Hey HR...

Hey HR! 9 сарын эхний долоо хоног эхлээд тал нь өнгөрчээ. Хэрвээ ядарсан санагдаж байвал халуун кофе ууж, сайхан хөгжим сонсоод өглөөг эрч хүчтэй эхлүүлээрэй. ☕

ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ?

Соёл бол мэдрэхэд амархан, хэмжихэд хэцүү ойлголт. Байгууллагууд өөрсдийн соёлыг хэмжиж буй түгээмэл арга нь ажилтнуудаас санал, асуулга авах байдаг билээ.Тэгвэл байгууллагын соёлыг цоо шинэ аргачлалаар хэмжсэн Соёлыг хэмжих шинэ аргачлал судалгааны үр дүнг Harvard Business Review эрхлэн гаргажээ. Тус судалгаа нь ажилтнууд хоорондоо бичсэн чат, и-мэйл болон Glassdoor дээрх нэрээ нууцалсан сэтгэгдлүүдэд дүн шинжилгээ хийснээрээ онцлог аж. 

Судалгааны онцлох үр дүнгүүд 

  1. Соёл хүн бүрд нийцтэй байх нь маш чухал. Гэхдээ ямар ч хүн байсан тухайн соёлд уусах нь цаг хугацааны асуудал аж. 

  1. Танин мэдэхүйн олон талт байдал нь багт шинэ санал, санаачилга гаргахад тусалдаг боловч багийн гүйцэтгэл, бодит үр дүнг удаашруулдаг байна. 

  1. Соёл нь нийтлэг үндсэн итгэл үнэмшил дээр тулгуурлах бөгөөд сайн соёлтой байснаар бизнесийг инновац, шинэлэг байдалд хөтөлдөг гэнэ. 

Дүгнэхэд, соёл нь эерэг эсхүл сөрөг байхаас үл хамааран тухайн соёлд уусах нь цаг хугацааны асуудал гэхээр сонирхолтой үр дүн байгаа биз. Мэдээж байгууллагын аливаа соёлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа ажилтан ажлаасаа гарах тохиолдол байдаг ч гэсэн хэрвээ сөрөг соёлтой л бол эерэг хүн ч сөрөг болгож болох нь гэхээр компани бүр дүгнэх хэрэгтэй биз ээ.. 

ДОТООДОД ХАРИН...

Шинэ хичээлийн жил эхэлж, хүүхэдтэй ажилтнуудын хувьд ажилдаа хүлээх үүрэг болон эцэг эх байх хариуцлагын хооронд сорилттой тулгардаг үеүд эхэлжээ. 

Тодруулбал, 2000+ гаруй эцэг эхчүүдийн оролцсон судалгаанд хичээлийн жилийн турш хүүхэд нь өвдсөн эсхүл хичээлд нь анхаарах шаардлагатай болсны улмаас 74% нь чөлөө авдаг гэж хариулсан бол, 32% нь 4 болон түүнээс дээш өдөр ажлаасаа чөлөө авдаг гэж хариулжээ. 

McKinsey 2021 оны судалгаанд 0-5 настай хүүхдүүдтэй эцэг эхүүд зайнаас ажиллахыг илүүд үздэг бөгөөд ирээдүйд тэдний 20 хувь нь ажил олгогчоосоо зайнаас ажиллахыг шаардана гэж мэдэгджээ. 

Иймд.. улс орон бүр өөрсдийн хуулийн зохицуулалт болон бодлогоор бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг. Монгол улсын хувьд гэхэд хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын 140.1-т зааснаар Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ, эсхүл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болно гэсэн хуулийн зохицуулалт 2021 оноос мөрдөгдөж эхэлсэн нь энэ төрлийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн шинэ алхам билээ.. 

HR-ууд юу хэлэв?

HR-ууд юу хэлэв буланд маань Худалдаа Хөгжлийн Банкны Хүний нөөцийн менежер Ж.Лхагвадулам оролцлоо. 

