- Hey HR
- Posts
- Hey HR #25
Hey HR #25
Hey HR! Өглөөний мэнд 🌞, шинэ оны эхний сар аль хэдийнээ талдаа оржээ. Харин манай Hey HR newsletter-ийн маань энэ жилийн 3 дахь дугаар танд хүрч байна. Кофе уунгаа тухтай уншаарай 😇
ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ?
Вашингтоны их сургуулиас ажлын зарын цалингийн хэмжээний зөрүү нь ажил горилогч нарт ямар сэтгэгдэл төрүүлж байгааг туршсан байна. Ингэхдээ туршилтад оролцсон хүмүүст нэг ажлын байран дээрх цалингийн хэмжээгээ маш хол зөрүүтэй буюу хоорондоо бүхэл бүтэн 50.000$-ын ялгаатай оруулсан зар, эсрэгээрээ 10.000$-ын ялгаатай ажлын заруудыг харуулсан байна. Ерөнхийдөө оролцогчид цалингийн хэмжээний их хол зөрүүтэй ажлын зарыг найдваргүй гэж сөргөөр хүлээн авч байсан байна.
Мөн ажлын шаардлагаас нь хамааран зөрүү ихтэй цалингийн хэмжээг хэрхэн хүлээж авах нь өөр байжээ. Тодруулбал, ажлын шаардлага дээрээ тухайн хүний чадвар дээр суурилан цалинг тухайн заасан үнийн дүнд тохиролцоно гэсэн байвал тэрхүү компанийг сонирхох нь бага байсан бол ажлын зар нь илүү объектив зүйл дээр тулгуурласан буюу тухайн ажил горилогчийн оршин сууж буй байршлаас хамааран цалингийн хэмжээг тохиролцоно гэсэн байвал тэрхүү ажил олгогчийг илүүд үзэх хандлага ажиглагдсан байна.
Энэхүү судалгааны үр дүнд, ажил олгогчид ажлын байрны зарыг оруулахдаа цалингийн хэмжээгээ шаардлагатайгаа сайн уялдуулан хэт зөрүүгүй нийтлэх нь ажил горилогчдод таны компаний талаарх эерэг сэтгэгдлийг төрүүлэхийн зэрэгцээгээр чадварлаг хүмүүсийг удаан тогтвортой ажиллуулахад нөлөөлдөг байна.
ДОТООДОД ЮУ БОЛОВ?
👩🎓 Оюутнуудын 2 семестр тун удахгүй эхэлж, төгсөх курсийн оюутнууд дипломын ажилдаа орж эхлэх нь ээ. Үүнтэй холбоотойгоор Монголиа Талент Нэтворк компаниас Монголын шилдэг 8 их дээд сургуулиудын 500 гаруй оюутнууд дунд “Төгсөөд ажиллахыг хүсэж буй компани” гэсэн асуулга явуулсан байна.
HR - ХААААААК
Нээлттэй ажлын байраа олон ажил горилогчдод хүргэх ХААААААК.
Энэ удаагийн HR - ХААААААК булангаар та бүхэнд нээлттэй ажлын байрны зар, мэдээллээ хэрхэн олон хүнд хүргэх талаар зөвлөмжийг хүргүүлж байна. Нээлттэй ажлын байрны зар нь зөвхөн ажлын байрны талаар мэдээлэл өгөх, үүрэг шаардлагыг тодорхойлох бус харин компанийн хүний нөөцийн бодлогыг давхар сурталчлах маркетингийн нэг хэрэгсэл болжээ.
Дараах зөвлөмжүүдийг ашиглан чанартай ажил горилогчдыг татаж, ажил олгогчийн брэндинг болон ажилд авах үйл явцыг оновчтой болгон гэдэгт итгэлтэй байна 🙌.
📌 1. Анхаарал татахуйц гарчиг өгөөрэй.
Ажлын зарыг товч болон тодорхой байлгах
Ажил горилогчдыг төөрөлдүүлж болзошгүй үг хэллэг, хэт бүтээлч гарчгаас зайлсхийх
Гарчиг нь ажлын түвшин болон үндсэн шинж чанарыг үнэн зөв тусгасан эсэхийг шалгах
📝 2. Ажлын байрны тодорхойлолтыг дэлгэрэнгүй гаргаарай.
Ажил үүргийн талаар товч тоймлон, түүний компани дахь ач холбогдлыг онцлох
Хэн ч хараад шууд ойлгохоор мэдээлэл оруулах
Шаардлагагүй, хэт техникийн үг хэллэгээс зайлсхийх
📃 4. Шаардлагатай болон илүүд үзэх ур чадваруудыг жагсаагаарай.
Ур чадваруудыг чухал болон илүүд үзэх ур чадваруудаар ялгах
Тодорхой мэргэшил, техникийн ур чадвар, зөөлөн ур чадвар зэргийг оруулах
💸 5. Цалин, хангамж урамшуулал, бусад боломжуудын талаарх мэдээллийг оруулаарай.
Цалингийн хэмжээ болон гүйцэтгэлтэй холбоотой аливаа урамшууллын талаар ил тод байх
Ажлын уян хатан цаг, эрүүл мэндийн даатгал, зайнаас ажиллах боломж, цалинтай чөлөө гэх мэт өвөрмөц давуу талуудаа онцлох
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.