Hey HR!

Hey HR! Их Эзэн Чингис хааны өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг. Энэ өдөр 2023 оны 11-р сарын 14-нд тохиож буй тул бүх нийтээр амрах гэнэ... 💜 

ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ? 

KMPG CEO outlook 2023-д 1300 гаруй гүйцэтгэх захирлууд оролцож эдийн засаг, технологи, талент, байгаль орчин, нийгэм, улс төрийн нөхцөл байдлуудыг хэрхэн таамаглаж буй талаарх ирэх оны чиг хандлагыг тодорхойлох зорилготой судалгааны үр дүнг жил бүр танилцуулдаг билээ. 

Тус тайлангийн онцлох үр дүнгүүдээс гэхэд, ирэх 3 жилийн дотор гүйцэтгэх захирлуудын 64% нь оффис дээрээ ажилладаг ажлын арга барил руу эргэн шилжинэ гэж мэдэгджээ. Харин 87% нь, оффистоо ирж ажиллаж буй ажилчдынхаа хүчин чармайлтыг үнэлж албан тушаал, цалинг нь ахиулах зэргээр урамшуулах магадлалтай гэж хариулсан байна. 

Байгууллагууд оффис дээрээ буцаж ажиллахаар ажилчдынхаа саналыг тусган, урт хугацааны нарийвчилсан төлөвлөгөө ч боловсруулж байна гэж мэдэгдсэн байна. 

Харин олон талт байдлыг хүлээн зөвшөөрөх асуудал дээр байгууллагууд (66%) маш удаашралтай ажиллаж байгаа бөгөөд хурдасгахын тулд ахлах, удирдлагын түвшинд өөрчлөлт, шинэчлэлүүд (72%) хийх шаардлагатай гэж үзэж байна. 

ДОТООДОД ХАРИН... 

Монгол улсад бүх нийтээр амрах өдрүүдийг НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ хуулиар зохицуулдаг. Тус хуулийн 4.1-т зааснаар нийтээр тэмдэглэх баярын өдрөөр бүх нийтээр амардаг зохицуулалттай. 

Нийтээр тэмдэглэх баярын өдөр: 

  • Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15; 

  • Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3; 

  • Шинэ жил: 1 дүгээр сарын 1; 

  • Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8; 

  • Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1. 

  • Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29. 

  • Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1. 

  • Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26. 

  • Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15. 

Үндэсний их баяр наадам буюу наадмын амралт гэхэд л 2022 оны 6-р сарын 28-нд хуульд нэмэлт өөрчлөлт орсноор 7/10-7/15-ны өдрүүдэд амардаг болсон байна. Ирэх жилийн төлөвлөгөөгөө гаргахдаа эдгээр өдрүүдийг календарьдаа тэмдэглээд аваарай, хэрэг болно гэдэгт итгэж байна.. 😊 

ТАНД ХЭРЭГТЭЙ ТИП 

Жил бүрийн 10 сарын 31-нд Аймшгийн баяр буюу Halloween тохиодог билээ. 31-ны өдөр дөхөөд хаалга тогших бяцхан хүүхдүүд, гадуур дүрд хувирсан залуус гээд манай улсад ч сүүлийн жилүүдэд тус баярыг өргөн тэмдэглэх болсон 🎃

Компаниуд ажлын орчноо чимэглэх, эвент зохион байгуулах зэргээр тэмдэглэдэг болсон бөгөөд ажлын хамт олныхоо уур амьсгалыг сайжруулах зорилгоор арга хэмжээ төлөвлөж буй HR танд зориулан Halloween-ий баярыг тэмдэглэх санаануудаас хүргэж байна. 

Halloween-г яагаад тэмдэглэх хэрэгтэй вэ? 

  1. Өдрийн 8 цаг ажлынхаа ширээн дээр сууж буй ажилчдаа ширээнээс нь холдуулж, хоорондоо харилцаа холбоо үүсгэх боломжийг олгодог. 

  1. Ажилтнууд хоорондоо нөхөрлөж, цагийг хөгжилтэй дурсамжтай өнгөрүүлдэг. 

Хэрвээ танай байгууллага тус баярыг тэмдэглэхээр шийдсэн бол юун түрүүнд зохион байгуулалтын баг томилоорой. Тэд арга хэмжээг зохион байгуулах, байршил, хугацааг товлох, орчноо чимэглэх, сэдвээ тодорхойлох, тоглоом тоглуулах, хоол, уух зүйлсээ шийдэх гээд чамгүй олон ажлуудыг хамтдаа амжуулах болно. 

Сэдвийн хувьд тус өдрийн үндсэн өнгө төрх болох хулуу, аалз, аалзны тор зэргээр сонгож болох ч Супер баатрууд, Холливүүдийн одод зэрэг сонирхолтой сэдвүүдээр тохирсон ч болно. Мэдээж үндсэн арга хэмжээ маань ямар сэдэвтэй байхаас шалтгаалан тохижилтоо хийх хэрэгтэй болно гэдгийг анхаараарай. 

  1. Trick or Treat: Ажилчид өөрсдөө сагсаа бэлдэн бие биетэйгээ trick or treat-г тоглосноор шинэ ажилчид ч хоорондоо харилцах, танилцах боломжтой болдог гэнэ..

  1. Дүрийн тэмцээн: Залуусын Halloween тэмдэглэх гол хүсэл нь дүрд хувирах билээ. Хичээл зүтгэл гарган шилдэг дүрд хувирсан эзнийг олонхын санал хураалтаар тодруулах тэмцээн зохион байгуулаарай.  

  1. Зураг авахуулах бүүт: Зураг дурсамж өгүүлдэг. Хамтдаа зураг авахуулах бүүт бэлдээд, зургаа авахуулж угаалгаад ханан дээрээ өлгүүлээрэй 😊 

  1. Аймшгийн киноны марафон: Кино таах, хамтдаа кино үзэх гээд юу ч байж болно. Хэрэв танай байгууллага дээр halloween арга хэмжээ тэмдэглэхгүй гэж шийдвэрлэсэн бол тэмдэглэх хүсэлтэй байгаа хүмүүстэйгээ нэгдээд кино театрт гарч буй кинонуудаас ч үзэж болох юм. 

  1. Хулуу урлах тэмцээн: Багийн ажиллагаа, бүтээлч сэтгэлгээг хулуу урлах тэмцээн дэмждэг. Багт хуваан хамгийн гоё, хамгийн аймшгийн хулуу бүтээж чадсан багаа шалгаруулаарай. 

  1. Хүмүүнлэгийн ажил: Хэрвээ хамтдаа ямар нэг үнэ цэн бүтээх үйл ажиллагаа хийхийг хүсэж байгаа бол супер баатрын дүрд хувиран эмнэлгүүдээр бэлэг тараагаарай. Танай хамт олны хэзээ ч мартагдахгүй halloween болно гэдэгт итгэлтэй байна.