Hey HR!

Танд Хүний нөөцийн ажилтны баярын мэнд хүргэе 💜 

ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ? 

Олон улсад Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд цалин хангамж, сонгон шалгаруулалт, сургалт хөгжлөөр зогсохгүй олон талт ур чадваруудыг шаардах болжээ. Танаас бизнесийн үйл ажиллагааг гүн гүнзгий ойлгох, бүтээгдэхүүн хэрхэн хийгдэж, хэрэглэгчдэд хэрхэн хүрдэг, ашиг хэрхэн олдог гээд тухайн бизнесийг бүхлээр нь харах, дүгнэхийг, үүн дээр суурилсан шийдвэр гаргах ур чадваруудыг эзэмшсэн байхыг шаардаж эхэлж байна. 

Хүний нөөцийн ажлын байрны тоо 2030 он гэхэд 10%-р өсөх хандлагатай байна. АНУ-н хувьд гэхэд л Ковид-19 цар тахлын дараа Хүний нөөцийн чиглэлийн ажлын зарын тоо цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 87%-р нэмэгджээ. Энэ нь ажилтнуудын сайн сайхан байдлыг хангах, дижитал шилжилт, тогтвортой хөгжлийг хангах зэрэг бизнесийн байгууллагуудад гарч буй өөрчлөлтүүдтэй холбоотой гэнэ. 

ДОТООДОД ХАРИН…..

Хүний нөөцийн ажилтнууд арга туршлагаа солилцож асуудлаа хамтран ярилцах зорилгоор 2010 оноос эхлэн хүний нөөцийн зөвлөгөөнийг жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулдаг болсон байна. 

Хүний нөөцийн судалгааны хүрээлэнгээс 2016 онд Засгийн Газарт албан бичиг хүргүүлж 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 428-р тогтоолоор баталгаажиж жил бүрийн энэ өдрийг "Хүний нөөцийн ажилтны өдөр" болгон Монгол Улсад албан ёсоор тэмдэглэж эхэлжээ. 

Энэ жилийн хувьд Монголын хүний нөөцийн салбарын үндэсний зөвлөгөөн-HR DAY 2023 арга хэмжээ 10/13-нд зохион байгуулагдах бөгөөд бид ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байна. Тус өдөр та манай Worki бүүтээр зочлон манай бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл авангаа гарын бэлэг авах, сугалаанд оролцох боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.  

ТАНД ХЭРЭГТЭЙ ТИП 

HR-ууд үргэлж бусдын карьерыг хамт төлөвлөж, зөвлөгөө өгдөг билээ. Гэхдээ та өөрийнхөө карьерыг хэрхэн төлөвлөдөг в? Бид өнөөдөр Хүний нөөцийн ажилтны өдрийг тохиолдуулан танд “HR-н карьер төлөвлөлт” блогтой танилцаарай. 

HR-ийн карьерын зураглал гэж юу вэ? 

Academy to Innovate HR-с эрхлэн гаргасан хүний нөөцийн мэргэжлээр ажилладаг хүмүүст зориулсан карьерын зураглалд 54 албан тушаалыг багтаажээ. Тус салбарт сүүлийн үед шинэ албан тушаалууд ихээр нэмэгдэж байгаа гэдгийг мөн онцолсон байна.  

Та дээрх зургийг хэвлэж аваад одоо ажиллаж албан тушаал, ирээдүйд ажиллахыг хүсэж буй албан тушаалаа төлөвлөн тэрхүү албан тушаалдаа хүрэх зураглалаа гарган мөн өөртөө эзэмшсэн байх ур чадваруудаа тодорхойлон хөгжүүлээрэй.  

Мөн эдгээрээс аль албан тушаалд ажиллахаас үл хамааран T-Хэлбэрт ур чадварыг заавал эзэмшсэн байх нь таны карьерыг улам хурдасгах гэнэ. Тэгвэл T-хэлбэрт ур чадвар гэж юу вэ?  

HR-уудын үндсэн буюу T-Хэлбэрт ур чадвар  

T хэлбэрт ур чадвар гэдэг нь та суурь болох өөрийн ажил үүргийн хувьд ажлаа гүйцэтгэх ур чадвараас гадна дээрх дөрвөн ур чадварыг тодорхой хэмжээнд эзэмшсэн байхыг шаарддаг дээрх дөрвөн ур чадвар нь сонгон шалгаруулалт, сургалт хөгжил, урамшуулал хангамж зэрэг аль албан тушаалд ажиллахаас үл хамааран хүний нөөцүүдийн чиглэлээр ажиллаж буй хүнд заавал байх ёстой суурь ур чадвар гэнэ.  

Ирээдүйд шаардагдах ур чадвар 

Үүнээс гадна 2025 он гэхэд хүний нөөцүүдээс шаардагдах ур чадваруудын 40% нь өөрчлөгдөх төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор мэргэжилтнүүдийн таамаглаж буй хүний нөөцүүдэд ирээдүйд шаардагдах 13 ур чадвартай танилцацгаая. 

Тасралтгүй суралцах 

Мэргэжлийн хүрээнд тасралтгүй суралцдаг байх нь таны цалинг 44% хүртэл нэмэгдүүлэх боломжтой байдаг байна. 

HR-н үндсэн чадварууд болоод ирээдүйд шаардлагатай эдгээр ур чадваруудыг эзэмшихээр мэргэжлийн сертификат олгодог сургалтад хамрагдах нь танд давуу талууд олгохоос гадна хөдөлмөрийн хууль, хангамж урамшуулал гээд өдөр тутам танд хамгийн ихээр тулгардаг асуудлыг шийдэх боломжтой сургалтад хамрагдахыг зөвлөж байна.