Хүний нөөц гэхээр зөвхөн захиргааны чиг үүрэг байсан үе аль хэдийн ард хоцорч, өнөөдөр хүний нөөц нь байгууллагын амжилтыг хөтлөх стратегийн түнш болжээ. Стратегийн хүний нөөцийн менежментийг бий болгон хэрэгжүүлэхэд дээд болон дунд шатны удирдлагуудын дэмжлэг, оролцоо, болон уялдаа холбоотой хамтын ажиллагаа маш чухал билээ. Үүнийг бий болгоход тулгарсан гол сорилтуудын нэг нь удирдлагуудад хүний нөөцийн талаарх мэдлэг, ойлголтыг түгээх, нэгдмэл ойлголтыг бий болгох явдал байлаа. Энэхүү сорилтыг даван туулахын тулд мэдээллийн нээлттэй урсгалыг бий болгох, хүний нөөцийн талаарх мэдлэг, мэдээллийг тогтмол хүргүүлэх болон хүний нөөцийн хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд оролцуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 

🔗Worki дээрх Худалдаа Хөгжлийн Банк-ны хуудсаар зочлох бол ЭНД дараарай

Түүнчлэн ихэнх хүмүүс хүний нөөцийн ажилтнаар дамжуулж тухайн байгууллагын соёл, дотоод харилцаа холбоо, эсвэл ямар хүмүүс ажилладгийг шинжээд байх шиг санагддаг. Тиймээс хүний нөөцийн ажилтан юуны түрүүнд тухайн байгууллагын философи, соёл, онцлогийг хамгийн сайн ойлгож, хэрэгжүүлдэг, зарчимч нэгэн байх ёстой гэж бодогддог. Мөн мэргэжлийн ёс зүй маш өндрөөр тавигдана. Цаашлаад аливаа асуудлыг шийдвэрлэх чадвар, шийдэл гаргах санал санаачилга, сэтгэл хөдлөлөө удирдах чадварууд нь хүний нөөцийн ажилтанд байх үндсэн ур чадваруудын нэг гэж үздэг. Дээрх ур чадварууд нь хүний нөөцийн мэргэжилтний чадамжийн толь бичгийг боловсруулах ажлын үеэр мөн л гарч ирсэн ба үүн дээр нэмээд, харилцааны өндөр ур чадвар болон стратегич сэтгэлгээний ур чадварууд хүний нөөцийн мэргэжилтэнд байх гол ур чадваруудаар тодорхойлогдсон. Тэгэхээр орчин үеийн хүний нөөцийн мэргэжилтнүүдийн детальд анхаарахаас гадна аливааг өргөн хүрээнд харж сэтгэх чадварууд, бүтээлч болон хүнтэй харилцах харилцааны өндөр чадварууд нь биднийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд болоход нэг алхмаар ойртуулна гэдэгт итгэлтэй байна.  

ОНЦЛОХ 

Дэлхий дахинд юу болов? буланд маань соёлыг шинээр аргачлалаар хэмжсэн судалгааны үр дүнг танилцуулсан билээ. Учир нь СОЁЛ гэдэг ойлголт өөрөө ажил олгогч, ажилтнуудын анхаарлыг маш их татаж байгаа сэдэв. Ажилтан урт хугацаанд ажиллахад СОЁЛ чухал гэж 96% нь, ажлаа солиход ЦАЛИН чухал гэж 41% нь хариулжээ. Юу юунаас илүү соёл гэдэг ойлголт дэлхий дахинд анхаарал татаж байгаа бол Монголын хөдөлмөрийн зах зээлд яг ямар хүчин зүйлүүд ажилтныг шинээр ажилд ороход, урт хугацаанд тогтвортой ажиллахад нөлөөлдөг вэ? Энэ мэтчилэн хөдөлмөрийн зах зээлд тулгарч буй асуудлууд, зах зээлийн трендийг тодорхойлж, хүний нөөцийн мэргэжилтнүүд болон удирдлагуудыг бодит мэдээллээр хангах зорилгоор Монголиа Талент Нэтворк ХХК нь “HR Solutions for 2024” судалгааг зах зээлд тун удахгүй нэвтрүүлэхээр ажиллаж байна.  

Тус судалгаа нь Зах зээлийг 360 градусаар судлан, салбарт тулгараад буй асуудлыг цогцоор нь харж, илүү бодитой үр дүн гаргахын тулд салбарын бүх оролцогч талуудын санал, бодол, туршлагыг судалж байгаагаараа онцлогтой. Урьдчилсан захиалгаа аваад эхэлсэн байгаа бөгөөд зөвхөн 9/15 хүртэл 50% хөнгөлөлттэй байгаа гэнэ... Дэлгэрэнгүй мэдээллийг 7711-8250 утаснаас лавлаарай.