Hey HR...

Hey HR! Ээлжийн амралтууд дуусаж, их ажлын улирал айсуй... 

ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ? vv

Том 5 технологийн компаниудын (FAANG) томоохон хэмжээний цомхотгол цар тахлын дараа эрчимтэй явагдаж 2023 оны 1-р улирлын байдлаар гэхэд л 166,044-т хүрсэн байна. Харин 2022 оны төгсгөлд тус нийт тоо 161,411-д хүрч байжээ. 

2022 онд Netflix-р эхэлсэн цомхотгол Microsoft, Meta, Amazon, Google зэрэг компаниудаар үргэлжилж байгаа хэдий ч яг мэдээллийн технологи, tech чиглэлээр ажилладаг мэргэжилтэн, инженерүүдийн хувьд байдал огт өөр байгаа аж. Учир нь өнгөрсөн жилтэй харьцуулахад тус мэргэжилтнүүдийн ажлын байрын тоо 25%-р нэмэгджээ. 

ТРЕНДИ 

MBTI 16 зан чанарын тестийг бид шинээр ажилтан сонгон шалгаруулахдаа түгээмэл ашигладаг билээ. Тэгвэл өнөөдөр Мэдээллийн технологийн салбарт ямар зан чанартай байвал ямар мэргэжил тохирдог талаар сонирхолтой судалгаа харцгаая. IT-н багтайгаа хуваалцаарай. 

ТИП ХЭРЭГТЭЙ ЮУ? 

Мэдээллийн аюулгүй байдал гэдэг ойлголт компаниудын хувьд амин чухал асуудлуудын нэг болсон билээ. Хүний нөөцийн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдийн хувьд мэдээллийн аюулгүй байдлыг хангах, ажилчдыг сургах, ач холбогдлыг нь ойлгуулах сорилттой тулгарч байгаа.  

Тэгвэл бид өнөөдөр Мэдээллийн аюулгүй байдал гэсэн сэдэвт хамт олныхоо анхаарлыг хандуулахын тулд хэрэгжүүлж болох 9 ажлын санааг хүргэе. 

  1. Мэдээллийн аюулгүй байдлын сургалтад ажилчдаа хамруулах 

  1. Ажилчдын үүрэг, албан тушаалтай уялдуулсан компанийн дотоод мэдээллийн сан, өгөгдлүүдэд хандах эрхийн систем нэвтрүүлэх 

  1. Шинээр ажилд орж буй болон Ажлаа хүлээлгэн өгч буй ажилтнуудын мэдээллийн санд хандах эрхийг хязгаарлах арга хэмжээ авах 

  1. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах компанийн дотоод дүрэм, журам боловсруулах 

  1. Зайнаас ажиллах тохиолдолд мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ зохион байгуулах 

  1. Компанийн системийг мэргэжлийн байгууллагад даатгах 

  1. Ажилтны хувь хүний мэдээллийг хамгаалах 

  1. Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээнүүдийг авах 

  1. Сервер нь байгууллага дээрээ байршдаг бол хамгаалах, арчлах ажлыг тогтмол зохион байгуулах

ОНЦЛОХ 

Манай улсын хөдөлмөрийн зах зээлд IT салбарын ажиллах хүчний эрэлт хэрэгцээ маш өндөр байгаа бөгөөд хүний нөөц та ч бас энэ асуудлаа шийдэж чадахгүй байгаа юм биш биз? 

Хөдөлмөрийн зах зээлд тулгарч буй эдгээр асуудлыг шийдэх зорилгоор Монголиа Талент Нэтворк компани нь Киргизийн EL Group Consulting-тай хамтын ажиллагаа эхлүүллээ. Хамтын ажиллагааны хүрээнд монгол компаниуд төв азийн IT инженер, мэргэжилтнүүдийг ажиллуулах боломжтой болж байгаа юм. Сонирхуулахад, EL Group Consulting нь 20 жилийн туршлагатай зөвлөх үйлчилгээ, менежмент, зуучлал, судалгаагаар дагнан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бидний сайн мэдэх Huawei, Дэлхийн банк зэрэг маш олон олон улсын компани брэндүүдтэй хамтран ажилладаг аж. 

Эцэст нь.. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд монгол улсад салбарын өрсөлдөөн нэмэгдэж, чадварлаг мэргэжилтнүүд бий болох, хөгжих орчин бүрдэн ирээдүйд манай улс төв азийн IT hub болох суурийг тавьж буй үр дүнтэй хамтын ажиллагаа болох нь ойлгомжтой биз ээ.