашлаад ямар бүтэцтэй ажиллах талаар олон шийдвэрүүдийг энэ үзүүлэлтийн тусламжтай гаргадаг байна. Тэгвэл энэ харьцааг хэрхэн тооцдог аргачлалыг нь хуваалцъя.
HR ба Ажилтны зохистой харьцаа= (HR-н ажилтны тоо / Нийт ажилтны тоо) * 100% = (32 / 1860) * 100% = 1.7% гарна гэсэн үг.
Хэд байх нь зохистой вэ?
Мэдээж шууд танай байгууллага 100 хүнтэй бол 4 HR - тай байх ёстой гэсэн дүрэм байхгүй ч үндсэндээ байгууллагын үйл ажиллагаа эрхэлж буй салбар болон ажилтны тооноос хамааран өөр өөр байдаг байна. Олон улсад дунджаар: 1-250 ажилтантай байгууллага 3.4%, 251-1000 ажилтантай 1.22%, 1000-10000 ажилтантай 1.03%, 10000+ ажилтантай байгууллага 2.57% гэсэн дундаж тоонуудыг баримталдаг байна. Харин танай байгууллагын HR ба Ажилтны зохистой харьцаа хэд байна даа?
ШИНЭ ЖИЛ, ШИНЭ КАРЬЕР
✍️ Хэрэв та шинэ ондоо карьертаа өөрчлөлт хийн, өөр салбарт HR manager-ээр ажиллахыг хүсэж байгаа бол CV-гээ [email protected]-оор илгээгээрэй. Тан руу Mongolia Talent Network-н сонгон шалгаруулалтын зөвлөхүүд холбогдон, танд тохирсон ажлыг санал болгох болно 😉
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та доорх “subscribe” гэсэн button дээр дарж, долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.